2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/02654

 
 

2025 04 04

192/ШШ2025/02654

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, шүүгч Т.Батсүх, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, их тойруу гудамж, 60 байр, 2 тоот хаягт оршин суух ******* ******* ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, туул ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* холбогдох,

 

Эд хөрөнгөд учирсан хохирол 9,184,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, хохирол 7,319,700 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Д., хариуцагчийн өмгөөлөгч , иргэдийн төлөөлөгч Д.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Д.*******гийн төрсөн охин болох нь 2022 оны 07 сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу 22 цаг 30 минутад зорчиж явах үедээ хуучнаар 22-ын товчооны тэр хавьд хариуцагч Д.ын эзэмшлийн үхрийг нь мөргөсөн. Тухайн үед 102 дугаарт мэдэгдэж, зөрчил хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад бороотой байсан учраас хараагүй гэдэг талаар эрх бүхий албан тушаалтанд мэдүүлгээрээ өгсөн байдаг нь хэрэгт авагдсан байгаа. Эрх бүхий албан тушаалтны магадалгаа болон гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Ашид билгүүн компанийн хөрөнгийн үнэлгээ зэргээр нэхэмжлэгч Д.*******гийн эзэмшлийн улсын дугаартай, Toyota highlander маркийн тээврийн хэрэгсэлд 9,184,000 төгрөгийн гэм хор учирсан. Мөн тухайн авто тээврийн осол гарах үед Д. нь 2022 оны 09 сарын 20-ны өдрийн Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, 1303 дугаар Засаг даргын тодорхойлолтоор, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А266 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2020 оны А/242 дугаар захирамжаар тус хорооны төвийн хэсэгт мал маллахыг хориглосон болохыг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл Д. нь тухайн зам болон газар нутгаар мал бэлчиж болохгүй газар өөрийн эзэмшлийн малаа хайхрамжгүй орхиж, Д.*******д хохирол учруулсан гэж үзэж байна. Хариуцагч талаас зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой тайлбаруудыг гаргаад байх шиг байна. Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусаад, эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан бол маргаад байх зүйлгүй. Тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодоод явж байсан талаараа гэрчийн мэдүүлэгт хүлээн зөвшөөрдөг. Хоёрдугаар хавтаст хэрэгт авагдсан 2022 оны 09 сарын 16-ны өдрийн ийн мэдүүлэгт Үхрийг мөргөсөн. Ингээд зэрэгцээд явж байсан хоёрдугаар эгнээний тээврийн хэрэгсэл миний араас дахин тэр үхрийг мөргөсөн гэх тайлбарыг гаргадаг. Үүнээс үзэхэд ганц үхэр мөргөөгүй бөгөөд дараа нь 2-3 машин үхрийг мөргөсний дараа аргагүй байдалд орж, жоохон явсны дараа машинаа зогсоож, 102-т дуудлага өгсөн. Мөн гэрч н.*******иунаа болон хариуцагчийн эхнэрийн гэрчийн мэдүүлэг байдаг. Тухайн үед бороо орж байсан нь үнэн боловч тухайн газар нутагт үхэр бэлчихийг хориглодог гэдгийг өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Хавтаст хэрэгт авагдсан баримт, Д. болон гэрчийн мэдүүлгээр осол гардаг өдөр нартай байсан гэх тодорхойлолт байдаг. Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн өөрийнх нь хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас болж тус осол гарсан гэж үзэж байна. Нэгэнт Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр 7,980,000 төгрөгийн хохирол учирсан. Журмын хашааны төлбөр 465,000 төгрөг, зөрчлийн хэрэгт хөндлөнгийн шинжээч томилж шинжээчийн төлбөр 180,000 төгрөг, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн зардал 464,000 төгрөг, явах эд ангийн үнэлгээний төлбөр 95,000 төгрөг, нийт 9,184,000 төгрөгийн хохирол гарсан. Иймд хариуцагчаас 9,184,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: .... Д.******* нь 2022 оны 7 сарын 22-ны өдөр өөрийн өмчлөлийн Тоёота маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д.Цэнд-Аюуш гэх хүн жолоодож явахдаа Улаанбаатар хот руу орох хэсгийн зам буюу хуучин 22 дугаар товчооноос Моносын уулзвар орох замд Д.ын нэр дээр бүртгэлтэй үхрийг мөргөж алснаас үүдэн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжлэхдээ, урьд зөрчлийн журмаар тухайн асуудлыг шийдвэрлэх явцад шинжээчээр томилогдсон шинжээч дүгнэлт гаргасан, энэ нь эцсийн дүгнэлт учраас одоо төлбөрийг гаргуулна гэжээ. Гэтэл зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шууд маргаангүй байдлаар үнэлэх боломжгүй талаар Улсын дээд шүүхийн удаа дараагаар тогтоол гарсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.3 дахь хэсэгт зааснаар Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасны хувьд Цагаан шонхрын жигүүр НҮТББ-ын гаргасан дүгнэлтийг уг иргэний хэрэгт эцсийн дүгнэлт гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3,2 дугаар зүйл /Хохирогч/-ийн 2 дахь хэсэгт Хохирогч дараах эрхтэй: 2,7 зөрчлийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах гэж, 7,1 дүгээр зүйл /Шийтгэл оногдуулах/-ийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна: 1,5 зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох, мөн зүйлийн 4 дэх хэсэгт Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмыг Улсын ерөнхий прокурор батална гэж тус тус зааснаас үзэхэд, нэхэмжлэгч хэрэв зөрчилтэй холбоотойгоор хохирол нөхөн төлүүлэх агуулгаар нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна. Нөгөө талаар, иргэн Д. миний бие тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогч-оор оролцож байгаагүй, иргэн Д. миний хувьд санаатай буюу илт болгоомжгүй үйлдэл гаргаагүй, гэм хор учруулсан гэх гэм буруугүй байхад, нэхэмжлэгч мөн л энэ талаар шууд хариуцагчаар нэр заан оролцуулж, буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэн Д.******* нь өөрийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн жолооч Д. Цэнд-Аюуш нь Замын хөдөлгөөний дүрмийн *******,2 дахь хэсэгт Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, *******.3 дахь хэсэгт Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасныг зөрчсөний үр дагаварт бусдын мал амьтан амь хохирч, эд хөрөнгийн алдагдал хүлээсэн байхад энэ талаарх нөхцөл байдлыг зөвхөн өөрийн өнцгөөс явцууруулан тайлбарлахыг хичээж, зөвхөн өөрийн ашиг сонирхлыг тулган шаардаж хэрэг явдалд хандаж байгаад харамсаж байгаа бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь хэргийн оролцогчийн хувьд шүүхэд үнэн зөв тайлбар, мэдүүлэг өгөх үүрэгтэй байх боловч нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хавсарган өгсөн нотлох баримтууддаа, тухайн цаг үед дуу цахилгаантай усархаг бороо орж, 6-18 мм хур тунадас буусан, нийт 24 цагийн турш 26-******* мм хур тунадас буусан, салхины хурд 16 метр хүрч ширүүссэн, тухайн цаг үед мал хариулж байсан хүн цаг агаарын хүчний нөлөөлөлд өртсөн байсан зэрэг талаар баримтуудыг бүхэлд нь орхигдуулж, хариуцагчийг санаатайгаар буюу илт болгоомжгүй тухайн осол гаргахад хүргэсэн мэтээр ойлгуулахаар хичээж байгаа нь мөн бодит байдалтай нийцэхгүй байна.

2022 оны 07 сарын 22-ны өдөр 8 цаг арай болоогүй байх үед би Чойрт зам засаад дөнгөж гэртээ ирээд байж байтал манай малчин над руу утсаар ...үхрээ дайруулчихлаа гэж ярьсан. Ингээд би тухайн газарт очих үед цагаан гэгээтэй байсан. Тус тээврийн хэрэгсэл үхэр дайраад, 100 метр өнгөрч зогссон байдалтай байсан. Мөргүүлсэн үхрийг 150 килограмм жинтэй гэж бодоход нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн копут, шил гээд бусад эвдэрсэн зүйлсийг харахад их хурдтай явж байсан нь мэдэгдсэн. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч замд саад байгааг харсан тохиолдолд зайлшгүй хурдаа сааруулж, машинаа зогсоох үүрэгтэй. Гэтэл хурдаа сааруулахгүйгээр, яах зуургүй очоод мөргөсөн. Шинжээчийн дүгнэлт нь ямар ч итгэл үнэмшилгүй дүгнэлт гарсан. Миний зүгээс тухайн үед машин барьж явсан жолооч замын хөдөлгөөний дүрэмд юу гэж заасан байна. Түүнийг дагаж мөрдөх ёстой. Иймээс нэхэмжлэгч өөрийгөө болон хүний малыг хохироож, замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлээгүй буюу хариуцлагагүй хандсаныхаа төлөө хариуцлагаа өөрөө үүрэх ёстой. Иймд миний бие нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай үхэр 2022 оны 07 сард нялх тугалтай байсан бөгөөд түүнээс хойш 3 удаа тугал гаргах хэмжээний хугацаа өнгөрсөн байна. Мөн өдөрт хамгийн багадаа 10 литр сүү өгдөг байсан. Хэрэв сүүгээ үнэлээд бодвол өнөөдрийг хүртэл нийт 4,200,000 төгрөг болж байна. Ингээд өнчин тугал нь тэжээлгэж байгаад үхсэн. Тэр бүхнээс хохирол нэхэмжлэх боломжтой байсан боловч тийм байдлаар хохирлоо нэхэмжлээгүй. Үнэлгээний байгууллагаар би үхрээ үнэлүүлсэн бөгөөд миний үхэр Ангус үйлдвэрийн эрлийз, сүүний чиглэлийн үнээ байсан. Миний үхрийн зах зээлийн үнэлгээг 3,119,700 төгрөг гэж үнэлсэн. Сүүний чиглэлийн үхэр учраас саалийн сүүний орлогыг 3 сараар саах сааль буюу 90 хоногт өдөрт 10 литрээр дундажлаад 900 литрийг литр тутмыг 2000 төгрөгөөр тооцоход 1,800,000 төгрөг ба 2023 онд *******0 хоногт дунджаар 10 литрээр тооцоход 2,400,000 төгрөг, нийт 4,200,000 төгрөг болно. Иймд саалийн сүүний орлого, үхрийн зах зээлийн үнэлгээгээр надад 7,319,700 төгрөгийн хохирол учирсан тул хохирлыг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.

 

4.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ...Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Н.Цэнд-Аюуш, Д.*******гийн хувьд намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилохдоо хариуцлагатайгаар ...тухайн үхрийг бид мөргөж хүний эд хөрөнгийг хохироосон. Үхрийн үнэлгээ болох 3,119,700 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Иймд үлдэгдэл 6,000,000 төгрөгт маргаж болно гэж хэлсэн. Энэ талаар өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа. Хариуцагч талаас даатгалын асуудлыг хөндөж тайлбарлаад байна. Даатгалын тухай хуулиар даатгалаас мөнгө авсан бол даатгалаас мөнгөө нэхэмжилнэ гэж өмнөх шүүх хуралдаанд ч яригдаж байсан. Даатгалаас мөнгөө аваагүй учраас бид хохирлоо хариуцагч Д.аас нэхэмжлээд байгаа. Хариуцагч Д.ын хувьд мал тэжээхийг хориглосон бүсэд мал маллаж байсан. Мөн малыг хариулгагүйгээр орхисноос болж осол аваар гарсан гэдгийг цагдаагийн эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоосон. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

5.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...нэхэмжлэлийн шаардлагаас үхрийн үнэ 3,100,000 төгрөгийг хасаж, үлдэх мөнгийг нэхэмжлэгчид олгох саналтай байна гэв.

 

6.Нэхэмжлэгч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 2024 оны 01 сарын 17-ны өдрийн 0042 дугаар итгэмжлэл, 2022 оны 09 сарын 21-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтын хуулбар, 2023 оны 11 сарын 08-ны өдрийн 0736 дугаар итгэмжлэлийн хуулбар, бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар, 2022 оны 09 сарын 05-ны өдрийн кассын орлогын ордер, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 09 сарын 04-ний өдрийн 193 дугаар Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны 2022 оны 09 сарын 20-ны өдрийн 1303 дугаар тодорхойлолт, 2022 оны 09 сарын 16-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадалгааны хуулбар, 2022 оны 07 сарын 22-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зургийн хуулбар, 2022 оны 10 сарын 05-ны өдрийн хариу тайлбарын хуулбар, 2022 оны 10 сарын 05-ны өдрийн сөрөг нэхэмжлэлийн хуулбар, орлогын ордерын хуулбар, 2022 оны 10 сарын 03-ны өдрийн 366, 367 дугаар итгэмжлэлийн хуулбар, мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулганы хуулбар, Цаг уур, орчны шинжилгээний газрын 2022 оны 09 сарын 27-ны өдрийн 04/676 дугаар албан бичгийн хуулбар, 2022 оны 10 сарын 19-ний өдрийн хариу тайлбарын хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 2022 оны 10 сарын 24-ний өдрийн албан бичгийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны засаг даргын 2022 оны 10 сарын 31-ний өдрийн 1613 дугаар албан бичгийн хуулбар, 2021 оны мал тооллогын баримтын хуулбар, 2022 оны 10 сарын 13-ний өдрийн хариу тайлбарын хуулбар, 2023 оны 04 сарын 06-ны өдрийн хариу тайлбарын хуулбар, 2023 оны 05 сарын *******-ны өдрийн 1996 дугаар Шинжээчийн дүгнэлтийн хуулбар, 2022 оны 07 сарын 29-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны тогтоолын хуулбар, 2022 оны 08 сарын *******-ны өдрийн Удирдах албан тушаалтны тогтоолын хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2022 оны 08 сарын 26-ны өдрийн 224 дугаар тогтоолын хуулбар, 2022 оны 08 сарын 26-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны саналын хуулбар, 2022 оны 07 сарын 22-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийн хуулбар, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын хуулбар, гар бичвэрийн хуулбар, 2022 оны 09 сарын 09-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийн хуулбар, автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар, Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ын 2022 оны 09 сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийн хуулбар, 2022 оны 09 сарын 16-ны өдрийн 0006946 дугаар Шийтгэлийн хуудас-ын хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2023 оны 06 сарын 14-ний өдрийн 283-5/498 дугаар албан бичгийн хуулбар, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2023 оны 05 сарын 30-ны өдрийн 06/9575 дугаар албан бичгийн хуулбар, Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 10 сарын 17-ны өдрийн 1/*******10 дугаар албан бичгийн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 26-ны өдрийн дугаар, 2022 оны 10 сарын 18-ны өдрийн 102/ШЗ2022/17162 дугаар, 2022 оны 11 сарын 22-ны өдрийн дугаар, 2023 оны 03 сарын 22-ны өдрийн 102/ШЗ2023/05403 дугаар захирамжийн хуулбар, 2022 оны ******* сарын 102/ШТ2022/00535 дугаар, 2023 оны 03 сарын 14-ний өдрийн 102/ШТ2023/00158 дугаар, 2023 оны 04 сарын 07-ны өдрийн дугаар тогтоолын хуулбар, 2023 оны 10 сарын 30-ны өдрийн дугаар шийдвэрийн хуулбар, 2024 оны 11 сарын 27-ны өдрийн хариу тайлбар,

 

Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн: 2024 оны 03 сарын 25-ны өдрийн хариу тайлбар, Баянгол дүүргийн 22 дугаар хорооны засаг даргын 2024 оны 06 сарын 14-ний өдрийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны засаг даргын 2024 оны 04 сарын 25-ны өдрийн 944 дугаар тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 11 сарын 15-ны өдрийн сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 2024 оны 11 сарын 13-ны өдрийн 24/18-27 дугаар хохирол үнэлгээний тайлан, Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнгийн 2024 оны 11 сарын 13-ны өдрийн 16 дугаар албан бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 30-ны өдрийн дугаар шийдвэр, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 04 сарын 06-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны 2024 оны ******* сарын 19-ний өдрийн 1934 дугаар албан бичиг,

 

Шүүхийн журмаар: 2024 оны 06 сарын 07-ны өдрийн гэрч О.*******иунааг асуусан тухай тэмдэглэл, 2024 оны 11 сарын 15-ны өдрийн гэрч , нарыг асуусан тухай тэмдэглэл, Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 02 сарын 28-ны өдрийн 9/744 дугаар албан бичиг болон түүнд хавсарган ирүүлсэн баримт зэрэг бичмэл нотлох баримтууд болно.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

1.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

1.1. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...хариуцагч мал хориглосон бүсэд мал малласан, өөрийн малаа хариулгагүй орхисноос зам руу оруулсан буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, миний эд хөрөнгөд хохирол учирсан хэмээн тодорхойлов.

 

1.2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...жолооч замд саад байгааг харсан тохиолдолд зайлшгүй хурдаа сааруулж, машинаа зогсоох үүрэгтэй боловч зогсоогоогүй, хурд хэтрүүлж, анхаарал болгоомжгүй явснаас өөрт болон миний хөрөнгөд хохирол учруулсанд би гэм буруугүй гэж маргав.

 

1.3. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, ******* дугаар хороо, 22-ын товчооны мал бордохын замд 2022 оны 07 сарын 22-ны өдөр 21 цаг 20 минутын орчимд Toyota Highlander загварын 8084 улсын дугаартай авто машины жолооч Д.Цэнд-Аюуш нь үхэр мөргөсөн зам тээврийн осол гарч, ослын улмаас үхэр үхэж, Д.*******гийн өмчлөлийн эд хөрөнгөд 9,184,000 төгрөгийн хохирол учирсан нь зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн ослын схем зураг, шинжээчийн дүгнэлт, эрх бүхий албан тушаалтны магадалгаа, хөрөнгийн үнэлгээ, түүнд хавсаргасан гэрэл зураг, зөрчлийн хэргийн материалууд, төлбөрийн баримт, талуудын тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

 

1.4. Д.Цэнд-Аюушийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч Д.*******гийн өмчлөлийн хөрөнгө болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул тэрээр өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг буруутай этгээдээс шаардах эрхтэй. /2-р хх, 22/

 

Зохигчид зам тээврийн осол гарсан үйл баримтын тухайд, мөн машины эзэмшил, өмчлөл болон үхрийн өмчлөгчийн тухайд маргаагүй, харин гэм буруугийн тухайд маргав.

 

1.5. Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 09 сарын *******-ны өдрийн тогтоолоор шинжээч томилж, 2022 оны 09 сарын 14-ний өдрийн 22/1******* тоот шинжээчийн дүгнэлт, мөн 2022 оны 09 сарын 16-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадалгаагаар ...замын хөдөлгөөний дүрмийн 27.2... хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэсэн заалтыг О.*******иунаа зөрчсөн байх үндэслэлтэй, Toyota highlander загварын улсын дугаартай автомашины жолооч Д.Цэнд-Аюуш нь замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна хэмээн дүгнэжээ. / 2-р хх, 24, 25-26, 30,31/

 

2022 оны 09 сарын 16-ны өдрийн 6946 дугаар шийтгэлийн хуудсаар О.*******иунаад Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52 дахь хэсэгт заасны дагуу 20,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ.

 

1.6. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 30-ны өдрийн дугаар шийдвэрээр ..., О.*******иунаа нарт холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 9,184,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Цэнд-Аюушийн гаргасан үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч Д.Цэнд-Аюушт холбогдуулан гаргасан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 3,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч , О.*******иунаа нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /2-р хх, 156-158/

 

1.7. Нэхэмжлэгч нь Эрх бүхий албан тушаалтны магадалгаа, шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн зам тээврийн осол гарахад машиныг жолоодож явсан жолоочийн буруутай үйлдэл тогтоогдоогүй тул өөрт учирсан хохирлоо үхрийн эзэн буюу өмчлөгчөөс шаардсан.

 

Зам тээврийн ослын үед мөргүүлсэн хар тарлан зүстэй, хязаалан насны үхэр нь хариуцагч Д.ын өмчлөлийн хөрөнгө болох талаар дээр дурдсан бөгөөд осол гарах үед түүний малыг малчин болох О.*******иунаа маллаж байсан ба, О.*******иунаа нь Д.ын үхрийг осол эндэгдэлгүй, дутаахгүй, бэлчээрт хариулах үүргийг хариуцаж байсан этгээд болох нь 2024 оны 06 сарын 07-ны өдөр түүний шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогддог.

 

Д.ын малыг хариулах үүрэг бүхий этгээд О.*******иунаа Замын хөдөлгөөний дүрмийн 27.2...-т хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгчид хохирол учирчээ.

 

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/266 дугаар захирамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны А/2******* дугаар захирамжаар зам тээврийн осол гарсан ******* дугаар хорооны Бордоо, Баруун түрүүн хэсэг нь мал хориглосон бүс болохыг хорооны засаг дарга тодорхойлжээ. /1-р хх, 187,/

 

Тиймээс хариуцагч нь мал хориглосон бүсэд мал тэжээж, малыг хариулгагүй орхисон гэм буруутай үйлдлээс нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө хэмээн заасан.

 

Иймд нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирол болох Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр машины хохирол 7,980,000 төгрөг, эрх бүхий албан тушаалтны тогтоолоор томилсон шинжээчийн төлбөр 180,000 төгрөг, журмын хашааны төлбөр 465,000 төгрөг, үнэлгээний төлбөр 464,000 төгрөг, явах эд ангийн үнэлгээний төлбөр 95,000 төгрөг, нийт 9,184,000 төгрөг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй. /1-р хх, 174-186/

 

1.8. Хариуцагч Д. нь өөрт учирсан хохирлоо үхрийг хариулах үүрэг бүхий этгээдэд холбогдуулан шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдаж байна.

 

2.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

2.1. Д. нь зам тээврийн ослын улмаас үхсэн үхрийн зах зээлийн үнэлгээ 3,119,700 төгрөг, саалийн сүүний олох ёстой байсан орлого 4,200,000 төгрөг, нийт 7,319,700 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгч Д.*******гаас сөрөг нэхэмжлэлээр шаардав.

 

Нэхэмжлэгч Д.******* нь ...зам тээврийн осол гарахад гэм буруу байхгүй хэдий ч хүний үхрийг мөргөсөн тул үхрийн мөнгийг үндсэн нэхэмжлэлээс суутгуулан төлөхөд татгалзахгүй, харин олох ёстой байсан орлого 4,200,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй хэмээн маргав.

 

2.2. Хариуцагч нь зам тээврийн осол гарахад жолооч гэм буруутай хэмээн маргаж Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнгийн 2024 оны 11 сарын 13-ны өдрийн 16 тоот дүгнэлтийг баримтаар ирүүлсэн бөгөөд тухайн баримт нь эрх бүхий албан тушаалтны тогтоолоор хийгдээгүй, хууль сануулан гаргасан дүгнэлт биш, иргэний хүсэлтээр гаргасан дүгнэлт тул уг баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. /2-р хх, 152-154/

 

2.3. Д. 2022 оны 09 сарын 14, 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эрх бүхий албан тушаалтны магадалгаа зэргийг эс зөвшөөрч гэм буруугийн тухайд маргаж байгаа хэдий ч тухайн магадалгаа, дүгнэлтийг дээд шатны эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон, эсхүл зам тээврийн осол зөрчил нь жолооч Д.Цэнд-Аюуш болон нэхэмжлэгч Д.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас үйлдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 10 сарын 17-ны өдрийн 1/*******10 тоот Гомдлын хариу өгөх тухай хариу мэдэгдэх хуудсаар ...хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн хяналтын прокурорын шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ хэмээн мэдэгджээ. /2-р хх, 53/

 

2.4. Д. нь мал тооллогоор 2021 онд 19 үхэр, 2022 онд 23 үхэр өөрийн нэр дээр тоолуулсан байх бөгөөд ослын улмаас эндсэн үхэр түүний өмчлөлийн мал болох талаар талууд маргаагүй, гэрч О.*******иунаагийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул тэрээр үхрийн үнэ болон олох ёстой байсан орлого шаардах эрхтэй. /1-р хх, 227, 2-р хх, 142/

 

Хариуцагч нь өөрт нь учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй хэдий боловч зам тээврийн осол нэхэмжлэгч болон жолоочийн гэм буруугаас үйлдэгдээгүй талаар дээр дүгнэсэн тул сөрөг нэхэмжлэл бүхэлдээ хангагдах үндэслэлгүй.

 

3.Дээр дурдсанаар үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй талаар дүгнэсэн хэдий боловч нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан ...шүүх хариуцагчийн гэм буруугийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан болохыг тогтоосон нөхцөлд нэхэмжлэгч тал нэгэнт хүний үхрийг мөргөчихсөн тул үхрийн үнийг үндсэн нэхэмжлэлээс суутгуулан төлөхөд татгалзахгүй... гэсэн тайлбарыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үхрийн үнэ 3,119,700 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжтой юм.

 

Тиймээс нэхэмжлэгчээс үнэлгээгээр тогтоогдсон үхрийн үнэ 3,119,700 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 4,200,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

4.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ...нэхэмжлэлийн шаардлагаас үхрийн үнэ 3,100,000 төгрөгийг хасаж, үлдэх мөнгийг нэхэмжлэгчид олгох саналтай байна гэсэн болохыг дурдаж байна.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь: 

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.аас гэм хорын хохиролд 9,184,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д, нэхэмжлэгч Д.*******гаас 3,119,700 төгрөг гаргуулж хариуцагч Д.д тус тус олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 4,200,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 162,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 1*******,066 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамжид 162,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д, нэхэмжлэгч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 64,865 төгрөг гаргуулж хариуцагч Д.д тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, *******0 дугаар зүйлийн *******0.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.УРАНЗУЛ

 

 

ШҮҮГЧИД  Т.БАТСҮХ

 

 

Ч.БАТЧИМЭГ