| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/04798/И |
| Дугаар | 192/ШШ2025/04627 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/04627
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн **-р хороо, чингисийн өргөн чөлөө-6, стадион оргил-1, Х байрлах Х банк ХК /РД:2*******1/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн **-р хороо, тоосго **-р гудамж, ** тоотод оршин суух Х-ын М /РД:УХ*******5/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 16,606,349.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.М нь Х Банк ХК-ийн Багатойруу тооцооны төвтэй 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/201***015 тоот зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг жилийн 19,2 хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/20******5 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр БГХ/201*******15 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хөрөнгө болон цалингийн орлого зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч Х.М нь 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/201*******015 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 14,909,515 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,165,554 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,531 төгрөг нийт 20,081,600 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Х.М нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.7, 5.1.10, 6.5, 7.1 дэх заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Х.М-аас 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/20*******15 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 5,090,485 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10,470,869.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,016,994.88 төгрөг, нотариатын зардал 28,000 төгрөг, нийт 16,606,349.12 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.
Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Х.М миний бие Х банкХК-ийн нэхэмжилж буй 16,606,349.12 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч 7 сарын хугацаанд хувааж төлөхөөр харилцан тохиролцов.Үүнд: 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 4,606,349.12 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагч Х.М-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,606,349.12 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,606,349.12 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 4,606,349.12 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Х.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,606,349.12 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 4,606,349.12 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,982 төгрөгийн 120,491 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.М-аас улсын тэмдэгтийн хураамжинд 120,491 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 120,491 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ