Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 239

 

 

 

 

 

 

    2018          03           15                                          239

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч Б.Ш.тар, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Барга овогт Б.энгийн Ш.тарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0018 90115 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Барга овогт Б.энгийн Ш.тар, Монгол Улсын иргэн,

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.Ш.тар нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 22-23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зурагтын хуучин эцсийн автобусны буудал орчим, 2017 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 01-02 цагийн орчим, мөн тус өдрийн 12-14 цагийн орчим тус тус Схд-н гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Э.цэгийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, гар хөлийг хүлж тарчлаасан үйлдэл хийж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн.

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Э.цэгтэй “...өөр хүнтэй унтсан...” гэх шалтгаанаар зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус  тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Б.Ш.тар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Эр.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай нөхөр намайг хайгаад “амиа хорлоно” гэж яриад байгааг мэдээд гэртээ харъя гэж бодоод ...танихгүй хүний гар утсаар Б.Ш.тар руу яриад “...Г.Б.охтой яваад зочид буудалд орсон дотно харьцаанд орсон талаар хэлсэн”. Тэгтэл манай нөхөр “хүрээд ирээ, чамайг ямар ч тохиолдолд би уучилна” гэхээр нь би зочид буудлаас орой 22-23 цагийн орчим гараад зурагтын хуучин эцсийн автобусны буудлын зүүн талд таксинаас буугаад очиход манай нөхөр шууд нүүр рүү цохиод авсан. Тэгтэл энгийн машинтай хоёр цадаад явж таараад ирж болиулсан. Тэгээд Б.Ш.тар ахин чамайг зодохгүй гээд байхаар нь би нөхрийн хамтаар гэр рүүгээ явсан. ...Гэртээ харьсан шөнөдөө намайг биеэ угаа гэж хүчээр миний хувцсыг тайлуулаад...түмпэнд ус хийгээд миний бэлэг эрхтэн рүү угаалгын нунтаг “вок” хийгээд угаа гээд байсан. ...би өөрөө бэлэг эрхтнээ угаасан. ...Б.Ш.тар миний гар утсан дээр бичлэг хийгээд байсан...би бичлэгийг дараа нь устгачихсан...Б.Ш.тар намайг зодоод нүүр ам руу цохиод байсан. ...Б.Ш.тар намайг алга болсон талаар хэсгийн байцаагчид бүртгүүлсэн байсан...Б.Ш.тар гэртээ харингуутаа намайг дарамтлаад хутга бариад чиний нэг эрхтнийг авч байж чамайг уучилна гээд дайраад байсан яг тэр үеэр буюу 12 цагийн үед Г.Б.ох манай нөхрийн гар утас руу залгаад манай гэрт ирнэ гэсэн. Тэгтэл манай нөхөр уурлаад намайг олс нарийн даавуу цуулж байгаад “хүлээд ам руу даавуу чихээд ам боож уясан” мөн миний духан дээр хар өнгийн фалмастраар янхан гэж бичээд миний гар утсаар зураг аваад...гуя, шилбэ рүү өшиглөөд байсан. Тэгээд...13-14 цагийн орчим Г.Б.ох ирээд хашааны хаалга нүдсэн тэгтэл Б.Ш.тар Г.Б.охыг гэр рүү оруулж ирэхдээ авчирсан архиар нь толгойных нь ар руу цохиж хагалсан. Г.Б.охыг газар унасан байхад дээрээс өшиглөөд зодсон “Г.Б.ох би чиний өмнө буруутай угаасаа би зодуулах гэж ирсэн юмаа гээд урдаас нь ерөөсөө эсэргүүцэл үзүүлээгүй” ...Б.Ш.тар миний хүлээсийг тайлаад шалан дээр дуссан Г.Б.охын цусыг цэврэл гэж хэлсэн...мөн Б.Ш.тар нь гэрт байсан бариул нь байхгүй жижиг хутга бариад Г.Б.ох руу дайраад гэрээсээ хөөгөөд байсан. ...би Б.Ш.тартай 7 жил хамт амьдархад намайг хэл амаар доромжилдог гар хүрдэг л байсан би яг хэзээ хэзээ зодож байсан талаар санахгүй байна. тэр болгоныг цагдаад хэлж хандаж байгаагүй эмнэлэгт үзүүлж харуулж байгаагүй, намайг айлгаж сүрдүүдэг байсан болохоор олон хүнд энэ талаар хэлж байгаагүй, аргаа барахдаа хөдөө байгаа ээж, аавдаа хэлдэг байсан. Намайг зодож нүдэхийг харсан үзсэн хүн байхгүй...2017 оны 12 дугаар сарын 26-ны орой 22-23 цагийн орчим зурагтын хуучин эцсийн автобусны буудал дээр зодоход хоёр цагдаа харж байсан...2017 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө намайг 01-02 цагийн орчим Ш.тар намайг дахин нүүр ам руу цохиж дарамтлаад бэлэг эрхтэн рүү “вок” хийгээд хүчээр угаалгах үед...хүн байгаагүй. ...2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Э.т байцаагч дээр очоод гэртээ ирсний дараа олс уяагаар хүлээд хоёр хөл рүү өшиглөж зодоход Б.Ш.тар бид хоёр л байсан. ...удалгүй Г.Б.ох манай гэрт ирэхэд би хүлүүлсэн духан дээрээ “янхан” гээд бичүүлчихсэн сууж  байсан. Г.Б.охын хажууд намайг зодсон зүйл байхгүй. ...Тухайн үед Б.Ш.тар руу Г.Б.ох гар утсаар ярьснаас болж намайг Б.Ш.тар уурандаа хүлээд зодсон....”

“...миний биед учирсан бүхий л гэмтлийг Б.Ш.тар надад учруулсан. Намайг манай нөхөр 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зурагтын хуучин эцэс дээр очиход л нүүр рүү гараараа цохиод авсан дахин цохиж зодоогүй ...гэртээ очсны дараа шилжих шөнө цохиж зодох асуудал үргэлжилсэн...миний амыг Б.Ш.тар 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нарийн уяа даавуугаар уяснаас болж миний завж дотор талдаа гэмтсэн...миний нүдний зовхины цус хуралт, завжинд учирсан гэмтлийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай нөхөр Б.Ш.тар намайг цохиж, хүлж байгаад учруулсан, Харин 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б.Ш.тар миний нүүр рүү цохисон ч нэг их хүчтэй гэмтэл учруулахаар цохиохгүй...”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-20),

2. Гэрч Г.Б.охын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 23-ны орой 22 цагийн орчим баруун салаанд Б.Ш.тарын гэрт нэг шил архи бариад очиход Б.Ш.тар эхнэр хүүхдийн хамтаар байсан. Тэгээд би Б.Ш.тартай хамт архи уусан. Тэгээд дахин нэг шил архи авахаар болтол Б.Ш.тар эхнэр Б.Э.цэгийг архинд гараад ир гээд гаргасан. Тэгэхээр нь би араас нь гараад Б.Э.цэгийн хамтаар дэлгүүр рүү архинд явсан, тэгээд бид хоёр архинд явж байгаад би Б.Э.цэгийг хоёулаа ер нь зугтаачих уу гэтэл Б.Э.цэг зөвшөөрөөд бид хоёр тэндээсээ яваад нэг мэдсэн чинь 3-4 дүгээр хороололд зочид буудалд орсон байсан. Би Б.Э.цэгийн хамтаар зочид буудалд 2-3 хоног дотно харьцаанд орж байсан. Тэгээд би Б.Э.цэгийг гэртээ харь гэхэд яваад өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 12-13 цагийн орчим би Б.Ш.тар руу залгаад очиж уулзъя гэтэл намайг гэрт хүрээд ир гэхээр нь баруун салаанд Б.Ш.тарын гэрт 0,75 литрийн нэг шил “Ерөөл” архи бариад хашааных нь гадаа очоод Б.Ш.тартай уулзсан. Би Б.Ш.тарт авч ирсэн архиа өгөөд...гэр рүү нь ортол “Б.Э.цэгийг гэрийн зүүн хойд хэсэгт хүлээд амыг нь олсоор уяад нүүрэн дээр нь хар өнгийн зүйлээр юм бичсэн байсан”. Тэгтэл миний толгойны ар хэсэгт миний авчирсэн архиар Б.Ш.тар цохиод авсан нийт 3 удаа миний толгой руу цохиход архины шил хагарч...мөн миний дээрээс өшиглөж гараараа цохиод ална чамайг гээд зодоод байсан. ...Тэгээд Б.Ш.тартай ярилцаад болсон зүйлийн талаар үнэнээ хэлээд уучлалт гуйсан...Тэгээд Б.Ш.тар намайг одоо чи яв гэхээр нь би явмааргүй байсан учраас яваагүй....Б.Ш.тар намайг эхнэртэй нь явалдлаа гэж зодсон, миний хажууд Б.Ш.тар Б.Э.цэгийг цохиж зодоогүй. ......Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, надад Б.Ш.тараас нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),

3. Гэрч Г.Г.лдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 26-ны орой 22-23 цагийн орчим...Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зурагтын шинэ эцсийн автобусны буудлын орчим...нэг залуу машины арын хаалгаа онгойлгоод нэг эмэгтэйг чирч гаргаж ирээд нүүр рүү нь гараараа цохиод авахаар нь би очиж болиулсан. Тэгээд тэр залгуугаас хаяг нэрийг нь асуухад Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Салхитын задгай тоотод байдаг Б.Ш.тар гэдэг залуу байсан. ...Б.Ш.тар эхнэрийгээ машинаас буулгаж ирээд шууд цохиод авахаар нь би гүйж очоод болиулаад юу болсон талаар асуухад манай эхнэр гэрээсээ хэд хоног архи ууж яваад ирсэн гэсэн, эхнэр нь ч юм ч ярихгүй болохоор нь би тэд нарыг хэсгийн байцаагч Э.ттай уулзаарай гэж хэлээд явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31),

4. Гэрч Б.Б.рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 26-ны орой 22-23 цагийн орчим...Зурагтын шинэ эцсийн автобусны буудлын орчим...тамхи авах гээд машинаасаа буухад урд талд зогсож байсан жижиг машинаас нэг залуу арын хаалгаа онгойлгоод нэг эмэгтэйг чирч гаргаж ирээд нүүр рүү нь гараараа цохиод авахаар нь ...Г.Г.лдын хамтаар очиж болиулсан. Тэгээд тэр залгуугаас хаяг нэрийг нь асуухад Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Салхитын задгай тоотод байдаг Б.Ш.тар гэдэг залуу нь манай эхнэр гэртээ ирэхгүй олон хоног алга болсон сая олж авлаа, эхнэрээ алга болсон талаар хэсгийн байцаагч Н.Э.тад хэлсэн гэхээр нь дахин эхнэрээ зодож болохгүй гэж хэлээд хэсгийн байцаагч Н.Э.ттай холбогдож Б.Ш.тарыг яриулж ...хэсгийн байцаагч Н.Э.ттай уулзаарай гэж хэлээд явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33),

5.  Гэрч Н.Э.тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Ш.тар гэх залуу нь хэд хоногийн өмнө манай эхнэр Б.Э.цэг алга болсон гэж 2017 оны 12 дугаар сарын сүүлээр байсан өдрийг нь санахгүй байна. ...Би эрэн сурвалжлах ажиллагаа хийхийн тулд Б.Э.цэгийн ээж Амаржаргал гэх хүний гар утасны...дугаар руу залгахад манай охин эсэн мэнд байгаа над руу холбоо барьсан нөхөр нь байнга дарамтлаад байдаг учир гэрээсээ явсан эрэн сурвалжлах шаардлагагүй Улаанбаатар хотод байгаа гэж хэлэхээр нь би Б.Ш.тарт ойлгуулж хэлээд эхнэрийг чинь эрэн сурвалжлах шаардлагагүй гэж хэлээд явуулсан. 2017 оны 12 дугаар сарын 26-ны орой 22-23 цагийн орчим ажил дээрээ байж байтал манай 11 дүгээр хорооны хэсгийн байцаагч Г.Г.лд гар утсаар залгаад Б.Ш.тар гэж таних уу гэхээр нь “би танина” гэж хэлсэн чинь энэ залуу чинь зурагтын эцсийн буудал дээр эхнэрээ зодоод байна гэхээр нь би Б.Ш.тартай ярихад Б.Ш.тар надад хэлэхдээ би эхнэрээ хайгаад олчихлоо Б.Э.цэг манай найзтай хамт явсан байна гэхээр нь би Б.Ш.тарыг эхнэрээ зодож болохгүй. Харин маргааш...уулзъя гэж хэлсэн. ...Б.Ш.тар хэлэхдээ манай эхнэр манай найз Г.Б.охтой 2-3 өдөр зочид буудалд унтаж хэвтэж байгаад ирсэн байна өөрөө ч надад болсон зүйлийн талаар үнэнээ хэлсэн би доо яах ёстой юм бэ зөвлөгөө авмаар байна гэхээр нь би холбогдох эрүүгийн хууль, зөрчлийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг уншиж танилцуулсан. ...Мөн Б.Э.цэгт нөхөртөө зодуулж ямар нэг асуудал болвол над руу залгаарай гэж гар утасны дугаараа өгсөн. ...14 цагийн орчим Б.Э.цэг гар утсаар залгаад уйлаад Б.Ш.тар хүн зодоод байна хурдан хүрээд ирээч гэсний дагуу би яаралтай очиход хашааныхаа гадна Б.Ш.тар найз Г.Б.охыг цасан дээр дарсан байдалтай байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),

6. Гэрч Ч. О.мэг (шүүгдэгчийн эх) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 23-ны орой манай бэр Б.Э.цэг гэрээсээ гарч яваад гэртээ ирээгүй гэж над руу хэлсэн. ...2017 оны 12 дугаар сарын 26-ны орой зурагтын хуулчин эцэс дээрээс манай хүү Б.Ш.тар эхнэр Б.Э.цэгийг очиж авсан гэсэн. Тэгэхдээ нэг удаа нүүр рүү нь цохисон...Б.Э.цэг нь 4 хоног гадуур алга болохдоо өөр хүнтэй явалдаж байгаад ирсэн тэрийгээ миний хүүд хэлсэн тэр явсан хүн нь Б.Ш.тартай...хамт ажилладаг залуу гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),

7. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 802 дугаар дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн доод зовхинд 2.3х1.5см хөхөлбөр өнгийн цус хуралттай, зүүн хөмсөгний гадна хэсэгт 0.4х0.2см зулгаралттай, эрүүний зүүн доод хэсэгт 1.5х1.0см хөхөлбөр өнгийн цус хуралттай, зүүн гуяны гадна хэсэгт 17х7.5см, баруун өвдөгний дээд хэсэгт 7.0х3.5см хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, орчны эд тэмтрэлтээр эмзэглэлтэй. Зүүн завжинд 1.0х0.3см өнгөц өнгөр тогтсон шархтай...ДҮГНЭЛТ

1.Б.Э.цэгийн биед зүүн доод зовхи, эрүү, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт, завжинд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42,

- Шинжээч эмч Г.Ха.үгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 28-нд иргэн Б.Э.цэгийн биед үзлэг хийхэд биед нь зүүн доод зовхи, эрүү, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт зовхинд шарх бүхий гэмтэл учирсан байсан бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2017 оны 16 дугаар сарын 26-наас 27-ны хоорондох цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Б.Э.цэгийн зүүн доод зовхи, завжинд шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин эрүү, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт зүүн хөмсгөний учирсан гэмтлүүд нь дангаараа буюу тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин Б.Э.цэгийн биед учирсан дээрх гэмтлүүд бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44)

8. Шүүгдэгч Б.Ш.тарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эхнэр гэрээсээ гарч яваад 4 хоноод 2017 оны 12 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчим над руу эхнэр Б.Э.цэг залгаад “би танай найз Г.Б.охтой явсан чамайг би хуурсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь уулзъя, ярилцъя гээд зурагтын хуучин эцэс дээр Б.Э.цэгтэй уулзсан. ...Б.Э.цэгийг таксинаас буугаад ирэхээр нь би шууд зүүн нүд рүү нь цохисон. Тэгтэл арын машинаас хоёр цагдаа бууж ирээд намайг болиулсан. Би болсон зүйлийн талаар тэр хоёр цагдаад хэлэхэд 24 дүгээр хорооны цагдаагийн утсыг авч яриад намайг одоо яв маргааш эхнэрээ дагуулаад хэсгийн байцаагчтайгаа уулз гэж хэлсэн. Тэгээд би эхнэрийгээ дагуулаад гэртээ харьсан. ...шөнө 01-02 цагийн орчим би Б.Э.цэгийн хөл рүү ганц хоёр удаа өшиглөөд биеэ угаа гэж хэлээд би хувцсыг тайлаад ус хийсэн вананд суулгаад бэлэг эрхтэн рүү “вок” хийгээд ...угаа гэж хэлээд өөрөөр нь угаалгасан миний үгэнд их сайн орж байсан би зодоогүй гар хүрээгүй,..2017 оны 12 дугаар сарын 27-ны өглөө 10-11 цагийн орчим 24 дүгээр хорооны хэсгийн байцаагч Н.Э.т дээр эхнэр Б.Э.цэгийн хамтаар очоод ...зөвлөгөө аваад гэртээ харьсан. Тэгээд Б.Э.цэгтэй учраа олох гээд байж байтал 12 цаг 30 минутын орчим Г.Б.ох залгаад яваад очих уу гэхээр нь би тэг, тэг гэж хэлсэн. ...Тэгээд миний уур хүрээд Б.Э.цэгийг би гэрт байсан олс, хөлийн ороолтоор хөл гарыг хүлээд амыг нь даавуугаар хүлээд духан дээр нь хар өнгийн фалмастраар “янхан” гэж бичсэн. Тэгтэл 13-14 цагийн орчим Г.Б.ох хашааны үүдэн дээр архи барьсан байдалтай ирсэн. ...Би архийг нь аваад Г.Б.охыг гэр рүү түрүүлээд орохоор нь толгой руу нь архиар цохиж газар унагаагаад өшиглөж зодсон. Тэгээд гараад зайл гэтэл гарахгүй архи уучихъя гээд байхаар нь хамт дэлгүүр рүү гараад архи аваад гэрт ирээд хоёр аяганд хийж байгаад нэг нэгээр нь уусан. Би тэрийг уучихаад миний амьдралаас яв гээд гуйсан тэгтэл явахгүй байсан. Б.Э.цэг цагдаа дуудсан байсан. Н.Э.т байцаагч ирсэн бас дуудлагын хоёр цагдаа ирсэн. Тэгээд намайг авч яваад эрүүлжүүлсэн. ...Би эхнэрээ хардаад л зодсон юм.... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61),

7. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 71, 80), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 73),  аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 91-99), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 81-83), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 75, 78) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс шүүгдэгч Б.Ш.тар холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ш.тарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн”, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Улсын яллагчийн гаргасан гэм буруугийн дүгнэлтээс шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Учир нь тус зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг байнга буюу хохирогчийн эсрэг чиглэсэн, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаа бие махбодын хүчирийлэл үйлдсэн гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Нөгөө талаас шүүгдэгчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 22-23 цаг, 2017 оны 12 дугаар сарын 27-ны шөнө 01-02 цаг, 2017 оны 12 дугаар арын 27-ны өдрийн 12-14 цагийн орчим хохирогчийн бие махбодид халдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн атлаа дээрх үйлдлүүдийн сүүлийн үйлдэлд нь мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь зөрчилтэй болсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж үзэв. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг байнга зодсон, байнга харгис хэрцгий харьцсан, байнга догшин авирласан, байнга тарчлаасан гэх үйл баримт холбогдох нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Б.Ш.тарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт  холбогдуулж ирсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Б.Ш.тарын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 22-23 цаг, 2017 оны 12 дугаар сарын 27-ны шөнө 01-02 цаг, 2017 оны 12 дугаар арын 27-ны өдрийн 12-14 цагийн орчим үйлдсэн хохирогчийн эсрэг чиглэсэн үйлдэл нь Эрүүгийн хуульд зааснаар нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцож шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн улсын яллагчаас шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн боловч тус хүндрүүлэх бүрэлдэхүүнд заасан онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж буруутгаагүй тул шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ш.тар нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Зурагтын хуучин эцсийн автобусны буудал, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын задгай тоотод, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шөнө 22-23 цаг, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12-14 цагийн орчим, хувийн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, хохирогчийн зүй бус үйлдэл буюу гэр бүлээс гадуур өөр хүнтэй харилцаа тогтоосон шалтгаан нөхцлийн улмаас, гэр бүлийн хамаарал бүхий Б.Э.цэгийн бие махбодид халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь 

- Хохирогч Б.Эрд.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр...гэртээ харъя гэж бодоод ...танихгүй хүний гар утсаар Б.Ш.тар руу яриад “...Г.Б.охтой яваад зочид буудалд орсон дотно харьцаанд орсон талаар хэлсэн”. Тэгээд...зочид буудлаас орой 22-23 цагийн орчим гараад зурагтын хуучин эцсийн автобусны буудлын зүүн талд таксинаас буугаад очиход манай нөхөр шууд нүүр рүү цохиод авсан. ...12 цагийн үед Г.Б.ох манай нөхрийн гар утас руу залгаад манай гэрт ирнэ гэсэн. Тэгтэл манай нөхөр уурлаад намайг олс нарийн даавуу цуулж байгаад “хүлээд ам руу даавуу чихээд ам боож уясан” мөн миний духан дээр хар өнгийн фалмастраар “янхан” гэж бичээд миний гар утсаар зураг аваад...гуя, шилбэ рүү өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-20),

- Гэрч Г.Б.охын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 23-ны орой 22 цагийн орчим баруун салаанд Б.Ш.тарын гэрт нэг шил архи бариад очихоод Б.Ш.тар эхнэр хүүхдийн хамтаар байсан. Тэгээд би Б.Ш.тартай хамт архи уусан. Тэгээд дахин нэг шил архи авахаар болтол Б.Ш.тар эхнэр Б.Э.цэгийг архинд гараад ир гээд гаргасан. Тэгэхээр нь би араас нь гараад Б.Э.цэгийн хамтаар дэлгүүр рүү архинд явсан, тэгээд бид хоёр архинд явж байгаад би Б.Э.цэгийг хоёулаа ер нь зугтаачих уу гэтэл Б.Э.цэг зөвшөөрөөд бид хоёр тэндээсээ яваад нэг мэдсэн чинь 3-4 дүгээр хороололд зочид буудалд орсон байсан. Би Б.Э.цэгийн хамтаар зочид буудалд 2-3 хоног дотно харьцаанд орж байсан. Тэгээд би Б.Э.цэгийг гэртээ харь гэхэд яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),

- Гэрч Г.Г.лдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 26-ны орой 22-23 цагийн орчим...Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зурагтын шинэ эцсийн автобусны буудлын орчим...нэг залуу машины арын хаалгаа онгойлгоод нэг эмэгтэйг чирч гаргаж ирээд нүүр рүү нь гараараа цохиод авахаар нь би очиж болиулсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31),

- Гэрч Б.Би.эрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 26-ны орой 22-23 цагийн орчим...Зурагтын шинэ эцсийн автобусны буудлын орчим...тамхи авах гээд машинаасаа буухад урд талд зогсож байсан жижиг машинаас нэг залуу арын хаалгаа онгойлгоод нэг эмэгтэйг чирч гаргаж ирээд нүүр рүү нь гараараа цохиод авахаар нь ...Г.Г.лдын хамтаар очиж болиулсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 802 дугаар дүгнэлт: ...“1.Б.Э.цэгийн биед зүүн доод зовхи, эрүү, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт, завжинд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. ....3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42,

- Шинжээч эмч Г.Ха.үгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Э.цэгийн зүүн доод зовхи, завжинд шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин эрүү, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт зүүн хөмсгөний учирсан гэмтлүүд нь дангаараа буюу тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44)

- Шүүгдэгч Б.Ш.тарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эхнэр гэрээсээ гарч яваад 4 хоноод 2017 оны 12 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчим над руу эхнэр Б.Э.цэг залгаад “би танай найз Г.Б.охтой явсан чамайг би хуурсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь уулзъя, ярилцъя гээд зурагтын хуучин эцэс дээр Б.Э.цэгтэй уулзсан. ...Б.Э.цэгийг таксинаас буугаад ирэхээр нь би шууд зүүн нүд рүү нь цохисон.. ...шөнө 01-02 цагийн орчим би Б.Э.цэгийн хөл рүү ганц хоёр удаа өшиглөөд биеэ угаа гэж хэлээд би хувцсыг тайлаад ус хийсэн вананд суулгаад бэлэг эрхтэн рүү вок хийгээд...угаа гэж хэлээд өөрөөр нь угаалгасан,..2017 оны 12 дугаар сарын 27-ны ...өдөр Б.Э.цэгтэй учраа олох гээд байж байтал 12 цаг 30 минутын орчим Г.Б.ох залгаад яваад очих уу гэхээр нь би тэг тэг гэж хэлсэн. ...Тэгээд миний уур хүрээд Б.Э.цэгийг би гэрт байсан олс, хөлийн ороолтоор хөл гарыг хүлээд амыг нь даавуугаар хүлээд духан дээр нь хар өнгийн фалмастраар янхан гэж бичсэн.... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Б.Ш.тарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас Б.Ш.тарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 (долоон зуун хорин) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгч Б.Ш.тарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ш.тар нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцсон ба харин хохирогчийн бие махбодид зовиур үүсгэж тохуурхан доромжилж гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцсон болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Шүүгдэгч Б.Ш.тар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх боловч энэ талаар хэрэгт цугларсан баримтгүй байна. Түүнчлэн эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой байдгийн сацуу шүүхийн шийдвэр заавал биелэгдэх учиртай бөгөөд энэ нь эрх зүйт төрийн хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд үндэслэгддэг. Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэж улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш.тарыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Б.Ш.тар нь гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тэрээр хохирогчийн бие махбодид зовиур үүсгэж тохуурхан доромжилж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан эрүүгийн хариуцлага дээр нэмж мөн зүйлийн 1.1 дэх заалтад заасан албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “зан үйлээ засах хөдөлмөр дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авахаар шийдвэрлэв.

III. Бусад асуудлаар

Эрүүгийн 1808 0018 90115 дугаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон олс, даавууны тасархай, хагарсан лонхны ёроол хэсэг, бариулгүй хутганы ажлын хэсэг” гэх зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.