2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 192/ШШ2025/04453

 

2025 05 26

192/ШШ2025/04453

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 11 хороо, мандал ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт *******ын ******* /рд:*******/

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 11 хороо, мандал ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /рд:*******/

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 11 хороо, мандал ******* тоот хаягт оршин суух, *******а ******* овогт *******ын /рд:ЧБ/

Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг тогтоолгох тухай

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч С.*******, С.*******, С.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Энхболор нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний аав Л.Жамц-Осор 2025.01.16-ны өдөр нас барсан. Бидний эцэг Л.Жамц-Осор, эх н.*******тай хамтран амьдардаг байсан. Гэрлэлтээ батлуулаагүй тул бид эх н.*******аар овоглосон. Эцэг Л.Жамц-Осор нь 2025 онд нас барсан тул өв хүлээн авахад бидний эцэг Л.Жамц-Осор мөн болохыг тогтоолгож, эцгээрээ овоглох шаардлагатай болсон. Иймд бидний эцэг Л.Жамц-Осор мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.*******, С.*******, С. нар нь өв хүлээн авах зорилгоор ******* ******* овогт *******ын ******* /рд:*******/, ******* овогт *******ын ******* /рд:*******/, *******а ******* овогт *******ын /рд:ЧБ/ нарын эцэг *******а ******* овогт Личнчингийн Жамц-Осор /рд:ЧБ44051537/ мөн болохыг тогтоолгох хүсэлт гаргасан ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасан хүүхдийн эцэг, эхийг тогтоох буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгох хүсэлт байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нар нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг болох нь оршин суугаа хаягийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хэргийн 6-8 дугаар тал/

Талийгаач Л.Жамц-Осор нь 1944.05.15-ны өдөр төрж, 2025.01.16-ны өдөр нас барсан, тэрээр Д.*******тай хамтран амьдарч, тэдний дундаас С.*******, С.*******, С. нар төрсөн болох нь нэхэмжлэгч нарын тайлбар, тэдгээрийн төрсний бүртгэлийн лавлагаа, Л.Жамц-Осорын нас барсны гэрчилгээ, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025.05.16-ны өдрийн ЕГ03253299 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна. /хэргийн 3-5, 9, 23-28 дугаар тал/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар охин С.*******, С.*******, хүү С. нарын эцэг Л.Жамц-Осор мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан, 1971.11.27-ны өдөр төрсөн С.*******, 1974.11.17-ны өдөр төрсөн С.*******, 1977.06.21-ний өдөр төрсөн С. нарын эцэг *******а ******* овогт Личнчингийн Жамц-Осор /рд:ЧБ44051537/ мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН