| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Уранзул |
| Хэргийн индекс | 192/2025/03355/И |
| Дугаар | 192/ШШ2025/04186 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/04186
| 2025 05 ******* | 192/ШШ2025/04186 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт *******н ******* /рд:ХЕ65031**************8/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч нь шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 1983 онд *******2 дугаар дунд сургуулийг төгсөж, 1984 оны 01 дүгээр сард Барилгын Машин механизмын баазад экскаваторын туслахаар дагалднаар ажиллаж байгаад 1984 оны 06 сарын 25-ны өдрөөс 3 жилийн хугацаанд цэргийн алба хааж 198******* онд халагдсан. Ингээд 198******* оны 0******* сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 сарын 05-ны өдөр хүртэл өмнөх байгууллагадаа экскаваторчнаар ажиллаж байгаад, байгууллага татан буугдсанаар ажлаасаа гарсан. Ингээд миний бие 2025 оны 03 сарын 1*******-ны өдөр 60 нас хүрч тэтгэврээ тогтоолгохоор нийгмийн даатгалын газарт хандахад 1984 оноос 1992 он хүртэлх ажилласан хугацааны материал гарч ирэхгүй, зөвхөн цэргээс ирээд ажилласан тушаал байгаа, халагдсан тушаал байхгүй байх тул шүүхээр тогтоолгохоор хандсан. Байгууллагын журмаар Эрхүүд сарын хугацаатай явж байсан тушаалыг нотлох баримтад хавсаргасан. Тухайн үед хамт ажиллаж байсан экскаваторчин Ч.Түвшинбат, Н.Жаргалсайхан нарыг шүүхэд гэрчээр асуулгасан байгаа гэв.
2.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Баянгол дүүргийн ******* дугаар хорооны засаг даргын 2025 оны 04 сарын 0*******-ны өдрийн 214 дугаар тодорхойлолт, Үндэсний төв архивын 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 359 дугаар тодорхойлолт, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2025 оны 04 сарын 02-ны 08/1032 дугаар албан бичиг, Ч.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, 059120 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа машин механизмын баазын даргын 198******* оны 0******* сарын 22-ны өдрийн *******5 дугаар тушаал, Улсын барилгын хорооны авто машин механизмын баазын даргын 1990 оны 06 сарын 08-ны өдрийн 143 дугаар тушаал, Ч.Түвшинбат, Н.Жаргалсайхан нарын тодорхойлолт, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 22 дугаар мэргэжлийн үнэмлэхийн хуулбар,
Шүүхийн журмаар: 2025 оны 04 сарын 21-ний өдрийн Ч.Түвшинбат, Н.Жаргалсайхан нарыг гэрчээр асуусан тухай тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлыг тогтоох талаар заасан бөгөөд Ч.******* нь Барилга барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Машин механизмын баазад 1984 оны 01 сарын 03-ны өдрөөс 1984 оны 06 сарын 25-ны өдөр хүртэл, 198******* оны 0******* сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд тус тус экскаваторчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.
4.Нэхэмжлэгч нь Баянгол дүүрэгт оршин суудаг ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.
5.Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
6.Ч.*******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт нь түүний тайлбар, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2025 оны 04 сарын 02-ны 08/1032 дугаар албан бичиг, 059120 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа машин механизмын баазын даргын 198******* оны 0******* сарын 22-ны өдрийн *******5 дугаар тушаал, Улсын барилгын хорооны авто машин механизмын баазын даргын 1990 оны 06 сарын 08-ны өдрийн 143 дугаар тушаал, 22 дугаар мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, гэрч Ч.Түвшинбат, Н.Жаргалсайхан нарын тодорхойлолт болон гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба Ч.*******ын хүсэлтээр Ч.Түвшинбат, Н.Жаргалсайхан нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 3******* дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.
Иймд Ч.*******ын гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.1, 115.2.1, 1*******, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* ******* овогт *******н ******* /рд:ХЕ65031**************8/ нь 1984.01.03-1984.06.25-ныг хүртэл, 198*******.0*******.15-1992.04.05-ны өдрийг хүртэл хугацаанд Барилга барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Машин механизмын баазад экскаваторчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.*******-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ