| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/03682/И |
| Дугаар | 192/ШШ2025/04459 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2025/04459
2025 05 26 192/ШШ2025/04459
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 хороо, Чингисийн өргөн чөлөө-6, ******* Оргил-1, ******* банк ******* хаягт байрлах, ******* банк ХК /рд:*******/
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******, ******* ******* ХХК нарыг эрэн сурвалжлуулах тухай
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Энхболорыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.*******, ******* ******* ХХК нар нь ******* банк ХК-ийн Үйлдвэр комбинат тооцооны төвтэй 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/202146505260 тоот зээлийн гэрээ байгуулан 150,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай бизнесийн зээлийн зориулалтаар авсан. Талуудын хооронд байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/202146505260 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтийг хангуулах зорилгоор 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр БГХ/202146505260 тоот үл хөдлөх хөрөнгө барьцааны гэрээ байгуулан дэлгүүрийн тоног төхөөрөмж, бараа материал, UB pizza газрын тоног төхөөрөмж болон ирээдүйд орж ирэх бизнесийн орлого, талуудын хооронд байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр БГҮ/202146505260 тоот үл хөдлөх хөрөнгө барьцааны гэрээ байгуулан Хан-Уул дүүрэг, 14 хороо, Шинэ тосгон 5 гудамж, 100 тоот хаягт байрлах, С.*******гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Y-2206021325 дугаартай, 120 м.кв талбайтай, хувийн сууц зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 14 хороо, Шинэ тосгон 5 гудамж, 100 тоот хаягт байрлах, С.*******гийн өмчлөлийн, Г-2206006430 улсын бүртгэлийн дугаартай, 18628295718535 нэгж талбарын дугаартай, 613 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Хан-Уул дүүрэг, 14 хороо, Шинэ тосгон 5 гудамж, 100 тоот хаягт байрлах, С.*******гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Y-2206046323 дугаартай, 224 м.кв талбайтай дэлгүүрийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөх талаар зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх холбогдох арга хэмжээ авсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн тул банк гэрээ болон хуульд заасан арга хэмжээ авч зээлдэгчид холбогдуулан түүний оршин суух хаягаар нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 191/ШЗ2025/15636 дугаартай захирамжаар хариуцагч нар нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг болон түр оршин суух хаяг дээрээ оршин суудаггүй болох нь дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******, ******* ******* ХХК нарыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******, ******* ******* ХХК нарыг эрэн сурвалжлуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
С.*******, ******* ******* ХХК нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин байх газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 192/ШЗ2025/15636 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна. /хэргийн 3, 4 дүгээр тал/
Иймд нэхэмжлэгчийн гаргасан С.*******, ******* ******* ХХК нарыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтийг ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасантай нийцсэн тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Самбуугийн ******* /рд:*******/, ******* даваа ХХК /рд:*******/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнзул /утас:/-д мэдэгдэхийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН