| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/01703/И |
| Дугаар | 192/ШШ2025/04265 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/04265
2025 05 20 2/ШШ2025/04265
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******* хороо, 1 хороолол, ******* гудамж, 6 байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /рд:*******/
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1******* хороо, ******* оргил их монгол улс гудамж, байр, 23******* тоот хаягт оршин суух, овогт ийн /рд:ЧП*******2040320/
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, 2 хороо, хороолол, чингисийн өргөн чөлөө гудамж, б байр, тоот хаягт оршин суух, овогт гийн /рд:СК9502111*******/
Нэхэмжлэлийн шаардлага: Нотариатын үйлдэл хууль бус болохыг тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнгөнтуул, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, түүний өмгөөлөгч М.Бадрал, гэрч Д.Батзаяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Энхболор нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн А.******* Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 хороо, ын амны 1А тоот хаягт байрлах 16******* м.кв талбайтай аялал жуулчлал, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-214 дугаарт бүртгэгдсэн болох нь улсын бүртгэлийн 0012*******3012 тоот гэрчилгээгээр нотлогдож байгаа болно. Иргэн Б.******* 2024.10.01-ний өдөр Нийслэлийн тойргийн нотариатч Д.Солонго-н бүртгэлийн 0595 тоот итгэмжлэлийн дагуу иргэн Лхагвадоржийн Лхагва-Очирт дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, арилжих, зээлийн, банк, ББСБ-ын зээлээр худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, хүсэх зэрэг бүрэн эрхийг олгосон боловч 2024.10.16-ны өдөр нотариатч Д.Солонгод хүсэлт гаргаж Л.Лхагва-Очирт олгосон итгэмжлэлээ цуцалсан байдаг. Төлөөлүүлэгч Б.******* дээрх итгэмжлэлийг цуцлах хүсэлт гарган цуцлуулсан байхад Л.Лхагва-Очир дээрх итгэмжлэлийг үндэслэн түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 8 хороо, ын амны 1А тоот хаягт байрлах 16******* м.кв талбайтай аялал жуулчлал, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдийн нэр дээр шилжүүлсэн болохыг 2024.11.18-ны өдөр мэдсэн бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг цуцлагдсан, хуулийн шаардлага хангахгүй итгэмжлэлийг үндэслэн гуравдагч этгээдэд худалдсан гэрээг үнэн зөв болохыг гэрчилсэн үйлдлийг нотариатч Б. хийсэн байдаг. Иргэн Б.Соёл-Эрдэнийн эд хөрөнгийн эрх нотариатч Б.гийн үйлдлийн улмаас зөрчигдөж байх тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Нотариатч Б. Нотариатын тухай хуулийн 25.1.1-д заасан гэрээ, хэлцэл гэрчлэх үйлдэл хийхдээ уг хуулийн 21.2.5-д нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлаагүй улмаас цуцлагдсан итгэмжлэлийг үндэслэн иргэн Б.Соёл-Эрдэнийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдсан гэрээг гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй тул иргэн Б.Соёл-Эрдэнийн өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 хороо, ын амны 1 А тоот хаягт байрлах 16******* м.кв талбайтай аялал жуулчлал, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдсан болохыг гэрчилсэн үйлдэл хууль бус гэж үзэж байна. Иймд нотариатч Б.гийн иргэн Б.*******эс иргэн Л.Лхагва-Очирт олгосон итгэмжлэлийг үндэслэн иргэн Б.Соёл-Эрдэнийн өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 хороо, ын амны 1 А тоот хаягт байрлах 16******* м.кв талбайтай аялал жуулчлал, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдсан үйлдлийн үнэн зөв болохыг гэрчилсэн нотариатч Б.гийн үйлдэл хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.******* нь Л.Лхагва-Очирт 2024.10.01-ний өдөр Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 8-р хороо ын ам /1*******091/16**************/ 1А тоот 16******* м.кв аялал зуучлалын АОС худалдах, арилжих, зээлээр худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг итгэмжлэл өгсний дагуу 2024.11.18-ны өдөр Б.Соёл-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Лхагва-Очир болон Л. С.Бадамсүрэн нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах 2523 тоот гэрээ байгуулагдсан. Тус худалдах худалдан авах гэрээний дагуу Л. С.Бадамсүрэн нарын нэр дээр 2025.11.18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байна. Б.******* 2024.11.11-ний өдөр цуцлагдсан итгэмжлэлээр худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэдгийг мэдсэн боловч 2024.12.09-ний Б.******* нь тухайн өдөр би итгэмжлэлийн үйлдлийг хүлээн зөвшөөрч, худалдан авагч Л.д нотариат дээр ирж тус үл хөдлөх хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээний талаар хууль шүүх, цагдаагийн байгууллагад гомдол гаргахгүй гэсэн баталгаа гаргаж өгч үйлдлийн баталгаажуулан худалдан худалдах авах гэрээнд нотариат дээр ирж өөрийн гарын үсэг зурж баталгаажуулсан болно. Энэ үйлдэлтэй холбоотойгоор 2024.12.09-ний өдөр гэрээний төлбөрийн үнэд тооцуулан *******0,000,000 төгрөгт Д.Батзаяагаас авто машин худалдах, худалдан авах гэрээний үйлдэл хийсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй нотариатын үйлдлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй Б.Соёл-Эрдэнийн нэхэмжлэлтэй Б.д холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа иргэн Л.ы нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Л. миний бие Хан-Уул дүүргийн 8-р хороо, ын ам /1*******091/, 16**************/ 1a тоот хаягт байрлах 16******* м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2024.11.18-ны өдөр №2523 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу С.Бадамсүрэнгийн хамт иргэн Б.Соёл-Эрдэнийн иргэн Л.Лхагва-Очирт өгсөн итгэмжлэлийн дагуу худалдан авч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан болно. Улмаар С.Бадамсүрэнд холбогдох төлбөрийг төлж дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө бүрэн шилжүүлэн авч 2024.12.04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Гэтэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарчихсан байхад 2024 оны 12 дугаар сарын эхээр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г баталсан нотариатаас ярьж Б.******* гэдэг хүн итгэмжлэлээ хүчингүй болгуулсан тул энэ гэрээ хүчингүй гэж нотариат дээр ирлээ. Та ирж уулзана уу" гэж хэлсэн. Ингээд Л. миний бие Б.*******тэй уулзсан бөгөөд итгэмжлэлээ хүчингүй болгосон гэсэн ийм зүйл болсон юм бол энэ гэрээг буцаагаад өгсөн авснаа өгч авъя, та нар өөрсдөө учраа ол гэж хэлэхэд Б.******* нь үл хөдлөх хөрөнгөө *******41,000,000 төгрөгөөр үнэлээд 215,000,000 төгрөгийг өгчихвөл надад гэрээг хүчингүй гэж үзэх үндэслэл байхгүй, энэ мөнгийг авчихвал гэрээг хүлээн зөвшөөрнө, мөнгөө авчихвал үл хөдлөх хөрөнгө худалдсан энэ гэрээ надад хамаагүй гэж хэлсэн. Тиймээс 2024.11.18-ны өдрийн №2523 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр гэж тооцож, гэрээг хүлээн зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг *******41,000,000 гэж тохиролцон өмнө төлсөн төлбөрийг суутган тооцож үлдэгдэл төлбөр 215,000,000 төгрөгийг авч 2024.12.09-ний өдөр Баталгаа-г Б.******* нь гаргаж өгсөн байдаг. Дээрх Баталгаа"-нд Б.******* нь ... миний бие Бямбацог овогтой ******* миний бие Ү-214 дугаар улсын бүртгэлийн дугаартай, 0012*******3012 гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгийн 2024.11.18-ны өдрийн 2523 бүртгэлийн дугаартай үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээний талаар хууль шүүх, цагдаагийн байгууллагаар ямар нэгэн гомдол санал гаргахгүй баталгаа гаргаж байна. Тус үл хөдлөх эд хөрөнгийн үнэ *******41,000,000 төгрөгийн үнэтэй .... Бямбацог овогтой ******* миний нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн 2024.11.18-ны өдрийн 2523 бүртгэлийн дугаартай үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээний төлбөр тооцоо дууссан болно" гэсэн баталгааг гаргаж өгсөн. Мөн 2024.11.18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г баталсан нотариатын бүртгэлийн хуудасны тамга" гэсэн хэсэгт ******* итгэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа болно гэж өөрийн гараар бичиж итгэмжлэл болон 2024.11.18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г хүлээн зөвшөөрсөн болно. Өөрөөр хэлбэл дээрх баталгаа болон нотариатын бүртгэлийн хуудсанд тэмдэглэсэн баталгаагаараа 2024.11.18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г баталсан нотариатын үйлдлийг хууль ёсны гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл иргэн Б.******* нь итгэмжлэл болон 2024.11.18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г хүлээн зөвшөөрсөн баталгааг гаргаж өгснөөс хойш 2 сарын дараа тус шүүхэд Хан-Уул дүүргийн 8-р хороо, ын амны 1А тоот хаягт байрлах 16******* м.кв талбайтай аялал жуулчлал, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдсан үйлдлийн үнэн зөв болохыг гэрчилсэн нотариатч Б.гийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан нь Хан-Уул дүүргийн 8-р хороо, ын ам /1*******091/, 16**************/1а тоот хаягт байрлах 16******* м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байхаас гадна үндэслэлгүй байна. Л. миний бие иргэн Б.Соёл-Эрдэнийн иргэн Л.Лхагва-Очирт өгсөн итгэмжлэлийн дагуу Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд 110 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг гэрчилгээг авсан байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаад байгаа үйл баримтын хувьд хэдийгээр нэхэмжлэгч нь итгэмжлэлээ хүчингүй болгуулсан боловч дараа нь өөрөө уг гэрээг хүчин төгөлдөр болох, итгэмжлэл нь мөн төлөөлөх бүрэн эрхийг олгож байгаа гэсэн баталгааг гаргасан байдаг. Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж заасан. Тиймээс нэхэмжлэгч нь өөрөө 2024.11.18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүлээн зөвшөөрч баталгаа гаргаж өгч, төлбөр мөнгө авчхаад одоо шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм гэв.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2024.10.01-ний өдрийн 0595 дугаар итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.Соёл-Эрдэнийн нотариатад гаргасан хүсэлт,
5. Хариуцагчаас итгэмжлэл, хариу тайлбар, 2024.11.18-ны өдрийн №2523 дугаар бүртгэлийн хуудас, Б.Соёл-Эрдэнийн Л.Лхагва-Очирт олгосон итгэмжлэл, 2024.11.18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ,
6. Гуравдагч этгээдээс итгэмжлэл, 2024.12.09-ний өдрийн баталгаа гаргах тухай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Л. Хаан банкны хуулга,
*******. Шүүх журмаар гэрчийн мэдүүлэг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Б.д холбогдуулан Б.Соёл-Эрдэнийн өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 хороо, ын амны 1 А тоот хаягт байрлах 16******* м.кв талбайтай аялал жуулчлал, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдсан үйлдлийг гэрчилснийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Үндэслэлийг Б.*******эс Л.Лхагва-Очирт 2024.10.01-ний өдөр үл хөдлөх хөрөнгө захиран зарцуулахтай холбоотой итгэмжлэлийг олгосныг 2024.10.16-ны өдөр цуцалсан байхад цуцалсан итгэмжлэлийг үндэслэн худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, эх хувиар байсан итгэмжлэлийг үндэслэн гэрээг гэрчилсэн, хожим Б.******* баталгаа гарган үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг өөрөө хүлээн зөвшөөрсөн гэжээ.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн Л. хариуцагчийн татгалзлыг дэмжиж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, худалдах, худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон, нэхэмжлэгч Б.******* үл хөдлөх хөрөнгийг *******41,000,000 төгрөгөөр үнэлж, өмнө төлсөн мөнгө дээр 215,000,000 төгрөгийг нэмж өгсөн гэжээ.
5. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1. Б.******* 2024.10.01-ний өдөр Нийслэлийн тойргийн нотариатч Д.Солонгын бүртгэлийн 0595 тоот итгэмжлэлийн дагуу Л.Лхагва-Очирт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 хороо, ын амны 1 А тоот хаягт байрлах 16******* м.кв талбайтай аялал жуулчлал, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, арилжих, зээлийн, банк, ББСБ-ын зээлээр худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, гэрээ цуцлах, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах үйлдэл хийх бүрэн эрхийг олгожээ. /хэргийн 5 дугаар тал/
5.2. 2 Б.******* 2024.10.16-ны өдөр Л.Лхагва-Очирт олгосон итгэмжлэлээ цуцлах хүсэлт нотариатч Д.Солонгод гаргажээ. /хэргийн 8 дугаар тал/
5.3. Б.Соёл-Эрдэнийг төлөөлж Л.Лхагва-Очир болон Л., С.Бадамсүрэн нарын хооронд 2024.11.18-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 хороо, ын амны 1А тоот хаягт байрлах 16******* м.кв талбайтай аялал жуулчлал, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээг нотариатын бүртгэлийн 2523 дугаарт бүртгэжээ. /хэргийн 21 дүгээр тал/
5.4. Гэрээг бүртгэх нотариатын бүртгэлийн хуудаст Б.Соёл-Эрдэнийг төлөөлж, Л.Лхагва-Очир гарын үсэг зуржээ. /хэргийн дүгээр тал/
5.5. Б.******* 2024.12.09-ний өдөр Баталгаа гаргах нь гэх бичгийг үйлдэн, үүнд . . . гэрээг хэвээр үлдээх шийдвэр гаргасан бөгөөд хөрөнгийн үнийн 541,000,000 төгрөгийн талаар Д.Батзаяа, Б.Батсайхан нартай төлбөр барагдуулах гэрээ хийж баталгаажуулсан . . . 2024.11.18-ны өдрийн 2523 бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээний талаар хууль, шүүх цагдаагийн байгууллагаар ямар нэгэн гомдол санал гаргахгүй баталгаа гаргаж байна. . . Б.******* миний нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн 2024.11.18-ны өдрийн 2523 бүртгэлийн дугаартай үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээний төлбөр тооцоо дууссан болно. гэжээ. /хэргийн 46-4******* дугаар тал/
5.6. Хан-Уул дүүргийн 8-р хороо, ын ам /1*******091/, 16**************/1а тоот хаягт байрлах 16******* м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Б.******* байсныг 2024.12.04-ний өдөр Л. болжээ. /хэргийн 1*******, 3******* дугаар тал/
6. Эдгээр тогтоогдсон үйл баримтын тухайд талууд маргаагүй, харин нотариат гэрээ гэрчлэх үйлдлийг хийхдээ хууль зөрчсөн эсэх, хожим нэхэмжлэгч нотариатын гэрчилсэн гэрээг хүлээн зөвшөөрч баталгаа гаргасан нь нотариатын үйлдлийг зөвтгөх эсэх нь маргааны зүйл болжээ.
*******. Нэхэмжлэгч Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д заасан үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх хэлцлийг гэрчлэхдээ хүчингүй болсон итгэмжлэлийг үндэслэн гэрчилсэн нь тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасан нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэлд хамаарна гээд 31.3-т Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно. гэж зааснаар шаарджээ.
8. Б.Соёл-Эрдэнийг төлөөлж Л.Лхагва-Очир болон Л., С.Бадамсүрэн нарын 2024.11.18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-т заасан үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх хэлцлийг гэрчилсэн үйлдэл байна.
Ийнхүү хэлцлийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг нягтлах ба үүнд дараах нөхцөл хамаарах байна: талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх, бусдын дарамт, шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй эсэх, агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэхийг үндэслэнэ. Мөн түүнчлэн хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т гэрээ, хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтална гэжээ.
Энэ хэргийн тохиолдолд маргааны зүйл нь хэлцлийг гэрчлэхдээ хүчингүй болсон итгэмжлэлийг үндэслэсэн нь хууль зөрчсөн эсэхийг тогтоох явдал байна.
Хариуцагч талын . . . төлөөлөгч Л.Лхагва-Очир итгэмжлэлийг эх хувиар авчирсан, итгэмжлэлд төлөөлөгчид худалдан борлуулах бүрэн эрх олгосон эсэхийг шалган үйлдлийг гэрчилсэн . . ., нэхэмжлэгч талын . . . итгэмжлэлийг төлөөлүүлэгч Л.Лхагва-Очироос буцааж аваагүй гэх тайлбар, бусад тогтоогдсон үйл баримтаас үзэхэд нотариатч Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т заасан төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтлах үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 1*******1 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх заавар-т хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа тохиолдолд төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосон итгэмжлэлийг шалгахтай холбоотой Нотариатын тухай хуульд зааснаас өөрөөр нарийвчилсан зохицуулалтгүй байна. Өөрөөр хэлбэл, нотариатч итгэмжлэлийг хүчингүй болсон эсэхийг нэгдсэн бүртгэл, цахим системээс шалгах, нягтлах үүргийг аливаа хууль, дүрэм журам, заавраар тогтоож өгөөгүй байна.
Иймээс Б.*******эс Л.Лхагва-Очирт 2024.10.01-ний өдөр олгосон итгэмжлэлийг үндэслэн 2024.11.18-ны өдөр Б.Соёл-Эрдэнийг төлөөлж Л.Лхагва-Очир болон Л., С.Бадамсүрэн нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн хариуцагч нотариатч Б.гийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй.
8. Б.Соёл-Эрдэнийн 2024.12.09-ний өдрийн Баталгаа гаргах нь гэх баримтаар 2024.11.18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүлээн зөвшөөрч, хэвээр үлдээнэ гэх агуулгыг илэрхийлжээ. Энэхүү агуулга нь 2024.11.18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн үйлдлийг давхар хүлээн зөвшөөрсөн үр дагаврыг бий болгоно.
Төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл, түүний үр дагаврын асуудал энэхүү хэргийн маргааны зүйлд хамаарахгүй тул 2024.11.18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй.
9. Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан үндэслэл бүрдээгүй тул Б.Соёл-Эрдэнийг төлөөлж Л.Лхагва-Очир болон Л., С.Бадамсүрэн нарын 2024.11.18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нь нотариатч Б.гийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
10. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д зааснаас бусад баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******эс хариуцагч Б.д холбогдуулан гаргасан нотариатын үйлдэл хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 1.*******, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН