2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/04680

 

20******* 06 02 192/ШШ20*******/04680

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгино******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгино******* дүүрэг, ******* хороо, ******* 7 гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* хөшөөт овогт *******гийн ******* /рд:НВ*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ю.*******, гэрч Ю.Загдсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Болормаа нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1989 оны 07 дугаар сард Монголын цахилгаан шуудан холбооны газар хот хоорондын албанд залгагчаар ажилд орсон. Монголын цахилгаан холбоонд ажиллахыг томилох тушаал дээр *******гийн ******* гэдгийг *******гийн Халиурнаа гэж бичсэн байсан. Бүтэц зохион байгуулалт өөрчлөлт оруулах тушаал дээр миний нэр буруу бичигдсэн байсан. 1989.07.04-ний өдөр орсон тушаал, 2007 оны 08 дугаар сард ажлаас гарсан тушаал дээр миний нэр зөвшөөр бичигдсэн. Шүүхэд бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлт гаргасан боловч тэгэх шаардлагагүй гэдгээ ойлгосон. Иймд намайг 1989.07.04-ний өдрөөс 1995.01.01-ний өдөр хүртэл Холбооны яамны цахилгаан шуудан холбооны газарт залгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Ю.*******гийн №338697 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Холбооны яамны цахилгаан шуудан холбооны газрын даргын 1990.08.01-ний өдрийн 01 дугаар Байгууллагын үйлдвэрлэлийн зохион байгуулалт, орон тоо, ажиллагсдын цалинг батлах тухай тушаал, хавсралт, Монголын харилцаа холбоо компанийн ерөнхий захирлын 1993.05.01-ний өдрийн 4/01 дугаар Шинээр зохион байгуулагдсан цахилгаан холбооны үйлчилгээний албаны бүтэц, орон тоо, цалингийн сан, хэмжээг батлах тухай тушаал, хавсралт, Монголын харилцаа холбоо компанийн ерөнхий захирлын 1994.07.18-ны өдрийн 4/107 дугаар ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралт, Холбооны яамны цахилгаан холбооны газрын даргын 1992.05.19-ний өдрийн 61 дугаар Байгууллагын бүтэц зохион байгуулалт, удирдлага, орон тоо, цалин батлах тухай тушаал, хавсралт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Сонгино******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ю.******* нь 1989.07.04-ний өдрөөс 1995.01.01-ний өдөр хүртэл Холбооны яамны цахилгаан шуудан холбооны газарт залгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохоор тус хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийг үндэслэн шийдвэрлэдэг журамтай.

3. Нэхэмжлэгч Ю.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх бөгөөд Улаанбаатар хотын Сонгино******* дүүрэгт оршин суудаг болох нь Сонгино******* дүүргийн ******* хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. /хэргийн 17 дугаар тал/

4. Ю.******* нь 1989.07.04-ний өдрөөс 1995.01.01-ний өдөр хүртэл Холбооны яамны цахилгаан шуудан холбооны газарт залгагчаар ажиллаж байсан болох нь 1989.06.*******-ны өдөр Ю.*******д олгосон №338697 дугаар хөдөлмөрийн дэвтэрт Цахилгаан шуудан холбооны даргын 1989.07.26-ны өдрийн 110 тоо тушаалаар 1989.07.04-нд Х.Х.Албаны 2-р ээлжинд залгагчийн 2-р зэргээр түр авч ажиллуулав, Цахилгаан холбооны даргын 1990.08.01-ний өдрийн 01 тушаалаар Цахилгаан, шуудан холбооны газар татан буугдсан тул цахилгаан холбооны газрын хот хоорондын албанд залгагчаар томилон ажиллуулав, Монголын харилцаа холбоо компанийн ерөнхий захирлын 1993.05.01-ний өдрийн 4/01 дугаар тушаалаар Монголын харилцаа холбооны компани 1993 оны 39-р тушаалаар харьяа байгууллагуудын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан тул тус компанийн цахилгаан холбооны үйлчилгээний албаны хот хоорондын телефон ярианы цехийн залгагчаар томилон ажиллуулав, 1995.01.01-нд Хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгон Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 364319 тоот дэвтэр нээв гэх бичилтүүд, Монголын харилцаа холбоо компанийн ерөнхий захирлын 1994.07.18-ны өдрийн 4/107 дугаар ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралт, Холбооны яамны цахилгаан холбооны газрын даргын 1992.05.19-ний өдрийн 61 дугаар Байгууллагын бүтэц зохион байгуулалт, удирдлага, орон тоо, цалин батлах тухай тушаал, хавсралт, Ю.Загдсүрэнгийн шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 4, 5, 10-14 дүгээр тал/

5. Иймд, нэхэмжлэгч Ю.Халиуны гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* хөшөөт овогт *******гийн ******* /рд:НВ*******/-ыг 1989.07.04-ний өдрөөс 1995.01.01-ний өдөр хүртэл Холбооны яамны цахилгаан шуудан холбооны газарт залгагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, *******0 дугаар зүйлийн *******0.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН