| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/04523/И |
| Дугаар | 192/ШШ2025/04734 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/04734
2025 0******* 03 192/ШШ2025/04734
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Чингисийн өргөн чөлөө, ******* тауэр, ******* давхарт байрлах, ******* ******* ******* ******* /рд:*******/
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* трейд ХХК, М.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Болормааг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гарга******* нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ******* нь ******* трейд ХХК-ийн Төрийн банкнаас ав******* 1,000,000,000.00 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийн 50 хувьд 2018.02.13-ны өдөр ******* даалт гаргаж, 15 дугаар ******* ******* гэрээ байгуул*******. Зээлдэгч зээлээ бүрэн төлөөгүй тул ******* ******* ******* ******* ******* ******* гэрээний үүргээ биелүүлж зээлдэгчийн өмнөөс 2023.05.08-ны өдөр 150,000,000 төгрөг, 2020.08.21-ний өдөр 89,98*******,*******54.11 төгрөг, 2023.09.08-ны өдөр 239,98*******,*******54.00 төгрөг, нийт 479,973,308.11 төгрөгийг Төрийн банканд төлсөн. Тухайн үед зээлд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* трейд ХХК, М.*******, П.Түмэнбаяр нар нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18-р хороо 4 хороолол Жалханц худагт Дамдинбазарын гудамж 50 дугаар байрны 1*******1 тоот хаягт, 99185879, 88012*******5******* утасны дугаартай бай******* хэдий ч одоогийн байдлаар тодорхойгүй болсон байна. Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.02.25-ны өдрийн 192/ШЗ2025/101545 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1.9-д заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* трейд ХХК, түүнийг төлөөлж М.*******, П.Түмэнбаяр нарыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цуглар******* бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* трейд ХХК, М.*******, П.Түмэнбаяр нарыг эрэн сурвалжлуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
******* трейд ХХК, М.*******, П.Түмэнбаяр нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.02.25-ны өдрийн 192/ШЗ2025/10154 дугаар захирамжаар тогтоогдож байна. /хэргийн 4 дүгээр тал/
Иймд нэхэмжлэгчийн гарга******* ******* трейд ХХК, М.*******, П.Түмэнбаяр нарыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтийг ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж -болно гэж заа*******тай нийцсэн тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ******* трейд ХХК /рд:2*******19105/, Мэнддаваагийн ******* /рд:ЧК**************0*******0*******03/, Пэрэнлэйн Түмэнбаяр /рд:ЕП*******409171*******/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Даваажав, М.Отгонбаатар нарт /утас:98**************5354, 99178285/ мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН