| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангибатын Сайнбилэг |
| Хэргийн индекс | 111/2025/0035/З |
| Дугаар | 111/ШШ2025/0028 |
| Огноо | 2025-08-04 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 111/ШШ2025/0028
Хариуцагч гомдлын шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч *******д холбогдох “Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0721326 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баянхонгор аймгийн Хүнс хөдөө аж ахуй газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч ******* би 2025 оны 07 дугаар сарын 01-ны өдөр Баянхонгор аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих, хяналтын прокурор *******гийн гаргасан 0721326 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар 04 дугаар бүхий дүгнэлт, гомдолтой 2025 оны 07 дугаар сарын 30-ний өдөр танилцсан.
Тус дүгнэлтэд Хүнс хөдөө аж ахуйн газрын зөрчлийн бүртгэлийн 02/10 дугаартай мэдээлэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч *******д 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 0721326 дугаартай шийтгэлийн хуудсаар Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалыг шалгахад Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчиж хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам, стандарт мөрдөөгүй болох нь тогтоогдсон байна.
Гэвч зөрчлийн хэрэг бүртгэлтийн буюу эрх бүхий албан тушаалтан ******* нь дээрх зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шийдвэрлэхдээ *******д Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалыг шалгахад “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам, стандарт мөрдөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг гурван зуун нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан тул 0721326 дугаартай шийтгэлийн хуудасны “Олсон нь” хэсэгт “...Иймд холбогдогч *******гийн үйлдсэн...” гэснийг “Иймд холбогдогч ******* ХХК-ийн үйлдсэн” гэж “Шийдвэрлэх нь”, хэсгийн 1 дэх заалтад заасан “ ...холбогдогч *******гийн үйлдсэн..” гэснийг “Иймд холбогдогч ******* ХХК-ийн үйлдсэн” гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэжээ.
Дээрх 02/10 дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн 0721326 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахад үндэслэлтэй бөгөөд прокурорын гаргасан дүгнэлт, гомдлыг хүлээн зөвшөөрч байна..” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос, Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч *******д холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0721326 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” шаардлага бүхий дүгнэлтийг гаргажээ.
Хариуцагч ******* нь өөрийн үйлдсэн “2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0721326 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч *******д холбогдох “Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0721326 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ