2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/04182

 

*******5 05 16

192/ШШ*******5/04182

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, ******* байр, ******* тоот хаягт байрлах, ******* ГХОХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Туул гол гудамж, Туул ван ******* байр, ******* тоот хаягт хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Туул гол гудамж, Туул ван ******* байр, тоот хаягт оршин суух, овогт /рд:/ нарт холбогдох,

 

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг *******5 оны 04 сарын *******-ний өдөр хүлээн авч, *******5 оны 05 сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ч. нь манай компанийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Туул ван ******* байр ******* тоот 62,54 м.кв талбайтай 3 өрөө орон сууцад Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчиж, одоо ямар хүн амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байна. Иймээс бид гэрээг цуцалж, байраа авах гэтэл Гэрээгээ сунгаж хийе, бид энэ байрыг худалдаж авах сонирхолтой байна гэсээр тодорхой шийдэлд хүрэхгүй өдий хүрлээ. Компанийн зүгээс уулзаж гэрээг шинэчилж хийх, байр суллаж өгөх талаар удаа дараа утсаар ярьж, мэдэгдэл хүргүүлж байсан болно. Иймд Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Туул ван ******* байр, ******* тоот байрнаас Ч., Ч.******* нарыг албадан гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч., Ч.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Туул ван хотхон *******-******* тоот байрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй танилцаад *******5 оны 06 сарын 01-ний өдрөөс өмнө байр суллаж түлхүүрийг нь өгөхөөр боллоо. Байрны залиланд өртөж олон сая төгрөгөөр цагдаа мөрдөн байцаалтын шатанд явж байгаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ч., Ч.******* нарт холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч., Ч.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Ч., Ч.******* нарт холбогдох орон сууц албадан чөлөөлүүлэх тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн данснаас 35,100 төгрөг, хариуцагч Ч., Ч.******* нараас 35,100 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ