| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/00888/И |
| Дугаар | 192/ШШ2025/04304 |
| Огноо | 0000-00-00 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/04304
| 2025 05 20 | 192/ШШ2025/04304 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* гол сум, ******* дүгээр хороо, ******* баг ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Их монгол гудамж 17011, , 9 давхарт байрлах, ХХК /РД: /-д холбогдох,
Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б25/0019 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор олгож, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, түүний өмгөөлөгч С.Сэргэлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.******* хариуцагч ХХК-д холбогдуулан Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б25/0019 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор олгож, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: овогтой ******* миний бие ХХК-нд 2021 оны 11 дүгээр сараас хойш тасралтгүй ажиллаж байгаад үндэслэлгүйгээр тус компанийн захирлын 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б25/0019 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан шалтгаанаар ажлаас халагдсан. Миний бие ингэж ажиллах хугацаандаа урьд өмнө нь ямар нэг сахилгын шийтгэл авч байгаагүй ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэсээр ирсэн. Би эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хуульч нараас зөвлөгөө авахад хугацаатай хөдөлмөрийн гэрээг хуанлийн өдрөөр бус үйл явдлаар тодорхойлох ёстой мөн сунгасан хугацааны нийлбэр 2 жилээс хэтэрсэн бол уг гэрээг хугацаагүй байгуулсан тооцох зохицуулалттай байтал хууль зөрчиж хуанлийн хугацаагаар гэрээ байгуулсан байна. өөрөөр хэлбэл намайг ажил олгогч хууль бусаар халсан гэж ойлгож дээрх тушаалыг зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах гурван талт хорооны дүрмийн 3.3.4-т тус тус зааснаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах гурван талт хороонд үүгээр хандсан боловч эвлэрэн хэлэлцээгүй бөгөөд тус гурван талт хорооноос Хөдөлмөрийн тухай хуулийн 154.5 дахь хэсэгт зааснаар 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 25/08 дугаартай тэмдэглэл гаргасан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаанаа шүүхээр хянан шийдвэрлүүлж хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Иймд үүссэн асуудлыг хянан үзэж ажлаас чөлөөлсөн 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б25/0019 дугаар тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү. гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н.*******гаас ХХК-д холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Гүйцэтгэх захирлын Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай 2025 оны 01-р сарын 06-ны өдрийн Б25/0019 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Манай ГХОХХК нь 2020 оны 03 сард үүсгэн байгуулагдсан компани бөгөөд Төрийн өмчит ХК-аас 2021 оны 03-р сард зарлагдсан Цанхийн зүүн уурхайн гэрээт олборлогч сонгон шалгаруулах тендерт түншлэл-ээр оролцон шалгарч, гэрээ байгуулах эрх авсны дагуу тус компанитай 2021 оны 11 сарын 09-ний өдөр ЭТТ-2021/705 дугаартай Таван ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ- г байгуулан Өмнөговь аймаг, Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байх Таван нүүрсний ордын Цанхийн зүүн уурхайд түншлэлийн дагуу гэрээт гүйцэтгэгчээр хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх болсон. эхүү гэрээт төслийн ажлыг хийж гүйцэтгэхдээ ажил олгогч нь дээрх гэрээний санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээ, цаг хугацаагаар хязгаарлагдсан хугацаа/36 сар/-тай уялдуулан ажилтнуудтай Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6 дах хэсэгт заасан хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах болсон. Нэхэмжлэгч /Н.*******/-тэй 2021 оны 11 сарын 29-нд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан, Дампын оператораар ажиллуулах болсон. Дээр дурдсан ХК-тай байгуулсан ЭТТ-2021/705 дугаартай хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлын гэрээний хугацаа дуусгавар болж буйтай холбоотойгоор ажил олгогчийн зүгээс 2024 оны 11 сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болох талаар мэдэгдэж, улмаар 2025 оны 01 сарын 06-ны өдрийн Б25/0019 тоот тушаалаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Иймд Ажил олгогчоос нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг гэрээнд заасны дагуу хугацаа нь дуусгавар болж, түүнийг ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б25/0019 дугаартай тушаал, итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн маргаан зохицуулалтын гурван талт хорооны 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №25/08 дугаартай хуралдааны тэмдэглэл, ХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 01/1009 дугаартай дугаартай албан бичиг, мэдэгдэх хуудас, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 021-ний өдрийн Үзлэгийн тэмдэглэл, түүний хавсралт, тус шүүхийн шүүгчийн П.Дэлгэрсайханыг гэрчээр асуусан тэмдэглэл. Н.*******гийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт.
3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: ХК болон эн түншлэл нарын хооронд байгуулагдсан Таван ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ, ХХК болон Г.Мөнхбат нарын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ, Г.Мөнхбатын гар өргөдөл, ХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 12/2167 дугаар албан бичиг, мөн компанийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 01/883 дугаартай албан бичиг, ХК болон түншлэл, түүнийг төлөөлж ХХК-ийн хооронд байгуулсан Цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ, ХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01/2*******5 дугаартай албан бичиг, Таван ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт,нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ /этт-2021/705/-ний ажлыг зогсоосон тухай 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн акт, Цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ /ЭТТ-2024/1171/-ний ажил эхлүүлэх тухай 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн акт, ХХК болон Н.******* нарын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ.
3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй
гэж дүгнэв.
Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.
2. Нэхэмжлэгч Н.*******гаас хариуцагч ХХК-нд холбогдуулан
ХХК-ийн гүйцэтгэх захирлын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б25/0019 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүх хуралдаанд мэтгэлцдэг.
3. Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч
С.Сэргэлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:.... Нэхэмжлэгч Н.******* нь ХХК-тай 2021 оны 11 дүгээр сараас хойш тасралтгүй ажиллаж байгаад 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б25/0019 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах гурван талт хорооны дүрмийн 3.3.4-т зааснаар Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах гурван талт хорооноос 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 25/08 дугаартай тэмдэглэлээр эвлэрэн хэлэлцээгүй байна. ХХК-ийн гүйцэтгэх захирлын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б25/0019 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 25,124,831 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү...гэжээ.
3.1. Хариуцагч ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч
шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... ХХК нь 2020 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Төрийн өмчид ХК-аас 2021 оны 03 дугаар сард зарласан Цанхийн зүүн уурхайн гэрээт олборлогч сонгон шалгаруулах тендерт түншлэл-ээр оролцон шалгарч, гэрээ байгуулах давуу эрх авсны дагуу захиалагч Төрийн өмчид ХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ЭТТ-2021/705 дугаартай Таван ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэсэн. эхүү гэрээ 36 сарын хугацаатай уялдуулан Н.*******тай Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-т зааснаар хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан. ХК-тай ажил гүйцэтгэх гэрээ 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дууссан тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болох талаар нэхэмжлэгчид мэдэгдэл өгч, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б25/0019 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Ажил олгогчоос хуульд заасны дагуу ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. ХХК-ны гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны
өдрийн Б25/0019 дугаартай тушаалаар Н.*******г хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр тус компанийн Уулын хэлтсийн дампын оператор NTE240 ажлаас чөлөөлсөн болох нь ХХК-ны гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б25/0019 дугаартай тушаалын хуулбараар тогтоогдож байна /хх-3х/.
4.2. Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт
хорооны 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №25/08 дугаартай тэмдэглэлээр ажилтан Н.*******, ажил олгогч ХХК-ний хооронд үүссэн маргааныг талууд харилцан тохиролцож эвлэрээгүй байна /хх-5-7х/.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
4.3. ХХК нь гэрээгээр уул уурхайн туслах үйл ажиллагаа явуулах 09900 дугаартай үйл ажиллагааны чиглэл нь улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь ХХК-ийн улсын бүртгэлийн 9019097*******7 дугаартай гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна /хх-11х/.
4.4. ХК болон түншлэл 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №ЭТТ-2021/705 дугаартай Таван ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан болох нь Эрдэнэ ХК болон түншлэл 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №ЭТТ-2021/705 дугаартай Таван ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-ний хуулбараар тогтоогдож байна. Уг гэрээний талуудаар захиалагчаар ХК, гүйцэтгэгчээр түншлэл-д ХХК, ХХК, ар ХХК-иуд хамтарсан байна. Гэрээний 9.1-т гэрээний хугацаа нь гэрээ байгуулж ажил эхлүүлэх акт үйлдсэн өдрөөс хойш 36 сарын хугацаатай байна гэж заасан байна /хх-20-41х/.
ХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 12/2167 дугаартай албан бичгээр түншлэл-д гэрээ байгуулах эрх олгосон тул дээрх гэрээг талууд байгуулсан нь албан бичгээр тогтоогдож байна /хх-92х/.
Мөн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №ЭТТ-2021/705 дугаартай Таван ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-ний ажлыг зогсоож, гэрээ дүгнэсэн актыг талууд 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үйлдэж, талуудын эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна /хх-117-119х/.
4.5. ХК болон түншлэл 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №2024/1171 дугаартай цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан болох нь Эрдэнэ ХК болон түншлэл 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №2024/1171 дугаартай цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-ний хуулбараар тогтоогдож байна. Уг гэрээний талууд захиалагчаар ХК, гүйцэтгэгчээр түншлэл-д ХХК, ХХК-иуд хамтарсан байна. Гэрээний 9.1-т гэрээний хугацаа нь гэрээ байгуулж ажил эхлүүлэх акт үйлдсэн өдрөөс хойш 36 сарын хугацаатай байна гэж заасан байна /хх-94-1*******х/.
ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/883 дугаартай албан бичгээр ХХК болон ХХК-ийн түншлэл-д гэрээ байгуулах эрх олгосон тул дээрх гэрээг талууд байгуулсан нь албан бичгээр тогтоогдож байна /хх-93х/.
ХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01/82*******5 дугаартай албан бичгээр ХХК-нд ажил эхлүүлэх болон 8.0 сая м3-ээс багагүй уулын ажил гүйцэтгэх талаар мэдэгдсэн байна /хх-115-116х/.
Дээрх 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №2024/1171 дугаартай цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу ажил эхлүүлэх актыг талууд 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр эхлүүлэхээр харилцан тохиролцож, эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж баталгаажуулжээ /хх-120-121х/.
4.6. Нэхэмжлэгч Н.******* болон хариуцагч ХХК-ийн хооронд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаагаар байгуулсан байна. Хөдөлмөрийн гэрээний 3.1-т зааснаар талууд туршилтын хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх 3 сарын хугацаагаар тогтоосон байна. Гэрээний 2.1-т ажил олгогч ажилтныг тус компанид энэ гэрээний нөхцөлийн дагуу Дампын оператор албан тушаалд ажиллуулахаар авсан.... гэж заасан байна. Гэрээний 3.1.3-т ажилтан нь туршилтын хугацааны ажил гүйцэтгэлийн үнэлгээгээр тэнцсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээний 3.2.1-т заасан хугацаагаар хөдөлмөрийн гэрээг сунгасанд тооцогдох бөгөөд үүнийг захирлын тушаалаар баталгаажуулна гэж заасан байна. Гэрээний 3.2.1-т эхүү гэрээний 3.1.3-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээ нь дараах хугацаатай байна. Үүнд: ажилтан туршилтын хугацааг амжилттай дуусгавар болгосон тохиолдолд мөн өдрөөс эхлэн ажил олгогч болон ХК нарын хооронд байгуулсан 2021 оны 11 дүгээр сард байгуулагдсан Таван ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-ний хугацаа дуусгавар болох хүртэл гэж гэрээний хөдөлмөрийн гэрээний хугацааг заасан байна /хх-122-126х/.
4.7. Нэхэмжлэгч Н.******* болон хариуцагч ХХК нар нь 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцжээ. Гэрээний 2.1-т ажил олгогч нь ажилтныг тус компанид энэ гэрээний нөхцөлийн дагуу Дампын оператор албан тушаалд ажиллуулахаар авсан гэж заасан, гэрээний 3.1-т талууд хөдөлмөрийн гэрээний төрөл, түүний дагуу ажлын байрны онцлогт нийцүүлэн энэхүү хөдөлмөрийн гэрээний хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-т тус тус заасны дагуу тохиролцон байгуулав. Үүнд: ... ажил олгогч болон ХК нарын хооронд байгуулсан 2021 оны 11 дүгээр сард байгуулагдсан Таван ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-ний хугацаа дуусгавар болох хүртэл гэж гэрээний хугацааг заасан байна /хх-128-132х/.
4.8. ХХК-аас нэхэмжлэгч Н.*******д хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаарх мэдэгдлийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр танилцуулж, гардуулан өгсөн байна /хх-135х/.
5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дэх хэсэгт заасныг дүгнэхэд
хариуцагч ХХК-тай нэхэмжлэгч Н.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаагаар буюу 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх 3 сарын хугацаагаар байгуулж, тус компанид Дампын оператор албан тушаалд ажиллахаар болсон байна. Гэрээний 3.1.3-т ажилтан нь туршилтын хугацааны ажил гүйцэтгэлийн үнэлгээгээр тэнцсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээний 3.2.1-т заасан хугацаагаар хөдөлмөрийн гэрээг сунгасанд тооцогдох бөгөөд үүнийг захирлын тушаалаар баталгаажуулна гэж заасан байна. Гэрээний 3.2.1-т эхүү гэрээний 3.1.3-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээ нь дараах хугацаатай байна. Үүнд: ажилтан туршилтын хугацааг амжилттай дуусгавар болгосон тохиолдолд мөн өдрөөс эхлэн ажил олгогч болон ХК нарын хооронд байгуулсан 2021 оны 11 дүгээр сард байгуулагдсан Таван ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-ний хугацаа дуусгавар болох хүртэл гэж хөдөлмөрийн гэрээний хугацааг заасан байна. Ажил олгогчоос туршилтын гэрээний хугацааг дуусмагц нэхэмжлэгч Н.*******гийн хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацааг дүгнээгүй, дүгнэсэн талаар хэрэгт баримтыг хариуцагчаас гаргаж өгөөгүй тул хөдөлмөрийн туршилтын гэрээг дүгнэсэн гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаанд ажил гүйцэтгэлийн үнэлгээгээр тэнцсэн тохиолдолд Хөдөлмөрийн гэрээний 3.2.1-т заасан хугацаа буюу ажил олгогч болон ХК нарын хооронд байгуулсан 2021 оны 11 дүгээр сард байгуулагдсан Таван ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-ний хугацаа дуусгавар болох хүртэл гэж гэрээний хөдөлмөрийн гэрээний хугацаа тогтоохоор заасан тул ажил гүйцэтгэх гэрээний 36 сарын хугацаагаар зохигчдын хооронд байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээг сунгасан гэж үзэх үндэслэлгүй, мөн гэрээг сунгасан талаар захирлын тушаалаар баталгаажуулаагүй байна.
Зохигчдын хооронд байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2 дахь хэсэгт зааснаар туршилтын хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн хугацаатай гэрээ гэж үзнэ. Харин уг хөдөлмөрийн гэрээний 3.1.3, 3.2.1-т зааснаар туршилтын хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг дүгнэж, хөдөлмөрийн гэрээг сунгаагүй тул анх байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаагаар буюу 3 сарын хугацаагаар туршилтын хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгасан гэж үзнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно гэж зааснаар зохигчдын хооронд анх байгуулсан туршилтын хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа 3 сар байх нь хуульд нийцэх юм.
э нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт э хуулийн 50.1.3, 50.1.4, 50.1.5, 50.1.6-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээг дуусгавар болгох тухай сануулаагүй бөгөөд ажилтан үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасантай нийцэх бөгөөд ажил олгогчоос туршилтын хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг дүгнээгүй, ажилтан үргэлжлүүлэн ажилласныг ажил олгогч зөвшөөрсөн, энэ талаар хариуцагч талаас маргаагүй тул түүнийг үргэлжлүүлэх хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэсэнд тооцож, туршилтын журмаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг дахин 3 сарын хугацаагаар сунгасанд тооцно.
2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаагаар буюу 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх 3 сарын хугацаагаар байгуулсныг дахин 3 сарын хугацаагаар сунгаж, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сунгасан гэж үзнэ. 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр туршилтын гэрээний хугацаа дууссан бөгөөд нэхэмжлэгч Н.******* нь нийт 6 сар туршилтын хугацаагаар ажилласан байна. Гэрээний 3.2.1-т заасан ХК нарын хооронд байгуулсан 2021 оны 11 дүгээр сард байгуулагдсан Таван ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-ний хугацаа дуусгавар болох хүртэл гэж гэрээний хөдөлмөрийн гэрээний хугацаа тогтоохоор заасан тул ажил гүйцэтгэх гэрээний 36 сарын хугацаагаар зохигчдын хооронд байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулсанд тооцох нь зүйтэй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6 дахь хэсэгт санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулсан гэж үзэн, гэрээний 3.2.1-т зааснаар хугацаатай байгуулсан туршилтын хугацаагаар ажиллуулах гэрээг санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх гэрээг болгож хугацаатай хөдөлмөрийн гэрээний өөр төрлөөр өөрчилсөнд тооцно. э талаар хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6 дахь хэсэгт заасан хугацаатай хөдөлмөрийн гэрээ гэж шүүхэд тайлбар гаргасантай нийцэж байна.
6. Зохигчид нь 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээнд
нэмэлт, өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцсон бөгөөд уг нэмэлт, өөрчлөлтөөр гэрээний 3.1-т зааснаар ХК нарын хооронд байгуулсан 2021 оны 11 дүгээр сард байгуулагдсан Таван ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-ний хугацаа дуусгавар болох хүртэл гэж гэрээний хөдөлмөрийн гэрээний хугацаа тогтоохоор заасан тул ажил гүйцэтгэх гэрээний 36 сарын хугацаагаар зохигчдын хооронд байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацааг өөрчилсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.6 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хугацаатай гэрээний төрлөөр хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан гэж байгаа боловч энэхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.6 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн хугацаатай гэрээг 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр анхны туршилтын хугацаагаар байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.1-т зааснаар өөрчилж, хөдөлмөрийн хугацаатай гэрээг өөрчилсөн гэж шүүх дүгнэсэн. Харин зохигчид 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцсон нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр туршилтын гэрээ дууссан өдрөөс хойших гэрээний 3.2.1-т заасан хугацаагаар гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.6 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсныг нөхөн баталгаажуулсан гэж шүүх дүгнэж байна.
7. Ийнхүү ажил олгогч ХХК нь ажилтан Н.*******тай
Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2 дахь хэсэгт заасан туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээг 6 сар, Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.6 дахь хэсэгт заасан хугацаатай хөдөлмөрийн гэрээг ХК нарын хооронд байгуулсан 2021 оны 11 дүгээр сард байгуулагдсан Таван ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-ний хугацаа дуусгавар болох хүртэл хугацаагаар ажил гүйцэтгэх гэрээний 36 сарын хугацаагаар тогтоосон нь хэрэгт авагдсан баримтаар хөдөлбөргүйгээр тогтоогджээ. Өөрөөр хэлбэл анх байгуулсан туршилтын хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.6 дахь хэсэгт заасан хугацаатай хөдөлмөрийн гэрээ болгож өөрчилж, гэрээний хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №ЭТТ-2021/705 дугаартай Таван ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-ний 36 сарын хугацаагаар тогтоож, уг ажил гүйцэтгэх гэрээний 36 сарын хугацаа дуусахад хугацаатай хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоор зохигчид хугацаатай хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
7.1. ХК болон түншлэл 2021 оны 11 дүгээр
сарын 09-ний өдрийн №ЭТТ-2021/705 дугаартай Таван ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-ний 36 сарын хугацаа нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дууссан байхад ажил олгогч ХХК-аас нэхэмжлэгч Н.*******д ажлаас чөлөөлөх мэдэгдлийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр танилцуулан гардуулсан, түүнийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б25/0019 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн байна. Үүнээс дүгнэхэд хариуцагч ХХК нь Н.*******тай байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээг дууссан өдрөөс хойш 13 хоногийн дараа ажлаас чөлөөлөх мэдэгдлийг өгч, 52 хоногийн дараа ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй буюу ажилтан хөдөлмөрийн хугацаатай гэрээ дууссанаас хойш 52 хоног ажлын байранд үргэлжлүүлэн ажилласан байдал тогтоогдож байна.
э нь нэхэмжлэгч Н.*******гийн 2024 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг хүртэлх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогддог ба хариуцагч ХХК нь Н.*******г 2024 оны 12 дугаар сарыг дуустал ажилласантай маргаагүй, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбараар мөн тогтоогдсон /хх-122х/.
7.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт э
хуулийн 58.1.3, 139.1-д зааснаас бусад тохиолдолд хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцно гэж зааснаар Н.*******тай анх Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2 дахь хэсэгт заасан туршилтын хугацаагаар байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа, мөн дараа нь хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.6 дахь хэсэгт заасан хугацаатай хөдөлмөрийн гэрээний нийт хугацаа 2 жилээс дээш өнгөрсөн байхад хариуцагч ХХК нь Н.*******тай байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацааг дууссанаас хойш ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дүгнээгүй, цуцлаагүй үргэлжлүүлэн ажиллуулсан нь тогтоогдсон бөгөөд түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал гэрээний хугацаа дууссанаас хойш 52 хоногийн дараа хүчин төгөлдөр болсон хууль зүйн фактаас дүгнэхэд ажил олгогч буюу хариуцагч ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар Н.*******тай хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулсан нь тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч ХХК-ны гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б25/0019 дугаартай тушаалаар Н.*******г хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр тус компанийн Уулын хэлтсийн дампын операторын ажил, албан тушаалаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул уг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй юм.
Мөн хариуцагч ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6 дахь хэсэгт заасан хугацаатай хөдөлмөрийн гэрээг ХК нарын хооронд байгуулсан 2021 оны 11 дүгээр сард байгуулагдсан Таван ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-ний хугацаа дуусгавар болох хүртэл хугацаагаар ажил гүйцэтгэх гэрээний 36 сарын хугацаагаар тогтоож ажиллуулсан бөгөөд уг гэрээний ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дуусахаас өмнө дахин ХК-тай 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №2024/1171 дугаартай цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан, ажил гүйцэтгэх гэрээний хугацааг дахин 36 сараар тогтоож, энэхүү ажил гүйцэтгэх гэрээний ажил эхлүүлэх актыг талууд 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр баталгаажуулан, ажил гүйцэтгэх гэрээний дагуу уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил тасралтгүй үргэлжилж байгаа нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Н.*******гийн хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр гүйцэтгэж байсан ажил үүрэг нь хэвээр үргэлжилж байгаа талаар нэхэмжлэгч талаас тайлбар гаргадаг ба хариуцагч талаас уг ажил үйлчилгээ хэвээр үргэлжилж байгааг зөвшөөрдөг боловч Дампын операторын орон тоо цөөрсөн гэж тайлбарлаж мэтгэлцдэг боловч энэхүү Дампын операторын орон тоо цөөрсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, түүнийг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд хэрэгт авагдсан гэрч болон бусад бичгийн нотлох баримтаар ХХК нь ХК-тай уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг үргэлжлүүлэн ажиллаж байгаа нь тогтоогдсон. Хариуцагчаас нэхэмжлэгч талын уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил хэвийн үргэлжилж байгаа гэсэн тайлбарыг үгүйсгээгүй болохыг дурдах нь зүйтэй юм.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50. 1, 50.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч ХХК-ны гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б25/0019 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.*******г ХХК-ны Уулын хэлтсийн дампын операторын ажил, албан тушаалд эгүүлэн томилох нь зүйтэй гэж дүгнэв.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт
хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.1.1-т нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж гэж, мөн журмын 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж зааснаар Н.*******гийн сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджаар тооцож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсний олговрыг олгох нь зүйтэй байна.
8.1. Хариуцагч ХХК болон нэхэмжлэгч Н.******* нарын
хооронд байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ, 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний 5.1-т заасан...ажилтны цалин хөлс сар бүр 2,110,000 төгрөг байна... гэж зааснаар нэхэмжлэгчийн үндсэн цалин 2,110,000 төгрөг гэдэг нь тогтоогдож байх бөгөөд мөн гэрээний 5.2.3-т ...ажилтныг урамшуулах асуудлыг хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна... гэж заасан байна. Харин Н.*******гийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх 2024 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх тодорхойлолтоор үндсэн цалин болох 2,110,000 төгрөгөөс нэмэгдүүлэн цалин, хөлс, урамшууллыг тогтмол үндсэн цалингаас нэмж сар бүр авч байсан нь тогтоогдож байна. Ийнхүү 2024 оны 10, 11, 12 дугаар сарын цалингийн дундаж нь 5,024,966 төгрөгөөр тогтоогдож байна. /2024 оны 10 дугаар сарын цалин 5,037,896 төгрөг, 11 дүгээр сарын цалин 6,252,344 төгрөг, 12 дугаар сарын цалин 3,784,659 төгрөг/
Тэгвэл нэхэмжлэгчийн дундаж цалин хөлс болох 5,024,966 төгрөгийг түүнийг ажилгүй байсан 5 сарын хугацаанд үржүүлэн тооцвол 25,124,831 төгрөг болж байна.
Иймд хариуцагч ХХК-аас 25,124,831 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговорт олгохоор шийдвэрлэв.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт
ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1 дэх хэсэгт өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан гэж зааснаар албан журмаар даатгуулахаар, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Ажил олгогч болон энэ хуулийн 7.2, 7.3, 7.4, 7.5-д заасан даатгуулагч дараах хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэж зааснаар хариуцагч хариуцагч ХХК-аас нэхэмжлэгчид шүүхээс олгохоор тогтоосон цалин хөлсний нөхөн олговорт нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар нөхөн төлөлт хийх болон нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт баталгаажуулалт хийх үүргийг хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн
57.3, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 50 дугаар зүйлийн
50.4, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан ХХК-ны гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б25/0019 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.*******г ХХК-ны Уулын хэлтсийн дампын операторын ажилд нь эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч Н.*******гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговорт ХХК-аас 25,124,831 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгож, уг олговроос холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт баталгаажуулалт хийхийг ХХК-нд даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн
57.3, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД