| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2025/00003/И |
| Дугаар | 192/ШШ2025/03313 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/03313
2025 04 24 192/ШШ2025/03313
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,
Нэхэмжлэгч: *******, Куала Лумпур хот, Венца А-19-03 Мэнера виста петалинг 58200 тоотод оршин суух, Минжүүр овогт Баттулгын Батцэцэг /РД:НЮ88052068/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,, холбогдох,
Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үүрийнтуяа, хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үүрийнтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага болох *******,*******,*******,*******,*******, орон сууцыг хариуцагч нь чөлөөлсөн бөгөөд орон сууцыг худалдан авсан хүн амьдарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлага биелэсэн гэж үзэж шаардлагаасаа татгалзаж байна” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Өмгөөлөгч миний биеийн баруун гарын мөрний яс хугарч гипсдүүлсэн ба гипсээ 2025.04.18-ны өдөр авхуулж, улмаар төрийн албаны эмнэлэгийн сэргээн засах эмчилгээнд 04.16 – 04.30-ны өдөр хүртэл өдөр болгон эмчлүүлж байгаа учир нэхэмжлэлтэй, д холбогдох иргэний хэргийн шүүхийн хурлыг 1 удаа хойшлуулж өгнө үү. Зарлагдсан хурлын тов 2025 оны 05 дугаар сарын 05, 15-ны өдөр хойшлогдсон шүүх хурал зарлагдсан болно” гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Баттогтох нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлтэй, д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 13:13 цагт шүүх хурал зарласан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд “Жунсон констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Хятадын хоёр дахь металлурги групп корпораци” ХХК-д холбогдох шүүх хуралд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Гэтэл тус Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 13:30 цагт иргэний шүүх хуралдаан давхацсан байх тул д холбогдох шүүх хурлыг хойшлуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Албадан чөлөөлөх хүсэлт гээд байгаа боловч би өөрөө түр гарахдаа хаалганыхаа кодыг солчихоод явсан. Тэгэхэд тухайн байрыг авсан гээд байгаа хүн нь ямар нэгэн хуулийн шаардлага хангахгүй, надад мэдэгдэхгүй, нэхэмжлэгч талтай хоёулаа нийлж хаалга эвдэлж эд зүйлийг гаргасан байсан. Зарим тавилга алга болсон. Цагдаагийн байгууллага гомдол гаргасан байгаа. Ямар нэгэн хууль шүүхийн байгууллага шийдээгүй байхад өөрсдөө шийдэж гаргасан нь хууль зөрчсөн. Өнөөдөр манай хоёр өмгөөлөгч алга байна. Тийм болохоор шүүх хурлыг хойшлуулах хүсэлттэй байна” гэв.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг улсын бүртгэлийн газарт гаргаж өгөхийг даалгахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ.
Хариуцагч нь шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс татгалзсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс татгалзсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлтэй, хариуцагч д холбогдох орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 790,810 төгрөгийг төрийн сангийн 100200100941 данснаас буцаан гаргуулж хариуцагч д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР