Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 123/ШШ2025/0081

 

 2025       09       11                       123/ШШ2025/0081

 

                         Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг

                         баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

     Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би, иргэн Т.М нэхэмжлэлтэй *** аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох “*** аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/44 дүгээр “Т.М төрийн албанаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан *** аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчийн ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Т.М, хариуцагч *** аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Доржпүрэв, Б.Цэрэнлхагва нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан тус шүүхэд ирүүлжээ. Уг эвлэрлийн гэрээнд: “...Иргэн Т.М нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийн оролцогчид дараах байдлаар эвлэрч байна. Үүнд:

Нэхэмжлэгч Т.М би аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/44 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Хариуцагч талаас аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Т.М ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын ажил олгогчийн хувь хэмжээг нөхөн төлнө. Мөн урьд эрхэлж байсан ажил болох *** аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн эгүүлэн томилох шийдвэр гаргаж байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь дээрх байдлаар харилцан тохиролцож эвлэрч байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу талуудын эвлэрлийг баталж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Т.Маас *** аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “*** аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/44 дүгээр “Т.М төрийн албанаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан *** аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчийн ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад:

Нэхэмжлэгч Т.М, хариуцагч *** аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Доржпүрэв, Б.Цэрэнлхагва нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Т.М *** аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/44 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч *** аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Т.М ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын ажил олгогчийн хувь хэмжээг нөхөн төлж, урьд эрхэлж байсан *** аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн эгүүлэн томилох шийдвэр гаргахыг хүлээн зөвшөөрсөн эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ... нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт ...хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө, 28 дугаар зүйлийн 28.2.5 дахь хэсэгт ... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгтэй эвлэрэх эрхтэй, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2 дахь хэсэгт нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.4 дэх хэсэгт нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй байна.

3. Хариуцагч *** аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 02/1216 дугаар албан бичгээр А.Доржпүрэв, Б.Цэрэнлхагва нарт нэхэмжлэгчтэй эвлэрэх бүрэн эрхийг тусгайлан олгосон байна.

4. Шүүхээс эвлэрлийн гэрээ байгуулсантай холбоотойгоор нэхэмжлэгч, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталсан шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй талаар тайлбарласан бөгөөд талууд хүлээн зөвшөөрсөн болно.

5. Иймд нэхэмжлэгч Т.М, хариуцагч *** аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын эвлэрснийг баталж, *** аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Т.М нэхэмжлэлтэй, *** аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох *** аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/44 дүгээр “Т.М төрийн албанаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан *** аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчийн ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Т.М нь *** аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/44 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь *** аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Т.М ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалыг ажил олгогчийн хувь хэмжээг нөхөн төлж, урьд эрхэлж байсан *** аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн эгүүлэн томилох шийдвэр гаргахыг хүлээн зөвшөөрч эвлэрсэн эвлэрлийг баталж, *** аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.М улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй. 

 

ШҮҮГЧ                                 Л.ӨЛЗИЙЖАРГАЛ