| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/04493/И |
| Дугаар | 192/ШШ2025/04679 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/04679
2025 06 02 192/ШШ2025/04679
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 11 хороо, Овоот 3 гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /рд:*******/
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Д.*******, гэрч Д.Батжаргал, С.Цогзмаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Болормаа нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1987.11.27-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 8 жилийн сургуульд Орох хэлний багшаар ажилд орсон. Одоо би 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон. Гэвч тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул Нийгмийн даатгалын хэлтсээс архиваас тушаалын хуулбараа олж ир гэсэн. Архиваас тушаалын хуулбар олдохгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Миний бие 1987 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 8 жилийн сургуульд Орос хэлний багшаар 1995 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан. Өвөрхангай аймгийн Бүрд сумын 8 жилийн сургуульд ажилд орсон тушаал байгаа, гарсан тушаал байхгүй алга болсон байна. Энэ хугацаанд тус сургуульд багшаар ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна гэв.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Д.*******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн бүрд сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1987.11.27-ны өдрийн 35 дугаар Багш авч ажиллуулах тухай тушаал, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, фото зураг, хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Бүрд сумын архивын лавлагаа зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь 1987.11.27-ны өдрөөс 1995.06.25-ны өдрийг хүртэл хугацаанд Өвөрхангай аймгийн Бүрд сумын 8 жилийн дунд сургуульд багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохоор тус хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийг үндэслэн шийдвэрлэдэг журамтай.
3. Нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх бөгөөд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг болох нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. /хэргийн 9 дүгээр тал/
4. Д.******* нь 1987.11.27-ны өдрөөс 1995.06.25-ны өдрийг хүртэл хугацаанд Өвөрхангай аймгийн Бүрд сумын 8 жилийн дунд сургуульд багшаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын 8 жилийн дунд сургуулиас олгосон Д.*******т олгосон хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилт, фото зураг, Өвөрхангай аймгийн нийгмийн даатгалын газар даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн бүрд сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1987.11.27-ны өдрийн 35 дугаар Багш авч ажиллуулах тухай тушаал, Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2025.05.30-ны өдрийн 3/89 дугаар архивын лавлагаа, гэрч Д.Батжаргал, С.Цогзмаа нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 6-12, 14, 21 дүгээр тал/
5. Иймд, нэхэмжлэгч Д.*******ын гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн ******* /рд:*******/-ыг 1987.11.27-ны өдрөөс 1995.06.25-ны өдрийг хүртэл хугацаанд Өвөрхангай аймгийн Бүрд сумын 8 жилийн дунд сургуульд багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН