2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/04294

 


20******* 05 20 192/ШШ20*******/04294

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 8 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ******* хороо, 13 хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж ******* UB Tower байр, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ******* ******* ******* ББСБ ХХК /рд:/

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, хороо, байр, 5 тоот хаягт оршин суух, овогт ийн /рд:/

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 127,583,835 төгрөг гаргуулж, барьцаа *******өр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай,

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нандинцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батжаргал, хариуцагч Т., хариуцагчийн өмгөөлөгч С.Гэрэлмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Энхболор нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдүүлэгч ******* ******* ******* ******* ******* ББСБ ХХК нь иргэн Т.той 2019.06.21-ний өдөр 8 тоот зээлийн гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлсэн. Мөн зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохирсон. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь зээлийн хүүний төлбөрт 3,300,000 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд болон гэрээний хугацаа дууссанаас хойш удаа дараа зээлээ төлнө гэсэн амлалт өгсөн боловч төлөлт хийхгүй байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Зээлдүүлэгч нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023.06.28-ны өдөр зээлдэгч Т.оос зээлийн төлбөр нэхэмжлэн аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхээс иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан боловч нэхэмжлэгчийн заасан хаягт хариуцагч нь оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон 2023.08.16-ны өдрийн 156/Ш32023/01391 тоот шүүгчийн захирамж гарсан. 2023 оны 9 дүгээр сард манай байгууллагаас Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Т.ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхээс 2023.11.24-ний өдөр 101/Ш2023/05183 тоот шийдвэр гарсан. Мөн зээлдүүлэгч нь 2023.09.26-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Т.той холбоотой өөр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэл гаргасан ба тус шүүхээс иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж хариуцагч Т.т Хан-уул дүүрэг, -р хороо, хөдөө аж ахуйн сургууль байр 8 тоот хаяг, 94144128 утасны дугаараар шүүхийн нэхэмжлэлийг 2024 онд хүлээлгэн өгсөн байна. Тиймээс тус хаягийн дагуу танай шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Зээлдүүлэгч нь 20*******.01.31-ний өдрийг дуустал хугацаагаар тооцон үндсэн зээл 40,000,000 төгрөг, хүү 74,928,493 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,623,342 төгрөг, нотариатын зардал 32,000 төгрөг, нийт 127,583,835 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар БГ00190278 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан аймгийн сумын 4-р баг Сариг а36 байр 0 тоотод орших 480 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд *******, аймгийн сумын 3-р багийн нутаг дэвсгэрт орших 360 м.кв хэмжээтэй 4 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууц барих зориулалттай газар эзэмших эрхийг барьцаанд тавьсан ба аймгийн улсын бүртгэлийн хэлтэст 2019.12.17-ны өдөр Ү-1817000515 тоот бүртгэл хийлгэсэн. Хэрэв зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шүүхийн шийдвэр тусгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Т. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* Номхон Далайн ******* ******* ББСБ ХХК-ийн 2019.06.21-ний өдрийн ЗГ00190278 тоот зээлийн гэрээний дагуу авсан 40,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт нэхэмжилсэн 127,583,835 төгрөгийн бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Учир нь хариуцагч Т. би энэ зээлийг хувьдаа авч ашиглаагүй бизнесийн зорилгоор авсан бөгөөд энэ бүх зээлийг Тарагт Гөлтгөнө ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан болно. Зээл нь 1 жилийн хугацаатай бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон. Үүний дараа 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Т. өөрийн амьдарч байсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хороолол, Өнөр гудамж, 111-р байр, 99 тоотод орших, 76.3 м.кв орон сууцыг ******* ******* ******* ******* ******* ББСБ ХХК-д шилжүүлж зээлийнхээ төлбөрийг бүрэн хаасан. Мөн үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2023.06.21-нд дууссан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ аймгийн шүүхэд 2023.06.28-нд гаргажээ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж, 82 дугаар зүйлийн 82.1-т хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж тус тус заасан байна. Иймд 127,583,835 төгрөгийг төлөхөөс хариуцагчийн хувьд би татгалзах эрхтэй байна. Гэрээний үүргийг барьцаа *******өр хангуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэж заасан учир мөн энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Тиймээс энэхүү үүрэг дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019.06.21-ний өдрийн №ЗГ00190278 дугаар зээлийн гэрээ, 2019.11.29-ний өдрийн №БГ00190278 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд ******* өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, барьцаалбар, 2020.08.18-ны өдрийн гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдэл, аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.16-ны өдрийн 156/ШЗ2023/01391 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.24-ний өдрийн 101/ШШ2023/05183 дугаар шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 20*******.01.14-ний өдрийн итгэмжлэл, зээл, зээлийн хүү төлөлтийн тооцоо, 20*******.03.21-ний өдрийн итгэмжлэл, 20*******.04.04-ний өдрийн итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.06.28-ны өдрийн аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2020.08.18-ны өдрийн 2055 дугаар худалдах, худалдан авах гэрээ,

5. Хариуцагч талаас хариу тайлбар, 2020.08.18-ны өдрийн Т. болон Г.Энхжаргалын нарын худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтыг гаргасан байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлээс 106,352,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 21,231,835 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Т.т холбогдуулан 2019.06.21-ний өдрийн 8 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 40,000,000 төгрөг, хүү 74,928,493 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,623,342 төгрөг, нотариатын зардал 32,000,000 төгрөг, нийт 127,583,835 төгрөг гаргуулж, барьцаа *******өр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргажээ.

3. Хариуцагч Т. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, зээлийн үүргийг бүрэн биелүүлсэн, үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр маргажээ.

4. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. ******* ******* ******* ******* ******* ББСБ ХХК болон Т. нарын хооронд 2019.06.21-ний өдөр №ЗГ00190278 тоот Зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр зээлдэгч 40,000,000 төгрөгийг, сарын 2.9 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгийн 20 хувь байхаар, бизнесийн зээлийн зориулалтаар 12 сарын хугацаагаар зээлэхээр тохирчээ. /хэргийн 8-10 дугаар тал/

4.2. ******* ******* ******* ******* ******* ББСБ ХХК болон Т. нар тэдгээрийн хооронд 2019.06.21-ний өдөр байгуулсан №ЗГ00190278 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар 2019.11.29-ний өдөр №БГ00190278 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан аймгийн сумын 4 дүгээр баг Сариг А36 байр 0 тоотод орших 480 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд *******, аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших 360 м.кв хэмжээтэй газар эзэмших эрхийг барьцаанд тавьсан ба аймгийн улсын бүртгэлийн хэлтэст 2019.12.17-ны өдөр Ү-1817000515 тоот бүртгэл хийлгэжээ. /хэргийн 11-15 дугаар тал/ 

4.3. ******* ******* ******* ******* ******* ББСБ ХХК нь Т.ийн Хаан банкны 5920131011 тоот дансанд 2019.06.21-ний өдөр 34,000,000 төгрөг, 2019.06.26-ны өдөр 6,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. /хэргийн 26 дугаар тал/

4.4. Хариуцагч 2019.09.05, 2019.09.10, 2019.10.29-ний өдрүүдэд нийт 3,300,000 төгрөг төлснийг нэхэмжлэгч тал зээлийн хүүд суутган тооцжээ. /хэргийн 26 дугаар тал/

4.5 Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ББСБ ХХК-ийн 2020.08.18-ны өдрийн 201062 тоот албан бичгээр гэрээний үүрэг гүйцэтгэхийн шаардсаныг хариуцагч Т. хүлээн авч гарын үсэг зуржээ. /хэргийн 17 дугаар тал/

4.6. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх банк бус санхүүгийн байгууллага байна. /хэргийн 21- 24 дүгээр тал/

4.7. аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.08.16-ны өдрийн 156/Ш32023/01391 дугаар захирамжаар хариуцагч Т. нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр ******* ******* ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хэргийн 53-54 дүгээр тал/

4.8. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.24-ний өдрийн 101/Ш2023/05183 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч Т.ийг эрэн сурвалжилсан байна. /хэргийн 19, 20 дугаар тал/

4.9. Зохигчид зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан, зээл олгосон үйл баримтад маргаагүй.

5. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулга, нэхэмжлэгч байгууллагын тусгай зөвшөөрлийн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байдал, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр тул хэн аль нь гэрээг биелүүлэх үүрэгтэй ба үүргийн биелэлтийг үүргээ зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

6. Хариуцагч тал 2020.08.18-ны өдрийн Т. болон Г.Энхжаргалын нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хороолол, Хүннү гудамж, 118-р байр, 99 тоотод орших, 76.3 м.кв орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлж, ЗГ00190278 тоот зээлийн гэрээний үүргийг бүрэн хаасан хэмээн тайлбарлаж байна. /хэргийн 57 дугаар тал/

Нэхэмжлэгч тал уг худалдах, худалдан авах гэрээ ёсоор үл хөдлөх ******* шилжүүлэн авсан, зээлийн төлбөрт тооцсон гэж тайлбарлах боловч энэхүү хэргийн маргааны зүйлд хамаарах ЗГ00190278 тоот Зээлийн гэрээний үүрэгт тооцоогүй гэжээ.

Энэ тохиолдолд хариуцагч татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд Т. болон Г.Энхжаргалын нарын хооронд 2020.08.18-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах ЗГ00190278 тоот Зээлийн гэрээний үүрэгт тооцож байгаа талаарх ямар нэгэн мэдээлэл агуулаагүй байх тул ийнхүү ЗГ00190278 тоот Зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хариуцагч татгалзал, түүний үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

7. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд аливаа этгээдээс ямар нэг үйлдэл хийх, эсвэл хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гээд тус хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг гурван жилээр тогтоожээ.

Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг. Талуудын байгуулсан ЗГ00190278 тоот гэрээний хугацаа 2020.06.21-ний өдөр дууссан боловч үүнээс хойш нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардаж 2020.08.18-ны өдөр хариуцагчид мэдэгдэл өгсөн үеэс эхлэн тоолно. Нэхэмжлэгч аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023.06.28-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Шаардах эрх үүссэн үеэс хөөн хэлэлцэх хугацаа тасалдах хүртэл хугацааг тооцоход гэрээний үүргийг шаардах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

8. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д . . . Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн *******, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. . , мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д . . . Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй, хариуцагч зээл, түүний хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч төлөгдөөгүй үндсэн үүрэг, зээлийн гэрээний хугацаа дахь хүү, зээлийг төлөх хүртэл хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

9. Нэхэмжлэгч хүүг шаардахдаа үндсэн зээл дээр өмнөх сарын төлөгдөөгүй хүүгийн нийлбэр буюу өссөн дүнгээс бодсон нь тухайн үед мөрдөгдөж байсан Монголбанкны 2018 оны А-203 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-д заасан хүү тооцох аргачлалыг зөрчсөн байна.

Зүй нь 40,000,000 төгрөгийн зээлийн сарын 2,9 хувийн хүүг 2019.12.21-ний өдрөөс хүртэл нийт 49 сарын хугацаанд тооцоход 56,840,000 төгрөг байна.[1] Харин нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хүү тоцооллын хүснэгтэд заасан хугацаанаас нийт 41 сарын хугацаанд тооцоход 9,512,000 төгрөг болно.[2]

10. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд . . . зээлдүүлэгч нь 2023.09.26-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Т.той холбоотой өөр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэл гаргасан ба тус шүүхээс иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж хариуцагч Т.т Хан-уул дүүрэг, -р хороо, хөдөө аж ахуйн сургууль байр 8 тоот хаяг, 94144128 утасны дугаараар шүүхийн нэхэмжлэлийг 2024 онд хүлээлгэн өгсөн байна. Тиймээс тус хаягийн дагуу танай шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргаж байна. гэснээс үзэхэд нэхэмжлэлийг 2024 оны 1 дүгээр сард гаргах боломжтой байсан боловч 20*******.01.14-нд гаргасан нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Ийнхүү хугацаа хэтрүүлсэн нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-т зааснаар хүү, анз авах эрхээ алдах тул хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох хугацааг нэхэмжлэл гаргах боломжтой байсан хугацаагаар хязгаарлан тооцсон болно. /хэргийн 2 дугаар тал/

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй. гэж зааснаас үзэхэд мөн анз болон нэмэгдүүлсэн хүү нь гэрээний хариуцлага болохын хувьд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар төсөөтэй хэрэглэсэн болохыг дурдав.

11. Нотариатын зардалд 32,000 төгрөг шаардсан тухайд нэхэмжлэгч гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирлыг шаардах эрхтэй боловч хохирол гарсан болохоо нотлох үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй. Уг зардалд хамааруулан нэхэмжлэгчээс гарган өгсөн 2 баримт нь уг маргаанд хамаарах баримтыг гэрчилсэн талаарх тэмдэглэгээ байхгүй, цаг хугацааны хувьд зөрүүтэй байх тул үнэн зөв гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. /хэргийн 6, 7 дугаар тал/

12. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж заасан. 

Талууд №БГ00190278 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан аймгийн сумын 4-р баг Сариг а36 байр 0 тоотод орших 480 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд *******, аймгийн сумын 3-р багийн нутаг дэвсгэрт орших 360 м.кв хэмжээтэй 4 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууц барих зориулалттай газар эзэмших эрхийг барьцаалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирч, холбогдох бүртгэлд зохих журмын дагуу бүртгүүлсэн байх тул уг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

13. Дурдсаныг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Т.оос зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 40,000,000 төгрөг, хүү болон хэтэрсэн хугацааны хүү 56,840,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,512,000 төгрөг, нийт 106,352,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ББСБ ХХК-д олгож, үлдэх 21,231,835 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  аймгийн сумын 4 дүгээр баг Сариг а36 байр 0 тоотод орших 480 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд *******, аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших 360 м.кв хэмжээтэй газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэв.

14. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 866,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 759,910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Т.оос 106,352,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ББСБ ХХК-д олгож, үлдэх 21,231,835 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч Т. нь үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд аймгийн сумын 4 дүгээр баг Сариг а36 байр 0 тоотод орших 480 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд *******, аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших 360 м.кв хэмжээтэй газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /70,200+795,870/ нийт 866,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 759,910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 



ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН