2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/03725   

 

 

 

 

 

 

 

 

    2025              05             05                                             192/ШШ2025/03725                                 

 

      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, ***************** тоотод оршин суух, М******* м******* овогт Б******* Н******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, ***************тоотод оршин суух, ******* Монгол овогт Аий А /РД:/,

Гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 61 байр, 35 тоотод оршин суух, Б******* овогт Я******* А******* /РД:/,

Гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ************* тоотод оршин суух, ******* монгол овогт Н Б /РД:/,

Шаардлага гаргасан гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, ************* тоотод оршин суух, М******* М******* овогт Н*******ийн С /РД:/ нарт холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгож, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ноогдох хэсгээ гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авах сөрөг нэхэмжлэлтэй, шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.С нийт 59,400,150 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Н*******, 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, М.А

Хариуцагч А.А,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.О,

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н******* нь хариуцагч А.Аэд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгож, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ноогдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.Н******* миний бие нь А. Атэй 2010 онд танилцаж, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулж, 2 талаасаа хувь тэнцүү байрны урьдчилгаа гаргаж Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах Буянт-Ухаа2 хороололд 3 өрөө байрыг ипотекийн зээлээр авч амьдарсан. Би А.Атэй гэр бүл болохоос өмнө охин Н. Сыг 2006 онд төрүүлсэн. Дунд охин А.А 2016.06.11-нд, хүү А.Ц нь 2017.08.10-ны өдөр тус тус төрсөн. А.А нь хамт амьдрах хугацаанд тамхи татдаггүй, согтууруулах ундааг зохистой х*******лэж, хэн нэгэнтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэх болон гадуур дэмий тэнэх, хоногоор явах асуудал гаргаж байгаагүй. Гэвч түүнтэй амьдрах 6 жилийн хугацаанд дараах асуудлууд гарч байсан. Тэрээр намайг 2 хүүхэд төрүүлж гэрт хүүхэд асрах чөлөөтэй байх 3 жилийн хугацаанд гэр бүлийн гишүүддээ анхаарал халамж тавьдаггүй, хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхэд гар бие оролцдоггүй, надтай болон хүүхдүүдтэйгээ харилцан ярилцаж, цагийг хамт өнгөрөөдөггүй, олон өдрийн турш цахим тоглоом тоглох, намайг огт танихгүй хүнтэй хардаж хэл үгээр доромжлох, охин Н.С болон миний бие махбодод халдах, үндэслэлгүйгээр миний гар утас компьютерыг шалгаж, эвдэх, өдөр тутмын болон зайлшгүй х*******цээний зүйлс худалдан авах шаардлагатай болоход х*******цээ, зориулалт, үнийг нэг бүрчлэн тайлагнаж, гуйж авах шаардлагатай болдог. Тэрээр миний эцэг, эхэд хүндлэлгүй хандах, тоомжиргүй харьцах, эхийн минь хажууд надад гар хүрэх з******* ёс зүйгүй үйлдэл гаргаж байсан. Мөн охин Н.Сыг хэл үгээр доромжлох, цохих, гэрээс хөөх, гадуурхах з******* дарамтыг удаа дараа үзүүлдэг байсан. Тухайлбал А.А нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Н.Сыг дүү нараа цасан шуурганаар цэцэрлэгээс нь авч хатгаа авхуулах эрсдэлд орууллаа гэх үндэслэлээр хөөж, гэрт нь оруулаагүйн улмаас түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн з*******ил гаргасан гэж үзэж З*******лийн тухай хуульд заасны дагуу шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан. Миний бие нь Чингэлтэй дүүргийн ********* тоот орон сууцанд 3 хүүхдийн хамт түрээслэн амьдарч байгаа болно. Энэ мэт гэр бүлийн таагүй уур амьсгал, бие биедээ итгэх итгэлгүй, хүндлэлгүй хандсан харилцаа, үзэл бодол нийлээгүйгээс үүссэн хэрүүл маргаан нь хүүхдийн хүмүүжил, сэтгэл зүйд муугаар нөлөөлж, цаашид хамтран амьдрах нөхцөл боломжгүй болсон тул гэрлэлт цуцалж, охин Н.С, А.А, хүү А.Ц нарыг Б.Н*******ийн асрамжид үлдээж, 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс ноогдох хувийг  гаргуулж өгнө  үү.

2022.11.01-ний өдөр нэхэмжлэгч Б.Н******* нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн байна.

Миний бие нөхөр А.Аээс тусдаа амьдарсан 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн гурван хүүхдийн хамт 9 м.кв талбайтай байр түрээслэн амьдарсан. Гэвч дөрвүүлээ амьдрахад зай талбай багатай, тухгүй, хүндрэлтэй байсан тул хүүхдүүдийнхээ амьдрах орчныг сайжруулах үүднээс 15,000,000 төгрөгийн цалингийн зээл авч, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, ******** тоотын 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг нэг жилийн хугацаатайгаар 12,350,000 төгрөгөөр түрээслэн амьдарч байна. Өдөр тутам х*******лэгдэх зарим эд зүйлсийг зайлшгүй худалдан авах х*******цээ, шаардлага гарсан тул РС mall цахилгаан барааны дэлгүүрээс 260,000 төгрөгөөр печь, 999,900 төгрөгөөр зурагт, 2,389,900 төгрөгөөр хөргөгч худалдан авсан. Мөн 2021 оны 11 дүгээр сараас хойш миний бие гурван хүүхдээ ганцаараа өсгөж, тэжээн тэтгэж байгаа бөгөөд 2022 оны 9 дүгээр сарыг хүртэлх хугацаанд хоол хүнсний бүтээгдэхүүн, өдөр тутмын х*******лээний зүйлс, сургууль, цэцэрлэгийн хичээлийн бэлтгэл, сургалтын төлбөр гэх мэт зайлшгүй х*******цээний зардалд 1,306,148 (зөвхөн НӨАТ баримттай нь) төгрөгийг зарцуулсан байна. Иймд дээр дурдсан нийт 17,305,948 төгрөгийн 50 хувь буюу 8,652,974 төгрөгийг гаргуулж, мөн 16 нас 7 сартай Н*******ийн Ст хариуцагч А.Аээс хүүхдийн тэтгэлгийг тус тус гаргуулж өгнө үү.

2022.12.14-ний өдөр нэхэмжлэгч Б.Н******* нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн байна.

Тус шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 183/Ш32022/02446 дугаартай захирамжийн дагуу Худалдаа хөгжлийн банкнаас 2022 оны 6 дугаар сарын 03- ны өдрийн 6/5507 дугаартай албан бичгээр А.Аийн эзэмшдэг дансны хуулгыг ирүүлсэн. А.А нь намайг хүүхдүүдийн хамт 2021 оны 11 дүгээр сарын 5-наас тусдаа амьдарснаас хойш болон тус шүүхэд миний бие 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасны дараа өөрийн Худалдаа хөгжлийн банкин дахь (USD) тоот хугацаагүй хадгаламжийн данснаас өөрийн ах А А, эгч А А нарт 21,681.12 ам доллар буюу 62,045,411 төгрөгийг шилжүүлсэн байна. Тухайн өдрийн Монгол банкны ам долларын ханшaap тооцсон болно. "И ББСБ” ХК-аас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр итгэлцэл, үр шим гэж 5,731,263.68 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 22,872,109.59 төгрөгийг, Төвлөрсөн хадгаламжийн төвөөс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 5,083,232.16 төгрөгийг А.Аийн Худалдаа хөгжлийн банкин дахь тоот харилцах дансанд тус тус шилжүүлсэн байна. Иймд А.А нь гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болох Худалдаа хөгжлийн банкин дахь (USD) тоот данснаас бусдад шилжүүлсэн 21,681.12 ам доллар буюу 62,045,411 төгрөг, мөн банкин дахь тоот харилцах дансанд "И ББСБ" ХК-аас шилжүүлсэн 22,872,109 төгрөг, Төвлөрсөн хадгаламжийн төвөөс шилжүүлсэн 5,083,232 төгрөг нийт 90,648,784 төгрөгөөс гэр бүлийн гишүүдэд ногдох хэсэг болох 72,519,027 төгрөгийг хариуцагч А.Аээс гаргуулж өгнө үү.

2023.10.18-ны өдөр нэхэмжлэгч Б.Н******* нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн байна.

Гурван хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах 43 дугаар байрны 43 тоот 2 өрөө орон сууцыг түрээсэлж байгаа бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 сарын 1,000,000 төгрөгөөр тооцож 6 сарын хугацаан дахь 6,000,000 төгрөгийг түрээслэгчид төлсөн. Тус түрээсийн төлбөрийн 50 хувь буюу 3 сая төгрөг, мөн хариуцагч А.Аээс гаргасан хүүхдийн асрамж тогтоолгох хүсэлтийг шүүх хүлээн авч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 183/Ш32023/08469 дугаар захирамжаар Хан-Уул дүүрэг дэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэжээ. Тус хэлтсээс хариуцагч А.Аэд шинжээчийн ажиллах зардал болох 764,800 төгрөгийг төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлөхгүй байсан тул миний бие 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 764,800 төгрөгийг шинжээч Б.А Хаан банкны тоот дансанд шилжүүлж, ажиллагааг эхлүүлсэн. Тус төлбөр 764,800 төгрөгийг  А.Аээс  гаргуулж өгнө үү...” гэжээ.

2024.02.13-ны өдөр нэхэмжлэгч Б.Н******* нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн байна.

Гурван хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах **************тоот 2 өрөө орон сууцыг түрээсэлж байгаа бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 сарын 1,000,000 төгрөгөөр тооцож 6 сарын хугацаанд 6,000,000 төгрөгийг түрээслэгчид 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн. Тус түрээсийн төлбөрийн 50 хувь буюу 3,000,000 төгрөгийг хариуцагч А.Аээс гаргуулж өгнө үү.

2024.05.20-ны өдөр нэхэмжлэгч Б.Н******* нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн байна.

Б.Н******* миний бие нь хариуцагч А.Атэй 2016 онд гэр бүл болж хүү А.Цыг 2017 оны 08 дугаар сард төрүүлснээс хойш төрөөс олгож буй хүүхдийн мөнгөний дансыг А.А нь өөрийн нэр дээр нээлгэж, данстайгаа холбуулж одоог хүртэл хүүхдийн мөнгийг авч байна. Тэрээр 2021 оны 11 дүгээр сараас хойш 2 хүүхэдтэйгээ хамт амьдраагүй, А. Цд хүүхдийн мөнгийг өөрт нь зарцуулаагүй байдаг тул 2022 оны 01 дүгээр сараас 2024 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны мөнгө болох 1 сарын 100,000 төгрөгөөр тооцож 2,900,000 төгрөгийг хариуцагч А.Аээс гаргуулж, хүүхдийн мөнгөний дансыг эх Б.Н*******ийн нэр дээр шилжүүлж өгөх арга хэмжээг авч өгнө үү.

2024.09.10-ны өдөр нэхэмжлэгч Б.Н******* нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн байна.

Хариуцагч А.Аээс тус даа байх хугацаанд гурван хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах 43 дугаар байрны 43 тоот 2 өрөө орон сууцыг түрээсэлж байгаа бөгөөд 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 сарын 1,000,000 төгрөгөөр тооцож 6 сарын хугацаан дахь 6,000,000 төгрөгийг түрээслэгчид төлсөн. Иймд А.Аээс тус түрээсийн төлбөрийн 50 хувь буюу 3,000,000 төгрөгийг гаргуулж, охин А.А, хүү А.Ц нар нь 2023-2024 оны хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 1А, 2В ангид суралцаж байсан бөгөөд энэ хугацаанд А.А анги удирдсан багшийн ажлын бус цагаар хичээллүүлдэг 1 сарын 120,000 төгрөгийн төлбөртэй давтлагад 6 сар, хүүхэд хичээлд хүргэж, авах үйлчилгээ үзүүлдэг 1 өдрийн 15,000 төгрөгийн төлбөртэй өдөр өнжүүлэхэд 2023 оны 10 дугаар сараас эхлэн 7 сарын хугацаанд хамруулсны төлбөр з******* нийт 2,606,000 төгрөгийн 50 хувь буюу 1,303,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2024.11.13-ны өдөр нэхэмжлэгч Б.Н******* нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсан байна.

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэх нь хуулийг буруу тайлбарлаж х*******лэсэнтэй адилтган үздэг тул өөрийн гаргасан нэхэмжлэл, түүнийг нэмэгдүүлсэн шаардлагуудыг дараах байдлаар эмхэтгэн нэгтгэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна. Үүнд:

1. Шүүхээс А.А бид хоёрт эвлэрэх хугацаа өгсөн боловч нэгэнт эвлэрч цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул А.Аээс гэрлэлтийг цуцлуулах;

2. Охин А.А, хүү А.Ц нарыг эх Б.Н******* миний асрамжид үлдээх,

3. А.Аээс охин А.А, хүү А.Ц нарт тэтгэмж тогтоолгох,

4. А.Аээс гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч болох нийт 207,000,000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны *************** тоот, 140 м.кв, 4 өрөө орон сууцнаас охин А.А, хүү А. Ц бид гуравт ноогдох хэсэг болох 155,250,000 төгрөгийг гаргуулах

5. А.Аээс гэр бүлийн дундын өмч болох 2014 онд үйлдвэрлэсэн "Тоёота Субару", "Королла Филдер" маркийн хоёр автомашинаас охин А А, хүү А.Ц бид гуравт ноогдох хэсэгт "Королла Филдер" маркийн машиныг гаргуулах,

6. А.Аээс хамтран амьдрах хугацаанд бий болсон хөрөнгө буюу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгө болох Худалдаа хөгжлийн банкин дахь тоот данснаас бусад руу шилжүүлсэн 62,045,411 төгрөг, мөн тоот дансанд "И ББСБ" ХК-иас шилжүүлсэн 22,872,109 төгрөг, Төвлөрсөн хадгаламжийн төвөөс шилжүүлсэн 5,083,232 төгрөг нийт 90,648,784 төгрөгөөс охин А.А, хүү А.Ц бид гуравт ноогдох 65,986,588 төгрөгийг гаргуулах,

7. 2022 оны 6 дугаар сараас эхлэн охин А.А, хүү А.Цын хамт байр хөлсөлж амьдарч байгаагийн байрны түрээсийн төлбөрийн 50 хувь болох 15,175,000 төгрөг, ахуйн х*******цээний эд хөрөнгө, хүүхдүүдийн сургуулийн х*******лэл, сургалтын төлбөрийн 50 хувь болох 3,780,974 төгрөг нийт 18,955,974 төгрөгийг А.Аээс гаргуулах;

8. А.Аээс хүү А.Цын хүүхдийн мөнгө болох 2,900,000 төгрөгийг гаргуулах

Дээр дурдсан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагуудыг шүүх нэгэнтээ хүлээн авсан бөгөөд энэ удаад хэргийг шийдвэрлэхэд ойлгомжтой байх үүднээс, мөн шүүх болон хэргийн оролцогчдод нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх ёстой гэсэн хуулийн шаардлагад нийцүүлэн тодруулж байна.

2025.01.27-ны өдөр нэхэмжлэгч Б.Н******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн байна.

Гурван хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах 43 дугаар байрны 43 тоот 2 өрөө орон сууцыг түрээсэлж байгаа бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 сарын 1,000,000 төгрөгөөр тооцож 6 сарын хугацаанд 6,000,000 төгрөгийг түрээслэгчид 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн. Тус түрээсийн төлбөрийн 50 хувь буюу 3,000,000 төгрөгийг хариуцагч А.Аээс гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.Н*******ийн 2024 оны 07 дугаар сарын 01-нээс 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх байрны түрээсийн төлбөрт төлсөн 6,000,000 төгрөгийн 50 хувь буюу 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь миний бие тус дүүргийн шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдүүддээ тэтгэлгийг тогтмол төлсөөр ирсэн (өнөөдрийг хүртэл нийт 12,593,340 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт өгсөн) бөгөөд хүүхдүүдтэйгээ тогтмол уулзаж хамт байх хугацаандаа форм, хичээлийн х*******лэл, тоглоом, хувцас болон бусад зүйлсийг тогтмол авч өгч, анхаарч халамжилж ирсэн. Мөн Б.Н*******ийн хувьд ийнхүү байр түрээслэх шаардлага байхгүй. Тэрээр эртнээс гэр бүл салахаар бэлтгэж ирсэн харагдаж байгаа бөгөөд Чингэлтэй дүүрэг дэх өөрийн 1 өрөө байрыг өөрийн төрсөн эгч Б.У бэлэглэж, нуун далдалсан үйлдэлдээ ороогдон байр түрээсэлж байгаа юм. Түүнчлэн түүний байр түрээсэлж буй энэхүү зардал нь хүүхдүүдтэй хамт амьдарснаар нэмэлтээр гарч буй зардал биш юм. Тус нэхэмжлэлд дурдсан түрээсэлж буй гэх байранд Б.Н******* болон түүний насанд хүрсэн охин болох Н. С нар амьдардаг ба тэдгээрийн амьдарч буй байрны түрээсийн төлбөрийг миний бие төлөх боломжгүй бөгөөд охин А.А, хүү А.Ц нар хамт амьдарсан, амьдраагүй адил зардал гарах юм. Миний бие А.А, А.Ц хүүхдүүдтэйгээ тогтмол уулзаж хамт байдаг бөгөөд хүүхдүүдээ өөр дээрээ авах хүсэлтэй байгаагаа түүнд олон удаа хэлж байсан ч тэрээр татгалзсаар ирсэн бөгөөд хүү маань надтай удаан хугацаагаар хамт амьдарч Төв аймгийн Зуунмод суманд цэцэрлэгт явж байх үед ч Б.Н*******т хүүхдийн тэтгэлгийг бүрэн төлсөөр ирсэн бөгөөд түүнээс өөрийн амьжиргааны зардлыг нэхэмжилж байгаагүй болно. Миний бие хүүхдүүдээ тэжээн тэтгэх, асран хамгаалах үүргээ биелүүлсээр ирсэн бөгөөд надаас өндөр цалин авч хөдөлмөр эрхэлсээр ирсэн Б.Н*******ийг тэжээн тэтгэх үүрэг хүлээхгүй болно. Түүнчлэн А.А, А.Ц нарын боловсролд зориулж гаргасан зардлын 50 хувь болох 1,303,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. Хариуцагч ийн хувьд энэ асуудлыг зайлшгүй зардал гэж үзэхгүй байгаа бөгөөд энэ талаар нэхэмжлэгч Б.Н******* надтай ярилцаж шийдвэрлэх бүрэн боломжтой. Миний бие хэдийгээр хүүхдүүдээсээ тусдаа амьдарч байгаа боловч хүүхдүүдтэйгээ уулзаж тэдэнд х*******цээтэй зүйлсээр хангаж байгаа болно. Тиймээс нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь х*******сэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч А.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Б. Н*******тэй хамтран амьдрах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн зүйл нь түүний гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэнтэй холбоотой. Тухайлбал Л.Э гэх тээврийн жолоочтой дотно харилцаа үүсгэж, уг хүн нь надтай уулзаж бодит нөхцөл байдлаа хүлээн зөвшө******* өөрийн жаргал зовлонгоо ярьсныг би сонсоод өнгөрсөн. Гэтэл бид тусдаа амьдраад удаагүй байхад Л.Э нь ч юм уу эсхүл өөрөө ч юм уу гэр бүлийн маргаан удаа дараа дэгдээж цагдаа сэргийлэхэд хандаж шалгагдсан зүйл байдаг юм билээ. Энэ тухай Л.Э нь мөн л надтай уулзаж "... Б.Н******* нь цагдаа сэргийлэхэд өгөөд дарамтлуулаад байна гэж" ярьж байсан. Би тухайн үед 2 бага насны хүүхдэд минь хүчирхийлэл дарамт үүсдэг байж болзошгүй гэж ойлгоод Б.Н*******т хэлж, боломжийн хэмжээндээ хараа хяналт тавьж явсан. Б.Н*******тэй хамт амьдарч байх хугацаанд олон танихгүй *******тэй хүмүүс оройн цагаар залгадаг байсан. Би хожуу гэрлэж үр хүүхэдтэй болсон учир 2 хүүхдээ цэвэр агаарт байлгахаар Буянт-Ухаа 2 хороололд байр авч, өдөрт ажилдаа ирж очихдоо 5 орчим цаг түгжирч явахыг эс тоож байхад манай хүн үр хүүхдээ гэхээс илүү үргэлж өөрийгөө бодож газрын мухарт авч ирлээ гэж байнга уурлаж, бухимддаг байсан. Бидний хооронд үүсдэг аливаа хэрүүл маргаан бол би үр хүүхдээ бодсоноос, эхнэр өөрийгөө бодсоноос эхлэлтэй байсан. Би өөрөө өөр хүнтэй болсон асуудал огт байхгүй, 2 хүүхдэдээ тэтгэлгээс гадна мөнгө төгрөг бусад байдлаар тусламж үзүүлдэг.  2016 оны 6 дугаар сарын 11 төрсөн А.А, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төрсөн А.Ц нарыг өөрийн асрамждаа авах нь цаашдаа хүүхдүүдийн ирээдүйд х*******тэй гэж үзэж байна. Б.Н*******тэй танилцаж хамтын амьдралаа эхлүүлж 2016 оны 02 сард гэрлэлтээ захиргааны журмаар батлуулсан. Бид хамтран амьдрах хугацаанд ХУД-н 21 хороо Буян-Ухаа ****************** тоотод 3 өрөө орон сууцыг Худалдаа хөгжлийн банкнаас зээлээр худалдан авсан ба үндсэн зээлдэгчээр Б.Н*******, хамтран үүрэг гүйцэтгэгчээр би байсан. Уг зээлийн төлбөрийг зээл авсан цагаас эхлэн 35 сарын хугацаанд нийт 22,000,000 орчим төгрөгийг ипотекийн зээлд би төлсөн. Тодруулбал цалин орж ирэхээр нь Б.Н*******ийн 499183114 тоот дансанд сар бүр 650 мянган төгрөгийг шилжүүлдэг байсан. Мөн сар бүрийн тогтмол зардал цахилгаан, дулаан, зурагт, хоол хүнсний зардлыг би айл гэрийн өрхийн тэргүүн гэх утгаар тогтмол төлдөг байсан. Нэг ч удаа Б. Н******* санаачлаагаараа төлбөр төлж үзээгүй. Харин Б.Н******* нь өөрийн цалин хөлс, бусад орлогоо хуримтлуулах, бусдад мөнгө зээлдүүлж хүүнээс ашиг олох зэргээр мөнгөн хуримтлалыг бий болгодог байсан Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1 гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхаар хуульчилж өгсөн. Б.Н******* гэр бүлийн хамтын амьдралын хугацаанд бий болсон мөнгөн хуримтлалыг надтай хуваалцахгүй байх үүднээс уг мөнгийг нуух, далдлах, бусдын нэр дээр хуримтлал үүсгэх з******* үйлдлүүд хийж байсан нь түүний дансны хуулгаap тодорхой харагдаж байна. Тодруулбал тухайн мөнгөн хуримтлалаас надад ногдох хэсгийг өгөхгүй байх үүднээс өөрийн дансанд орж ирсэн орлогыг охинтойгоо хамтран эзэмшдэг данс руу шилжүүлж бусдын хөрөнгө болгон харагдуулах үйл ажиллагааг эртнээс бодож зохион байгуулсан гэж үзэхээр байна. Нэгэнт гэр бүл цуцлах гэж байгаа бол өөрт болон 2 хүүхдэдээ хамтын хөдөлмөрөөр бий болсон мөнгөн хуримтлалаас гаргуулах эрхтэй юм. Үүнд: Б.Н******* нь хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгийг өөрийн төрсөн охин Н.Стой хамтран эзэмшдэг Төрийн банкин дахь тоот энгийн хугацаагүй хадгаламжийн дансанд 2016 оноос 2022 оны 1 сар хүртэл хугацаанд тогтмол шилжүүлэг болон бусад хэлбэрээр хуримтлуулсан нийт 52,390,609 төгрөгийн мөнгөн хуримтлалаас өөрт болон 2 хүүхдэдээ ногдох хэсэг 31,434,365 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна...” гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Н******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Б.Н******* миний бие нь А.Атэй 2010 онд танилцаж, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулж, 2016, 2017 онд охин А.А, хүү А.Ц нарыг төрүүлсэн. А.А нь надад болон дагавар охин Н.Ст сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийллийг удаа дараа үзүүлж, хүүхдүүдээ том болохоор Б.Н*******ээс сална гэж өөрийн дотнын хүндээ хэлж, эртнээс бэлдэж байсан. Тухайлбал, гэртээ болон гэр бүлийн х*******цээнд зориулж эд зүйл авахдаа зөвхөн өөрийн хүсэл, сонирхолд нийцүүлж сонгох, байр, машинаа сольсон ч зөвхөн өөрийнхөө нэр дээр эзэмшил гаргуулах, 2 хүүхэд төрүүлж, гэртээ асарч байх хугацаанд хүүхэд өсгөж, хүмүүжүүлэхэд оролцдоггүй, олон хоног сараар цахим тоглоом тоглож донтох, орлого олох боломжгүй Н. С болон намайг наад захын ахуйн х*******лээний зүйлсээр хангаж байгаагүй з******* нь цаашид гэр бүлийн эрүүл харилцаа үүсгэж, хамтран амьдрах итгэлийг үгүй хийсэн.

1. А.А нь сөрөг нэхэмжлэлдээ Б.Н******* нь Л.Э гэгч тээврийн жолоочтой гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэнтэй холбоотойгоор түүнтэй хамтран амьдрах боломжгүй мэтээр бичжээ. Миний бие нь 1988-1998 онд Дархан-Уул аймагт 10 жилийн 5 дугаар дунд сургуульд суралцаж байхдаа иргэн Л.Эыг зүс таньдаг байсан бөгөөд тэр миний үеэлтэй нэг ангид суралцдаг байсан. Тэрээр миний хувийн фейсбүүк хаяг руу холбогдож "...чамайг хүүтэй мөнгө зээлдэг гэдгийг үеэлээс чинь сонссон. Би 20 тонны машин худалдан авахад 20 сая төгрөг зээлэх х*******тэй" байгаа талаар ярьж 2022 оны 8 дугаар сард анх удаа надтай харьцсан байдаг. Тухайн үед надад зээлдүүлэх мөнгө байгаагүй ч удаа дараа гуйсан учраас би 2023 оны 4 дүгээр сард хувь хүнээс зээл авч өгсөн. Миний бие нь А.Атэй амьдрах хугацаандаа ямар нэг эрчүүдтэй хувийн харилцаа тогтоож байгаагүй. Тэрээр ямар баримт, үндэслэлээр намайг гэр бүлийн гишүүн бус гуравдагч этгээд (Л.Э)-ыг хүчирхийлдэг, дарамталдаг гэх мэдээллийг өгч байгааг ойлгохгүй байна. Хэрэв тийм бол тухайн этгээд хуулийн байгууллагаар намайг шалгуулж шүүхээр тогтоолгох эрх байдаг. Надад өөрийн хүүхдүүд болон бусдыг хүчирхийлж, з*******ил гаргаж цагдаа шүүхийн байгууллагаар шалгагдаж, шийтгэгдэж байсан удаа байхгүй. А.Атэй амьдарч байх хугацаанд иргэн Л.Эын дугаарын утас руу холбоо тогтоож байсан эсэхийг нотлох мессеж, ярианы хуулгыг холбогдох байгууллагаас гаргуулж авах, мөн түүнийг гэрчээр оролцуулах боломжтой юм. А.Аээс албан бусаар салж, 2021 оны 11 дүгээр сараас хойш хамт амьдраагүй хугацаанд миний бие ямар ч хүмүүстэй албаны болон хувийн харилцаа тогтоох нь хувь хүний асуудал байхад тэрээр хоёр хүүхдээ гэр лүүгээ авч явахдаа "... танайд ямар *******тэй хүн ирж байна. Маам гэж ах нь ирж байгаа юу?, та 2 аавтайгаа амьдрах уу, Н. С эгч нь манай гэр бүлийг салгасан" гэх зэргээр хүүхдүүддээ худал мэдээлэл өгч, хүүхдүүдийг ээж, эгчийнх нь эсрэг болгох, гуравдагч хэн нэгэнтэй холбогдож миний эсрэг мэдээлэл, баримт цуглуулах з******* хувь хүний мэдээллийг хууль бусаар олж авахаар бага насны хүүхдээ хүртэл ашиглаж ирсэн. Би төрийн байгууллагад ажилладаг бөгөөд Буянт-Ухаа2, Жаргалан-Эко хотхонд амьдарч  байхдаа өглөө 6 цаг өнгөрөөж гэрээс ажил руугаа явдаг байсан ба ажлын ачаалал, замын түгжрэлээс шалтгаалан 19-21 цагийн үед гэртээ харьдаг. Гэтэл А.А нь төслийн ажлыг ихэнхдээ гэрээрээ хийдэг байсан ба хэдэн хоногоор цахим тоглоом тоглож гэрийн ажил хийдэггүй, хүүхдүүдээ цэцэрлэгээс нь авдаг ч хоол хийж өгдөггүй намайг ирж хоол хийхийг хүлээж, оройтож ирэхээр уурладаг, заримдаа хоол хийхдээ зөвхөн хоёр хүүхэд, өөртөө хийж идэх, тортой хүнсний зүйл авч өрөөндөө ганцаараа идэх з******* явуургүй үйлдэл хийдэг байсан. Энэ бүгдийг надтай байнга хамт машинд дайгдаж явдаг ажлын болон бусад хүмүүс гэрчилнэ.

2. Мөн А.А нь нэхэмжлэлдээ "...Б.Н*******, Н.Сын эзэмшдэг хугацаагүй хадгаламжийн дансанд 2016-2022 оны хугацаанд хуримтлагдсан мөнгөнөөс ногдох хэсгийг авна" гэжээ. Би А.Атэй 2016 онд гэр бүлээ батлуулж, 2016, 2017 онд охин А.А, хүү А.Ц нарыг төрүүлж 3 жил гэртээ хүүхэд асарч суухдаа үйл ажиллагаа, бизнес эрхэлж орлого олох боломжгүй байсан. А.А нь цахилгаан, байрны төлбөр, хоол хүнс, гэртээ х*******цээний эд зүйл авдаг байсан ч эмэгтэй хүмүүсийн (Н.С тухайн үед 10-13 настай байсан) ахуйн х*******лээ, сургуулийн хүүхдэд шаардлагатай хувцас, х*******сэл з******* наад захын шаардлагатай зүйлсээр хангадаггүй байсан. Энэ хугацаанд би өөрийн өмчлөлийн үл хөдлөх болох Сүхбаатар дүүргийн Дамбадаржаад байршилтай хашаа байшинг зарж 11 сая төгрөгийг А.Аийн данс руу шилжүүлж, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 30 дугаар байрны 1 өрөөг 2017 онд төрсөн эгчдээ бэлэглэх замаар худалдаж мөнгийг нь гэрийн эд зүйл, хоол хүнс авах, хүүхдүүд болон өөрийн х*******цээнд зарцуулж дууссан. Х*******лээний мөнгөгүй болж А.Аээс мөнгө гуйхад "...яг юу авах гэж байгаа юм, х*******гүй юм авлаа", "чи одоо ажилдаа орж өөрийнхөө х*******лээг өөрөө ханга" гэдэг учраас миний бие ядарч, ажилдаа орох хүсэлгүй байсан ч 2 хүүхдээ цэцэрлэгт өгч 2019 оны 10 сард ажилдаа орсон. Төрийн банкны дугаартай данс нь Н.Ст улсаас олгож буй хүүхдийн мөнгө ордог данс бөгөөд хүүхдийн мөнгөний хуримтлал үүсгэж, хугацаагүй хадгаламжийн данс болгож ө*******лүүлсэн. Тус дансанд дараах байдлаар хуримтлал үүсгэж, зарлагдсан болно. Үүнд: Хүүхдийн мөнгөний хуримтлал 3,870,0 төгрөг. Цалингаас хуримтлуулсан 6,517,077 төгрөг Эх Ш.А нь хорт хавдрын улмаас 2020 оны 4 дүгээр сард нас барсан бөгөөд өөрийн хадгаламж, үнэт эдлэл, 1 өрөө орон сууцыг зарж хүүхдүүдээ хувааж авахыг гэрээсэлж, дүү Б.Наранбаатар үүнийг зарж борлуулан ногдох хувийг Н. С, бид хоёрт шилжүүлсэн 9 сая төгрөг, Хүргэн Ж.Бгаас 3%-ийн хүүтэй мөнгө зээлж бусдад 5%-ийн хүүтэй зээлүүлэхээр авсан 10 сая төгрөг, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байршилтай 0,07 га зуслангийн газрыг Ж.Б 25 сая төгрөгөөр зарж шилжүүлсэн мөнгийг дүү Б.Наранбаатарт 10,100,000 төгрөг зээлүүлсэн Байрны урьдчилгаанд өгөхөөр эцэг Б.Б зээлж авсан 10 сая төгрөгийг төлсөн. Бугийн амд байршилтай 0,07 га зуслангийн газрыг голтой ойр 50 метр радиуст орсон гэх үндэслэлээр худалдан авсан иргэний нэр дээр шилжүүлэх боломжгүй, миний нэр дээр ч эзэмшлийн гэрчилгээ гараагүйн улмаас тус газрыг авахаас татгалзсан тул 25 сая төгрөгийг бусдад зээлүүлсэн мөнгөнөөс бүрдүүлэн буцаан төлсөн. Миний бие хуримтлал болон цалингийн орлогоор 3 жилийн хугацаанд 30 гаран сая төгрөгийг зөвхөн байрны түрээсийн төлбөрт, мөн цахилгаан, байрны төлбөр, хүүхдүүдийн сургууль, өдөр өнжүүлэх, давтлага, сургалт, бусад х*******лээний зүйлсэд зарцуулж, одоогийн байдлаар Хаан, Худалдаа хөгжлийн банк,  ББСБ-д 20 гаран сая төгрөгийн зээлтэй байна. Дээрхээс үзэхэд тус нэхэмжлэлийн агуулгыг нотлох баримтад үндэслээгүй, илтэд бусдыг гүтгэсэн шинж чанартай бодит байдалд нийцээгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

Шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.С шүүхэд гаргасан бие даасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Н.С би 2006 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Чингэлтэй дүүргийн 6 хороо 43-43 тоотод түр оршин суудаг, ам бүл 4. Миний ээж Б.Н******* нь хойд эцэг А.Атэй 2010 онд танилцаж, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулж албан ёсоор хамтран амьдрахад миний бие 10 настай байсан бөгөөд А.Аийн дагавар охин болж бид Буянт-Ухаа 2 хороололд 3 өрөө байранд хамт амьдрах болсон. Ээж Б.Н******* нь 2016, 2017 онд дүү А.А, А.Ц нарыг төрүүлж миний бие дүү нараа асарч, гэрийн ажилд тусалж, хичээл сургуульдаа суралцаж байсан. Гэвч ээж Б.Н*******, хойд эцэг А.А нар таарамжгүй харилцаанаас үүдэж 2021 оны 11 дүгээр сараас хойш хамтран амьдрахаа больж ээж Б.Н******* нь гэрлэлт цуцлуулах, дүү А.А, А. Ц нарыг асрамждаа үлдээх, дундын эд хөрөнгийн ноогдох хувийг тогтоолгож, А.Аээс 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Миний ээж Б.Н******* нь А.Атэй гэрлэлтээ батлуулан амьдарснаас хойш миний хамтран өмчилж байсан Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд ****************** тоот өрөө, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа ********** тоот хашаа байшин, газар, зэргийг зарж борлуулан амьдралдаа зарцуулсан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт “Дагавар хүүхэд хойд эцэг, хойд эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүснэ" гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт "Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно" гэж заасны дагуу гэр бүлийн хамтран өмчлөх хөрөнгө буюу Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах ************** тоот 140 мк 4 өрөө орон сууцанд хийсэн үнэлгээний үнийн дүнгээс ноогдох хэсэг (41,400,000)-ийг гаргуулах, Б.Н*******, А.А нараас гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгө болох ХХБ дахь данснаас бусдад шилжүүлсэн 62,045,411 төгрөг. "И ББСБ" ХК-иас шилжүүлсэн 22,872,109 төгрөг, Төвлөрсөн хадгаламжийн төвөөс шилжүүлсэн 5,083,232 төгрөг нийт 90,000,752 төгрөгөөс ногдох хэсэг, нийт 59,400,150 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н******* нь хариуцагч А.Аэд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, охин А.А, хүү А. Ц нарт асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 207,000,000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны *********** тоот, 140 м.кв, 4 өрөө орон сууцнаас охин А.А, хүү А. Ц бид гуравт ноогдох хэсэг болох 155,250,000 төгрөг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 2014 онд үйлдвэрлэсэн "Тоёота Субару", "Королла Филдер" маркийн хоёр тээврийн х*******слээс охин А А, хүү А.Ц бид гуравт ноогдох хэсэгт "Королла Филдер" маркийн тээврийн х*******слийг гаргуулах, хамтран амьдрах хугацаанд бий болсон Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Худалдаа хөгжлийн банкин дахь тоот данс дахь мөнгөн хөрөнгийг бусдад шилжүүлсэн 62,045,411 төгрөг, мөн тоот дансанд "И ББСБ" ХК-иас шилжүүлсэн 22,872,109 төгрөг, Төвлөрсөн хадгаламжийн төвөөс шилжүүлсэн 5,083,232 төгрөг нийт 90,648,784 төгрөгөөс охин А.А, хүү А.Ц бид гуравт ноогдох 65,986,588 төгрөг гаргуулах, 2022 оны 6 дугаар сараас эхлэн охин А.А, хүү А.Цын хамт орон сууц хөлсөлсөн түрээсийн төлбөрийн 50 хувь болох 15,175,000 төгрөг, ахуйн х*******цээнд зарцуулсан зардал, сургалтын төлбөрийн 50 хувь болох 3,780,974 төгрөг нийт 18,955,974 төгрөгийг гаргуулах, хүү А.Цд улсаас олгосон хүүхдийн мөнгө  2,900,000 төгрөгийг гаргуулах, 43 тоот 2 өрөө орон сууцыг түрээсэлж байгаа түрээсийн төлбөрийн 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөр 1 сарын 1,000,000 төгрөгөөр тооцож 6 сарын төлбөр 6,000,000 төгрөгийг түрээслэгчид 2025.01.11-ний өдөр төлсөн. Тус түрээсийн төлбөрийн 50 хувь 3,000,000 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг,

 

Хариуцагч А.А нь нэхэмжлэгч Б.Н*******т холбогдуулан охин А.А, хүү А.Ц нарыг асрамждаа тогтоолгох, Б.Н*******. Н.С нарын эзэмшлийн Төрийн банкин дахь тоот  данс дахь хуримтлуулсан нийт 52,390,609 төгрөгөөс  өөрт болон 2 хүүхдэдээ ногдох хэсэгт 31,434,365 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг,

 

Шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.С нь нэхэмжлэгч Б.Н******* хариуцагч А.А нарт холбогдуулан Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо ************ тоот 140 м.кв талбайтай 4 өрөө орон сууцанд хийсэн үнэлгээний үнийн дүнгээс өөрт ноогдох хэсэг 41,400,000 төгрөг,  Худалдаа хөгжлийн банк дахь данснаас бусдад шилжүүлсэн 62,045,411 төгрөг, "И ББСБ" ХК-иас шилжүүлсэн 22,872,109 төгрөг, Төвлөрсөн хадгаламжийн төвөөс шилжүүлсэн 5,083,232 төгрөгийн үнийн дүнгээс өөрт ногдох 18,000,150 төгрөг,  нийт 59,400,150 төгрөг гаргуулах бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.

 

А.А, Б.Н******* нар нь 2010 онд танилцаж, 2015 оны 2 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болсныг 2016 оны 2 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /1х.х-ийн 12 тал/

 

 Гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй үндэслэлээр гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь хүссэн, шүүх зохигчдыг эвлэрүүлэх бүхий л арга хэмжээг авч зохигчдод гэрлэлт цуцлах сөрөг үр дагавар, мөн бие биеийнхээ харилцаа хандлагад хүндэтгэлтэй хандах, хүүхдүүд эцэг, эхээ ойроос мэдрэх тэдний хайр халамжид өсөх эрхийг хүндэтгэх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг үүсгэх боломжит хугацааг шүүхийн зүгээс өгч, х******* хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан боловч гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь зөвшө******* байх тул  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар  гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Тэдний дундаас 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр охин А.А, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүү А.Ц нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. / 1х.х-ийн 9,10 хуудас/

 Гэрлэгчид хэн хэн нь охин А.А, хүү А.Ц нарыг тэжээн тэтгэх эдийн засгийн хувьд аль аль нь боломжтой, хэн хэн нь хүүхдүүдээ гэсэн чин сэтгэлтэй, хүүхдүүдийнхээ төлөө хэн нь ч бүх зүйлээ зориулах хүсэл эрмэлзэлтэй  байгаа нь шүүхийн хэлэлцүүлэгт тэдний тайлбараас дүгнэгдэж байна.

 

Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

 

Шүүх хүүхдийн асрамжийг тогтоохдоо Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэж заасны дагуу охин А.А ээжийнхээ асрамжид үлдэх санал, хүү А.Ц ээжийнхээ асрамжид үлдэх санал,  мөн 2023.09.20-ны өдрийн Хан-Уул дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн шинжээчийн дүгнэлтэд “...охин А.А, хүү А.Ц нарыг ээж Б.Н*******ийн асран хамгаалалд үлдээх...” гэсэн  байна. Иймд хүүхдийн санал, шинжээчийн дүгнэлт зэргийг шүүх харгалзан охин А.А, хүү А.Ц нарыг эх Б.Н*******ийн асрамжид үлдээж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, энэ шаардлагад холбогдох сөрөг шаардлагыг х*******сэхгүй болгов. / 2хх-ийн 108, 3х.х-ийн 92, 4хх- 9 хуудас/

 

 Эцэг А.А хүүхдүүдээ өсгөн бойжуулахын төлөө чин сэтгэлээсээ тайлбар гаргасанд шүүх хүндэтгэлтэй хандаж байна. Шүүхийн энэ шийдвэр эцэг охин, хүү гурвыг салгаж байгаа шийдэл биш юм, шүүх таны хүүхдүүдийн эрхэм саналыг хүндэтгэн, уг шийдвэрийг гаргасан бөгөөд таны хүүхдүүд таныг гомдоох байдлаар уг саналыг бас илэрхийлээгүй гэдгийг эцэг та ухаандаа бодно гэдэгт шүүх эргэлзэхгүй байна.

 

  Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр заасан ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр тус тус заасан тул эцэг нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас  эцэг  А.Аээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу тэтгэлэг гаргуулан охин А.А, хүү А.Ц нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Хүүхдийн эрхийн тухай конвенцын 7 дугаар зүйлийн 1-д “…эцэг, эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ”,

9 дүгээр зүйлийн 3-т “хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол эцэг, эхийнхээ аль нэгнээс буюу хоёулангаас салж хагацсан хүүхэд эцэг, эхийнхээ аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг оролцогч улсууд хүндэтгэнэ” гэж тус тус заасан.

 

Эх Б.Н*******  нь хууль болон конвенцын дээрх заалтуудын дагуу охин  А.А, хүү А.Ц нарыг эцэг А.Аийн хайр халамжийг хүртэх, түүнтэй байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг хүндэтгэх, А.Аийг Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.4-т заасан үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг, хүүхдүүдийг  эцэг А.Атэй уулзуулж  байхыг эх  Эх Б.Н*******т даалгаж,  шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

 

Шүүх гэрлэгчдийн гэр бүлийг цуцалж шийдвэрлэсэн ба гэр бүлийн гишүүд болох хүүхдүүдийн цаашдын гэр бүлийн харилцаан дахь харилцаа хандлагад  сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй гэж үзсэн тул хүүхдийн 108 дуудлагатай холбогдуулан шийдвэрт ямар нэгэн тайлбар хийх шаардлагагүй байгаа болохыг тайлбарлавал зохино.

Гэрлэгчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох  2014 онд үйлдвэрлэсэн "Тоёота Субару", "Королла Филдер" маркийн тус тус хоёр тээврийн х*******сэлтэй, үүнээс нэхэмжлэгч Б.Н******* нь Тоёота. Королла Филдер маркийн, улсын дугаартай тээврийн х*******слийг бодитоор гаргуулахаар шаардсан бөгөөд х******* хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.А уг тээврийн х*******слийг 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Н*******ийн өмчлөлд хариуцагч А.А шилжүүлсэн, тээврийн х*******слийн шаардлагатай холбогдуулан талууд маргаагүй, өөрсдөө харилцан тохиролцсон байх тул  нэхэмжлэгч уг шаардлагын хэмжээгээр шаардлагаа багасгаж, / 4хх-67 хуудас/, 

Зохигчид Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбогдуулан нэхэмжлэгч Б.Н******* нь 207,000,000 төгрөгийн үнэлгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо **************** тоот хаягт байршилтай, 140.29 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс  өөрт болон охин А.А, хүү А. Ц нарт ноогдох хэсэг 155,250,000 төгрөг гаргуулах, мөнгөн хөрөнгөөс өөрт болон охин А.А, хүү А.Ц нарт ноогдох 65,986,588 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч А.А нь мөнгөн хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдэдээ ногдох хэсэгт 31,434,365 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.С нь эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо ************** тоот хаягт байршилтай, 140.29 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт ноогдох 41,400,000 төгрөг, данс дахь орлого буюу мөнгөн хөрөнгөөс өөрт ногдох 18,000,150 төгрөг, нийт  59,400,150 төгрөг гаргуулах бие даасан шаардлагыг тус тус гаргаж, тайлбар гарган шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн,  126.2-т Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараах хөрөнгө хамаарна, 126.2.5.гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө, мөнгөн хуримтлал, 126.4.-т Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ гэж тус тус заажээ.

Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо ************************* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 140.29 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч өөрийн хуваарьт хөрөнгөөр худалдан авсан тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарахгүй гэж маргаж мэтгэлцсэн. Хариуцагч нь А.А нь Б.Н*******тэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн дараа аль аль нь өөрсдийн өмчлөлд байсан хөрөнгүүдийг дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлэн хамтран амьдрахаар ***** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 140.29 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдан авсан уг хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарна. Түүнчлэн нэхэмжлэгч Б.Н******* жил дараалан амаржиж, хүүхэд асрах чөлөөтэй байсан нь гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан гэр бүлийн гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ гэж зааснаар түүнийг орлого олоогүй гэж үзэх үндэслэлгүй тул дээрх агуулгаар хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.  

Эцэг, эх гэрлэлт цуцлуулах маргаан шийдвэрлэх шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа нөхцөлд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр хадгалагддаг тул хүүхдийг эрүүл чийрэг өсгөн бойжуулах, хүүхдийг асран хамгаалах үүргээ эцэг биелүүлэх үүрэгтэй. Хүүхдүүдийг орон байраар хангаж, тэдгээрийг эрүүл, аюулгүй орчинд өсгөж, сургуулийн үйл ажиллагаатай хүүхдүүдийг ойртуулан орон сууц түрээслэн зардал гаргаж, хүүхдүүдийн амьдрах ая тухтай орчин бүрдүүлсэн эхийн үйлдлийг шүүх буруутгах үндэслэлгүй. Иймээс тусдаа амьдарсан хугацааны орон сууц хөлсөлсөн төлбөр, хүүхдүүдийг өдөр өнжүүлэх болон нэмэлт сургалтад хамруулсан зардал, хүүхдийн ахуйн х*******лээний зардлын 50 хувийг эцэг А.А хариуцах үүрэгтэй. Түүнчлэн гэрлэлт цуцлуулах маргаан хянан шийдвэрлэх хугацаанд хүү А.Ц эхийн асрамжид байсан тул түүнд улсаас олгосон хүүхдийн мөнгө болох 2,900,000 төгрөгийг эцэг А.А эхэд мөнгөн хэлбэрээр шилжүүлсэн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн уг шаардлага үндэслэлтэй байна.

Иймд дээрхийг нэгтгэн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбогдох үндсэн болон сөрөг шаардлагыг шүүх тухайн гэр бүлийн  гишүүнд хуваан нэг гишүүнд ногдох хөрөнгийн хэмжээг тодорхойлон хуваарилсан ба шүүх нэхэмжлэгч Б.Н*******ийн асрамжид охин А.А, хүү А.Ц нарыг үлдээсэн тул гэр бүлийн уг 3 гишүүнд ногдох гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо ******************* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 140.29 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнд ногдох хэсэг 155,250,000 төгрөг, Данс дахь орлого 65,986,588 төгрөг, байрны түрээсийн зардал 15,175,000 төгрөг, өдөр өнжүүлэх нэмэлт давтлагын зардал 1,303,000 төгрөг, улсаас олгосон хүүхдийн мөнгө 2,900,000 төгрөг нийт 240,614,588 төгрөгийн үндсэн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэсэн.

Шүүх сөрөг шаардлагаас Төрийн банкин дахь тоот энгийн хугацаагүй хадгаламжийн данс дах мөнгөн хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж дүгнэсэн тул хариуцагч А.Аэд ногдох 10,478,138 /31,434,365:3/ төгрөгийг хангаж шийдвэрлэсэн, 2 хүүхдийг эхийн асрамжид үлдээсэн тул сөрөг шаардлагаас 20,956,227 төгрөг гаргуулах шаардлагыг х*******сэхгүй болгох үндэслэлтэй байна. Иймээс үндсэн шаардлага 240,614,588 төгрөг хангагдсан байх бөгөөд сөрөг шаардлагад хангагдсан 10,478,138 төгрөгийг хасаж, үлдэх 230,136,450 төгрөгийг хариуцагч А.Аээс гаргуулж, үлдэх үндсэн болон сөрөг шаардлагыг х*******сэхгүй болгов.

Хариуцагч  А.А нь Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо *****************тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 140.29 м.кв талбайтай, хувийн сууцыг бусдад худалдсан тул уг үл хөдлөх хөрөнгийг бодитоор хэн нэгний өмчлөлд хуваарилж шийдвэрлээгүй бөгөөд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг шүүх мөнгөн хэлбэрээр хуваарилж шийдвэрлэсэн болно.

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-т Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг дараах тохиолдолд тодорхойлно, 129.1.1.-т гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргавал түүнд ногдох хэсгийг тодорхойлно, 131.1.Гэр бүлийн нэг буюу хэд хэдэн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарвал хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгээ авах боловч гэр бүлийн аж ахуйг цаашид явуулахад зайлшгүй шаардагдах хөрөнгийг авах эрхгүй гэж тус тус заажээ.  

Шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.С нь 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 18 насанд хүрсэн үндэслэлээр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахаар бие даасан шаардлага гаргасныг шүүх хангах үндэслэлгүй байна.

 Өөрөөр хэлбэл Н.С эх Б.Н******* болон дүү нартайгаа хамтран амьдарч байх бөгөөд гэрлэлт цуцлах маргааны улмаас Б.Н******* А.А нар тус тусдаа амьдрах нь тэднээс гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах үндэслэл болохгүй. Учир нь Н.С нь дээрх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг бий болгоход ямар нэгэн хөдөлмөрийн болон эдийн засгийн оролцоо байхгүй, насанд хүрсэн этгээд бусдаас эд хөрөнгө гаргуулах шаардлага гаргаж буй бол тухайн хөрөнгийг бий болгосноо нотлох үүрэгтэй.

Иргэний хууль болон Гэр бүлийн хуульд  гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хүүхдийг оролцуулж тэдэнд ногдох хэсгийг хуваарилж буй нь хүүхдийг насанд хүртэл орон байраар хангах, сурч боловсрох, хөдөлмөрийн зөв дадал, хүмүүжил олгож нас биед хүргэхэд зайлшгүй гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс зарцуулагддаг тул насанд хүрэх хүртэл хүүхдэд ногдох хэсгийг хуваарилдаг. Харин хүүхэд насанд хүрээд эцэг, эхээсээ тэдний хөдөлмөрийн оролцооноос бий болсон хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулахаар шаардаж буй бол түүнийг бий болгоход оролцсон хөдөлмөр, оруулсан хөрөнгийн хэмжээг шүүхийн харгалзан үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл хүүхэд өөрийн авьяас, хөдөлмөрөөр гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг бий болгож болох бөгөөд ийнхүү түүний хөдөлмөрийн оролцоогоор бүтээсэн хөрөнгийг шүүх хуваарилна. Харин насанд хүрсэн үндэслэлээр эцэг, эхээсээ гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс шаардах нь шударга ёсонд нийцэхгүй, гэрлэгчид өөрсдийн хөдөлмөрөөр бий болгосон хөрөнгөөр үр, хүүхдээ өсгөн, хүмүүжүүлж, насанд хүргэсэн бол үлдэх хөрөнгө нь тэдний өөрсдөдөө зарцуулах эд хөрөнгө байх ёстой. Түүнчлэн хүүхэд нь насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол хуулийн дагуу тэжээн тэтгэх үүрэг хэвээр хадгалагддаг тул шүүх хуваарилна. Харин Н.С нь эрүүл, хөдөлмөрийн чадвартай ээж, дүү нарын хамт амьдарч байх ба тухайн эд хөрөнгийг бий болгоход оруулсан хөрөнгөө нотлоогүй тул түүний гаргасан бие даасан шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй гэж дүгнэн, х*******сэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118  дах хэсэгт заасныг удирдлага болгон   

                                                                 ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар М******* м******* овогт Б******* Н******* /РД:*******/, ******* Монгол овогт А*******ий А /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.       

2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин А.А, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү А.Ц нарыг эх Б.Н*******ийн асрамжид үлдээсүгэй. 

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгийг баримтлан 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин А.А, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү А.Ц нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг А.Аээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.  

 

4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д заасныг баримтлан хариуцагч А.Аээс 230,136,450 төгрөгийг гаргуулж Б.Н*******т олгож, Н.Сын бие даасан шаардлага, нэхэмжлэгч Б.Н******* болон хариуцагч А.А нарын үлдэх үндсэн, сөрөг шаардлагыг тус тус х*******сэхгүй болгосугай. 

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар охин А.Амирлан, А.Ц нарыг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох з*******т эцэг А.А, эх Б.Н******* нарын үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ х*******жүүлэхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

7. Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 356,748 /70,200+286,548/ төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, Н.Соос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454,950 төгрөгийг улсын орлогод тус тус үлдээж, хариуцагч А.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 178,374 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

8. Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 ШҮҮГЧ                                          Ц.ОЮУНБИЛЭГ