| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/03669/И |
| Дугаар | 192/ШШ2025/04657 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/04657
2025 06 02 192/ШШ2025/04657
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ** дугаар хороо, э гудамж, пийс тауэр, **** тоотод байрлах Б ББСБ ХХК /РД:5****5/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн **-р хороо, арцатын ам /17100/, н гудамж, грийн гарден резиденс хотхон, 7**-р байр, 1****** тоотод оршин суух Г-ийн М /РД:ОО*******7/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн **-р хороо, арцатын ам /17100/, н зам гудамж, грийн гарден резиденс хотхон, ***-р байр, 1*** тоотод оршин суух Э-ын Д /РД:ОО*****7/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 39,007,894.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч Г.М, Э.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.М Э.Д нар нь 2022 оны 07 дугаар сарын 09-ны өдөр тус ББСБ-тай №22/162 тоот Зээлийн гэрээ, №22/162-1 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (фидуци)-нүүдийг байгуулан 29,000,000.00 (Хорин есөн сая) төгрөгийн зээлийг, сарын 2.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай автомашин худалдан авах зориулалтаар авсан. Зээлдэгч иргэн Г.М Э.Д 2022 оны 07 дугаар сарын 09-ны өдөр тус ББСБ-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, 2013 онд үйлдвэрлэгдсэн мөнгөлөг өнгийн ТДззап Х-1гаП /Ниссан Икстрайл/ маркийн ТЧТЗ******19 арлын дугаартай 6***УАХ улсын дугаартай автомашиныг барьцаалсан. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болох 29,000,000.00 төгрөгөөс үндсэн зээлд 5,965,740.98 төгрөгийг, нийт хүүгийн төлбөрт 8,637,753.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 38,505.34 төгрөг, нийт 14,642,000 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөлгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваариа удаа дараа ноцтойгоор зөрчсөн, барьцаа хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэн дамжуулсан, захиран зарцуулах эрхийг хязгаарласан, сүүлийн нэг жилийн хугацаанд барьцаа хөрөнгө болох Nissan X-trail /Ниссан Икстрайл/ маркийн автомашиныг эрэн хайж сурвалжилсан боловч олдохгүй ор сураггүй алга болгосон мөн зээлдэгч Г.М-тай утсаар холбогдоход гуравдагч этгээдэд дамжуулснаа хүлээн зөвшөөрсөн болно. Зээлдэгч Г.М болон Э.Д нар нь барьцаа хөрөнгийг гуравдагч этгээдэд зөвшөөрөлгүйгээр дамжуулан, захиран зарцуулах эрхийг хязгаарласан, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн зөрчлөө арилгах, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, шаардсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрөө төлөөгүй байгаа болно. Иймд, тус ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т, фидуцын гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.6, 3.2.7 болон 3.2.8-т заасныг үндэслэн №22/162 тоот зээлийн гэрээг цуцалж, дараах нэхэмжлэлийг гаргаж байна. 1. Зээлдэгч Г.М, Э.Д нараас үндсэн зээл 23,034,259.02 төгрөг, зээлийн үндсэн хүү 14,897,986.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,075,649.08 төгрөг нийт 39,007,894.49 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөр болох 352,990 төгрөг тус тус төгрөгийг зээлдэгчээс гаргуулж, Б ББСБ-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Талууд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ...Нэхэмжлэгч Б ББСБ-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.М, Э.Д нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 39,007,894.49 төгрөгийг дараах хуваарийн дагуу хариуцагч нар нь сар бүрийн 25-ны өдөр 12 сар хугацаанд хувааж төлөхөөр бид эвлэрч байна. 1. 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 3,250,658 төгрөг, 2. 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 3,250,658 төгрөг, 3. 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 3,250,658 төгрөг, 4. 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 3,250,658 төгрөг, 5. 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3,250,658 төгрөг, 6. 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3,250,657 төгрөг, 7. 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3,250,657 төгрөг, 8. 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 3,250,657 төгрөг, 9. 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 3,250,657 төгрөг, 10. 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 3,250,657 төгрөг, 11. 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 3,250,6587 төгрөг, 12. 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 3,250,657 төгрөг. Энэхүү сарын төлбөрийг Г.М, Э.Д нар нь 50, 50 хувиар хариуцагч тэнцүү хувааж төлөхөөр эвлэрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь Г.М, Э.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39,007,894.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.М, Э.Д нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 39,007,894.49 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 3,250,658 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 3,250,658 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 3,250,658 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 3,250,658 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3,250,658 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3,250,657 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3,250,657 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 3,250,657 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 3,250,657 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 3,250,657 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 3,250,6587 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 3,250,657 төгрөг тус тус тэнцүү хувааж төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.М, Э.Д нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Г.М, Э.Д нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 39,007,894.49 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 3,250,658 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 3,250,658 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 3,250,658 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 3,250,658 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3,250,658 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3,250,657 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3,250,657 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 3,250,657 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 3,250,657 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 3,250,657 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 3,250,6587 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 3,250,657 төгрөг тус тус тэнцүү /50,50 хувь/ хуваан төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,990 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М, Э.Д нараас улсын тэмдэгтийн хураамжинд 176,495 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 тоот данснаас 176,495 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ