| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Уранзул |
| Хэргийн индекс | 192/2025/00099/И |
| Дугаар | 192/ШШ2025/02801 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/02801
| 2025 0******* 10 | 192/ШШ2025/02801 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байр хаягт байрлах, Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газар /рд:9106766/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр хэсэг, Жардейн ******* байр, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ******* ******* ******* /рд:5*******66*******31/-д холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр, төлбөрт *******9,981,901.81 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус газартай харилцагч ******* ******* ******* ******* ******* нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг нийгмийн даатгалын хуулиар зохицуулна, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг cap бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө 32 дугаар зүйлийн 32.2.2 дахь хэсгийн орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, cap бүр нийгмийн даатгалын санд төлөх гэх заалтуудыг зөрчсөн байна. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны *******69 дүгээр Дүрэм батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм-ийн 3.3-т Нийгмийн даатгалын байгууллага нь дараах асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ 3.3.1 дэх хэсгийн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, биелүүлээгүй, дутуу төлсөн торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэхээр гэж заасны дагуу болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/199 дүгээр Журам батлах тухай тушаалын хавсралт Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам-ын 6.6.5-д ...271 ба түүнээс дээш хоногийн насжилттай шимтгэлийн өр болон 6.6.*******-т заасан гэрээний хугацаанд шимтгэлийн өрийг барагдуулаагүй тохиолдолд хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Тус компани нь 202******* оны 12 дугаар сарын 2*******-ний өдрийн байдлаар 2021 оны 07 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 79,987,93*******.5******* төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна.
Дээрх зөрчлийн улмаас тус байгууллага нь даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай зэрэг хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн ************** дугаар зүйл Хууль зөрчигчид хүлээх хариуцлага **************.1.2 төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэх заалтыг үндэслэн ******* ******* ******* ******* *******-иас нийгмийн даатгалын шимтгэл 79,987,93*******.5******* төгрөг, түүнд оногдуулсан алданги 39,993,967.27 төгрөг, нийт *******9,981,901.81 /Нэг зуун арван есөн сая есөн зуун наян нэгэн мянга есөн зуун нэг төгрөг наян нэгэн мөнгө/-г гаргуулж шимтгэл алдангийг барагдуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөр болох 79,987,93*******.5******* төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул төлөхөд татгалзах зүйлгүй. Манай компанийн хувьд бичгээр гаргасан хариу тайлбартаа үндсэн төлбөрийг 6 сарын хугацаанд хуваан төлөх санал гаргасан. Энэ тайлбараа ******* сарын хугацаанд ******* хуваагаад төлөх саналтай байна.
Харин алданги болох 39,993,967.27 төгрөгийг төлөх, хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь манай компанийн үйл ажиллагаа зогссон бөгөөд санхүүгийн хүнд нөхцөлд байгаа дээр нь нэмээд санхүүгийн хүндрэл учруулах гээд байна. Бид чадахаараа л нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. Үнэхээр төлөх боломжгүй болсон учраас л төлөх боломж гараагүй. Төлөх боломжтой байсан бол өдийг хүртэл явахгүй байсан. 2022 оноос 200 орчим сая төгрөгийн нийгмийн даатгалын өр байсныг бид боломжоороо төлсөөр байгаад өнөөдрийг хүрсэн. Иймд алданги болох 39,993,967.27 төгрөгөөс чөлөөлж өгөхийг хүсэж байна. Би өөрөө нягтлан бодогч учраас үйл ажиллагаа эрхлэх явцад тулгарах зовлонг мэднэ. Компани үйл ажиллагаа явуулахын тулд хөрөнгө худалдан авах, банкны зээл төлөх гэх мэт олон асуудал байдаг. Тухайн үед буюу 2021, 2022 онд ажилласан бүх ажилчдын тайлангаа нийгмийн даатгал руу явуулсан. Улирлын чанартай тайлангаа ч мөн адил цаг тухай бүрд нь нийгмийн даатгал руу илгээдэг байсан. Төлбөрийн хувьд асуудал гарч ирсэн нь үнэн. Зам барилгын компанийн хувьд санхүүжилт удаж орж ирдэг ба манайх туслан гүйцэтгэгч учраас үндсэн гүйцэтгэгчээсээ төлбөрөө авах гэж нэлээн удсан. Тэр хугацаанд тодорхой хэмжээний нийгмийн даатгалаа төлсөн. Үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Алданги 39,993,967.27 төгрөгийг чөлөөлж өгөхийг хүсье гэв.
3.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг дурдвал: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 202******* оны 01 сарын 16-ны өдрийн Б/05 дугаар тушаалын хуулбар, 202******* оны 0******* сарын 19-ний өдрийн 515 дугаар итгэмжлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 12 сарын тайлан, ******* ******* ******* ******* *******-д ажиллаж буй даатгуулагчдын 2023 оны 12 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, Заавал даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, гүйлгээний жагсаалт, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 03 сарын 27-ны өдрийн 25******* дугаар, 2*******6 дугаар албан бичиг, ******* ******* ******* ******* *******-ийн 2023 оны 07 сарын 03-ны өдрийн албан бичиг, 2023 оны 09 сарын 22-ны өдрийн 00026******* дугаар Улсын байцаагчийн албан шаардлага, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын 202******* оны ******* сарын 0*******-ний өдрийн 12 дугаар мэдэгдэл, 202******* оны ******* сарын 29-ний өдрийн 21 дугаар, 20 дугаар албан бичиг, алданги тооцсон хүснэгт, 2025 оны 0******* сарын 09-ний өдрийн 165 дугаар итгэмжлэл,
Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг дурдвал: 2025 оны 03 сарын 2*******-ний өдрийн А/01 дугаар хариу тайлбар, 2025 оны 0******* сарын 09-ний өдрийн А/03 дугаар итгэмжлэл зэрэг бичмэл нотлох баримтуудыг цуглуулсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
1.Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч ******* ******* ******* ******* *******-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангид нийт *******9,981,901.81 төгрөг гаргуулахаар шаардав.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...******* ******* ******* ******* ******* нь 2021 оны 07 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй ба өр төлбөр нь 79,987,93*******.5******* төгрөг болсон. Уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцож, алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасны дагуу алданги 39,993,967.27 төгрөг байна. Тус байгууллага нь төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс даатгуулагчдын хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна хэмээн тайлбарлав.
3.Хариуцагч ******* ******* ******* ******* ******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн татгалзлаа ...нийгмийн даатгалын шимтгэлийн өр 79,987,93*******.5******* төгрөг болсон талаар маргахгүй, ******* сарын хугацаанд хуваан төлөх боломжтой. Харин манай компанийн үйл ажиллагаа зогссон бөгөөд санхүүгийн хүнд нөхцөлд байгаа дээр нь нэмээд санхүүгийн хүндрэл учруулах гээд байгаа тул алданги 39,993,967.27 төгрөг хүлээн зөвшөөрөхгүй, чөлөөлж өгнө үү гэж тайлбарласан.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.*******-т зааснаар хэргийн оролцогчид нэг үйл баримтын талаар маргаагүй бол тухайн үйл баримтыг тогтоогдсон гэж үздэг. ******* ******* ******* ******* *******-ийн 2021 оны 07 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 79,987,93*******.5******* төгрөг болох талаар хариуцагч маргаагүй, энэхүү төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн тул тогтоогдсон гэж үзнэ.
5.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-д ажил олгогч орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх үүргийг хуульчилсан, мөн хуулийн ************** дүгээр зүйлийн **************.1.2-д төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна хэмээн заажээ.
6.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн ************** дүгээр зүйлээр хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг зохицуулсан байх тул хуулийн **************.1.2-д заасан алданги нь үүргээ биелүүлээгүй шимтгэл төлөгчид хүлээлгэж буй хариуцлага юм. Энэ тохиолдолд нийгмийн даатгалын байгууллага өр төлбөрийг нэхсэн эсэх, хуульд заасан өр төлбөр барагдуулах арга хэмжээг авсан эсэх нь шимтгэл төлөгчид хариуцлага ногдуулахад саад болохгүй юм.
7.Нийгмийн даатгалын шимтгэл нь хөдөлмөр эрхэлж буй иргэдийн цалин, хөлснөөс суутгал хийгддэг, нийт иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн, нэгдсэн санд төвлөрүүлж тэдэнд тэтгэлэг, тусламж үзүүлэх зорилготой албан журмын даатгал тул иргэнийг хөдөлмөр эрхлүүлсэн хуулийн этгээд ашигтай, алдагдалтай ажилласан, үйл ажиллагаа зогссон эсэх нь түүний хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй явдлыг зөвтгөх, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Иймд ******* ******* ******* ******* *******-ийн 2021 оны 07 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны өр төлбөр, алдангид нийт *******9,981,901.81 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар-т олгох нь зүйтэй гэж үзлээ.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.3-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч ******* ******* ******* ******* *******-иас *******9,981,901.81 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 757,859.51 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1, *******5.2.1, *******6, *******8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2, ************** дүгээр зүйлийн **************.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ******* ******* *******-иас *******9,981,901.81 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газар-т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, *******1 дүгээр зүйлийн *******1.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ******* ******* ******* *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 757,859.51 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.*******, *******9.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ