| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангибатын Сайнбилэг |
| Хэргийн индекс | 111/2025/0009/З |
| Дугаар | 111/ШШ2025/0029 |
| Огноо | 2025-08-04 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 111/ШШ2025/0029
Хариуцагч гомдлын шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг би *******ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Буйлсан 3 дугаар багийн иргэдийн нийтийн хуралд холбогдох “Баянхонгор аймгийн Баацагаан сумын Буйлсан 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны тогтоолыг хүчингүй болгуулах, багийн иргэдийн нийтийн хурлыг дахин хуралдуулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 07 дугаар сарын 28 өдөр гаргасан тайлбарын дагуу Нэхэмжлэгчийн Баацагаан сумын Буйлсан 3 дугаар багийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн БИНХ-ын хуралдааны “Багийн засаг даргад нэр дэвшүүлэн уламжлах тухай” №02 тоот тогтоолыг хүчингүй болгуулах болон Баацагаан сумын Буйлсан 3 дугаар багийн Багийн засаг даргыг сонгох БИНХ- ыг дахин хуралдуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хүлээн зөвшөөрч биелүүлэх эрхээ эдлэх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.
Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
*******эс Баянхонгор аймгийн Баацагаан сумын Буйлсан 3 дугаар багийн иргэдийн нийтийн хуралд холбогдуулан “Баянхонгор аймгийн Баацагаан сумын Буйлсан 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны тогтоолыг хүчингүй болгуулах, багийн иргэдийн нийтийн хурлыг дахин хуралдуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, бичгээр тайлбар гаргасан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан *******эс Баянхонгор аймгийн Баацагаан сумын Буйлсан 3 дугаар багийн иргэдийн нийтийн хуралд холбогдуулан гаргасан “Баянхонгор аймгийн Баацагаан сумын Буйлсан 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны тогтоолыг хүчингүй болгуулах, багийн иргэдийн нийтийн хурлыг дахин хуралдуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ