2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/04410

 

 

 

 

 

   2025             05             22                                          192/ШШ2025/02167

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,*******,*******, холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: бид хоёр анхан шатны шүүхийн шүүгчийн гаргасан шийдвэрийн дагуу 3 сарын хугацаатай эвлэрүүлэн зуучлалд хамрагдаад эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд тус хэргийн шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: бид хоёр анхан шатны шүүхийн шүүгчийн гаргасан шийдвэрийн дагуу 3 сарын хугацаатай эвлэрүүлэн зуучлалд хамрагдаад эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд тус хэргийн шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Зохигчид эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 00175 дугаартай эвлэрлийн гэрээг байгуулжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  нь хариуцагч д холбогдуулан, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

 

Зохигчдын хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдаж, шүүхэд эвлэрлийн гэрээг ирүүлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасан.

 

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчид хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. гийн нэхэмжлэлтэй д холбогдох Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.

 

3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                   ШҮҮГЧ                                          Ш.ОТГОНБАЯР