Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 110/2017/0057/З |
Дугаар | 221/МА2017/0885 |
Огноо | 2017-12-20 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2017/0885
|
2017 оны 12 сарын 20 өдөр Дугаар 221/МА2017/0885 Улаанбаатар хот
“А.Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Т.М нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 110/ШШ2017/0067 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “А.т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 110/ШШ2017/0067 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.5.4-д заасныг тус тус баримтлан “А.Т” ХХК-иас Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ‘газар эзэмшүүлэх тухай” А/327 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 3 дах хэсэгт заасан үйлдвэрийн бассейн ба конторын зориулалтаар “Э.Ө” ХК-д эзэмшүүлсэн 23981 м.кв газрыг хүчингүй болгуулах” шаардлагын зарим хэсгийг хангаж, 128 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох 23853 м.кв газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “А.Т” ХХК нь Баян-Өлгий аймгийн Өлгий суманд орших 0213001616 тоот улсын бүртгэлийн дугаартай 128 м.кв талбай бүхий үйлдвэрийн конторын барилгын хууль ёсны өмчлөгч бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгө байрлах 3337 м.кв газрыг Газрын тухай хуулийн хүрээнд улсын бүртгэлийн 03010079 тоот Монгол Улсын аж ахуйн нэг байгууллагын газар эзэмших гэрээний үндсэн дээр 2003 оноос хойш эзэмшсээр ирсэн. Энэ нь Баян-Өлгий аймгийн Засаг даргатай 2003 оны 02 сарын 28-ны өдөр байгуулсан гэрээ болон Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйл, 34.10-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно” гэж заасны дагуу манай компанийн өмчлөх эрхийг баталгаажуулсан үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээгээр тодорхой нотлогддог. Гэтэл манай компанийн хууль ёсны өмч байрладаг. “А.Т” ХХК-ийн эзэмшлийн газрын Баян-Өлгийн аймгийн Засаг дарга 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр буюу Сонгуулийн ерөнхий хуулийн хүрээнд Монгол Улсын Их Хурал болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үеэр N2)21 тоот захирамж гарган “Э.Б” ХК-д эзэмшүүлснийг үл хүлээн зөвшөөрч нэхэмжпэлийн шаардлага гаргаж маргасан байдаг.
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд нэхэмжпэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг үл хүлээн зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдлын шаардлага гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрт "... Улсын бүртгэгч зөвхөн газрын гэрээг үндэслэж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгосон нь хуульд заасан шаардлагыг зөрчсөн ...” гэж хэрэгт хамааралгүй, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн.
“А.Т” ХХК-тай газар эзэмших гэрээ байгуулсан төрийн захиргааны байгууллагын төлөөллийг гэрчээр асуусан байдаг. Тухайн гэрч нь “А.Т” ХХК-тай гэрээ байгуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг ба гэрчилгээ байсан эсэхийг санахгүй байгаа тухай мэдүүлэг өгснийг гэрчилгээ байгаагүй мэтээр дүгнэсэн.
Шүүх хуралдааны явцад хариуцагч нь гуравдагч этгээдэд анх газар эзэмшүүлэхдээ хээрийн болон суурийн судалгааг хийгээгүй ба зөвхөн хариуцагчийн зааж өгсөн газраар шалган тогтоолгүйгээр кадастр хийж мэдээллийн санд оруулсан болохоо хүлээн зөвшөөрсөн байтал шүүхээс дараах үйл баримтыг үл харгалзан шийдвэр гаргасан.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Архивын ерөнхий газрын лавлагаагаар “А.Т” ХХК-ийн хувьчлалын баримтад Баян-Өлгий аймгийн Өлгий суманд газар эзэмшдэг болон газар эзэмших гэрээг хүлээн авсан тухай тэмдэглэлээр тогтоогдсоор байтал “А.Т” ХХК-ийн газар эзэмших гэрчилгээгүй гэж дүгнэсэн.
67 тоот шийдвэр нь “А.Т” ХХК-ийн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасны дагуу эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг хязгаарласан.
Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана” гэснийг зөрчин Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/327 тоот захирамжаар өмчлөгчийн эрхийг хязгаарласан болох нь тогтоогдсоор байтал энэ талаар үл дүгнэн 67 тоот шийдвэрийг гаргасан.
А/327 тоот захирамж нь газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсгийг үндэслэл болгосон байдаг. Гэтэл тухайн үндэслэл болгосон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан төлөвлөгөөнд А/327 тоот захирамжид дурдсан газар багтаагүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан газрын төлөвлөгөөгөөр тогтоогдсоор байтал энэ талаар дүгнээгүй.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга нь “А.Т” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө байрлах газрыг бусдад эзэмшүүлсэн болохоо шүүхийн маргаан гарах хүртэл хугацаанд огт мэдээгүй байсан ба Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэхдээ бусдын эзэмшил ашиглалтад байгаа газартай давхцалгүй байгаа эсэхийг шалган тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй болох нь хариуцагчийн үйл баримт болон тайлбараар нотлогдсоор байтал хариуцагчийн дээрх байдлыг зөвтгөж шийдвэрлэсэн.
Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйл, 43.1-д “захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэснийг зөрчин эрх ашиг нь илтэд хөндөгдөх, барилга байгууламжийн хууль ёсны өмчлөгч, газар эзэмшигч “А.Т” ХХК-д мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргасан байдлыг харгалзан үзээгүй.
“Э.Б” ХК нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 1999 оны газар эзэмших захирамжийн дагуу /захирамж нь олдоогүй/ 133170 м.кв газрыг м.кв газрыг эзэмшиж байсан гэх бөгөөд тус газарт манай компанийн эзэмшиж байсан 3337 м.кв багтаж байгаагүй бөгөөд гуравдагч этгээдэд 2011 оны 409 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн 127546,5 м.кв газарт манай үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газар орсон нь газрыг шинээр эзэмшүүлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ талаарх баримтыг анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай эргэлзээгүй талаар нь үнэлж чадаагүй, хуулийг буруу хэрэглэсэн.
Баян-Өлгий аймгийн Засаг дарга гуравдагч этгээд “Э.Б” ХХК-д газар эзэмшүүлэхдээ бусдын үл хөдлөх хөрөнгө байгаа газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуульд заасан эрхээ хэтрүүлсэн бөгөөд манай компанийн өмчлөх эрхэд халдсан юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжпэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт шаардлагатай, ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулалгүй, бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.
Нэхэмжпэгч “А.Т” ХХК-аас шүүхэд анх “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/327 дугаар захирамжийн “Э.Б” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/327 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсэг "Э.Б” ХК-д Баян-Өлгий аймгийн 13 дугаар багг 23981 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлснийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулахаар тодруулж, маргаж буй захирамжаар гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар нь нэхэмжлэгч компанийн үл хөдлөх хөрөнгө байрлах 3337 м.кв талбай бүхий газрыг давхцуулсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна хэмээн нэхэмжпэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргажээ.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/327 дугаар захирамжаар гуравдагч этгээд “Э.Б” ХК-д тус компанийн нэр өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр хуучин газар эзэмших эрхийн зөрүүтэй мэдээллийг арилгаж, шинээр газар эзэмших гэрээ байгуулж, эрхийг баталгаажуулж газрын улсын бүртгэлд бүртгэхийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт үүрэг болгож шийдвэрлэсэн байна.
Гуравдагч этгээд “Э.Б” ХК-д нэр солигдсон гэх үндэслэлээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа 128 м.кв газрыг давхцуулан олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 1996 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар захирамжийг үндэслэн Газрын албаны газрын асуудал хариуцсан албан тушаалтан болон нэхэмжлэгч “А.Т” ХХК-ийн хооронд байгуулсан үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 3372 м.кв газар эзэмшүүлсэн тухай гэрээ байгуулсан байх ба энэ талаар хариуцагчийн төлөөлөгчөөс үгүйсгээгүй байна.
Харин анхан шатны шүүх уг гэрээ дуусгавар болсон, эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон эсэх талаарх эрх бүхий захиргааны байгууллагаас шийдвэр гарсан эсэх талаар баримтгүй байхад “нэхэмжпэгч маргаан бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээгүй, уг газрыг эзэмших талаар хүсэлт гаргаж байгаагүй, нэгж талбарын хувийн хэрэг байхгүй” гэсэн дүгнэлт хийж, дээрх асуудлыг тодруулалгүйгээр зөвхөн конторын барилгын сууриар буюу 128 м.кв талбай бүхий хэсгийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй биш байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өмч болох конторын барилга нь гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газрын хаана байрлаж байгаа нь тодорхойгүйгээс уг объектод нэвтрэх орц гарцны асуудал хэрхэн шийдвэрлэгдсэн нь мөн тодорхой бус байна.
Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөрийн эзэмшлийн газрыг үйлдвэрийн конторын газар, бассейны газар, гараашийн газар хэмээн шүүхийн үзлэгээр зааж өгсөн байх бөгөөд тэдгээрийн нийт хэмжээг 3372 м.кв гэж тодорхойлж, маргаж буй захирамжаар олгогдсон газартай давхацсан гэж маргасан байхад гуравдагч этгээдэд олгосон газарт нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа гэх ггзар ямар байдлаар давхцалтай, уг газарт байрлах үл хөдлөх хөрөнгүүд нь хаана байршиж байгаа, хэдий хэмжээний талбайтай, гуравдагч этгээдэд анх эзэмшүүлсэн газар хаана байрлалтай байсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаагаас гадна гуравдагч этгээдэд нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө байгаа газрыг ямар үндэслэлээр эзэмшүүлсэн, энэ нь хуульд нийцсэн эсэх нь баримтаар нотлогдоогүй, үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.
Тодруулбал, анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зааж өгснөөр схем зураг үйлдэж, эрх бүхий этгээдээс холбогдох баримтууд цуглуулахп/йгээр тэдгээрийн тайлбарт тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн нь хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болж байгаа ба нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ хээрийн болон суурийн судалгааг хийлгүйгээр зөвхөн хариуцагчийн зааж өгсөн газраар, шалгаж тогтоолгүйгээр шийдвэрлэсэн, хариуцагч манай компанийн үл хөдлөх хөрөнгө байрлах газрыг бусдад эзэмшүүлсэн болохоо шүүхийн маргаан гарах хүртэл огт мэдээгүй байсан” гэсэн давж заалдах гомдолд дурдсан тайлбар үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжпэлийн шаардлагад дурдсан гэрчилгээгээр эзэмшиж буй гэх 3337 м.кв газар нь хаана байрлаж байгаа, гуравдагч этгээдийн нэр солигдохоос өмнө эзэмшиж байсан газар хаана, хэдий хэмжээтэй байсан, “гуравдагч этгээдийн анх 1999 онд олгосон газартай манай 3337 м.кв газартай давхцаагүй” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй эсэх талаарх баримтууд хэрэгт авагдаагүй байхад нэхэмжпэгчийн маргаж буй үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй байна.
Хэрэгт авагдсан шүүхийн үзлэгийн тэмдэглэлд "... 3 төрлийн объект байрлаж байгаа газар болон нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн заасан манай компанийн гэх газрын нийт талбайг хэмжиж үзэхэд 7842.5 м.кв байна” гэж бичигдсэн байх бөгөөд нэхэмжлэгч компанийн улсын бүртгэлд бүртгүүлсэн 1 объектоос бусад объект болон түүнд хамаарах газрыг ямар үндэслэлээр гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн эсэх нь тодорхойгүй, мөн энэ талаар тодруулж, шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн шинжээч томилж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулсны дараа хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.
Иймд, давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ