2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/04196

 

5 05 19 192/ШШ5/04196

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

гол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 6 хороо, ХМК ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* Нар овогт Даваадоржийн ******* /рд:*******/

Хариуцагч: зүрх дүүрэг, 11 хороо, ******* ******* , байр, тоот хаягт байрлах, констракшн ХХК /рд:/

констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирлын 5.02.03-ны өдрийн Б/04 дугаар Д.*******ы хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.******* нь  констракшн ХХК-д хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын инженер албан тушаалд 4.09.23-ны өдрөөс 2,500,000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаанд аливаа хөдөлмөрийн гэрээний зөрчил дутагдалгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байсан. Гэтэл 5.02.03-ны өдөр констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/04 тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Найг ийнхүү ажлаас чөлөөлөхдөө ажлын хариуцлага алдсан, компанийн эд хөрөнгө зөвшөөрөлгүй авсан, захиалагчийн инженер, компанийн талбайн инженертэй зүй бус харьцаж, хэрэлдэж маргалдсан, ажил тасалсан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Миний хувьд ажлаас чөлөөлөх тушаалд дурдсанчлан аливаа хариуцлага алдсан зөрчил гаргаж байгаагүй. Компанийн эд хөрөнгийг хувьдаа болон бусад байдлаар зөвшөөрөлгүй авсан, завшсан үйлдэл байхгүй, захиалагчийн болон талбайн инженертэй зүй бус харьцаж байсан удаагүй. Харин ч эсрэгээр байгууллагын хт олон бусад ажиллагсадтай зүй зохистой харьцаж, Хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль тогтоомжид заасан чиг үүргээ хариуцлагатай биелүүлсээр ирсэн. Иймд миний бие 5.02.03-ны өдрийн констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/04 тушаалаар үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн тул тус тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил болох Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын инженер албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч констракшн ХХК-ийн төлөөлөгч А.Амаржаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Д.*******аас манай компанид холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч түүнийг ажилд эгүүлэн томилсон констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирлын 5.04.30-ны өдрийн Б/ дугаар Д.*******ыг ажилд томилох тухай тушаалыг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч  констракшн ХХК-д холбогдуулан  констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирлын 5.02.03-ны өдрийн Б/04 дугаар Д.*******ы хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирлын 5.04.30-ны өдрийн Б/ дугаар Д.*******ыг ажилд томилох тухай тушаалыг нотлох баримтаар ирүүлсэн байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр зөвшөөрлийг батлах хүсэлтийг гаргажээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 5 оны 02 сарын 27-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч Д.******* нь төлөөлүүлэх эрхээ Б.Мөнх-Очирт олгосон нь хууль зөрчөөгүй байна.

Захиржийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Д.*******ы нэхэмжлэлтэй, констракшн ХХК-д холбогдох констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирлын 5.02.03-ны өдрийн Б/04 дугаар Д.*******ы хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хуражид төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогоос, 70,200 төгрөгийг хариуцагч  констракшн ХХК-аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захиржийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН