2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/04254

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 9

 

 

 

 

 

 

 

 

 

92/ШШ2025/04254

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, -Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, ******* банк төв байр, ******* талбай 5, *******, ******* ******* төв байранд байрлах, ******* ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: -Уул дүүрэг, ******* дугаар хороо, ******* хотхон, дүгээр байр, 9 тоот хаягт оршин суух, овогт /РД: УШ9802025/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 27,745,008.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б. нь 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ******* банктай ЗГ/RC270087*******8 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, *******0,40,000 төгрөгийн зээлийг жилийн 4.4 хувийн хүүтэйгээр *******0 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагчийн ЗГ/RC270087*******8 дугаарт зээлийн гэрээний хугацаа 2026 оны дүгээр сард дуусах боловч төлөлтийг тасалдуулж үндсэн зээл хүүг төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 26,002,850.74 төгрөг, зээлийн хүүш ,72,744.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,4*******. төгрөг, нийт 27,745,008.62 төгрөгийг хариуцагч Б.гээс гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.д холбогдох 27,745,008.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай Б. миний бие танилцлаа. Дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 27,745,008.62 төгрөгийг бүхэлд нь төлөхийг миний бие хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,745,008.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэгт 27,745,008.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

 

Иймд ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27,745,008.62 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74. дэх хэсэгт зааснаар ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27,745,008.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 296,675.05 төгрөгөөс -Уул дүүргийн татварын хэлтсийн данс /002000094/-аас 48,**************7 төгрөг, хариуцагч Б.гээс 48,**************7 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД