| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/00037/И |
| Дугаар | 192/ШШ2025/04681 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/04681
2025 06 02 192/ШШ2025/04681
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 5 хороо, 6 *******, 5 байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /рд:*******/
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 хороо, ******* ******* Бурхант 3 гудамж, 3******* тоот хаягт оршин суух, Боржигон овогт *******гийн /рд:/
Нэхэмжлэлийн шаардлага: Их гарын мөнгөн аяга, алт мөнгөн бүрмэлтэй шатрын үнэ 35,000,000 төгрөг, хьюндай маркийн микро автобусны үнэ 13,000,000 төгрөг, нийт 48,000,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяа, хариуцагч М.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Болормаа нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.тэй өөрийн хуурай дүү болох Д.өөр дамжуулан 2014 оны 3 сард хьюндай маркийн микро автобусыг 13,000,000 төгрөгт тооцож, 2017 оны орчимд их гарын мөнгөн аяга, хүүг алт мөнгөөр бүрж хийсэн чулуун тавцантай, 4 хөлтэй төмөр суурьтай шатраа нийтэд нь 35,000,000 төгрөгт тооцож өгсөн бөгөөд М. нь үнийг нь 2 хоноод өгнөө гэж хэлээд авсан боловч боломжгүй болоод байна, өгчихнө гэж хэлэхээр нь ихэд итгээд хүлээж байсан болно. Хуурай дүү Д. нь М. бол Их Мандуул ХХК-ийн захирал, мөн Монгол улсын алдарт уяач, түүний компани барилга барьдаг, онцгой байдлын газрын барилгыг барьсан. Өгнө гэсэн бол өгнө, та хүлээж бай гэж ятгахад нь итгэсэн болно. Учир нь Д., М. нар нэг ангийн хүүхдүүд, багын найзууд гэж хэлсэн. Харин би Д.тэй хуурай ах дүү бололцоод олон жил болсон түүнд маш их итгэдэг байсан болно. Сар болгон Д.өөр мөнгөө нэхүүлдэг, байж бай өгчихнө гэж хэлүүлдэг, сүүлдээ өөрөө утас руу нь утасдаж нэхэхэд мөн л хүлээж бай, өгнөө гэж хэлдэг байхад нь итгэсээр байсан. Харин сүүлийн нэг жил утасдахаар утсаа авахгүй, гэрт нь очихоор гэртээ байхгүй, зугтаж эхэлсэн тул би түүний багын найз болох Д. рүү утасдаж, та хоёр нийлж намайг залилаад байгаа юм уу, би та хоёрыг цагдаад өглөө гэж хэлэхэд маргааш нь Д. над руу залгаж, тэй утсаар ярьсан чинь битгий ай, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж хэлж байна гэхэд нь би М.д залилуулсан гэдгээ ойлгож, цагдаад хандсан болно. Цагдаа шалгаад Баянгол дүүргийн Прокурорын газрын 2024.12.31-ний өдрийн 252 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор М.Мөнх-Эрдэнийн үйлдлийг залилах гэмт хэргийн шинжтэй боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шалгахаас татгалзсан бөгөөд Тогтоох нь хэсгийн 3-т Иргэн Ш.******* нь холбогдох баримтаа бүрдүүлэн харьяа иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хохирлоо барагдуулах эрхтэй гэсний дагуу нэхэмжлэл гаргаж байна. Иймд М.эс их гарын мөнгөн аяга, монгол шатар, микро автобусны үнэд 48,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Зохигчдын шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 48,000,000 төгрөгийн 13,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч М. нь мөнгөн аяга, шатар, микро автобусны үнэд 35,000,000 төгрөгийг 2025.12.30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Ш.*******т төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч М.д холбогдуулан их гарын мөнгөн аяга, алт мөнгөн бүрмэлтэй шатрын үнэ 35,000,000 төгрөг, хьюндай маркийн микро автобусны үнэ 13,000,000 төгрөг, нийт 48,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 48,000,000 төгрөгийн 13,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч М. нь мөнгөн аяга, шатар, микро автобусны үнэд 35,000,000 төгрөгийг 2025.12.30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Ш.*******т төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
3. Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
4. Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2025.03.14-ний өдрийн 0300 дугаар итгэмжлэлээр нэхэмжлэгч Ш.******* нь төлөөлүүлэх эрхээ Д.Алтантуяад олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
5. Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ш.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч М.д холбогдох их гарын мөнгөн аяга, алт мөнгөн бүрмэлтэй шатрын үнэ 35,000,000 төгрөг, хьюндай маркийн микро автобусны үнэ 13,000,000 төгрөг, нийт 48,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 48,000,000 төгрөгийн 13,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч М. нь мөнгөн аяга, шатар, микро автобусны үнэд 35,000,000 төгрөгийг 2025.12.30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Ш.*******т төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 1*******,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Ш.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН