| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 102/2024/07597/И |
| Дугаар | 192/ШШ2025/04308 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/04308
| 2025 05 20 | 192/ШШ2025/04308 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, ******* ХХК байр, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* улсын иргэн, ******* ******* ******* /******* ******* /, гадаад паспортын дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, хотхон, байр, тоот хаягт оршин суух, ******* ******* улсын иргэн, /регистрийн дугаар: /,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, гудамж, өөрийн байранд байранд байрлах, ХХК /регистрийн дугаар: 2600536/ нарт холбогдох,
Гэм хорын хохиролд 61,070,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, хорооллын уулзварын замд Гурван гал трейд буюу ХХК-ийн жолооч ажилтай жолоодож явсан маркийн дугаартай автомашиныг жолоодох явцдаа гийн жолоодож явсан маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулсан. Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүргийн замын цагдаагаас Г.Наранбаатарыг замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Замын хөдөлгөөн оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино... мөн 15 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар жолооч зүүн гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.... гэснийг зөрчсөн буруутайд тооцож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-т заасныг үндэслэн Г.Наранбаатарыг 0 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авсан. 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ийн 1660 дугаартай үнэлгээний тайлангаар маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 66,070,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Уг төлбөрөөс даатгалаар 5,000,000 төгрөг авсан. 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 82 угаартай мэдэгдлээр хохирлыг бүрэн барагдуулахыг Гурван гал трейд ХХК-ийн Гурван гал нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хохирлоос төлж барагдуулаагүй байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 61,070,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн зардлын хамт гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Тус шүүхэд хянагдаж буй ******* ******* *******ийн нэхэмжлэлтэй, , ХХК нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч гээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага 61,070,000 төгрөгийн 11,070,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 50,000,000 төгрөгийг хариуцагч ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 6 дугаар сарын -ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч , ХХК нарт холбогдуулан гэм хорын хохиролд 61,070,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч гээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага 61,070,000 төгрөгийн 11,070,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлээс үлдэх 50,000,000 төгрөгийг хариуцагч ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 6 дугаар сарын -ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд, ******* ******* *******ийн нэхэмжлэлтэй, , ХХК нарт холбогдох гэм хорын хохиролд 61,070,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* *******ийн нэхэмжлэлтэй, , ХХК нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч гээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага 61,070,000 төгрөгийн 11,070,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлээс үлдэх 50,000,000 төгрөгийг хариуцагч ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 6 дугаар сарын -ны өдрийн дотор нэхэмжлэгч ******* ******* *******ид төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 463,300 төгрөгөөс Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данс /0200500941/-аас 231,650 төгрөг, хариуцагч ХХК-иас 231,650 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******ид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД