| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/03430/И |
| Дугаар | 192/ШШ2025/04672 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/04672
2025 06 02 192/ШШ2025/04672
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сентрал тауэр, ******* давхарт байрлах, ******* Банк ХК /рд:*******/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /рд:*******/
Зээлийн гэрээний үүрэгт 35,849,536.32 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Зээлдэгч Г.******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024.08.28-нд 6000275857 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 38,940,000 төгрөгийн зээлийг сарын 2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000275857 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 59 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан гэрээний хугацаа 2027.02.20-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1-т болон Хэрэглээний зээлийн эрх гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 34,494,771 төгрөг, хүүний төлбөрт 1,314,688.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 17,076.31 төгрөг, нотариатын төлбөрт *******,000 төгрөг, нийт 35,849,536.32 төгрөгийг Г.*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага 35,849,536.32 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.06.20-ны өдрөөс 2026.10.20-ны өдрийг хүртэл нийт 17 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 1,991,000 төгрөг, 2026.11.20-ны өдөр 2,002,536.32 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* Банк ХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35,849,536.32 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага 35,849,536.32 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.06.20-ны өдрөөс 2026.10.20-ны өдрийг хүртэл нийт 17 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 1,991,000 төгрөг, 2026.11.20-ны өдөр 2,002,536.32 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* Банк ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
*******өн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2025 оны 02 сарын 05-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* Банк ХК нь төлөөлүүлэх эрхээ Ө.Өнөболд, *******.*******өнх-Эрдэнэ нарт олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,197.68 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 168,598.84 төгрөгийг улсын орлогоос, 168,598.84 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* Банк ХК-д олгох нь зүйтэй байна.
Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1. ******* Банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Г.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 35,849,536.32 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага 35,849,536.32 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.06.20-ны өдрөөс 2026.10.20-ны өдрийг хүртэл нийт 17 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 1,991,000 төгрөг, 2026.11.20-ны өдөр 2,002,536.32 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* Банк ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,197.68 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 168,598.84 төгрөгийг улсын орлогоос, 168,598.84 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* Банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯ*******СҮРЭН