2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/01758

 

 

 

 

     2025             0*******                  10                                                192/ШШ2025/01758

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн Хан-Уул дүүрэг дэх байрны шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, *******, ******* *******, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* (РД:ИЮ920*******0619),

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, *******, ******* *******, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт (РД:ШУ890*******2069) нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, тоот хаягт оршин суух, ()-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, , *******5 тоот хаягт оршин суух, овогт ()-ийг оролцуулсан,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч нарын нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, Н., хариуцагч С., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.*******, Н. нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.*******, Н. бид гэр бүлийн хүмүүс бөгөөд нөхөр бид 2 орон сууц худалдан авахаар судалж байсан юм. 2020 оны эхээр С. байр зарах сургаар өөрийн танил Э.Цэцэгсүрэнгээр дамжуулан уулзсан. С. нь өөрийгөө "Эйч И дрийм хаус" ХХК-ийн захирал гэж танилцуулсан бөгөөд "Грийнресурс констракшн" ХХК-ийн барьж ашиглалтад оруулж буй Баянгол дүүрэг 10 дугаар хороо, *******, *******ы дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэж байгаа ажлын хөлсөнд авч буй байрнаасаа худалдах санал гаргасан. 2020 оны 0******* дугаар сарын 2*******-ны өдөр "Орон сууц захиалгын гэрээ" байгуулж, 2020 оны 0******* дугаар улиралд ашиглалтад орох *******ы 80******* дугаар байрны 2 дугаар давхарын 46 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ийн үнийг 1,700,000 төгрөг, нийт 78,200,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 14,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, үлдэгдэл төлбөрийг гэрээний хавсралтанд заасан графикийн дагуу сар бүр 500,000 төгрөгөөр төлөх, орон сууцны барилга ашиглалтанд орж, түлхүүр шилжүүлэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарахад үлдэгдэл төлбөрийг тооцож өгөхөөр харилцан тохиролцсон юм. Гэрээний дагуу орон сууц нь хугацаандаа ашиглалтад ороогүй бөгөөд бид гэрээний төлбөрийг сар бүр С.ийн Хаан банк дахь 5006906*******5******* тоот дансанд тушааж байсан. 2021 оны 12 дугаар сарын 1*******-ны өдөр С. нь байр чинь ашиглалтад орох гэж байгаа учраас үлдэгдэл төлбөрөө төл гэж хэлсэн. Ингээд бид 2 цалингийн зээл аваад байсан 12,100,000 төгрөгөө шилжүүлсэн. Ингээд 2022 онд байр ашиглалтанд орж, захиалсан байрандаа орох гэтэл танай гэрээний байрыг үндсэн компаниас өгөх боломжгүй болсон харин уг хотхоны *******ны ******* тоот хаягт байршилтай, 41 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг санал болгосны дагуу бид уг байранд өмнөх тохирсон нөхцөлөөрөө дахин тохиролцож, 1 м.кв 1,700,000x41=69,700,000 төгрөг болж, байр ашиглалтад орсон учраас нүүж орсон, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарахаар үлдэгдэл төлбөрөө төлөхөөр болсон. Бид 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 500,000 төгрөгийн төлөлт, 2020 оны 0******* дугаар сарын 2*******-ны өдөр 14,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 1*******-ны өдөр 12,100,000 төгрөг, нийт 50,600,000 төгрөгийн С.ийн хувь дансанд шилжүүлсэн байна. 202******* он гарснаар байрны үлдэгдэл төлбөрөө төлье, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ нэр дээрээ шилжүүлж авъя гэж зөндөө шаардсан бөгөөд сүүлдээ холбоо сураггүй болсон. Бид хоёр сарын төлөлтөө хугацаандаа өнөөдрийг хүртэл хийж байсан. Гэрээгээр тохирсон үлдэгдэл төлбөрөө төлөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ авах хүсэлтэй байна. Гэтэл 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэгч н.Амгаланзаяа гэх хүн ирж манай байрыг битүүмжилсэн. Ингэхдээ энэ байр нь Б. гэх хүний зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан, дуудлага худалдаанд орно гэж мэдэгдсэн. Тиймээс Улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, *******, ******* *******ны ******* тоот, 41 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч А.*******, Н. бидний нэр дээр гаргуулахыг даалгахаар нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаанаар талууд ярилцаад эвлэрэхээр боллоо” гэв.

 

Зохигч талууд 2025 оны 0******* дугаар сарын 10-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “... Нэхэмжлэгч А.*******, Н., хариуцагч С., гуравдагч этгээд Б. бид нар дараах байдлаар эвлэрч байна.

Нэгдүгээрт. Нэхэмжлэгч нар нь Улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 0*******, Хасбаатарын гудамж, *******, *******ны ******* тоот хаягт байршилтай, 41 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр 41,575,000 төгрөгийг гуравдагч этгээд Б.ийн Хаан банкны тоот данс руу 2025 оны 0******* дугаар сарын 11-ний өдөр шилжүүлэх.

Хоёрдугаарт. Төлбөрийг шилжүүлж дуусмагц хариуцагч С. дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч нарын нэр дээр шилжүүлэх.

Гуравдугаарт. Барьцаалагч Б. нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт уг үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх талаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд талууд эвлэрч, нэхэмжлэгч нар нь Улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 0*******, Хасбаатарын гудамж, *******, *******ны ******* тоот хаягт байршилтай, 41 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр 41,575,000 төгрөгийг гуравдагч этгээд Б.ийн Хаан банкны тоот данс руу 2025 оны 0******* дугаар сарын 11-ний өдөр шилжүүлж, төлбөрийг шилжүүлж дуусмагц хариуцагч С. нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч нарын нэр дээр шилжүүлж, гуравдагч этгээд Б. нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүсэлт гаргаж шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцож, энэ тухай баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эвлэрэх эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 12******* дугаар зүйлийн 12*******.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч А.*******, Н. нарын нэхэмжлэлтэй, хариуцагч С.т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч нарын нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нар нь Улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 0*******, Хасбаатарын гудамж, *******, *******ны ******* тоот хаягт байршилтай, 41 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр 41,575,000 төгрөгийг гуравдагч этгээд Б.ийн Хаан банкны тоот данс руу 2025 оны 0******* дугаар сарын 11-ний өдөр шилжүүлж, төлбөрийг шилжүүлж дуусмагц хариуцагч С. нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч нарын нэр дээр шилжүүлж, гуравдагч этгээд Б. нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүсэлт гаргаж шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч А.*******, Н. нарыг Улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 0*******, Хасбаатарын гудамж, *******, *******ны ******* тоот хаягт байршилтай, 41 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэхийг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

 

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  506,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.ээс 506,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.*******, Н. нарт олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

5.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.ТӨРБОЛД