| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Уранзул |
| Хэргийн индекс | 192/2025/02108/И |
| Дугаар | 192/ШШ2025/04185 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/04185
| 2025 05 16 | 192/ШШ2025/04185 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /рд:*******/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Р.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч нь шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Рэгзэнмятав овогтой ******* миний бие нь 1968 онд Дорноговь аймгийн Өргөн суманд төрсөн. 1986 онд Дорноговь аймгийн Сайншанд хотод бүрэн дунд боловсрол эзэмшиж, Дорноговь аймгийн Өргөн сумын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 08 сарын 28-ны өдрөөс 1987 оны 12 сарын 15-ны өдөр хүртэл дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байгаад өвчний улмаас ажлаасаа түр чөлөөлөгдсөн. Ингээд 1988 оны 01 сарын 04-ний өдрөөс 1988 оны 05 сарын 28-ны өдөр хүртэл тус албан тушаал дээрээ буцаж ажилд орж ажиллаж байгаад эрүүл мэнд тэнцэхгүй гэх шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч Дорноговь аймгийн Өргөн сумын 8 жилийн дунд сургуульд дотуур байрны хүмүүжүүлэгчээр ажилд орсон, гарсан тушаалууд олдохгүй, 1 жил 8 сарын хугацаа дутаж байна. Мөн би Дорноговь аймгийн архиваас тушаал байгаа эсэхийг шүүлгэсэн боловч олдоогүй. Иймд намайг Дорноговь аймгийн Өргөн сумын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 08 сарын 28-ны өдрөөс 1987 оны 12 сарын 15-ны өдөр, 1988 оны 01 сарын 04-ний өдрөөс 1988 оны 05 сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Баянгол дүүргийн ******* дугаар хорооны засаг даргын 2025 оны 0******* сарын 10-ны өдрийн *******/208 дугаар тодорхойлолт, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар Архивын тасгийн 2020 оны 06 сарын 22-ны өдрийн 446 дугаар тодорхойлолт, гэрэл зураг, У.Маам, Ц.Сийлэгмаа нарын тодорхойлолт, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 0******* сарын *******1-ний өдрийн *******48 дугаар албан бичиг, Цалингийн тооцооны бүртгэлийн баримт, 169149 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Шүүхийн журмаар: 2025 оны 04 сарын 07-ны өдрийн Ц.Сийлэгмааг гэрчээр асуусан тухай тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 1*******5.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6-д хүний ажиллаж байсан байдлыг тогтоох талаар заасан бөгөөд Р.******* нь 1986 оны 08 сарын 28-ны өдрөөс 1987 оны 12 сарын 15-ны өдөр, 1988 оны 01 сарын 04-ний өдрөөс 1988 оны 05 сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Өргөн сумын 8 жилийн дунд сургуульд тус тус хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.
4.Нэхэмжлэгч нь Баянгол дүүрэгт оршин суудаг ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******6 дугаар зүйлийн 1*******6.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.
5.Мөн хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
6.Р.*******ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт нь түүний тайлбар, гэрэл зураг, Цалингийн тооцооны бүртгэлийн баримт, 169149 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ц.Сийлэгмаагийн тодорхойлолт болон гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба Р.*******ийн хүсэлтээр Ц.Сийлэгмаагаас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн *******7 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.
Иймд Р.*******ийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /рд:*******/ нь 1986.08.28-1987.12.15-ны хүртэл, 1988.01.04-1988.05.28-ны өдрийг хүртэл хугацаанд Дорноговь аймгийн Өргөн сумын 8 жилийн дунд сургуульд хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ