Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 91

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Ж.Энхжаргал

шүүгдэгч В.Ц, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц-д холбогдох эрүүгийн 1703000010138 дугаартай 1 хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

В.Ц нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны 21 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 12 дугаар хороо Энхбаярын замд Toyota Primeo маркийн 32-74 УНД улсын дугаартай автомашиныг эрхийн үнэмлэхгүй согтуурсан үедээ жолоодож Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 2.7а, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Нийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдсэн, мөн дээрх зам тээврийн хэргийг үйлдээд ослын газрыг зориуд орхин зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Ц: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Хохирогчийн хохиролд 1.360.000 төгрөг төлсөн гэв.

 

          Хохирогч Ч.Н мөрдөн байцаалтанд “2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр би найз Жаргалсүрэнтэй 3 дугаар хорооллын эцэст нэг цэцэрлэгийн хашаанд 0,5 литрийн 1 шил ерөөл архи хувааж уусан. Тэгээд би Энхбаярын замын зүүн талаар зам дагаж алхаж байгаад Дэвжих хос 2 гэдэг дэлгүүрийн урдуур ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зам хөндлөн гарч явтал хойноос урагшаа чиглэлтэй нэг машин орж ирээд намайг  мөргөсөн. Би мөргүүлээд замын баруун талд унасан. Би тэр зуур ухаан алдсан байсан. Нэг сэрсэн чинь намайг тойроод нилээн олон хүн байсан ба намайг мөргөсөн машины дугаарыг харсан гэж байсан...” /хх-ийн 26-27/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Х.Ариунтуяа мөрдөн байцаалтанд “ 2017 оны 9 дүгээр сарын 27-ны орой 21 цагийн үед би өөрийн эзэмшлийн 64-19 УНИ улсын дугаартай Т.Приус маркийн автомашин жолоодоод Бичил хороолол руу орох гээд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Энхбаярын замд урдаас хойшоо чиглэлтэй явж байсан тэгтэл миний урд талын 2 дахь машины урдуур нэг эрэгтэй хүн ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зам хөндлөн гарч байхад нь нэг суудлын машин хойноос урагшаа чиглэлтэй орж ирээд тэр хүнийг мөргөөд шууд зогсолгүй урагшаа уруудаад явчихсан би бичлийн байр руу эргээд зам чөлөөлж машинаа тавиад мөргүүлсэн хүн дээр яваад очиход тэр хүн ёолоод хэвтэж байсан...”/хх-ийн 32/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Дэлгэрдалай мөрдөн байцаалтанд“...Энхбаярын зам дагуу баруун талд нь байрлах дэлгүүрээс юм аваад гарч ирж байтал дэлгүүрийн урд талд нэг цагаан өнгийн Тоёота Примо маркийн автомашин ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй орж ирээд замын зүүн талаас баруун зүгт зам хөндлөн гарч явсан нэг ахыг мөргөөд зогсолгүй шууд урагшаа явсан. Мөргүүлсэн хүн босож чадахгүй байсан.  /хх-ийн 36-37/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Мянганзаяа мөрдөн байцаалтанд “2017 оны 9 дүгээр сарын 27-ны орой 19 цагийн үед би Ц Өлзийбаяр бид гурав 21 дүгээр хороололд Өлзийбаярын байрны гадаа уулзалдаад Цийн 32-74 УНД улсын дугаартай Т.Примо автомашин дотор 1 шил 0,75 граммын хараа архи уусан. Архиа ууж дуусаад юм ярьж сууж байгаад Ц машинаа жолоодоод Баянхошуугаар гэр хороолол дундуур яваад Зүүн наранд Цийн хашааны гадна очиж дахиад 0,75 граммын 1 шил хараа архи уусан. Тэгээд бид гурав Цийн гэр рүү орох гэж байтал Ц гандан орно гээд машинаа жолоодоод хөдөлсөн. Би хойд суудалд сууж байсан согтоод унтчихсан байсан. Ц маргааш нь над руу залгаад хүн мөргөчихсөн гэж байсан. /хх-ийн 42/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Э.Өлзийбаяр мөрдөн байцаалтанд ”2017 оны 9 дүгээр сарын 27-ны орой 19 цагийн үед би Ц, Заяа бид гурав 21 дүгээр хороололд уулзалдаад Цийн 32-74 УНД улсын дугаартай Т.Премо маркийн автомашинд 1 шил 0,75 граммын хараа архи уусан. Архиа ууж дуусаад бид нар Цийн машинтай Өргөөгийн хойд тал руу байдаг гэр хорооллын гудамжинд дахиад 0,75 граммын архи уусан. Тэгээд би нилээн согтсон байсан бид нар гэр хорооллоос засмал зам руу ороод бичил хорооллын баруун талын замаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй явж байтал гэнэт түс гээд юм мөргөх шиг болсон. Тэгтэл Ц хүн мөргөчихлөө гээд буцаж гэр рүүгээ явсан. Тэгээд Ц машинаа хашаандаа оруулж тавиад бид гурав тэдний хашаанаас гараад Заяа гэр рүүгээ салаад явсан. Харин би Цтэй хамт манай хүргэн ахын хашааны гадна байж байтал цагдаа ирээд Цийг аваад явсан. Би тухайн үед нилээн согтсон болохоор явган зорчигчийг анзаарч хараагүй...Жолооч хүн мөргөөд машинаасаа бууж явган зорчигч дээр очоогүй. Шууд ослын газраас хөдлөөд явсан” /хх-ийн 44/ гэсэн мэдүүлэг,

 

Яллагдагчаар В.Ц мөрдөн байцаалтанд “2017 оны 9 дүгээр сарын 27-ны орой 19 цагийн үед би 21 дүгээр хороололд Өлзийбаярын гэрийн гадаа Мянганзаяа бид гурав уулзалдаад 1 шил 0,75 граммын хараа архи миний машинд хувааж уусан. Архиа ууж дуусаад би өөрийн машинаа жолоодоод Баянхошууны гэр хороолол дундуур яваад Зүүн наранд гэрийнхээ гудамжинд очсон бид хэд замдаа дахиад 0,75 граммын хараа архи аваад манай гудамжинд уусан. Тэгээд машиндаа уугаад сууж байтал барилга дээр цуг ажилладаг байсан Оргил над руу залгаад гандангаас ирээд авчих гээд гуйгаад байхаар нь машинаа жолоодоод Гандан орох гээд Баянгол дүүргийн Энхбаярын замаар хойноос урагшаа чиглэлтэй ...явж байтал замын зүүн талаас  нэг явган зорчигч машины урдуур гүйж орж ирээд мөргүүлсэн. Би тухайн үед айж сандарсандаа шууд зогсолгүй явчихсан. Би толиндоо харахад надад мөргүүлсэн хүн газар унасан байсан...би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. /хх-ийн 71-72/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12341 дугаартай дүгнэлтэнд: Ч.Нийн биед бүсэлхийн 2 дугаар нугалмын шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлийн улмаас нугас гэмтээгүй тул ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй /хх-ийн 47/ гэсэн дүгнэлт,

 

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18 дугаартай Мөрдөгчийн магадлагаа: Тоёота Примо маркийн 32-74 УНД улсын дугаартай автомашины жолооч В.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно.

а. Согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,

2.1. механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна.

а. Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд  тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх

9.2. Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ.

а. Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас ньхөдөлгөхгүй байх.

б. Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлэгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлэгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх

в. Зам тээврийн ослын  тухай цагдаагын байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, гэсэн заалтыг зөрчсөн.

Явган зорчигч Ч.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарч ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгч хөндлөн гарна.

3.9 явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно. В. Ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, г. Өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах" гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /хх-ийн 61-62/

      хохирогч Ч.Ноос”...Цтэй сайн дурын үндсэн дээр эвлэрч өөрийн эмчилгээнд 1360000 төгрөг бэлнээр авсан. Ц нь миний эмчилгээнд гарсан зардлыг тухай бүрд төлж байсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 93/   

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6, 10-14/

Зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 7-8/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 15/

Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 16/

Тээврийн хэрэгслийн техникийн гаднах байдлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 19/, хохирогчоос гаргаж өгсөн хохиролын гэх баримтууд /хх-ийн 30-31/,

Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 57/

Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52/ болон

       шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 73/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 74/, жолоочийн лавлагаа /хх-ийн 75/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 77/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 84/, автомашин итгэмжлэлийн хуулбар /хх-ийн 87/, цэргийн үүрэгтний үнэмлэх /хх-ийн 88/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 90/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч В.Ц 2017 оны 9 дүгээр сарын 27-ны орой 21 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 12 дугаар хороо Энхбаярын замд Toyota Primeo маркийн 32-74 УНД улсын дугаартай автомашиныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ жолоодож Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 2.7а, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Нийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

 Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт  хэргийг үйлдээд хэргийн газрын зориуд орхиж зугатаасан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

хохирогч Ч.Нийн “...би Энхбаярын замын зүүн талаар зам дагаж алхаж байгаад Дэвжих хос 2 гэдэг дэлгүүрийн урдуур ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зам хөндлөн гарч явтал хойноос урагшаа чиглэлтэй нэг машин орж ирээд намайг мөргөсөн. Би мөргүүлээд замын баруун талд унасан. /хх-ийн 26/, гэрч Х.Ариунтуяагийн”... нэг эрэгтэй хүн ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зам хөндлөн гарч байхад нь нэг суудлын машин хойноос урагшаа чиглэлтэй орж ирээд тэр хүнийг мөргөөд шууд зогсолгүй урагшаа уруудаад явчихсан...” /хх-ийн 32/, гэрч Б.Дэлгэрдалайгийн”... цагаан өнгийн Тоёота Примо маркийн автомашин ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй орж ирээд замын зүүн талаас баруун зүгт зам хөндлөн гарч явсан нэг ахыг мөргөөд зогсолгүй шууд урагшаа явсан...”  /хх-ийн 36/, гэрч Б.Мянганзаяагийн”...Ц маргааш нь над руу залгаад хүн мөргөчихсөн гэж байсан...” /хх-ийн 42/, гэрч Э.Өлзийбаярын”...бичил хорооллын баруун талын замаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй явж байтал гэнэт түс гээд юм мөргөх шиг болсон. Тэгтэл Ц хүн мөргөчихлөө гээд буцаж гэр рүүгээ явсан...Жолооч хүн мөргөөд машинаасаа бууж явган зорчигч дээр очоогүй...”/хх-ийн 44/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6, 10-14/ зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 7-8/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 15/, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 16/, тээврийн хэрэгслийн техникийн гаднах байдлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 19/, хохирогчоос гаргаж өгсөн хохиролын гэх баримтууд /хх-ийн 30-31/,  автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 57/, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас В.Ц-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, түүний гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан бичгийн баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

      Иймд шүүгдэгч Ц-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуугаар үйлдсэн,

авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч В.Ц-д эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.

 

        Шүүгдэгч В.Ц-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан хэд хэдэн төрлийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж шүүх дүгнэв.

 

         В.Ц 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдэж, уг осол болсон газрыг орхиж зугатаасан гэмт хэргүүдийг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “... үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно” гэсэн заалтын хүрээнд түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэв.

 

       Шүүгдэгч В.Цийн эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон