2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/04205

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар ******* овогт *******ын ******* /рд:ЙЖ92120506/, ******* овогт *******ы ******* /рд:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин М.*******, М. нарыг эх Б.*******гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2-т заасныг баримтлан охин М.*******, М. нарт сар бүр нийт 1,500,000 төгрөгийн тэтгэлэг гаргуулан эцэг М.*******ээр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар хуулиар хүлээсэн эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг, уг үүргээ хэрэгжүүлэхэд нь зохигчдын хэн аль нь саад болохгүй байхыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.******* нь улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 4 хороо, ам /17080/ Наадамчдын зам гудамж байр, тоот хаягт байрлах, 79.99 м.кв орон сууцыг өөрийн өмчлөлд авч, байрны үлдэгдэл зээл 147,755,787 төгрөгийг төлж, хариуцагч М.*******т 20,000,000 төгрөгийг 30 сарын турш сар бүр 666,700 төгрөгөөр төлж барагдуулах ба GRS2000040326 арлын дугаартай, УБМ улсын дугаартай Toyota Crown маркийн авто машиныг М.*******ийн өмчлөлд үлдээхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН