| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Уранзул |
| Хэргийн индекс | 192/2025/04213/И |
| Дугаар | 192/ШШ2025/04183 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/04183
| 2025 05 16 | 1*******2/ШШ2025/04183 |
|
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* *******, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:ЙЙ7501*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, гудамж, 2*******б тоот хаягт оршин суух, овогт /рд:ЙЙ74071*******1*******/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 сарын 0*******-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ж.******* миний бие С.тай танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2004 оны 05 сарын 03-ны өдөр том охин /рд:, 2013 оны 11 сарын 20-ны өдөр бага охин /рд:/ тус тус төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан ба зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 201******* оноос салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш 2 охин маань миний асрамжид өсөж торниж байн. Одоо бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул охин д тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь С.д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ...Миний бие С.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. С.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй тул хэргийг минь хааж өгнө үү гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан...бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ гэж заасан.
Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй ба хууль зөрчөөгүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв байна.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ж.*******ын нэхэмжлэлтэй, С.д холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35, төгрөгийг улсын орлогод үлдээж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн данснаас 35, төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******од олгосугай.
3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ