| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/03976/И |
| Дугаар | 192/ШШ2025/04168 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/04168
|
*******25 05 16 |
192/ШШ*******25/04168 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, ******* *******, өөрийн байранд байрлах, ХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* чөлөө ******* дугаар байр, *******6 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД://-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 19,250,922 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******25 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, *******25 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д. нь банктай байгуулсан *******24 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 3012-*******24 тоот банкны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ-ний дагуу *******24 оны 05 дугаар сарын 09-ны өдөр МN460030003095013982 тоот Цахим Цалингийн зээлийн гэрээ-г байгуулж 18,678,000 төгрөгийн зээлийг 30-н сарын хугацаатай, зээлийн хүү жилийн *******,4 хувийн хүүтэйгээр хувийн хэрэгцээнд зориулан авсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 1,132,033.68 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрөөс 1,821,880.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 19,482.24 төгрөг, нийт 2,973,396.43 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, зээлээ хугацаанд нь төлөлгүй өнөөдрийг хүрээд байна. Энэ нь зээлийн гэрээний 7.2-т тусгагдсан ноцтой зөрчил байх тул Зээлдэгч Д.ээс зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт дараах төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөр төлөгдөөгүй нийт үлдэгдэл дараах байдалтай байна. Үндсэн зээл 17,5*******,966 төгрөг, зээлийн хүү 1,659,885 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******,071 төгрөг, нийт 19,250,922 төгрөг байна. Иймд Д.ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 19,250,922 төгрөгийг гаргуулж, ХК-д олгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д. нь ХК-ийн гаргасан 19,250,922 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 19,250,922 төгрөгийг бүхэлд нь төлөхийг миний бие хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХК нь хариуцагч Д.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,250,922 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэгт 19,250,922 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д. хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
Иймд ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,250,922 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,250,922 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254,*******6 төгрөгөөс Баянгол дүүргийн татварын хэлтсийн данс /100*******0500941/-аас 127,103 төгрөг, хариуцагч Д.ээс 127,103 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД