| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2022/04774/И |
| Дугаар | 192/ШШ2025/03664 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/03664
2025 05 02 192/ШШ2025/03664
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо, ********************тоотод оршин суух А******* а******* овогт Л******* Т******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо, ********************тоотод оршин суух Х******* овогт Ж******* Б******* /РД:*******/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Л.Т*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О,
Хариуцагч Ж.Б*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Э, Ц.Т*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Т******* нь хариуцагч Ж.Б*******д холбог*******лан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаард*******ын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Л.Т******* нь Ж.Б*******тэй 2006 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гэр бүл болж, мөн өдөр гэрлэлтийг бүртгэсэн. Гэрлэгчдийн хооронд гэрлэлтийн гэрээ байгуу*******даагүй. Гэрлэлтийн хугацаанд тэдний дундаас 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүү Б.Б, 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүү Б.Т нар төрсөн. Л.Т*******, Ж.Б******* нар нь хамтран автомашин худалдааны бизнес эрхэлдэг ба бизнесийн орлого, данс тооцоог нөхөр Ж.Б******* нь ганцаараа эзэмшдэг гэр бүлийн дундын хөрөнгө бүгд Ж.Б*******ийн нэр дээр байсан. Ж.Б******* эхнэрээ биш хүүхдүүдээ байнга мөн зодож дарамтлах болсон. Л.Т******* нь хүүхдүүдийнхээ ирээдүйг бодон энэ байдлыг тэвчин амьдарсаар эцэстээ өөрийн болон хүүхдүүдийн амь нас эрүүл мэндэд бодит хохирол учрах эрсдэлтэй болсон тул цагдаагийн байгуул*******ад хандан Ж.Б*******ийг шалгуулсан. Энэ нь Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.4-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нөхцөл болж байна. Гэр бүлийн дундын хөрөнгийн хувьд ХУД-ийн 22-р хороонд байрлах, хувийн сууц, - УБД улсын дугаартай тоёто прүс-41 маркийн автомашин, УБЯ улсын дугаартай тоёота вингорд маркийн автомашин байгаа. Эдгээр хөрөнгүүд бүгд Ж.Б*******ийн нэр дээр байдаг. Зах зээлийн ханшаар амины орон сууц 600,000,000 төгрөг, хоёр тээврийн хэрэгсэл тус бүр 30,000,000 төгрөг болно. Эдгээрийг нэмбэл нийт гэр бүлийн дундын хөрөнгө 660,000,000 төгрөг болж байгаа ба Л.Т******* болон хүүхдүүдэд ногдох хэсэг нь 495,000,000 төгрөг. Л.Т******* нь хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх бүрэн боломжтой, мэргэжил боловсролтой. Дотоод хэргийн Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч. Л.Т******* нь өнөөдрийн байдлаар Ж.Б*******тэй хамт амьдрахгүй байгаа ба хоёр хүүхдийн хамт хохирогч, гэрчийг хамгаалах байранд түр байрлаж байгаад одоо хамаатан саднуудынхаараа хоёр хүүхдээ дагуулан түр орогнож байгаа тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Л.Т*******, Ж.Б******* нарын гэрлэлтийг цуцалж, хүү Б.Бат- Өлзий, Б.Т нарыг эх Л.Т*******гийн асрамжид үлдээн, Ж.Б*******өөс хүүхдүүдэд тэтгэлэг тогтоон, гэр бүлийн дундын хөрөнгөөс Л.Т*******, хүү Б.Б, Б.Т нарт ногдох хэсэг буюу Ж.Б*******өөс 495,000,000 төгрөг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Л.Т******* нь нэхэмжлэлдээ гэрлэснээсээ хойш байнга зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсээр ирсэн гэсэн илтэд үндэслэлгүй зүйл дурдсан байна. Би эхнэр хүүхдээ байнга зодож дарамталдаггүй. Эхнэртэйгээ гэр бүлийн дотоод асуудлаас болж хааяа маргалдах үед эхнэр Л.Т******* Цагдаагийн байгуул*******ад худал *******д*******а өгч, тэр нь намайг гэр бүлдээ айдас төрүүлдэг гэж буруугаар ойлгогдон, бүртгэгдсэн байсан. Намайг хүүхдээ байнга зоддог, хүүхдийн биед нь ул мөр байгаа гэсэн нь илтэд үндэслэлгүй юм. Би гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй, эхнэр хүүхдээсээ салах ямар ч сонирхолгүй байгаа тул хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэмж тогтоолгох, өмчийн маргаан шийдвэрлүүлэх талаар одоогоор ямар нэгэн тайлбар гаргахгүй болно...” гэжээ.
Хариуцагч Ж.Б******* нь нэхэмжлэгч Л.Т*******д холбог*******лан сөрөг нэхэмжлэлийн шаард*******а гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаард*******аа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“... Ж.Б******* би эхнэр Д.Т*******тай танилцан 2006 оны 8 дугаар сарын 29-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж гэр бүл болон амьдарсан. Эхнэрээ би юугаар ч дутаахгүйн төлөө өглөөнөөс орой болтол тасралтгүй хөдөлмөрлөн, хичээн амьдарсаар ирсэн. Өнгөрсөн хугацаанд би ихэвчлэн өөрөө 2 хүүхдээ харж хандан өсгөсөн. Гэр бүлээ цуцлуулж 2 хүүхдээ өнчрүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж миний эсрэг худлаа гүтгэн харлуулж буруу ойлголт төрүүлж байгаад гомдолтой байна. Тийм учраас би дараах сөрөг нэхэмжлэлийн шаард*******ыг гаргаж байна. Нэгдүгээрт, 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Б*******ийн Б, 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн хүү Б*******ийн Т нарыг миний асрамжид үлдээж, Хоёрдугаарт, Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо,************** тоотод байрлах Ү- дугаарт бүртгэлтэй 171 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөх эрхийг над дээр хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчээс шүүхэд төлөөлөх итгэмжлэл, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Б.Тын төрсний гэрчилгээний хуулбар, Б.Бгийн төрсний гэрчилгээний хуулбар, Нийслэлийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн тодорхойлолт, Амгалан-Өрх ЗБН өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, 2022.10.06-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, фото зураг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Л.Т*******гаас гаргасан хүсэлтийн дагуу 103447 дугаарын утаснаас цагдаагийн байгуул*******ын 102 тусгай дугаарт өгсөн *******д*******а мэдээллийн лав*******аа, Л.Т*******гийн Монголын зохиолчдын эвлэлийн батлах, Л.Т*******гийн № дугаартай бакалаврын дипломын хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022.08.24-ний өдрийн Сэтгэл зүйн судалгааны дүгнэлт, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 2023.05.18-ны өдрийн 73 дугаартай албан бичиг, фото зургууд, 2023.10.21-ний өдрийн 00 дугаартай Орон сууц хөлслөх гэрээ,
Хариуцагчаас хариу тайлбар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2022.09.16-ны өдрийн 3153 дугаартай прокурорын тогтоол, 2022.11.29-ний өдрийн № дугаартай шийтгэлийн хуудас, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ж.Б*******ийн иргэний үнэмлэхийн лав*******аа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лав*******аа, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, фото зургууд, Үнэлгээчин Г.Лхагвасүрэнгийн хөрөнгийн үнэлгээний тайлан,
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.01.25-ны өдрийн 6/822 дугаар албан бичиг, Авто тээврийн үндэсний төвийн 2023.01.25-ны өдрийн №7 дугаар албан бичиг, тээврийн хэрэгслийн лав*******аа, Цагдаагийн ерөнхий газар, мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирд*******ын албаны 2023.03.21-ний өдрийн 13б/4 дугаар албан бичиг, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Бэсгэ ХХК-ийн 2023.07.25-ны өдрийн №23/0034 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2024.03.28-ны өдрийн А/34 дугаартай Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн даргын тушаал, Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн 2024.04.03-ны өдрийн 1/169 дугаартай албан бичиг, Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн 2024.05.21-ний өдрий 1/263 дугаар албан бичиг, 2024.05.15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 2024.03.21-ний өдрийн хүүхдийн тэтгэлэг төлөх тухай мэдэгдэл, 2024.04.09-ний өдрийн 19814 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, Ж.Б*******ийн дансны хуулгууд, Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан, хүүхдийн санал авсан тэмдэглэл, Нийслэлийн ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийн мэдэгдэл, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Талуудын хооронд байгуу*******дсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Л.Т*******, хариуцагч Ж.Б******* нар тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаард*******аа дараах байдлаар харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр дараах байдлаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:
1. Нэхэмжлэгч Л.Т*******, хариуцагч Ж.Б******* нарын гэрлэлтийг цуцлах
2. Том хүү Б.Бг ээж Л.Т*******гийн, бага хүү Б.Тыг аав Ж.Б*******ийн асрамжид үлдээх
3. Том хүү Б.Бг ээж Л.Т*******гийн, бага хүү Б.Тыг аав Ж.Б*******ийн асрамжид үлдээхээр,
4. Хэн аль нь хүүхдийн тэтгэлэг авахгүй байхаар,
5. Хан-Уул дүүргийн, 22 дугаар хороо, *********** тоот хаягт байршилтай Ү- дугаартай бүртгэлтэй, 171 м.кв хувийн сууцыг Ж.Б*******, хүү Б.Т нарын өмчлөлд үлдээх
6. Дээрх хувийн сууцыг Хөрөнгө эстимейт ХХК-ийн үнэлгээ 467,186,346 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний 50 хувь болох 233,593,173 төгрөгийг нэхэмжлэгч Л.Т*******д өгөхөөр,
7. Дээрх 233,593,173 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,800,000 төгрөг, үлдэх төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 224,593,173 төгрөгийг Б.Б******* төлж бараг*******лахаар,
8. Хан-Уул дүүргийн, 22 дугаар хороо, ****************** тоот хаягт байршилтай Ү- дугаартай бүртгэлтэй, 171 м.кв хувийн сууцыг 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч Л.Т******* байраа суллаж, Ж.Б*******ийн эзэмшилд шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцож, бусад үндсэн болон сөрөг шаард*******аасаа шүүх хуралдаанд татгалзсан тайлбараа гаргаж тохиролцсон байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Т******* хариуцагч Ж.Б*******д холбог*******лан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж тогтоолгох, Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо, *************** тоотод байрлах Ү- дугаарт бүртгэлтэй 171 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөх эрхийг хариуцагчид үлдээх сөрөг нэхэмжлэлийн шаард*******ыг тус тус шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар Л.Т*******, Ж.Б******* нар нь 2006 онд гэр бүл болсныг 2007 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гэрлэсний бүртгэлийн 1245 дугаарт бүртгэсэн байх ба, тэдний дундаас 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүү Б.Б, 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүү Б.Т, нар төрсөн болох нь 2007 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1245 дугаар гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлийн лав*******аа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож.
Гэрлэгчид цаашид зан харилцааны хувьд таарч тохирохгүй, эвлэрч хамт амьдрах боломжгүй үндэслэлээр гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь хүссэн. Шүүх зохигчдыг эвлэрүүлэх бүхий л арга хэмжээг авч зохигчдод гэрлэлт цуцлах сөрөг үр дагавар, мөн бие биеийнхээ харилцаа ханд*******ад хүндэтгэлтэй хандах, хүүхэд эцэг, эхээ ойроос мэдрэх тэдний хайр халамжид өсөх эрхийг хүндэтгэх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг үүсгэх боломжит хугацааг шүүхийн зүгээс өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажил*******ааг явуулсан боловч гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажил*******ааны явцад зохигчид хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэмж, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах үндсэн, сөрөг нэхэмжлэлийн шаард*******ын хүрээнд дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд: “...
1. Том хүү Б.Бг ээж Л.Т*******гийн, бага хүү Б.Тыг аав Ж.Б*******ийн асрамжид үлдээхээр,
2. Хэн аль нь хүүхдийн тэтгэлэг авахгүй байхаар,
3. Хан-Уул дүүргийн, 22 дугаар хороо, ***********тоот хаягт байршилтай Ү-2206007406 дугаартай бүртгэлтэй, 171 м.кв хувийн сууцыг Ж.Б*******, хүү Б.Т нарын өмчлөлд үлдээх
4. Дээрх хувийн сууцыг Хөрөнгө эстимейт ХХК-ийн үнэлгээ 467,186,346 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний 50 хувь болох 233,593,173 төгрөгийг нэхэмжлэгч Л.Т*******д өгөхөөр,
5. Дээрх 233,593,173 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,800,000 төгрөг, үлдэх төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 224,593,173 төгрөгийг Б.Б******* төлж бараг*******лахаар,
6. Хан-Уул дүүргийн, 22 дугаар хороо, *******************тоот хаягт байршилтай Ү-2206007406 дугаартай бүртгэлтэй, 171 м.кв хувийн сууцыг 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч Л.Т******* байраа суллаж, Ж.Б*******ийн эзэмшилд шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцож, бусад үндсэн болон сөрөг шаард*******аасаа шүүх хуралдаанд татгалзсан тайлбараа гаргаж, эвлэрлийн гэрээг баталгаажуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна.
Тэдний дундаас төрсөн насанд хүрээгүй 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Б.Бг эх Л.Т*******, 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн хүү Б.Тыг эцэг Ж.Б*******ийн асрамжид үлдээхээр гэрлэгчид харилцан тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасантай нийцэж байх тул гэрлэгчдийн тохролцсоноор хүүхдийн асрамжийг эх, эцгийн асрамжид тус тус үлдээж шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Түүнчлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/ШЗ2023/19814 дугаартай захирамжийн Захирамжлах хэсгийн 7, 8, 9, 10 дах заалтын үйлчлэл *******сгавар болсон болохыг шүүхийн шийдвэрт дурдвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Т******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 840,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 53 дугаар зүйлийн 53.1-д “шүүхээс гаргасан дараах зардлыг зохигчоор нөхөн төлүүлнэ”, 53.1.1-д “шинжээч, орчуу*******ч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс”-ийг нөхөн төлөхөөр заасан тул шинжээчийн ажлын хөлс болох 550,000 төгрөгийн 50 хувь 275,000 төгрөгийг нэхэмжлэгчээс, үлдэх 50 хувь болох 275,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Хөрөнгө эстимейт ХХК-нд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дах хэсэгт заасныг удирд*******а болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар А******* А******* овогт Л******* Т******* /РД:*******/, Х******* овогт Ж******* Б******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Б.Бг эх Л.Т*******гийн асрамжид, 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн хүү Б.Тыг эцэг Ж.Б*******ийн асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар эх Л.Т*******, эцэг Ж.Б******* нар хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй байхаар, Хан-Уул дүүргийн, 22 дугаар хороо, *****************тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007406 дугаартай, 171 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Ж.Б*******, хүү Б.Т нарын өмчлөлд үлдээхээр, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 233,593,173 төгрөгийг нэхэмжлэгч Л.Т*******д 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,800,000 төгрөг, үлдэх төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 224,593,173 төгрөгийг Б.Б******* тус тус төлж бараг*******лахаар, Хан-Уул дүүргийн, 22 дугаар хороо, ****************6 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007406 дугаартай, 171 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч Л.Т******* суллаж, Ж.Б*******ийн эзэмшилд шилжүүлж өгөхөөр, бусад үндсэн болон сөрөг шаард*******аасаа зохигчид татгалзаж, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүү Б.Б, хүү Б.Т нарыг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дад*******а олгох зэрэгт эцэг Ж.Б*******, эх Л.Т******* нарын үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.
6. Тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/ШЗ2023/19814 дугаартай захирамжийн Захирамжлах хэсгийн 7, 8, 9, 10 дах заалтын үйлчлэл *******сгавар болсон болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Т******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаард*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 840,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасныг үндэслэн шинжээчийн ажлын хөлс болох 550,000 төгрөгийн 50 хувь 275,000 төгрөгийг нэхэмжлэгчээс, үлдэх 50 хувь болох 275,000 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан Хөрөнгө эстимейт үнэлгээ ХХК-нд олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ