2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/04250

 

 

 

 

 

*******0*******5 05   19

19*******/ШШ*******0*******5/04*******50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: ЧЖ630803*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, *******6 дугаар хороо, Нарны хороолол, 1******* дугаар байр, *******0 тоот хаягт оршин суух, ******* ******* овогт /РД: ЕТ8504*******111/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 48,*******81,670 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, *******0************** оны 9 дүгээр сарын **************-ны өдрийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүжин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Б., хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.******* хариуцагч Б.од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 48,*******81,670 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б. нь Казакстан улсаас хүнсний ногоо оруулж ирж Монгол улсад оруулж зардаг ба уг бизнесээ өргөжүүлэх зорилгоор Б. нь *******0************** оны 09 дүгээр сарын *******0-ны өдөр Х.******* дээр ирээд Та надад 1*******0,000,000 төгрөг зээлээч би Казакстан улсаас ногоо оруулж ирээд таны 1*******0,000,000 төгрөг дээр нэмж 30,000,000 төгрөгийг нийт *******0,000,000 төгрөг болгон эргүүлж өгье хэмээн санал тавьсны үндсэн дээр Х.******* уг саналыг хүлээн зөвшөөрснөөр *******0************** оны 09 дүгээр сарын **************-ны өдөр 1486 дугаартай зээлийн гэрээг нотариатаар байгуулж 1*******0,000,000 төгрөгийг 3 сар 9 хоногийн хугацаатайгаар зээлэхээр болсон юм. Зээлдүүлэгч Х.******* нь 1486 дугаартай зээлийн гэрээний зүйл болох 1*******0,00,000 төгрөгөөс 116,008,000 төгрөгийг *******0************** оны 09 сарын **************-ны өдөр зээлдэгч Б.ын Хаан Банкны 500734*******6*******3 тоот дансанд шилжүүлсэн ба тухайн өдрөөс хойш 3 өдрийн дараа буюу *******0************** оны 09 сарын *******5-ны өдөр 1486 дугаартай гэрээний үлдэгдэл 3,99*******,000 төгрөгийг зээлдэгч Б.од шилжүүлэх гэтэл зээлдэгч Б. нь мөнгө болчихсон тул зээлийн гэрээний үлдэгдэл 3,99*******,000 төгрөгийг авах шаардлагагүй гэж хэлсний дагуу нийт 166,008,000 төгрөгийг зээлүүлсэн.

Ингээд зээлдэгч Б. нь гэрээний хугацаа дуусахад зээлдүүлэгч Х.*******эд тухайн зээлийн гэрээний зүйл болох 116,008,000 төгрөг, мөн Б.од тухайн үед шаардлагатай байсан их хэмжээний мөнгө зээлдүүлсэн тул харилцан тохиролцсон 30,000,000 төгрөгийг өгөөгүй учир утсаар мэдэгдэж зээлийн гэрээний хугацаа дууссан талаар мэдэгдэхэд Б. нь *******0*******3 оны 1-р сард 7,000 ам.доллар буюу тухайн үеийн Монгол банк-с гаргасан төгрөгийн ханшаар 1 доллар нь 3491.46 төгрөгөөр буюу нийт *******4,440,**************0 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгийг бэлнээр, *******0*******3 оны 01 сарын *******3-ний өдөр 10,000,000 төгрөг, *******0*******3 оны 0******* сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг *******0*******3 оны 0******* сарын *******1-ний өдөр *******0,000,000 төгрөг, *******0*******3 оны 0******* сарын **************-ны өдөр *******0,000,000 төгрөг, *******0*******3 оны 0******* сарын *******3-ны өдөр 9,380,00 төгрөг нийт 10,8*******0,**************0 төгрөгийг тус тус хугацаа хэтрүүлэн цувуулж Зээлдүүлэгч Х.*******эд өгсөн.

Одоогийн байдлаар 1486 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 1*******,187,780 төгрөг, зээлдэгч Б. болон зээлдүүлэгч Х.******* нарын хоорондын тохиролцсон нэг удаагийн бизнес үйл ажиллагааны ашигт өгөх байсан 30,000,000 төгрөг нийт 4*******,187,780 төгрөгийг өнөөдрийг хүртэл авч чадаагүй байгаа болно. Зээлдүүлэгч Х.******* болон зээлдэгч Б. нарын байгуулсан *******0************** оны 09 сарын **************-ны өдрийн 1486 дугаар зээлийн гэрээний Гурав дугаар зүйл 3.7 дэх хэсэгт Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө" гэж заасны дагуу 1*******,187,780 төгрөгийн 0,5% нь *******0*******3 оны 01 сарын 01-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 786 хоногийн алданги нь 47,897,975.4 төгрөг болж байгаа ба Иргэний хуулийн *******3******* дугаар зүйлийн *******3*******.4 дэх хэсэгт Анзын нийт дүн нь гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 6,093,890 төгрөг болж байна. Иймд зээлдэгч Б.оос Иргэний хуулийн *******81 дүгээр зүйлийн *******81.1 Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу 1486 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 1*******,187,780 төгрөг, алданги 6,093,890 төгрөгийг, мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.Амаар хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ 43.1.1. хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, 43.3- т Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ, 196 дугаар зүйлийн 196.1-т Дараах үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно 196.1.1.д хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар тачууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэж тус тус заасны дагуу харилцан тохиролцсон ашгийн 30,000,000 төгрөг, нийт 48,*******81,670 төгрөгийг Б.оос гаргуулж өгнө үү. Б. нь сөрөг нэхэмжлэлдээ ******* нь энэ мөнгийг надад зээлүүлж бус өөрөө хүнд байдалд ороод байна ахдаа миний мөнгийг өсгөөд өгөөч гэж гуйж өгсөн мөнгө юм. Тэр надад мөнгөө өсгүүлж авах хүсэл сонирхолтой байсан бөгөөд мөнгө өгснөө баталгаажуулах үүднээс нотариат орж "Зээлийн гэрээ гэдэг нэрээр мөнгө өгсөн юм. Иймээс Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэх агуулгыг гаргасан. Иргэн Б. нь Казакстан улсаас хүнсний ногоо оруулж ирдэг ба уг бизнесээ өргөжүүлэх зорилгоор Б. нь *******0************** оны 09 сарын *******0-ны өдөр Х.******* дээр ирээд ''Та надад 1*******0'000'000 төгрөг зээлээч би Казакстан улсаас ногоо оруулж ирээд таны 1*******0 '000 '000 төгрөг дээр нэмж 30 000 '000 төгрөг нэмж нийт *******0 '000 '000 болгон эргүүлж өгье хэмээн санал тавьсны үндсэн дээр Х.******* уг саналыг хүлээн зөвшөөрснөөр *******0************** оны 09 сарын **************-ны өдөр 1486 дугаартай зээлийн гэрээг нотариатаар байгуулсан. Уг зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож Иргэний хуулийн *******81 дугаар зүйлд нийцүүлэн аль аль тал нь хүсэл зоригоо илэрхийлж нийслэлийн тойргийн нотариатчаар батлуулж гэрээг байгуулсан. Тус гэрээг Иргэний хуулийн 40 дугаар зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу Х.******* болон Б. нарын байгуулсан 1486 дугаар Зээлийн гэрээ-г нь гэрээний талууд өөр өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн тус гэрээг байгуулсан, хууль зөрчөөгүй гэрээ болно. Иймд тус гэрээ нь иргэний хууль болон бусад хуульд заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ тул ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй Зээлийн гэрээ-г Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг Хүчин- төгөлдөр бусад тооцож болох хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн 1486 дугаартай зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зээлд заасан Хүчин төгөлдөр бус байх хэлцэл д хамаарах үндэслэл тогтоогдоогүй тул Б.ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

*******. Нэхэмжлэгч Б. хариуцагч Б.од холбогдуулан *******0************** оны 9 дүгээр сарын **************-ны өдрийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Х.******* нь иргэн Б. надаас Зээлийн гэрээний үүрэгт нийт 48.*******81.670 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Х.******* нь энэ мөнгийг надад зээлүүлж бус "өөрөө хүнд байдал ороод байна" ахдаа миний мөнгийг өсгөөд өгөөч гэж гуйж өгсөн мөнгө юм. Би өөрийн гэсэн бизнес эрхэлдэг Х.*******ээс мөнгө зээлэх ямар ч шаардлага байхгүй хүн юм. Тэр надад мөнгөө өсгүүлж авах хүсэл сонирхолтой байсан бөгөөд мөнгө өгснөө баталгаажуулах үүднээс нотариат орж "Зээлийн гэрээ" гэдэг нэрээр мөнгөө өгсөн юм. Тийм ч учир уг гэрээн дээр хүү гэж огт байхгүй юм. Би түүнд дүүгийн ёсоор нэг удаа туслах үүднээс зөвшөөрч мөнгийг нь тодорхой хэмжээнд өсгөж өгөхийг зөвшөөрсөн. Гэвч тэр хүний сайхан сэтгэлийг ашиглаж зээл болгож улмаар мөнгө хүүлэх, ашиг олох санаа агуулж надад хүндрэл, дарамт учруулсан тул би түүнд туслах хүсэл сонирхол байхгүй байна. Би түүнд хууль зүйн хувьд ямар нэг үүрэг хүлээгээгүй гэж бодож байгаа ба өр байхгүй, түүний надад шилжүүлсэн мөнгийг бүрэн бүтэн буцааж өгсөн болно. Иймээс Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү. Би Х.*******ээс мөнгө зээлэх ямар ч шаардлага байгаагүй, нэхэмжлэгч надаас мөнгө өсгөөд өгөөч гэж гуйсны дагуу түүний мөнгийг авч сонгино гаднаас оруулж ирэн зарж борлуулан түүний мөнгийг буцааж өгсөн. Нэхэмжлэгч 1*******,187,780 төгрөгийг өгөөгүй гэж шүүхэд тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй *******0************** оны 1******* дугаар сард 10,000,000 ам.доллар, гэрт аваачиж өгсөн 7,500 ам.долларыг тус тус бэлнээр өгсөн мөнгийг тооцонд оруулаагүй байна. Зээлийн гэрээг би байгуулаагүй, намайг мөнгө өгсөн юм чинь гэрээ байгуулж баримтжуулъя гэхээр нотариат дээр гэрээг уншаагүй зурсан, алданги тооцно гэж тохироогүй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХААН банк дахь Х.*******ын 50*******7084940 тоот дансны хуулга, *******0************** оны 9 дүгээр сарны **************-ны өдрийн Зээлийн гэрээ, Р.*******, Б. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл.

3.*******. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Голомт банкны зарлагын баримт, ББСБ-ын гүйлгээний баримт, фото зураг, Улаанбаатар төмөр зам ТӨХК-ийн зорчих тасалбарын хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, фото зураг.

3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Ч.Түмбаярыг гэрчээр асуусан тэмдэглэл, Хасбанк ХК-ийн *******0*******5 оны 4 дүгээр сарын *******8-ны өдрийн 56/4181 дугаартай албан бичиг, түүний хавсралт, ХААН банк ХК-ийн *******0*******5 оны 4 дүгээр сарын *******9-ний өдрийн *******9/5117 дугаартай албан бичиг, түүний хавсралт, хаан банк ХХК-ийн *******0*******5 оны 4 дүгээр сарын *******9-ний өдрийн 6а/341 дугаартай албан бичиг, М банк ХК-ийн *******0*******5 оны 4 дүгээр сарын *******9-ний өдрийн 04/4416 дугаартай албан бичиг, Тээвэр хөгжлийн банкны *******0*******5 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 04/01-5*******1 дугаартай албан бичиг, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн *******0*******5 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 6/6337 дугаартай албан бичиг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын *******0*******5 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1/*******380 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Богд банк ХХК-ийн *******0*******5 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 05/3940 дугаартай албан бичиг, Голомт банк ХК-ийн *******0*******5 оны 5 дугаар сарын 0*******-ны өдрийн 14/ХХ/03-17*******0 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Төрийн банк ХК-ийн *******0*******5 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 0*******/*******711 дугаартай албан бичиг, Ариг банк ХХК-ийн *******0*******5 оны 5 дугаар сарын 1*******-ны өдрийн 400 дугаартай албан бичиг, Капитрон банк ХК-ийн *******0*******5 оны 5 дугаар сарын 1*******-ны өдрийн Д1455 дугаартай албан бичиг, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны *******0*******5 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 10/639 дугаартай албан бичиг.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг

хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.******* дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

 

*******.    Нэхэмжлэгч Х.*******ээс хариуцагч Б. холбогдуулан 48,*******81,670

төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.оос нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүх хуралдаанд мэтгэлцдэг.

Хариуцагч Б.оос нэхэмжлэгч Х.*******эд холбогдуулан *******0************** оны 09 дүгээр сарын **************-ны өдрийн №1486 дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, шүүх хуралдаанд мэтгэлцдэг.

 

3.    Нэхэмжлэгч Х.*******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний

итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүжин, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:.... Хариуцагч Б. нь Казакстан улсаас хүнсний ногоо оруулж ирж зардаг ба бизнесээ өргөжүүлэх зорилгоор Х.*******ээс 1*******0,000,000 төгрөгийг зээлж, *******0************** оны 09 дүгээр сарын **************-ны өдрийн №1486 дугаартай Зээлийн гэрээг байгуулсан. Б.од 116,008,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн, Б.оос 1*******0,000,000 төгрөгийг бүрэн зээлэх шаардлагагүй 116,008,000 төгрөгийг зээлэхэд болно гэж хэлсэн тул нэмж мөнгө дахин шилжүүлээгүй тул зээлийг 116,008,000 төгрөг гэж тооцно. Зээлийн гэрээний хугацаа дуусахад хариуцагчаас *******0*******3 оны 01 дүгээр сард 7,000 ам.доллар төлсөн, энэ нь тухайн үеийн валютын ханшаар 1 доллар нь 3491.46 төгрөг буюу *******4,440,**************0 төгрөгийг бэлнээр авсан. *******0*******3 оны 01 дүгээр сарын *******3-ны өдөр 10,000,000 төгрөг, *******0*******3 оны 0******* дугаар сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг, дахин 10,000,000 төгрөг, *******0*******3 оны 0******* дугаар сарын *******1-ний өдөр *******0,000,000 төгрөг, *******0*******3 оны 0******* дугаар сарын **************-ны өдөр *******0,000,000 төгрөг, *******0*******3 оны 0******* дугаар сарын *******3-ны өдөр 9,380,000 төгрөг нийт 103,8*******0,**************0 төгрөгийг Б.оос төлсөн. Одоо зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 1*******,187,780 төгрөгийг төлөөгүй, зээлийн гэрээнд заасан алданги 0.5 хувь гэж зааснаар *******0*******3 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 786 хоногийн алданги нь 47,879,975 төгрөг болж байна. Иргэний хуулийн *******3******* дугаар зүйлийн *******3*******.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас алданги хэтэрч болохгүй тул зээлийн үлдэгдэл төлбөр 1*******,187,780 төгрөгийн 50 хувь болох 6,093,890 төгрөгийг алданги нэмж нэхэмжилнэ. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3 дэх хэсэгт заасны дагуу мөнгө зээлж харилцан тохиролцсон ашгийн 30,000,000 төгрөгийг нэмж хариуцагчаас нийт 48,*******81,670 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.1.        Хариуцагч Б. нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд

гаргасан тайлбартаа:.Би Х.*******ээс мөнгө зээлэх ямар ч шаардлага байгаагүй, нэхэмжлэгч надаас мөнгө өсгөөд өгөөч гэж гуйсны дагуу түүний мөнгийг авч сонгино гаднаас оруулж ирэн зарж борлуулан түүний мөнгийг буцааж өгсөн. Нэхэмжлэгч 1*******,187,780 төгрөгийг өгөөгүй гэж шүүхэд тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй *******0************** оны 1******* дугаар сард 10,000,000 ам.доллар, гэрт аваачиж өгсөн 7,500 ам.долларыг тус тус бэлнээр өгсөн мөнгийг тооцоонд оруулаагүй байна. Зээлийн гэрээг би байгуулаагүй, намайг мөнгө өгсөн юм чинь гэрээ байгуулж баримтжуулъя гэхээр нь нотариат дээр гэрээг уншаагүй зурсан, алданги тооцно гэж тохироогүй. Иймд *******0************** оны 09 дүгээр сарын **************-ны өдрийн №1486 дугаартай Зээлийн гэрээг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бүст тооцуулах хүсэлтэй байна. Үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Зохигчид *******0************** оны 09 дүгээр сарын **************-ны өдрийн №1486 дугаартай зээлийн гэрээг байгуулсан болох нь *******0************** оны 09 дүгээр сарын **************-ны өдрийн №1486 дугаартай зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна /хх-7-8х/.

*******0************** оны 09 дүгээр сарын **************-ны өдрийн №1486 дугаартай зээлийн гэрээний 3.1, 3.*******, 3.3, 3.4, 3.6, 3.7-т зааснаар зээлийн гэрээний хугацаа *******0**************.09.**************-ны өдрөөс *******0*******3.01.01-ний өдрийг хүртэл 03 сар 09 хоногийн хугацаатай, зээлийн хэмжээ 1*******0,000,000 төгрөг, хүүгүй, зээлийг хариуцагчийн ХААН банкны 50073*******6*******3 тоот дансанд *******0**************.09.**************-ны өдөр нэхэмжлэгч шилжүүлэхээр, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр 0.5 хувийн алданги төлнө гэж гэрээг харилцан тохиролцож байгуулжээ.

4.*******. Зохигчид *******0************** оны 09 дүгээр сарын **************-ны өдрийн №1486 дугаартай зээлийн гэрээнд зааснаар зээлэх 1*******0,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчийн ХААН банкны 50073*******6*******3 тоот дансанд *******0**************.09.**************-ны өдөр шилжүүлэхээр тусгасан бөгөөд нэхэмжлэгчээс 116,008,000 төгрөгийг хариуцагчид гэрээнд зааснаар шилжүүлсэн, үлдэгдэл 3,99*******,000 төгрөгийг хариуцагч Б. авах шаардлагагүй гэсэн тул нэмж мөнгө зээлж шилжүүлээгүй гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарласан. Зохигчид зээлийн гэрээгээр 1*******0,000,000 төгрөгийг зээлэхээр харилцан тохиролцсон боловч тэдний аль нэгний хүсэлтээр уг зээлийн хэмжээнээс бага мөнгө шилжүүлж, зээлийн хэмжээг даваагүй тохиолдолд зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс хариуцагч заавал 1*******0,000,000 төгрөгийг зээлж авах хүсэл сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн тул зээлсэн 116,008,000 төгрөгийн хэмжээнд гэрээнд заасан хугацаа, алданги зэрэг гэрээний үүрэг үүсэх боломжтой бөгөөд зээлийн хэмжээнээс дутуу мөнгө шилжүүлэх нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл гаргасан хариуцагчийн тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.3. Нэхэмжлэгч Х.*******ын ХААН банкны 50*******7084940 тоот дансанд хариуцагч Б.ын ХААН банкны 500734*******6*******3 тоот данснаас *******0*******3 оны 01 дүгээр сарын *******3-ны өдөр 10,000,000 төгрөг орлогоор, Б.ын ХААН банкны 50**************58618 тоот данснаас *******0*******3 оны 0******* дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөг орлогоор, Б.ын ХААН банкны 500734*******6*******3 тоот данснаас *******0*******3 оны 0******* дугаар сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг орлогоор, Б.ын ХААН банкны 500734*******6*******3 тоот данснаас *******0*******3 оны 0******* дугаар сарын *******1-ний өдөр *******0,000,000 төгрөг орлогоор, Б.ын ХААН банкны 500734*******6*******3 тоот данснаас *******0*******3 оны 0******* дугаар сарын **************-ны өдөр *******0,000,000 төгрөг орлогоор, Б.ын ХААН банкны 500734*******6*******3 тоот данснаас *******0*******3 оны 0******* дугаар сарын *******3-ны өдөр 9,380,000 төгрөг орлогоор хариуцагчаас нэхэмжлэгч рүү шилжиж оржээ. Харин нэхэмжлэгчээс *******0*******3 оны 01 дүгээр сард 7,000 ам.долларыг хариуцагчаас бэлнээр төлсөн, энэ нь тухайн үеийн валютын ханшаар 1 доллар нь 3491.46 төгрөг буюу *******4,440,**************0 төгрөгийг бэлнээр авсан гэж нэхэмжлэл болон шүүх хуралдаанд түүний төлөөлөгч, өмгөөлөгч нараас тайлбарладаг. Хариуцагчаас нийт нэхэмжлэгчид зээлсэн 116,008,000 төгрөгөөс 103,8*******0,**************0 төгрөгийг төлсөн, одоо зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 1*******,187,780 төгрөгийг төлөөгүй байна /хх-5-6х/.

Харин хариуцагчаас нэхэмжлэгчид 10,000 ам.доллар, 7,500 ам.долларыг тус тус гэрээний хугацаанд бэлнээр өгсөн гэдэг боловч үүнийг нэхэмжлэгч тал үгүйсгэж, 10,000 ам.доллар, 7,500 ам.долларыг гэрээний хугацаанд хариуцагч өгөөгүй гэж мэтгэлцдэг. Харин нэхэмжлэгчээс гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш *******0*******3 оны 01 дүгээр сард 7,000 ам.долларыг хариуцагчаас бэлнээр нэхэмжлэгчид өгснийг хүлээн зөвшөөрч, хариуцагчаас зээлсэн мөнгөнөөс нэхэмжлэгчид өгсөн төлбөрт оруулан тооцдог.

Шүүхээс Ч.Түмбаяр гэрчээр тайлбар авсан бөгөөд тэрээр шүүхэд гэрчээр өгсөн тайлбартаа:...*******0************** оны 1******* дугаар сарын 1*******-ны өдөр Б.той хамт явж байсан, Б. нь хүнд өгнө гээд 1 боодол 100-тын дэвсгэрт ам.доллар гаргаж харуулсан, би түүнийг гараараа барьж үзсэн багцаагаар 10,000 ам.доллар байсан. Б. түүнийг машинаас буугаад саарал куртиктэй хүнтэй уулзахдаа өгсөн, машинаас 4-5 метр зайтай хүнтэй уулзсан...гэж тайлбар өгсөн болон нэхэмжлэгч Х.*******ын ХААН банкны 50*******7084940 тоот дансанд *******0************** оны 1******* дугаар сарын *******7-ны өдөр батхүү гэсэн утгаар 34,140,000 төгрөгийн орлого орсон талаарх банкны хуулгыг тус тус үндэслэн хариуцагч Б.оос нэхэмжлэгч Х.*******ад 10,000 ам.долларыг өгсөн гэж үзэх боломжгүй бөгөөд гэрч Ч.Түмбаяр болон Х.*******ын ХААН банкны 50*******7084940 тоот дансанд *******0************** оны 1******* дугаар сарын *******7-ны өдөр батхүү гэсэн утгаар 34,140,000 төгрөгийн орлого орсон байх баримтууд нь 10,000 ам.долларыг нэхэмжлэгчид хариуцагч өгсөн үйл явдлыг шууд нотлох баримт гэж үзэхэд эргэлзээтэй байна. Ялангуяа Х.*******ын ХААН банкны 50*******7084940 тоот дансанд *******0************** оны 1******* дугаар сарын *******7-ны өдөр батхүү гэсэн утгаар 34,140,000 төгрөгийн орлого орсон баримт нь *******0************** оны 1******* дугаар сарын 1*******-ны өдөр хариуцагч нэхэмжлэгчид 10,000 ам.долларыг өгснийг *******0************** оны 1******* дугаар сарын *******7-ны өдөр 10,000 ам.долларыг валют солилцож, 34,140,000 төгрөг болгосон гэж үзэх боломжгүй юм. *******0************** оны 1******* дугаар сарын *******7-ны өдөр ХААН банкны 50991911*******9 тоот дансны эзэмшигч нэхэмжлэгч Х.*******ын ХААН банкны 50*******7084940 тоот дансанд *******0************** оны 1******* дугаар сарын *******7-ны өдөр батхүү гэсэн утгаар 34,140,000 төгрөгийн орлого шилжүүлсэн нь энэ хэрэгт хамааралтай гэж үзэх шууд нотлох баримтын шинжийг агуулахгүй юм. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд энэхүү 34,140,000 төгрөгийн орлогыг нэхэмжлэгч хүнээс авах орлогыг авсан энэ хэрэгт хамааралгүй гэж тайлбарласан үндэслэлтэй юм /хх-73х,97-114х/.

Мөн хэрэгт эрүүгийн хавтаст хэргээс нотлох баримтаар гаргуулж шүүхэд ирүүлсэн Х.*******ын хохирогчоор өгсөн мэдүүлэг, Б.ын гэрчээр ******* удаа өгсөн мэдүүлэг болон Хан-Уул дүүргийн Прокурорын газрын *******0*******4 оны *******899 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоол нь энэхүү хэрэгт хамааралтай нотлох баримт гэж шүүх дүгнээгүй, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын тогтоол хэрэгт хамааралтай баримт гэж үзэх үндэслэлгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах зүйтэй байна.

Хариуцагч Б.оос валютын арилжааны гүйлгээ хийсэн гэх баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.******* дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримт байх тул шүүх нотлох баримтаар үнэлж, дүгнэлт хийгээгүй болно /хх-*******3-*******9х/.

Иймд хариуцагчаас нэхэмжлэгчид бэлнээр өгсөн гэх 10,000 ам.доллар, 7,500 ам.долларын баримт хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.******* дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаж ирээгүй тул хариуцагчийн нэхэмжлэгчид 17,500 ам.долларын өгсөн үйл баримт нотлогдож тогтоогдохгүй байна. Харин нэхэмжлэгчээс 7,000 ам.долларыг хариуцагчаас зээлийн гэрээний төлбөрт авсан талаар зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд тогтвортой тайлбарлаж байгаа тул хариуцагчаас бэлнээр 7,000 ам.долларыг нэхэмжлэгчид зээлийн гэрээний төлбөрт төлсөн гэж үзэв.

 

5.    Иргэний хуулийн *******81 дүгээр зүйлийн *******81.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр

зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, *******3******* дугаар зүйлийн *******3*******.6 дахь хэсэг Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай зохигчдын хооронд байгуулсан *******0************** оны 09 дүгээр сарын **************-ны өдрийн №1486 дугаартай зээлийн гэрээ нийцэж байна. Иймд *******0************** оны 09 дүгээр сарын **************-ны өдрийн №1486 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

6.    Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт Хамтран

ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс зээлийн гэрээг байгуулж 116,008,000 төгрөгийг хариуцагчид зээлэхдээ хүүгүй гэрээг байгуулсан, харин хүүгийн оронд сонгино гаднаас импортоор оруулж ирэн зарж борлуулсан ашгаас 30,000,000 төгрөгийг мөнгө зээлсэн ашигт өгөхөөр тохиролцсон гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээхээр зохицуулсан бөгөөд зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж шүүх дээрх байдлаар дүгнэсэн, зээлийн гэрээг хүүгүй байгуулснаар ашиг олох зорилгоор хамтран ажиллах гэрээг байгуулсан гэж нэхэмжлэгч талаас тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.******* дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээг хуульд өөрөөр заагаагүй бол бичгээр болон амаар байгуулахаар зохицуулсан ба Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3.5 дахь хэсэгт хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулах шаардлагад ашиг, алдагдлыг хуваарилах журам-ыг тусгахаар заасан нь зохигчид сонгино импортоор оруулж ирэн зарж борлуулсан ашгаас 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талд өгөхөөр тохиролцсон бол хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулан ашиг, алдагдлыг хуваарилах журмыг гэрээнд тусгах шаардлагатай байхаар хуульчилсан байна.

Иймд хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулаагүй болон зээлийн гэрээг хүүгүй байгуулснаар хариуцагчаас нэхэмжлэгч нь сонгино борлуулсан ашгаас 30,000,000 төгрөгийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн 30,000,000 төгрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

7.    Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас зээлийн үндсэн

төлбөрийн үлдэгдэл 1*******,187,780 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна. Хариуцагчаас гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 1*******,187,780 төгрөгөөс 0.5 хувиар алданги тооцож шаардах эрх нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон байна. Харин *******0*******3 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 786 хоногийн алданги нь 47,879,975 төгрөг болж байгаа хэдий ч Иргэний хуулийн *******3******* дугаар зүйлийн *******3*******.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас алданги хэтэрч болохгүй тул зээлийн үлдэгдэл төлбөр 1*******,187,780 төгрөгийн 50 хувь болох 6,093,890 төгрөгийг алдангид нэхэмжлэгч нь хариуцагчаас нэхэмжлэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Иймд хариуцагч Б.оос 18,*******81,670 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.*******эд олгож, нэхэмжлэлээс үлдэх 30,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8.    Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч Б.оос нэхэмжлэгч

Х.*******эд холбогдуулан *******0************** оны 09 дүгээр сарын **************-ны өдрийн №1486 дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч мэтгэлцдэг.

Зохигчид *******0************** оны 09 дүгээр сарын **************-ны өдрийн №1486 дугаартай Зээлийн гэрээг байгуулсан болон уг гэрээ хуульд зааснаар хүчин төгөлдөр болсон болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар, зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсэгт зааснаар гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг шүүх сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болох үндэслэл тогтоогдоогүй бөгөөд хариуцагч энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.******* дахь хэсэгт зааснаар нотолж чадаагүй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч талын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь үндэслэлтэй байх ба хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага буюу зээлийн гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон нэхэмжлэлтэй хамт шүүхэд гаргасан нотлох баримтаар няцаагдсан тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

9.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн

60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.*******, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 399,358 төгрөгийг, хариуцагч Б.оос сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 737,990 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Б.оос улсын тэмдэгтийн хураамжид *******49,358 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******эд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******.*******.*******, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн *******81 дүгээр зүйлийн *******81.1, *******3******* дугаар зүйлийн *******3*******.4, *******3*******.6. 476 дугаар зүйлийн 476.3.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч хариуцагч Б.оос 18,*******81,670 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.*******эд олгож, нэхэмжлэлээс үлдэх 30,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

*******. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.оос нэхэмжлэгч Х.*******эд холбогдуулан гаргасан *******0************** оны 09 дүгээр сарын **************-ны өдрийн №1486 дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.*******, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 399,358 төгрөгийг, хариуцагч Б.оос сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 737,990 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Б.оос улсын тэмдэгтийн хураамжид *******49,358 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******эд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД