2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/04655

 

2025 06 02   192/ШШ2025/04655

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, **-р хороо, нуурын *** тоотод оршин суух Л-ийн Т /РД:ЦЖ*******8/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..Л-ийн Т миний бие 1992 онд Дорнод Баянтүмэн тасагт анх ажилд ороход хөдөлмөрийн дэвтэр нээхдээ Тү**** гэхийг Тө***** гэж бичиж нээсэн байна. Миний төрсний гэрчилгээ Тү**** гэж нэрээр байдаг. Цаашид миний хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчийг Тү**** намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Л.Т нь Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон 8****5 дугаар Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он сар өдөр нь иргэний үнэмлэх төрсний гэрчилгээтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг шүүх тогтоохоор заажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон 8*****5 дугаар Хөдөлмөрийн дэвтэрт Л-ийн Т гэж бичсэн боловч 1970-07-27 ний өдөр төрсөн гэж бичигдсэн, мөн РД ЦЖ*********8 гэж бичигдсэн байх тул тухайн дэвтрийн эзэмшигч нь нэхэмжлэгч мөн байна.

 

Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэх зэргээр тус тус нотлогдож байна.

 

Иймд хүсэлт гаргагч Л.Т-ийн хүсэлтийг хангаж, Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон 8******5 дугаар Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон 8*******5 дугаар Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Г овогт Л-ийн Т /РД:ЦЖ********8/ мөн болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ