2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/04362

 

 

25 05 21

192/ШШ25/04362

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, *******, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...******* Инвэст ББСБ ХК нь хариуцагч Ц.Халиунаатай 22 оны 10 сарын 26-нд №2210218 тоот зээлийн гэрээ байгуулж 21,0,000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 2.7 хувийн, жилийн 32,4 хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцож зээлийг олгосон. Мөн тус зээлийн гэрээний хүрээнд ******* ******* улсын дугаартай Toyota Prius-XW30 маркийн хөх өнгийн автомашиныг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож 22 оны 10 сарын 26-нд №2210218 тоот Фидуцийн гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Гэвч зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн 25 оны 01 сарын 15-ны хооронд нийт арван дөрвөн удаагийн ,765,000 төгрөг төлөлт хийсэн бөгөөд зээлийн гэрээнд заасны дагуу зээлээ төлөхийг шаардаж, түүний ******* дугаарын утас руу, мөн гэрийн хаягаар нь 24 оны 09 сарын 10-ны зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдсэн боловч одоог хүртэл ямар ч төлөлт хийгээгүй байна. Хариуцагч *******ийн зээлийн үлдэгдэл нийт 19,700,7.60 төгрөг ба үүнээс үндсэн зээл 16,631,715.77 төгрөг, зээлийн хүү 3,066,046.13 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 2,952.70 төгрөг болсон байна. Талуудын дунд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд хариуцагч нь барьцаат зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас харьяа дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Гэвч оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас иргэний хэрэг хэрэгсэхгүй болсон. Хариуцагч *******ийн оршин суугаа хаяг тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг дурдвал: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 25 оны 02 сарын 11-ний өдрийн 191/ШЗ25/07648 дугаар захирамж, 25 оны 04 сарын 16-ны өдрийн 25/436 дугаар итгэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 22 оны 10 сарын 26-ны өдрийн 2210218 дугаар Зээлийн гэрээ-ний хуулбар, 22 оны 10 сарын 26-ны өдрийн 2210218 дугаар Тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээ-ний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

 

Шүүхийн журмаар дараах баримтуудыг цуглуулсан: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 25 оны 05 сарын 05-ны өдрийн 981 дугаар албан бичгээр хавсарган ирүүлсэн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг бичмэл баримтуудыг цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.******* ******* ББСБ ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэлийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

******* ******* ББСБ ХК нь ...зээлийн гэрээний үүрэг шаардана хэмээн нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

 

Шүүх *******ийн оршин суух албан ёсны бүртгэлтэй хаягийн лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулсан бөгөөд тэрээр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, хайлааст гудамж, тоот хаягт бүртгэлтэй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдов.

 

Ц.Халиунаа нь дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн дүгээр хорооны засаг даргын тодорхойлолтоор, мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 25 оны 02 сарын 11-ний өдрийн 191/ШЗ25/07648 дугаар захирамжаар тус тус тогтоогдов.

 

Иймд *******ийн оршин суух хаяг нь мэдэгдэхгүй, нэхэмжлэгч түүний хаягийг олох боломжгүй байх тул ******* ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэг нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт Халиунаа /рд:/-г эрэн сурвалжилсугай.

2.******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоон, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК /рд:*******, утас:, /-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс-т үүрэг болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 1 дугаар зүйлийн 1.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.УРАНЗУЛ