Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 109/ШШ2025/0029

 

 

 

 

 

 

 

 

                                                                          

                                                                               109/ШШ2025/0029

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц ХХК 

Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга нарын хоорондох “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/755 дугаартай захирамжийн “Цэлмэг тэр их” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б хариуцагчийн өмгөөлөгч А.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

 

1. Ц ХХК нь Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/755 дугаартай захирамжийн Ц ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:

 

2.1. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Архангай аймгийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлтээр ... барилгын хог хаягдлаар элэгдэж эвдэрсэн газрыг өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх газрын хэмжээ байршлыг дөрөвдүгээр ... хавсралтаар тус тус баталж, тогтоолын биелэлтийг ханган биелүүлж үр дүнг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд тайлагнан ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 65-66 дахь тал)

 

2.2. Архангай аймгийн Засаг дарга 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/569 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн холбогдох заалт болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 12 дугаар тогтоол, Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 233 дугаар албан бичиг зэргийг үндэслэн ... тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, кадастрын зураг гаргаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. (1 дүгээр хавтаст хэргийн 12-15 дахь тал)

 

2.3. Улмаар Архангай аймгийн Засаг дарга 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/755 дугаар захирамжаар “.... орон сууцны зориулалттай газрыг 2 ба түүнээс дээш жил зориулалтаар нь ашиглаагүй үндэслэлээр Ц ХХК-д шилжүүлсэн газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/569 дүгээр захирамжийг хүчингүй болгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн – 16 дахь тал)

 

2.4. Газар эзэмших эрхийг хүчингүй болгох асуудлаар 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр сонсох ажиллагаа явуулах тухай Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 756 дугаар албан бичгийг цахимаар 2024 оны 9 дүгээр сарын 10-нд, 2024 оны 9 дүгээр сарын 11-нд “Ц ХХК-д баталгаат шуудангийн хаягаар тус тус хүргүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн – 87-91 дэх тал)

 

2.5. Улмаар дээрх захирамжид холбогдуулан Ц ХХК 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

2.6. Ц ХХК-ийн гаргасан дээрх нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1., 3 дугаар зүйлийн 3.1.3, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн байх тул шүүх захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй байна.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

 

3.1. Нэхэмжлэгч Ц ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц ХХК-д Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/569 дугаар захирамжаар А. хаягт байрлалтай нэгж талбарын 6513013809 дугаартай 50.000 м.кв хэмжээ бүхий газрыг 5-аас 8 давхар нийтийн орон сууц барих зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх анх үүссэн. Газар эзэмших эрхийн харилцаа үүссэн үндэслэл нь эзэмших эрх үүссэн нэгж талбарын 6513013809 дугаар бүхий 50.000 м.кв хэмжээ бүхий газар нь урьд олон жилийн турш иргэд, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүйгээр барилгын болон ахуйн хог хаягдлаа хаяж, аймгийн төвийн хоёр дахь хогийн цэг болтлоо элэгдэл, эвдрэлд орж ашиглалтгүй орхигдсон байсан газрыг 2022 оны 06 дугаар сард аймгийн Засаг даргаас тавьсан саналын дагуу 2022 оны 07 дугаар сарын 01 -ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс болон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газруудтай байгуулсан “Байгаль орчныг хамгаалах нийгмийн хариуцлагын гэрээ”-г үндэслэн нэхэмжлэгч Ц ХХК нь 2022 оны 07 дугаар сард нийгмийн хариуцлагын хүрээнд аймгийн 100 жилийн ойг угтаж өөрийн хүч, хөрөнгө оруулалтаар нийт 74.000.000 төгрөгийн зардал гарган нөхөн сэргээх арга хэмжээ авсан тул аймгийн Засаг даргын зүгээс Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр тухайн газрыг манай компанид эзэмшүүлэх А/569 дугаартай захирамж гаргасан. Газар эзэмших эрхийн харилцаа үүссэн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс хойш манай Ц ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасан газар эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсээр ирсэн бөгөөд газар эзэмших эрхийн харилцаатай холбоотой аливаа зөрчил, дутагдал гаргаж байгаагүй болно. Нэхэмжлэгч Ц ХХК-ийн зүгээс тус компанийн эзэмшил дэх газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргасан хариуцагч Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/755 дугаар захирамжийн Ц ХХК-д холбогдох хэсэг нь дараах үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн холбогдох хэсгүүдийг ноцтой зөрчсөн, хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Үүнд: 1. Аймгийн Засаг даргын зүгээс маргаан бүхий 2024 оны 10 дугаар сарын 15- ны өдрийн А/755 дугаар захирамж гарган Ц ХХК-н газар эзэмших эрхийг хүчингүй болгох захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан "... Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулах 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан “... Оролцогчийг сонсох ...”, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан “...Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл хүргуүлэх ...”, 27 дугаар зүйлийн 27.3 "... Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд тавих хуулийн шаардлага ...” дахь хэсгүүдийг ноцтой зөрчиж газар эзэмшигч Ц ХХК-н хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна. Аймгийн Засаг даргын зүгээс маргаан бүхий 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/755 дугаартай захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулах хуулиар тогтоосон журмын хүрээнд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт зааснаар “...Оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах ...” 25.1.7 дахь хэсэгт зааснаар “... Оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах...” зэргээр тухайн захиргааны актын хүрээнд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж буй манай Ц ХХК-н хуулиар олгогдсон эрхийг хангах үүрэгтэй юм. Нөгөө талаас маргаан бүхий А/755 дугаартай захиргааны актыг гаргаж буй аймгийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар “... Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох ...” хуулиар хүлээсэн үүрэгтэй бөгөөд хуулиар тогтоосон журмыг зөрчиж Ц ХХК-д тайлбар, санал, нотлох баримт гарган өгөх журмыг хэрэгжүүлэлгүй шууд маргаан бүхий захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан “... Сонсох ажиллагаа ...” явагдаагүй гэж үзэх хууль зүйн үр дагавар үүсгэнэ. Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас манай Ц ХХК-г тус газарт ирж уулзах талаар утсаар мэдэгдсэн бөгөөд компанийн зүгээс 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр тус газрын орлогч даргатай биечлэн очиж уулзахад "... Газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар ...” амаар товч мэдэгдсэн бөгөөд тухайн үед тус газрын нэр бүхий алба хаагч "... Хувийн сонирхол бүхий ...” нөхцөл байдал агуулсан үг, үйлдэл гаргаж тухайн уулзалт өндөрлөсөн. Дээрх үйл баримтыг аймгийн Засаг даргын зүгээс захиргааны актын талаар сонсох ажиллагаа явуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй бөгөөд аймгийн Засаг даргын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан “... Сонсох ажиллагаа явуулах ...” хуулиар тогтоосон журмыг бүхэлд нь зөрчсөн гэж үзнэ. Маргаан бүхий А/755 дугаартай захиргааны актын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан “... Сонсох ажиллагаа хийхгүй байх ...” хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй бөгөөд хэрэв сонсох ажиллагаа хийхгүй байх хууль зүйн үндэслэл байгаа бол тухайн үндэслэл, шалтгаанаа аймгийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт зааснаар нотлох хуулиар хүлээсэн үүрэгтэй болов ч тухайн үүргээ биелүүлж нотолж чадаагүй атлаа илт хууль бусаар сонсох ажиллагаа явуулаагүй нь тухайн захиргааны актыг хууль бус гэж үзэх хүчингүй болох хууль зүйн үр дагавар үүсгэж байна. 1. Аймгийн Засаг даргын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд зааснаар “... Захиргааны актыг мэдэгдэх ...” 44 дүгээр зүйлд зааснаар "... Захиргааны актыг тайлбарлах ...” хуулиар хүлээсэн үүрэгтэй. Аймгийн Засаг даргын хувьд манай Ц ХХК-ийн газар эзэмших эрхийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А/755 дугаартай захирамж гарган хүчингүй болгосон атлаа тухайн захиргааны актаа манай “Цэлмэг тэр их” ХХК-д хуульд зааснаар мэдэгдэлгүй дарагдуулсан. Улмаар газрын мэдээллийн сангийн нэгдсэн сүлжээн дэх мэдээллээс газар эзэмших эрхийг цуцалж, хүчингүй болгосон талаар манай “Цэлмэг тэр их” ХХК өөрөө олж мэдээд маргаан бүхий А/755 дугаар захирамжийг мэдэгдэх, гардуулах ажиллагаа явуулж өгөх талаар гомдол гаргасны дагуу аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 1095 дугаартай албан бичгээр манай “Цэлмэг тэр их” ХХК-д хүргүүлснийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шуудангаас гардан авсан. Дээрх үйл баримт нь аймгийн Засаг даргын зүгээс маргаан бүхий А/755 дугаартай захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргах болон захиргааны актыг мэдэгдэх хууль зүйн зохицуулалтуудыг бүхэлд нь зөрчиж газар эзэмшигч “Цэлмэг тэр их” ХХК-ийн хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг нотлон харуулж байна. “Цэлмэг тэр их” ХХК-ийн эзэмшиж буй Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/569 дугаар захирамжтай нэгж талбарын 6513013809 дугаар бүхий 50.000 м.кв хэмжээ бүхий газар нь урьд олон жилийн турш иргэд, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүйгээр барилгын болон ахуйн хог хаягдлаа хаяж хогийн цэг болтлоо элэгдэл, эвдрэлд орж ашиглалтгүй орхигдсон газар байсан бөгөөд тухайн газрыг 2022 оны 07 дугаар сард манай Ц ХХК-с 74.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж нөхөн сэргээлтийн ажиллагаа явуулан тухайн газрыг акт үйлдэж аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүлээлгэн өгсөн. Дээрх үйл баримтын хүрээнд аймгийн Засаг дарга нь маргаан бүхий А/755 дугаартай захирамж гаргахдаа газар эзэмшигч Ц ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал үүсэхийг, цаашлаад нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан эвдрэл, элэгдэлд орсон газар нь бусад байгалийн унаган төрхөөрөө байгаа буюу эрүүл газартай адилтган зориулалтын дагуу эзэмших боломжтой эсэх дээрх нөхцөл байдалтай уялдуулж Ц ХХК-ийн газар эзэмших эрхийн харилцаанд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан хууль зүйн үндэслэл тогтоогдох боломжтой эсэхийг тусгай мэргэжлийн байгууллагаар тогтоолгох, газар эзэмшигч Ц ХХК-с дээрх нөхцөл байдлын талаар санал, хүсэлт, тайлбарыг гаргуулалгүй шууд газар эзэмших эрхийг дуусгавар болгож байгаа нь газар эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ. Иймд хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нь маргаан бүхий А/755 дугаартай захирамж гарган нэхэмжлэгч “Цэлмэг тэр их” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.7, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлүүдийг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/755 дугаар захирамжийн “Цэлмэг тэр их” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч “Цэлмэг тэр их” ХХК-ийн зүгээс хариуцагч Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/755 дугаар захирамжийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 1095 дугаартай албан бичгээр манай “Цэлмэг тэр их” ХХК-д мэдэгдэн хүргүүлснийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шуудангаас гардан авсан.  Улмаар Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд 2024 оны 11 сарын 29-ны өдөр 01/01 дугаартай албан бичгээр хариуцагч Архангай аймгийн Засаг даргад хандан маргаан бүхий 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/755 дугаар захирамжийн Ц
ХХК
-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гомдол гарган Захиргааны
ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээ авсан бөгөөд
Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 12
дугаар сарын 31-ны өдрийн 1238, 1239 дугаартай албан бичгүүдээр хариу өгч
шийдвэрлээд байна гэжээ.

 

            3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулаад авсан газар учраас эрх сэргээд эзэмшвэл үйл ажиллагаа явуулна гэсэн бодолтой байна. Давагдашгүй хүчин зүйлүүд нөлөөлсөн, 2022 оны дараа хөрөнгө мөнгөний хувьд ковидын хүндрэлээс гараагүй байсан. Барилгын салбар нэлээн доголдолтой байсан учраас хөрөнгө оруулагч олдохгүй, аль аль талдаа хэцүү байлаа. 2 жил гэдэг маш богинохон байлаа. Нэг байшин биш нэлээн том төсөл учраас хүндрэлтэй зүйлүүд их байсан болохоор хоёр жилийг алдсан юм гэв.

 

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А/569 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д зааснаар нэхэмжлэгчид 50.000 м.кв газар эзэмших эрх үүссэн. Тухайн газар нь барилгын хог хаясан, нүх ухсан ашиглах, эзэмших боломжгүй байсан газрыг Ц ХХК нь гэрээ байгуулж, 74,000,000 төгрөгийн зардал гаргаж хогийг цэвэрлэж, дүгнүүлсэн. Архангай аймгийн Засаг даргад өргөдөл гаргаж тухайн газрыг Ц ХХК эзэмших эрхтэй болсон. Тухайн газрыг Ц ХХК нь өөрийн хүч хөдөлмөрөөр засан сайжруулсан. Үүнээс хойш ямар нэг зөрчил гаргаагүй. 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр аймгийн Засаг даргын захирамж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэж Ц ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Сонсох ажиллагааны мэдэгдэл ирсэн дагуу ирж уулзсан. Сонсох ажиллагааны тэмдэглэл хэрэгт авагдсан байгаа ч нэхэмжлэгч талын төлөөлж оруулсан хүний гарын үсэг тусгагдаагүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зохицуулалт нь тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэсэн зохицуулалт байгаа. Улсын Дээд Шүүхийн тайлбарт үйл ажиллагаа явуулсан байх гэдэгт газар дээр харагдах барилга байгууламж барих биш, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай зүйлийг хийсэн байхыг тайлбарласан байгаа. Ц ХХК нь газраа эзэмшсэн, “Б” ХХК-тай гэрээ байгуулж орон сууцны цогцолборын загвар зураг, эскиз зургийг хийлгээд явж байсан. Тийм учраас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт хамааралгүй. Хариуцагч тал төлбөр төлөөгүй учраас ашигласан гэж үзэх боломжгүй гэсэн тайлбар гаргаж байна. Барилгын ажлын болон загвар зураг боловсруулах гэрээг талууд байгуулсан. Тухайн гэрээний үндсэн дээр ажлын хэсэг нь хийсэн. Зураг төсөл дээр хотхоны нэр нь бичигдсэн. Мөн “Б” ХХК-ийн захирал гэрчийн мэдүүлэгтээ энэ компанитай маргаан бүхий газар дээр нь барилгын загвар зураг болон ажлын зураг зурах гэрээг хийсэн. Үүнийхээ нэгийг нь хийгээд өгсөн байгаа” гэсэн байдаг. Нэхэмжлэгч тухайн газар дээрээ газар эзэмших зорилго нь барилга барих зориулалттай. Энэ хүрээнд эхний ажлууд хийгдсэн. Ажлын эхний хэсгийг хүлээж авсан байгаа. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан энгийн болон онцгүй бүсэд хамаараад Нэхэмжлэгч “Ц” ХХК-г Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г зөрчсөн байна гэсэн ганцхан үндэслэл заасан байгаа. Энэ дээр Усны тухай хууль зөрчсөн, голын голдирол, хамгаалалтын бүстэй хамааралтай зүйл байхгүй. Актын үндэслэлд дурдагдаагүй зүйлээр тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар хуульд үндэслэсэн, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий байх гэсэн зарчмыг хангасан байх ёстой. 2 жил дараалан тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг тухайн газар дээрээ огт юм хийгээгүй байхыг ойлгоно. Тухайн газар дээрээ байхаас гадна тухайн газар луугаа чиглэсэн ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй байхыг ойлгож байгаа. Нэхэмжлэгч компанийн хувьд 2024 оны 3 дугаар сарын 12-нд “Батдах” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд тухайн гэрээ хүчин төгөлдөр байгаа. Сонсох ажиллагааг хоёр удаа хийсэн гэж үзнэ. Эхнийх нь 9 сарын 10-нд майл хаягаар явуулсан гэж байна. Тэр нь бодиттой сонсох ажиллагаа болж чадаагүй, зохих журмын дагуу явагдаагүй гэдэг нь харагдаж байгаа. Газар эзэмшиж байсан 15 жилийн хугацаагаа бүрэн гүйцэт газраа эзэмшээгүй байгаа. Энэ актыг хүчингүй болгосноор газар эзэмших эрх сэргэнэ. Маргаан бүхий акт хуульд нийцсэн байх шаардлагыг хангаагүй, бодит байдалд нийцээгүй тул Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/755 дугаар захирамжийн “Цэлмэг тэр их” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

3.4 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Ц” ХХК аймгийн Засаг даргад холбогдуулан Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Ц” ХХК нь аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн А/569 дугаар захирамжаар . нийтийн орон сууц барих зориулалтаар эзэмшүүлсэн. Гэтэл “Ц” ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” хэсэгт зааснаар хуулийн дагуу аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/755 дугаартай захирамжаар тус компанийн газар
эзэмших эрхийг хүчингүй б
олгосон. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу Архангай аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газар 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 756 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Ц” ХХК-д сонсох ажиллагаа зохион байгуулж буйгаа мэдэгдсэн байна. 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Ц” ХХК-ыг төлөөлөгч Д.Б Архангай аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газарт өөрийн биеэр ирж сонсох ажиллагаанд оролцсон. Иймд аймгийн Засаг даргын зүгээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 66.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасан өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль, тогтоомж зөрчин эзэмшүүлсэн газрын
эзэмших эрхийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/755 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжаар хүчингүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэв.

 

3.5. Хариуцагчийн өмгөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “хуулиар тогтоосон журмыг зөрчиж Ц компанид тайлбар, санал, нотлох баримт гарган өгөх журмын хэрэгжүүлээгүй, шууд маргаан бүхий захиргааны актыг гаргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26.2 дахь хэсэгт заасан сонсох ажиллагаа явагдаагүй гэж үзэх хууль зүйн үр дагавар үүсгэнэ” гэсэн байна. Мөн үргэлжлүүлэн “Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас манай компанийг тус газарт ирж уулзах талаар утсаар мэдэгдсэн бөгөөд ... уулзалт өндөрлөсөн. Компанийн зүгээс 2024 оны 9 дүгээр 16-ны өдөр тус газрын орлогч даргатай биечлэн очиж уулзахад газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар амаар товч мэдэгдсэн бөгөөд... уулзалт өндөрлөсөн. Дээрх үйл баримтыг.... сонсох ажиллагаа явуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй” гэсэн байна. Гэвч нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа хийж, нэхэмжлэгчид тайлбар, баримт гаргаж өгөх боломж олгосон байна. Тодруулбал, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 756 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг тухайн өдөртөө нэхэмжлэгч компанид хүргүүлсэн. Тухайн албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байдлыг шүүхийн хийсэн 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлээс  харж болно. Тухайн Мэдэгдэлдээ нэхэмжлэгч нь газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай тусгасан. Мөн тус албан бичигт сонсох ажиллагааг ярилцлага хийх хэлбэрээр 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хурлын танхимд хийх болсон тул хүрэлцэн ирж тайлбар, саналаа өгөх талаар тусгасан. Дээрх албан бичигт тусгасан ёсоор 2024.9.16-ны өдөр сонсох ажиллагааг хийж, тэмдэглэл хөтөлсөн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Тухайн сонсох ажиллагааны үед нэхэмжлэгч компанийн төлөөлөл нь “Мэдэгдсэнд баярлалаа. Ц компани бол манай гэр бүлийн компани байгаа юм. ...Дээр нь миний бие осолд орсон, ихээр өвдөж жил гаран гадагшаа, дотогшоо явж эмчилгээ хийлгэсэн. Би хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан. Иймд бүх нөхцөл байдлын үүднээс одоо болтол тухайн газар дээр уйл ажиллагаа явуулж чадахгүй байна" гэж тайлбар өгсөн байна. Сонсох ажиллагааны тэмдэглэлд тусгагдсанаар захиргааны байгууллагын зүгээс тус нөхцөл байдалд холбогдох нотлох баримтуудыг асуухад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “7хоногийн дотор явуулна ” гэж хэлсэн байна. Мөн нотлох баримтыг ирүүлээгүй эсвэл шаардлага хангаагүй байвал газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болохыг захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгчид мэдэгдсэн байна. Гэвч үүнээс хойш маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл 30 хоногийн хугацаа өнгөрсөн ч нэхэмжлэгч байгууллагын зүгээс ямар нэгэн тайлбар, баримтыг захиргааны байгууллагад ирүүлээгүй байна. Дээр дурдсан сонсох ажиллагааг хийсэн мэргэжилтэн болох Г.Р-г шүүхээс 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэрчээр асууж, мэдүүлэг авсан. Энэ үед сонсох ажиллагааны тэмдэглэл нь үнэн зөв бичигдсэн, тухайн тэмдэглэлд тусгасан ёсоор сонсох ажиллагаа болсон талаар гэрчийн мэдүүлгийг Г.Р өгсөн байна. Дээрхээс дүгнэхэд, захиргааны байгууллага нь нэхэмжлэгчид 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Сонсох ажиллагааны мэдэгдэл илгээсэн, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр сонсох ажиллагааг ярилцлага хэлбэрээр хийж, нэхэмжлэгчид тайлбар, баримт өгөх боломжит хугацаа олгосон. Гэвч маргаан бүхий захиргааны акт гарах өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч нь ямар ч тайлбар, баримт ирүүлээгүй. Иймд үүгээр сонсох ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн, нэхэмжлэгчид тайлбар, баримт гаргаж өгөх хангалттай боломжит хугацаа олгогдсон байна. Иймд сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэл үндэслэлгүй байна. 2. Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг 2 жил дараалан ашиглаагүй тухайд хүргүүлэх тухай албан бичгийг тухайн өдөртөө нэхэмжлэгч компанид хүргүүлсэн. Тухайн албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байдлыг шүүхийн хийсэн 2025 оны 9 дүгээр сарын 02-ны   өдрийн Үзлэгийн тэмдэглэлээс харж болно. Тухайн Мэдэгдэлдээ нэхэмжлэгч нь газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай тусгасан. Мөн тус албан бичигт сонсох ажиллагааг ярилцлага хийх хэлбэрээр 2024.9.16-ны өдөр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хурлын танхимд хийх болсон тул хүрэлцэн ирж тайлбар, саналаа өгөх талаар тусгасан. Дээрх албан бичигт тусгасан ёсоор 2024.9.16-ны өдөр сонсох ажиллагааг хийж, тэмдэглэл хөтөлсөн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.[1] Тухайн сонсох ажиллагааны үед нэхэмжлэгч компанийн төлөөлөл нь “Мэдэгдсэнд баярлалаа. Ц компани бол манай гэр бүлийн компани байгаа юм. ...Дээр нь миний бие осолд орсон, ихээр өвдөж жил гаран гадагшаа, дотогшоо явж эмчилгээ хийлгэсэн. Би хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан. Иймд бүх нөхцөл байдлын үүднээс одоо болтол тухайн газар дээр уйл ажиллагаа явуулж чадахгүй байна" гэж тайлбар өгсөн байна. Сонсох ажиллагааны тэмдэглэлд тусгагдсанаар захиргааны байгууллагын зүгээс тус нөхцөл байдалд холбогдох нотлох баримтуудыг асуухад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “7хоногийн дотор явуулна ” гэж хэлсэн байна. Мөн нотлох баримтыг ирүүлээгүй эсвэл шаардлага хангаагүй байвал газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болохыг захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгчид мэдэгдсэн байна. Гэвч үүнээс хойш маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл 30 хоногийн хугацаа өнгөрсөн ч нэхэмжлэгч байгууллагын зүгээс ямар нэгэн тайлбар, баримтыг захиргааны байгууллагад ирүүлээгүй байна. Дээр дурдсан сонсох ажиллагааг хийсэн мэргэжилтэн болох Г.Р-г шүүхээс 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэрчээр асууж, мэдүүлэг авсан. Энэ үед сонсох ажиллагааны тэмдэглэл нь үнэн зөв бичигдсэн, тухайн тэмдэглэлд тусгасан ёсоор сонсох ажиллагаа болсон талаар гэрчийн мэдүүлгийг Г.Р өгсөн байна. Дээрхээс дүгнэхэд, захиргааны байгууллага нь нэхэмжлэгчид 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдэл илгээсэн, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр сонсох ажиллагааг ярилцлага хэлбэрээр хийж, нэхэмжлэгчид тайлбар, баримт өгөх боломжит хугацаа олгосон. Гэвч маргаан бүхий захиргааны акт гарах өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч нь ямар ч тайлбар, баримт ирүүлээгүй. Иймд үүгээр сонсох ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн, нэхэмжлэгчид тайлбар, баримт гаргаж өгөх хангалттай боломжит хугацаа олгогдсон байна. Иймд сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэл үндэслэлгүй байна. 2. Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг 2 жил дараалан ашиглаагүй тухайд захиргааны байгууллагын зүгээс дээрх байдлаар сонсох ажиллагааг хийж, нэхэмжлэгч нь газрыг ашигласан эсэх, ашиглаагүй бол хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг тодруулсан. Энэ үед 2024.9.16-ны өдрийн сонсох ажиллагаанд оролцохдоо нэхэмжлэгч нь "бид газрыг ашиглаагүй, өвчний учир ашиглах боломжгүй байсан ” гэдэг тайлбарыг өгсөн. Харин үүнээс өөр шалтгаан, тайлбар хэлээгүй. Мөн өвчтэй байсан талаарх ямар нэгэн баримтыг тухайн үед ч, одоо ч гаргаж өгөөгүй байгаа. Иймд компанийн удирдлагын өвчний учир газрыг ашиглаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Маргаан бүхий захиргааны актыг хүлээж аваад нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргад 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Гомдол гаргасан байна. Тухайн гомдолдоо ч газрыг ашигласан талаар эсвэл ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар огт тайлбарлаагүй. Нэхэмжлэгч нь 2025.01.29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэлдээ газрыг ашигласан гэж эсвэл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газрыг ашиглаагүй байсан гэх тайлбар гаргаагүй. Иймд нэхэмжлэгч нь газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй болохыг тэдгээр Гомдол, нэхэмжлэлүүд харуулж байна. Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг хог хаягдал ихтэй, эвдэрсэн газар байсан талаар тайлбарладаг. Гэвч тухайн газар нь анх хог хаягдалтай. эвдэгдсэн газар байсныг нэхэмжлэгч компани мэдэж байсан бөгөөд өөрсдөө хүсэлт гаргаж тухайн газрыг цэвэрлэж, янзалсан байна. Тодруулбал, 2022.07.01-ний өдөр Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын даргатай 2022.7.01-ний өдөр Байгаль орчныг хамгаалах нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж, маргаан бүхий газрын хог хаягдлыг цэвэрлэхээр болсон. 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр тухайн гэрээг дүгнэсэн акт үйлдсэн бөгөөд тус Актад “... хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт зөөвөрлөн хаяж тухайн газрыг түрж тэгшилж янзалсан тул гэрээнд тусгагдсан ажлыг хийж гүйцэтгэснээр тооцож гэрээг дүгнэв” гэж тусгагдсан байна. Мөн Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын 2022.8.05-ны өдрийн Дүгнэлт хүргүүлэх тухай албан бичигт “... өөрөө буулгагч 2 ширхэг машинаар нийт 400 гаруй удаагийн явалтаар 10,000 тонн орчим хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт зөөвөрлөн хаяж тухайн газрыг түрж тэгшилж, янзалсан тул гэрээнд тусгагдсан ажлыг хийж гүйцэтгэснээр тооцож, гэрээ, гэрээг дүгнэсэн акт, фото зургийн хамт хүргүүлэв” гэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь газрыг 2022.7.10-ны өдөр гэхэд цэвэрлэж, тэгшилсэн байсан нь дээрх баримтуудаар харагдаж байна. Үүний үндсэн дээр нэхэмжлэгч нь 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдөр газар эзэмших тухай Хүсэлт гаргаж, газар эзэмшүүлэх тухай Захирамж гарч, 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулагдаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байна. Иймд 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс хойш тухайн газар нь хог хаягдалгүй, тэгш газар болсон байх бөгөөд газрыг ашиглах бүрэн боломжтой болсон байна. Шүүхээс маргаан бүхий газарт 2025.3.17-ны өдөр үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн. Тус Тэмдэглэлийн 2 дахь хуудсанд "Жич: ... уг газрыг хашаалсан, барилга байгууламж барьсан, гэрэл цахилгаан татсан зүйлгүй байна ” гэж тусгагдсан. Тус үзлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож, гарын үсэг зурсан байна. Хэргийн 11 дэх талд авагдсан Үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн эхний хуудас, 2 дугаартай хэсэгт “... Уг газрыг хашаалаагүй, барилга байгууламж бариагүй байна” гэж тусгасан. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нотлох баримт гаргаж өгөхдөө Барилгын зураг төсөл зохиох ажлын гэрээ, гэрээний нэхэмжлэх, Урьдчилгаа төлбөр авсан баталгаа, Орон сууцны цогцолборын загвар зураг, Төслийн товч танилцуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. Үүгээр орон сууцны загвар зураг хийлгэсэн буюу бэлтгэл ажлыг хийж байсан гэх мэтээр шүүхэд тайлбарлах болсон. Гэвч энэ нь худал буюу хожим нөхөж үйлдсэн баримтууд байсан гэдэг нь илт мэдэгддэг. Тодруулбал, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Барилгын зураг төсөл зохиох ажлын гэрээний Нийтлэг үндэслэл 1.1 дугаартай хэсэгт “Энэхүү гэрээгээр Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байрлах барилгын зураг төслийг гүйцэтгэхтэй холбоотой харилцааг зохицуулна” гэж тусгагдсан. Гэтэл маргаан бүхий газар нь Архангай аймгийн нутаг дэвсгэрт хамаардаг билээ. Дээрх гэрээний 2.2-т тусгаснаар загвар зураг, ажлын зураг гэх хоёр төрлийн зураг бэлдэх байсан ч зөвхөн нэг зургийг бэлдсэн. Энэ нь тухайн гэрээ болон загвар зургуудыг хожим нөхөж үйлдсэн гэдгийг харуулна. Хэрэв тийм биш байсан бол зөвхөн нэг зураг бэлдэх хүрээнд гэрээ байгуулагдах, эсвэл нэг зураг зурагдаагүй холбоотой гэрээний зөрчлийн талаар талууд ямар нэгэн байдлаар шийдвэрлэсэн байх байсан. Гэрээний 5.1-т зураг төслийн ажлын үнэ 300,000,000.00 төгрөг болох талаар тусгасан. Гэвч хоёр төрлийн зураг зурахаас нэг бүрийн үнэ хэд болохыг бичээгүй. Төлбөрийг хэзээ төлөх талаар гэрээнд тодорхой тусгаагүй. Өөрөөр хэлбэл, төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг нарийн заагаагүй явдал нь тухайн гэрээг зөвхөн шүүхэд зориулж бэлдсэн байгааг харуулна. “Батдах” компани нь гэрээний төлбөр болох 300,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгч компаниас нэхэмжилсэн санхүүгийн нэхэмжлэлийг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөнд. Тус баримтад 300,000,000.00 төгрөг нэхэмжилсэн байгаагаар тусгагдсан. Гэрээний 3.4.5-д захиалагчийн төлбөр тооцоог бүрэн хийх үед зураг төслийг 2 хувь хэвлэж хүлээлгэж өгөх тухай тусгагдсан. Иймд төлбөр тооцоо бүрэн хийгдэж байж “Б” компани зураг төслийг нэхэмжлэгч компанид өгөх учиртай. Гэтэл ямар ч төлбөр тооцоо хийгдээгүй байхад нэхэмжлэгч нь нэг зураг төслийг авсан байна. “Б” компанийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Урьдчилгаа төлбөр авсан баталгаа гэх баримтыг нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.Тухайн баримтад “... орон сууцны барилгын зураг төслийн ажлын хөлс болох 300,000,000 төгрөгийн урьдчилгаа болох 150,000,000 төгрөгийг 2016 оны Ланд 200 автомашин оролцуулан тохиролцон урьдчилгаа төлбөрт авлаа. Зураг төслийн ажил дуусаж батлагдсаны дараа үлдэгдэл 150,000,000 төгрөгийг бэлнээр авахаар тохиролцов” гэж тусгасан байдаг. Гэвч тус компанийн гүйцэтгэх захирал шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө тус нөхцөл байдлыг үгүйсгэсэн мэдүүлэг өгсөн буюу ямар ч төлбөр аваагүй байгаа гэсэн. Үүнийг гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн 3 дахь хуудаснаас харж болно. Мөн тухайн Тэмдэглэлийн 8 дахь талд хариуцагчийн өмгөөлөгч А.Б би дээрх албан бичгийн талаар асуухад гэрч буюу компанийн захирал нь “Наад албан бичиг чинь худлаа. Наад албан бичгийг огт хараагүй албан бичиг байна. Зураг төслийн гэрээ анх байгуулсан, загвар зураг хүлээлгэж өгсөн. Одоо урьдчилгаанд машин өгнө гэсэн. Наадхыг чинь огт хараагүй” гэж хэлж, өөрийн үйлдсэн бичгээ үгүйсгэсэн. Мөн тэмдэглэлийн 9 дэх талд шүүгч “Гарын үсэг, тамга мөн гэсэн, тэгээд миний бичиг биш гэхээр юу гэж ойлгох вэ, тодорхой ярина уу” гэхэд Гэрч нь “фото шоп юм байлгүй дээ ” гэсэн. Энэ үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрчид үг зааж өгөх гэж “Санахгүй байж болно шүү дээ” гэж хөндлөнгөөс хэлсэн. Шүүгч “фото шоп байж магад гэж үзээд байна уу ” гэж тодруулж асуухад гэрч “Тийм. Магадгүй би өгснөө өөрөө санахгүй байна” гэж, үргэлжлүүлэн "Миний санаж байгаагаар наад гарын үсгийг би өгөөгүй. Өмнөхийг би санахгүй байна. Санаж байгаагаар би өгөөгүй. Одоо ийм бичиг гараад ирэхээр гайхаж байна.” гэж хэлсэн. Мөн гэрчээс “Энэ албан бичгийн бланк танай компанийн бланк мөн үү” гэж асуухад гэрч “Биш, шал өөр байна” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, “Батдах” компанийн урьдчилгаа 150 сая төгрөгт машин авсан гэх бичиг нь албан бланкын хувьд, агуулгын хувьд худлаа болохыг тухайн компанийн захирал өөрөө хэлж, тус баримтыг няцаасан. Гэрч асуусан тэмдэглэлийн 7 дахь талд "Батдах” компанийн захирал нь “Эхлээн Ланд 200 машин байгаа гэсэн юм. Тэгээд ланд 200 нь болохгүй болоод лексус 570 байна гээд лексус 570 өгөх гээд үзүүлж харуулаад л яваад байгаа юм ” гэж, “Саяхнаас хэлсэн. Ланд 200машин өгнө гээд таг алга болсон, тэгээд саяхнаас лексус 570машин өгнө гэсэн. Үүнийг бол харсан саарал лексус 570 машин байсан” гэж мэдүүлсэн. Гэтэл Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс шүүхэд 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн тайлбарт “Ц” компани 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ямар ч тээврийн хэрэгсэлгүй талаар тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, зургийн ажлын хөлсөнд Ланд 200 эсвэл Лексус 570 машин өгөхөөр тохирч байсан гэх үйл баримт худал гэдэг нь үүгээр нотлогдсон. Тухайн барилгын зураг төслийг бэлдсэн гэх архитектур Э.Бадралыг гэрчээр асууж, мэдүүлэг авахад тэрээр зураг төсөлд зурагдсан гарын үсэг өөрийнх нь гарын үсэг биш болохыг мэдүүлсэн. Тодруулбал, гэрч асуусан тэмдэглэлд хариуцагчийн өмгөөлөгч Х.Ч “Зурагт Э.Б гэж гарын үсэг байгаа. Энэ таны гарын үсэг мөн үү” гэж асуухад гэрч “Миний нэр байна, гэхдээ энэ миний гарын үсэг байхгүй. Захирал нь өөрөө хоёуланд нь зурсан байна” гэж, хариуцагчийн өмгөөлөгч “Э.Бадарч гэдгийн ард гарын үсэг зурагдсан байна ” гэхэд гэрч нь “Тэрийг би зураагүй дээр нь ганцхан захирлын гарын үсэг байна” гэж, хариуцагчийн өмгөөлөгч “Энэ тэгэхээр таны гарын үсэг биш гэсэн үг үү” гэхэд гэрч нь биш, энэ миний гарын үсэг биш, захирал зурсан байх. Захирал өөрийнхөө гарын үсгийг дээр нь зурсан байх гэж мэдүүлсэн байна. Мөн тэрээр тухайн зураг төсөлд оролцоогүй, зураг зураагүй гэдэг талаар хэлсэн. Иймд зураг төслийг хожим нөхөж үйлдсэн болох нь үүгээр харагддаг. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн орон сууцны загвар зураг болон төслийн танилцуулга нь зөрдөг. Загвар зураг нь 7 блок, 12 давхар бүхий Цэлмэг хангай хорооллын зураг бол Танилцуулга нь 5 блок, 9 давхар орон сууц бүхий Шинэ хөтөл хорооллын зураг байдаг. Иймд нэхэмжлэгч нь тэдгээрийг богино хугацаанд нөхөж үйлдэж, шүүхэд гаргаж өгсөн байгааг энэ байдал харуулна. Нэхэмжлэгчийн гаргаж өгч байгаа Загвар зураг бол маш богино хугацаанд үйлдэх боломжтой тул үүнийг нөхөн үйлдэж, шүүхэд гаргаж өгсөн байх бүрэн боломжтой юм. Тодруулбал, Б.Б-г гэрчээр асуусан тэмдэглэлийн 10 дахь талд хариуцагчийн өмгөөлөгч А.Б би “Энд байгаа зургийг өөр компанид ашиглаж байсан уу, үгүй юу” гэхэд гэрч нь “Ашиглаж байсан. Бэлэн зураг байдаг учраас зурж өгч байгаа. Загвар зургийг шинээр хийгээд, ажлын зураг хийгддэг” гэж, А.Б би "Өмнө бэлэн байсан загвар, дата дээрээ ашиглаж хийсэн гэсэн үг үү” гэхэд гэрч тийм гэж хариулсан байна. Хариуцагчийн өмгөөлөгч би үргэлжлүүлэн загвар зургийг зурахад хэдий хэр хугацаа зарцуулсан вэ гэж асуухад гэрч нь "7 хоног, бэлэн байсан учраас” гэж хариулсан байна. Улмаар бэлэн байсан зургийг боловсруулж байсан учраас богино хугацаа орж байгаа гэсэн үг үү гэхэд гэрч нь тийм гэж хариулсан байна. Энэ юуг харуулж байгаа вэ гэвэл, угаасаа бэлэн байсан загвар зурагт компанийн нэр, төслийн нэр зэрэг зарим мэдээллийг л өөрчлөөд хожим нөхөж үйлдсэн байх бүрэн боломжтой гэдгийг харуулж байна. Б.Б-г гэрчээр асуусан тэмдэглэлийн 13, 14 дахь талд тэрээр маргаан бүхий газрын талаар хэлэхдээ “Сооgle тар-аас харахад хоосон газар байсан, Тэрийг бол санахгүй байна, хоосон л газар байх шиг байсан. Мэдээж аймаг юм чинь эргэн тойронд нь ямар нэг юм байх байлгүй дээ. Мод, гол, горхи бол байгаагүй гэж санаж байна” гэж мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газарт очиж үзээгүйгээс гадна тэнд юу байгааг мэдэхгүй байсан. Жишээ нь, маргаан бүхий газарт гол урсаж байгаа учир түүнийг харахгүй, мэдэхгүйгээр тэнд орон сууц барихаар зураг зурах боломжгүй билээ. Хэрэв орон сууцны загвар зургийг маргаан бүхий акт гарахаас өмнө бэлдсэн, хийсэн байсан бол сонсох ажиллагааны үед болон түүнээс хойш акт гарах хүртэлх 1 сарын хугацаанд хангалттай гаргаж өгөх боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэгч нь сонсох ажиллагааны үед ч, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ч гаргаж өгч байгаагүй. Хариуцагч нь 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр сонсох ажиллагаа хийсэн. Мөн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Нэхэмжлэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ бүх хугацаанд орон сууцны загвар зургийг гаргаж өгч байгаагүй бөгөөд огт дурдаж ч байгаагүй. Гэтэл 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр орон сууцны загвар зургуудыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөн. Иймд сонсох ажиллагаа хийсэн өдөр болох 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш шүүхэд нотлох баримт гаргаж өгөх өдөр болох 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх 7 сарын хугацаанд тус баримтуудыг хуурамчаар буюу нөхөж үйлдсэн байх бүрэн боломжтой. Бид нэхэмжлэгчийг тус баримтуудыг тэгж бүрдүүлсэн гэж харж байна. Дээрх нөхцөл байдлыг тодруулах үүднээс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас тайлбар хүсэхэд тухайн байгууллагын 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн тайлбар хүргүүлэх тухай 320 дугаартай албан бичгийг 14 шүүхэд ирүүлсэн байна. Тус албан бичигт “Барилгын тухай хууль болон Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийн дагуу барилга байгууламжийн хөрөнгө оруулагч, захиалагч нь барилга байгууламжийн зураг төслийг хийлгэхээс өмнө инженер хайгуулын ажлаа хийлгэн, аймгийн ерөнхий архитектораас барилга байгууламжийн зориулалт, хүчин чадалтай, барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй нийцэж байгаа эсэх, мөн тухайн барилга байгууламжийн зам, талбай, ногоон байгууламжийн эзлэх хувь хэмжээний талаар тусгасан архитектур төлөвлөлтийн даалгаврыг авсан байх шаардлагатай “Ц” компани нь орон сууцны зориулалтаар барилга барихтай холбоотой тус газарт хүсэлт гаргаагүй, мөн орчны төлөвлөлтийн дэвсгэр зураг. Архитектор төлөвлөлтийн даалгавар аваагүй бөгөөд барилгын загвар зураг төслийг батлан, техникийн нөхцөл олгогдоогүй байна” гэж тусгасан байна. Өөрөөр хэлбэл барилга барих гэж байгаа газар, түүний орчныг судлахгүйгээр барилгын зураг хийх боломжгүй болохыг мэргэжлийн байгууллага нь тайлбарласан байна. Энгийнээр авч үзвэл тухайн газарт барилга баригдах боломжтой юу, хөрс нь тохиромжтой юу, хотхоны орц, гарцыг нь хааш нь гаргах уу зэргийг тодорхой болгохын тулд дээрх мэдээллүүд хэрэгтэй байдаг байна. Тэрнээс тухайн газар, орчныг судлахгүйгээр мэдээлэл авахгүйгээр барих барилга, хотхоныг төлөвлөх, зураг зурах боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч нь дээр дурдсан мэдээллүүдийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас авч байгаа нь барилгын зураг зуруулж байгаагүй, шүүхэд гаргаж өгч байгаа зураг төслийг шүүхэд зориулж хожим үйлдсэн гэдгийг харуулж байна. Ийнхүү нэхэмжлэгч нь маргаан бүхий газрын эзэмших эрхийг олж авснаас хойш маргаан бүхий захиргааны акт гарах өдрийг хүртэлх 2 жил давсан хугацаанд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байна. Иймд маргаан бүхий захиргааны акт үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс харьцуулан үнэлж дүгнэсний үндсэн дээр дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь,

 

1. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:

1.1. Архангай аймгийн Засаг дарга 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/569 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн холбогдох заалт болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 12 дугаар тогтоол, Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 233 дугаар албан бичиг зэргийг үндэслэн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Булганхангай хороололд шинээр эзэмшүүлэх газрын хэмжээ, зориулалт, байршил хугацааг хавсралтаар баталж “Ц” ХХК-д . тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, кадастрын зураг гаргаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 12-15, 67 дахь тал)

1.2. Архангай аймгийн Засаг дарга 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/755 дугаар захирамжаар “. орон сууцны зориулалттай газрыг 2 ба түүнээс дээш жил зориулалтаар нь ашиглаагүй үндэслэлээр газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/569 дүгээр захирамжийг хүчингүй болгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн – 16 дахь тал)

1.3. Дээрх захиргааны актыг эс зөвшөөрч “Ц” ХХК 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1., 3 дугаар зүйлийн 3.1.3, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй.

1.4. Шүүх хуралдааны явцад хэргийн оролцогч хариуцагчийн өмгөөлөгч гаргасан хүсэлтийг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй  гэж үзсэн.

 

1.5. “Ц” ХХК нь Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/755 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” гомдлоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3. дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн Засаг даргад гаргасан нь хуульд нийцсэн.

 

1.6. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгч А.Б-н гаргасан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8., 109 дүгээр зүйлийн 109.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” хүсэлтийг тус шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 109/ШЗ2025/0263 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг тэмдэглэв.

 

  1. Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн газар эзэмших эрхийн тухайд,

 

2.1. Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар “Ц” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Архангай аймгийн түүхт 100 жилийн ойн баярыг угтаж ... Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэр, Булганхангай хорооллын урд үүссэн барилгын хог хаягдлыг цэвэрлэх хүсэлтийг дэмжиж байна” гэсэн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 202 дугаар албан бичгийг Архангай аймгийн Засаг даргад хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 75 дахь тал)

 

2.2. “Ц” ХХК, Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар “Байгаль орчныг хамгаалах нийгмийн хариуцлагын гэрээ”-г 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дахь тал)

 

2.3. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар “Эрдэнэбулган сумын 5 дугаар баг
Булганхангай хор
ооллын урд хэсэгт 5 га газарт үүссэн барилгын материалын хог хаягдлыг цэвэрлэсэн "Ц" ХХК-д тус газрыг эзэмшүүлэхэд Газрын тухай хуулийн 27 дугаар
зүйлийн 27.5-д заасны дагуу мэргэжлийн байгууллагын зүгээс тухайн байгууллагатай байгуулсан хог хаягдлыг цэвэрлэх гэрээ, гэрээний биелэлт, дүгнэлт, фото зургийн хамт албан ёсоор ирүүлнэ үү” гэсэн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 06/1301 дүгээр албан бичгийг
Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 75 дахь тал)

 

2.4. Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 233 дугаар албан бичгээр “. га газарт үүссэн барилгын хог хаягдлыг нийгмийн хариуцлагын хүрээнд цэвэрлэх хүсэлт тавьсан “Ц” ХХК-тай 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Байгаль орчныг хамгаалах нийгмийн хариуцлагын гэрээ байгуулан ажиллаа. “Ц" ХХК нь гэрээнд заасан хугацаанд тухайн газарт үүссэн хог хаягдлыг 25 тонны даацтай Howo маркийн өөрөө буулгагч 2 ширхэг машинаар нийт 400 гаруй удаагийн явалтаар 10,000 тонн орчим, хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт зөөвөрлөн хаяж тухайн газрыг түрж тэгшилж янзалсан тул гэрээнд тусгагдсан ажлыг хийж гүйцэтгэснээр тооцож гэрээ. Гэрээг дүгнэсэн акт, фото зургийн хамт хүргүүлэв” гэсэн дүгнэлтийг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 70 дахь тал)

 

2.5. “Ц” ХХК 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 01/25 тоотоор Архангай аймгийн Газрын албанд “Архангай аймгийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан иргэдийн хурлаар баталсан барилгын материалаас үүссэн хур хогийг өөрийн хөрөнгөөр цэвэрлэсэн. Иймд аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Булганхангай хороололд байрлах 5 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг “Ц” ХХК-д гаргаж өгнө үү” гэсэн газар эзэмших гэрчилгээ гаргуулах хүсэлтийг гаргажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 69 дэх тал)

 

2.6. Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн “Аймгийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 12 дугаар тогтоолын 1 дэх заалтаар аймгийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлтээр ... барилгын хог хаягдлаар элэгдэж эвдэрсэн газрыг өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлэх газрын хэмжээ, байршлыг дөрөвдүгээр хавсралтаар баталжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 65 дахь тал)

 

2.7. Архангай аймгийн Засаг дарга 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/569 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн холбогдох заалт болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 12 дугаар тогтоол, Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 233 дугаар албан бичиг зэргийг үндэслэн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Булганхангай хороололд шинээр эзэмшүүлэх газрын хэмжээ, зориулалт, байршил хугацааг хавсралтаар баталж “Ц” ХХК-д . давхар нийтийн орон сууцны зориулалттай 50000 м.кв газар эзэмшүүлж, 0000107211 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, кадастрын зураг гаргаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 12-15, 67 дахь тал)

 

2.8. Улмаар Архангай аймгийн Засаг дарга 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/755 дугаар захирамжаар “... давхар орон сууцны зориулалттай газрыг 2 ба түүнээс дээш жил зориулалтаар нь ашиглаагүй үндэслэлээр газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/569 дүгээр захирамжийг хүчингүй болгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 16 дахь тал)

 

2.9. Нэхэмжлэгч “Ц” ХХК Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/755 дугаартай захирамжийн “Ц” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “... аймгийн Засаг дарга нь маргаан бүхий А/755 дугаартай захирамж гаргахдаа газар эзэмшигч “Ц” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал үүсэхийг, цаашлаад нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан эвдрэл, элэгдэлд орсон газар нь бусад байгалийн унаган төрхөөрөө байгаа буюу эрүүл газартай адилтган зориулалтын дагуу эзэмших боломжтой эсэх дээрх нөхцөл байдалтай уялдуулж “Ц” ХХК-ийн газар эзэмших эрхийн харилцаанд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан хууль зүйн үндэслэл тогтоогдох боломжтой эсэхийг тусгай мэргэжлийн байгууллагаар тогтоолгох, газар эзэмшигч “Цэлмэг тэр их” ХХК-с дээрх нөхцөл байдлын талаар санал, хүсэлт, тайлбарыг гаргуулалгүй шууд газар эзэмших эрхийг дуусгавар болгож байгаа нь газар эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ...” гэж тайлбарладаг.  

 

2.10. Харин хариуцагч тал ... Ц” ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” хэсэгт зааснаар хуулийн дагуу аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/755 дугаартай захирамжаар тус компаний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу Архангай аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газар 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 756 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Ц” ХХК-д сонсох ажиллагаа зохион байгуулж буйгаа мэдэгдсэн байна. 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Ц” ХХК-ыг төлөөлөгч Д.Б Архангай аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газарт өөрийн биеэр ирж сонсох ажиллагаанд оролцсон... ” гэж тайлбарлаж маргаж байна.

 

Гурав. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

 

3.1. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж заасан.

 

3.2. Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:

 

3.3. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3. “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг; 4 дүгээр зүйл. Төрөөс газрын талаар баримтлах зарчим 4.1.2. “газар төрийн хяналт, хамгаалалтад байх; 4.1.3. газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх;” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч “Ц“ ХХК нь тухайн маргаан бүхий газраа гэрээнд заасан зориулалт, нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар үр ашигтай эзэмших, ашиглаагүй байна.

 

3.4. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3. дахь хэсэгт “Газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ” гэж, 35.3.1-д “Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;” гэж зааснаар газар эзэмшигч “Ц” ХХК нь тухайн газрыг анх олгосон зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах үүрэг биелүүлээгүй болох нь хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүх үзлэг, бусад нотлох баримтуудаар тогтоогдсон. (1 дүгээр хавтаст хэргийн 111-119 дахь тал)

 

3.5. Газрын тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.2.2.-д газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах;, 40 дүгээр зүйлийн 40.1. дэх хэсэгт “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:” гэж, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь тухайн газартаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагч Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/755 дугаартай маргаан бүхий захиргааны акт нь дээрх хуульд нийцсэн байна.

 

3.6. Тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нь  Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.10-т “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно.

 

3.7. Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/569 дүгээр шийдвэрийг үндэслэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын газрын даамал Б.С, “Ц” ХХК-ий 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” 06501-2022/00919 дүгээр гэрээнд “2.1.-д гэрээний нөхцөл нэгж талбарын тодорхой хэсгийг эзэмших зориулалт  5-8 давхар нийтийн орон сууц” гэж тохиролцсон байх бөгөөд 5.3.-д “Газрыг гэрээний нөхцөлийн дагуу эзэмшээгүй,  ... тохиолдолд газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох арга хэмжээ авахаар харилцан тохиролцсон байна. (1 дүгээр хавтаст хэргийн  79-80 дахь тал)

 

3.8. Хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн үзлэг, үзлэгийн тэмдэглэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нэхэмжлэгч “Ц” ХХК нь Архангай аймгийн Засаг дарга 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/569 дүгээр захирамжаар эзэмших эрх олгосон . давхар нийтийн орон сууцны зориулалттай 50000 м.кв газрыг 2 ба түүнээс дээш жил зориулалтаар нь ашиглаагүй, мөн 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан “иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” 06501-2022/00919 дүгээр гэрээний 4.2. дугаар зүйлд заасан “Газрын үр ашигтай, зохистой ашиглах, ...” үүргээ биелүүлээгүй, уг гэрээний 6.4. дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байх тул дээрх хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

3.9.  Түүнчлэн Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 320 дугаар албан бичигт “Барилгын тухай хууль болон барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийн дагуу барилга байгууламжийн хөрөнгө оруулагч, захиалагч нь барилга, байгууламжийн зураг төслийг хийлгэхээс өмнө инженер хайгуулын судалгаа хийлгэн, аймгийн ерөнхий архитектораас барилга байгууламжийн зориулалт, хүчин чадал, барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй нийцэж байгаа эсэх, мөн тухайн барилга байгууламжийн зам, талбай, ногоон байгууламжийн эзлэх хувь хэмжээний талаар асуудлыг тусгасан архитектур төлөвлөлтийн даалгаврыг авсан байх шаардлагатай байдаг. Шүүхэд газар эзэмших эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан “Ц” ХХК нь Эрдэнэбулган сумын Булганхангай хороололд орон сууцны зориулалтаар барилга барихтай холбоотойгоор тус газарт хүсэлт гаргаагүй мөн орчны төлөвлөлтийн дэвсгэр зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй бөгөөд барилгын загвар зураг төслийг батлуулаагүй, техникийн нөхцөл олгогдоогүй байна.” гэжээ.

 

3.10. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4. -д "барилга байгууламжийн баримт бичиг" гэж барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай энэ хуульд заасны дагуу боловсруулж, баталгаажуулсан техникийн нөхцөлүүд, зураг төсөл, илд далд ажлын акт, талбайн журнал болон холбогдох бусад баримт бичгийг;, 4.1.30.-д "зураг төсөл" гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг;, 35 дугаар зүйлийн 35.1. дэх хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гэж, 35.1.3.-т “барилга байгууламжийн байршил тогтоох, газар олголт, загвар зураг батлах болон техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг зохион байгуулж, нэгдсэн бүртгэл хөтлөх, хадгалах, мэдээлэл түүний аюулгүй байдлыг хангах, мэдээллийн сангийн байнгын үйл ажиллагааг эрхлэх, хяналт тавих;” гэж тус тус заасан.

 

3.11. Мөн Орон сууцны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь орон сууцны талаарх төрийн байгууллагуудын бүрэн эрхийг тогтоож, орон сууц төлөвлөх, орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх нийтийн зориулалттай орон сууцны байшингийн зориулалтыг өөрчлөх болон орон сууц ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж, 8 дугаар зүйлийн 8.2.1-д “.нутаг дэвсгэртээ орон сууц хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө болон орон сууцны хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөний төсөл боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;” гэж ,9.4. Орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад дараахь шаардлагыг биелүүлнэ:, 9.4.1.тухайн нутаг дэвсгэрт орон сууцыг дэд бүтэцтэй нь хамт төлөвлөж хөгжүүлэх, орон сууц нэмж барихад түүнийг дэд бүтцийн сүлжээнд үр ашигтайгаар холбох;

9.4.2.оршин суугчдын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах;, 9.4.3. хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө, үр дагавар гаргуулахгүй байх.” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч “Цэлмэг тэр их” ХХК нь тухайн газарт барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв гаргах, тухайн барилга байгууламжийн зам, талбай, ногоон байгууламжийн эзлэх хувь хэмжээний талаар асуудлыг тусгасан архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй, барилгын загвар зураг төслийг батлуулаагүй, техникийн нөхцөл олгогдоогүй байна.

 

   3.12. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1. дэх хэсэгт “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж, 34.2. дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж, 34.3. дахь хэсэгт “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.” гэж заасныг тус тус үндэслэн 1 дүгээр хавтаст хэргийн 163-207 дугаар талд, 2 дугаар хавтаст хэргийн 30-73 дахь талд авагдсан нотлох баримтуудыг зөрүүтэй болох нь гэрч Э.Б, Б.Б нарын мэдүүлгээр тогтоогдсон тул нэхэмжлэгч талаас шүүхэд  гаргаж өгсөн дээрх баримтуудыг үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй. (2 дугаар хавтаст хэргийн 12-14, 15-29 дахь тал)

 

3.13. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өвчтэй байсан гэж тайлбарлаж байгаа боловч холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд мөн ковид цар тахал өнгөрснөөс хойш газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан гэж шүүх хуралдаанд тайлбарладаг боловч хэрэгт авагдсан баримтуудаар дээрх нөхцөл байдал нотлогдоогүй байна.

 

Дөрөв. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмын тухайд

 

4.1. Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нь захиргааны байгууллага болохын хувьд захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталж энэ талаарх хуулийн зохицуулалтыг биелүүлж ажиллах үүрэгтэй.

 

4.2. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсэгт “ Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” гэж, 4.2.1.-д “хуульд үндэслэх; ”, 4.2.6.-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;” зарчмыг тусгасан.

 

4.3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл, хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйлүүдэд зааснаар сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 756 дугаар албан бичгээр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд “Цх” ХХК-д цахимаар болон баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 87-91 дэх тал)

 

4.4. Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох сонсох ажиллагааг 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ГУХ-ын дарга Г.Р-н өрөөнд явуулсан байх бөгөөд “Цэлмэг тэр их” ХХК-ийг төлөөлж Д.Б оролцож “... миний бие осолд орсон, ихээр өвдөж жил гаруй гадагшаа, дотогшоо явж эмчилгээ хийлгэсэн. Хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан. Бүх нөхцөл байдлын үүднээс одоог болтол тухайн газарт үйл ажиллагаа явуулж чадахгүй байна...” гэсэн тайлбар гаргасан байдаг. (1 дүгээр хавтаст хэргийн 92 дахь тал)

 

4.5. Сонсох ажиллагааг гүйцэтгэсэн Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Р “Ц” ХХК-ийг төлөөлж оролцсон Д.Б-д тайлбараа нотлох баримт ирүүлэх боломжит хугацаа олгосон боловч ирүүлээгүй болох нь гэрч Г.Рэ-н шүүхэд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. (2 дугаар хавтаст хэргийн 148-152 дахь тал)

 

4.6. Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх, шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл болон хяналтын дагалдах хуудсыг хуулийн дагуу бүрдүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Тав. Хариуцагч маргаан бүхий Архангай аймгийн Засаг дарга 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/755 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Ц” ХХК-д газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээтэй эсэх, ийнхүү шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй эсэх тухайд

 

5.1. Хариуцагчаас маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дугаартай захирамждаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.-т “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.” гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. дэх хэсэгт “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:” гэж тус тус заасныг үндэслэн урьд газар эзэмших эрх олгосон захирамжаа хүчингүй болгожээ.

 

5.2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно.” гэж

заасны дагуу Засаг дарга урьд гаргасан захирамжийнхаа хууль тогтоомжид нийцээгүй хэсгийг эсхүл захирамжаа бүхэлд нь хүчингүй болгох эрхийг тухайн Засаг даргад хуулиар олгогдсон гэж үзнэ. Гагцхүү ийнхүү өмнө гаргасан захирамжаа Засаг дарга өөрөө хүчингүй болгох гол үндэслэл нь хууль тогтоомжид нийцээгүй тохиолдолд хэрэгжихээр байна.

 

5.3. Хэрэв захиргааны байгууллагаас өөрийн гаргасан шийдвэрийг хожим нь “хууль бус” гэх үндэслэлээр хүчингүй болгох шаардлагатай гэж үзвэл энэ нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол …түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, ….хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох эрх хариуцагчид олгогдсон гэж үзнэ.

 

5.4. Энэ хэргийн тухайд хариуцагч нь маргаан бүхий актанд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2. дахь хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гэж, 20.2.2.-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах;” гэж 40 дүгээр зүйлийн 40.1.6.-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг тус тус үндэслэсэн байх бөгөөд хуулийн дээрх зохицуулалтаар аймгийн Засаг даргад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрх олгогдсон гэж үзнэ.

 

5.5. Нэгтгэн дүгнэхэд, Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/755 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ.”, 4.2. дахь хэсэг “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцсэн байна.

 

5.6. Нэхэмжлэгч “Ц ХХК нь Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/569 дүгээр захирамжаар олгосон ... м.кв газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй, 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан “иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” 06501-2022/00919 дүгээр гэрээний 4.2. дугаар зүйлд заасан “Газрын үр ашигтай, зохистой ашиглах, ...” үүргээ биелүүлээгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хариуцагч аймгийн Засаг даргын гаргасан 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/755 дугаар захирамж нь бодит нөхцөлд тохирсон, зорилгодоо нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

5.7. Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдээр “Ц” ХХК-ний нэхэмжлэлтэй  Архангай аймгийн Засаг дарга хариуцагдах 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/755 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Х.Ч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн тухайд

 

6.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Архангай аймгийн Засаг дарга 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Б.Б-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 120 дахь тал)

 

6.2. 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Х.Ч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг байлцуулахгүйгээр тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй талаар мэдүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4. дэх хэсэгт “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Х.Ч нарыг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106 дугаар зүйлийн 106.3., 106.3.14., 107, 108 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дэх хэсгийн 4.2.5. дахь заалт, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3. дахь хэсгийн 35.3.1., 40 дүгээр зүйлийн 40.1. дэх хэсгийн 40.1.6., Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсгийн тус тус баримтлан  “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад хариуцагдах “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/755 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаас бусад хэсгийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ОДОНТУЯА