2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/04354

 

 

 

2025 05 21

*******2/ШШ2025/04354

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, ******* тоот хаягт оршин байрлах, ******* ******* ББСБ ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...******* Цохио ББСБ ХХК нь Б.Билгүүнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36,324,964 төгрөг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч этгээд Б.Билгүүний хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хаягтаа оршин суудаггүй нь Хан-Уул дүүргийн 11-р хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр бидний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Б.Билгүүн нь ******* Цохио ББСБ-тай 2022 оны 01 сарын 27-ны өдөр ЗГ№22/014 тоот Зээлийн гэрээ, 2022 оны 02 сарын 16-ны өдөр №22/014-1 тоот Нэмэлт зээлийн гэрээ-г тус тус байгуулахдаа Хан-Уул дүүргийн 11-р хороо зайсан жардейн зайсангийн тойруу гудамж, 104-р байр, 305 тоот хаягт оршин суудаг байсан нь түүний иргэний үнэмлэхийн хуулбараар батлагдана. Гэтэл шүүхээс тухайн хаягт оршин суудаггүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаны улмаас тухайн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүйд хүрээд байна. Иймд оршин суугаа хаяг нь тодорхойгүй Батбаатарын Билгүүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг дурдвал: 2025 оны 04 сарын 16-ны өдрийн 25/023 дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2025 оны 04 сарын 22-ны өдрийн 338 дугаар тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 01 сарын 27-ны өдрийн 22/014 дугаар Зээлийн гэрээ-ний хуулбар, 2022 оны 02 сарын 16-ны өдрийн 22/014-1 дугаар Нэмэлт зээлийн гэрээ-ний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Б.Билгүүний иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 2024 оны 11 сарын 04-ний өдрийн 24/49 дугаар итгэмжлэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 сарын 13-ны өдрийн *******2/ШЗ2025/08698 дугаар захирамж,

 

Шүүхийн журмаар дараах баримтуудыг цуглуулсан: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 2025 оны 05 сарын 05-ны өдрийн 982 дугаар албан бичгээр хавсарган ирүүлсэн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг бичмэл баримтуудыг цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.******* ******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэлийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

******* ******* ББСБ ХХК нь ...зээлийн гэрээний үүрэг шаардана хэмээн нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

 

Шүүх Б.Билгүүний оршин суух албан ёсны бүртгэлтэй хаягийн лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулсан бөгөөд тэрээр Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, зайсан жардейн зайсангийн тойруу гудамж, 104 байр, 305 тоот хаягт бүртгэлтэй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдов.

 

Б.Билгүүн нь дээрх хаягт бүртгэлтэй бөгөөд оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор, мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 сарын 13-ны өдрийн *******2/ШЗ2025/08698 дугаар захирамжаар тус тус тогтоогдов.

 

Иймд Б.Билгүүний оршин суух хаяг нь мэдэгдэхгүй, нэхэмжлэгч түүний хаягийг олох боломжгүй байх тул ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бэсүд овогт Батбаатарын Билгүүн /рд:ЙЮ92111311/-г эрэн сурвалжилсугай.

2.******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоон, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК /рд:*******, утас:*******, *******/-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс-т үүрэг болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.4, 1*******.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.УРАНЗУЛ