Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 263

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч А.Намдаг

шүүгдэгч М.Д нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт Д-т  холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Шүүгдэгч М.Д  2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар  хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганьтын байрны орчим иргэн Д.А-тай маргалдан зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Д шүүхийн хэлэлцүүлэгт “Би мөрдөн байцаалтанд болсон үйл явдлын талаар мэдүүлгээ өгчихсөн. Шүүхэд нэмж мэдүүлэх зүйлгүй. Хүн зодсондоо харамсаж байна” гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.А мөрдөн байцаалтанд ”2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн  орчим би найз хүүхэн  Чанцалдуламтай уулзах зорилгоор гэрийнх нь гадаа очсон чинь эмэгтэй дүү нь хүүхдээ тэвэрчихсэн цахилгаан шатнаас буугаад ирэхээр нь би эгчид чинь уулзаж надад авч өгсөн дугаарыг нь нэр дээр нь шилжүүлж өгье эгчтэй чинь уулзах гэсэн юм болохгүй бол чиний нэр дээр шилжүүлэн өгье гэж хэлсэн. Тэгтэл эмэгтэй дүү  Мөнхдулам нь за гэж хэлээд гэртээ орсон. Тэгтэл гэрээс нь удалгүй эрэгтэй дүү нь болох Д гарч намайг харан гар утсаараа энэ нэг юм манай эгчийн гэрээс хулгай хийх гээд байх шиг байгаа тухай хэлсэн. Тэгээд буцан гэр рүүгээ орсон. Би орцонд хэсэг зогсож байснаа би зөвхөн эгчтэй нь уулзах гэж байхад яагаад намайг хулгайч гэж хэлж байгаа юм бол гэж бодон орцноос гаран үүдний сандал дээр нь сууж байсан чинь Д эмэгтэй дүү Мөнхдуламынхаа хамт гараад ирсэн. Би хойноос нь 2-лаа эр хүн шиг ярья гэж хэлсэн. Д чамтай ярихгүй гэснээс болон бид хоёр маргалдан муудалцсаны улмаас бие биенээ заамдаж авсан. Тэгтэл Д миний нүүрэн  тус газар руу  нэг удаа мөргөсөн. Би хамарнаас цус гарахаар нь доош тонгойсон чинь доороос Д миний нүүр хэсэг рүү өвдөглөсөн. Миний хамар амнаас их цус гарсан. Үүнээс болон намайг Д зодохоо болиод дүүгийнхээ хамт явсан” /хх-ийн 12/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч М.Чанцандулам мөрдөн байцаалтанд “Би гэртээ 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байж байсан чинь дүү Мөнхдулам ирээд эгчээ нөгөө А чинь гадаа үүдэнд зогсож байна гэж хэлэхээр нь би айгаад  гараагүй. Учир нь би Атай хамт барилга дээр ажиллаж байгаад танилцан нөхрийгөө Хятад улс руу ажлаар явсан хойгуур нь нууц амрагийн харьцаатай байсан. Тийм учраас би энэ харьцаагаа зогсоохын тулд Ааас сална гээд тусдаа дүү Мөнхдуламынхаа хамт байр түрээслэн гарсан юм...Мөнхдулам А орцны үүдэнд байж байгаад Д ахтай зодолдчихлоо гэж хэлсэн” /хх-ийн 36/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч М.Мөнхдулам мөрдөн байцаалтанд “...ах Д үүдэнд чинь А байна энэ юу хийж байгаа юм гэж хэлсэн. Би харин үүдэнд зогсож байсан тухай хэлсэн. Энэ явдал болсноос 1 цаг гаруйн дараа ах Д бид хоёр хүүхдийнхээ витаминыг авахаар Хүрмэн эмийн сан орохоор гарсан чинь орцны үүдний сандал дээр сууж байхаар нь бид хоёр  юм дуугараагүй машин руугаа явсан чинь  А хөөе Дээ би чамтай ярьмаар байна гээд дуудаад байсан.  Харин ах Д зогсоод эргэн харсан. Би харин цааш алхсан. Би хэсэг алхаж байснаа эргэн харсан чинь А, Д нар бие биенийгээ заамдан авчихсан Аын хамарнаас цус гарсан байхаар нь ахыгаа салган авч явсан. А пизда минь хоёулаа эргээд уулзанаа гээд хашгираад байсан. Харин ах Д бид хоёр машиндаа суухаар нь би юу болсон талаар асуусан чинь пизда чинь уур хүргээд гэж хэлсэн” /хх-ийн 39/ гэсэн мэдүүлэг,

 

Сэжигтэн М.Д мөрдөн байцаалтанд “Би 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр эгч Чанцалдуламын гэрт орох гээд дүүгийн хамт орох гэж байсан чинь хаалганых нь үүд хэсэгт манай эгчийн амраг А гэгч зогсож байхаар нь хөөсөн чинь буугаад явчихсан. Би эгчийнхээ гэрт 2 цаг шахуу байсан бөгөөд эгчийнхээ гэрийн цонхоор харсан чинь А яваагүй орцны гадна зогсож байсан. Би гэртээ харихаар гадаа гаран явсан чинь хойноос А дуудсан. Би эргээд харсан чинь чи яагаад дандаа намайг цагдаад бариулдаг юм бэ гэж хэлэхээр нь би очин заамдаж авсан. Тэгтэл А нь миний өөдөөс заамдан битгий давраад байгаарай пизда минь хэлэн өөр рүүгээ татсан чинь би мөргөчихсөн. Хамраас нь цус гарсан бөгөөд цус гарахыг нь хараад би дахин цохих гэж байснаа болиод цааш явсан” /хх-ийн 19/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3659 дугаартай” Д.Аын биед тархи доргилт хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд няцарсан шарх, 1 шүдний паалангийн эмтрэл, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 16/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч М.Дийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 22/, ял шалгах хуудас /хх-ийн 32/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33/,  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Д 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар  хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганьтын байрны орчим иргэн Д.Атай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Аын ”...миний нүүрэн  тус газар руу  нэг удаа мөргөсөн. Би хамарнаас цус гарахаар нь доош тонгойсон чинь доороос Д миний нүүр хэсэг рүү өвдөглөсөн. Миний хамар амнаас их цус гарсан...” /хх-ийн 12/, гэрч М.Чанцандуламын “...Мөнхдулам, А орцны үүдэнд байж байгаад Д ахтай зодолдчихлоо гэж хэлсэн...” /хх-ийн 36/,  гэрч М.Мөнхдуламын “...эргэн харсан чинь А, Д нар бие биенийгээ заамдан авчихсан Аын хамарнаас цус гарсан байхаар нь ахыгаа салган авч явсан...” /хх-ийн 39/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3659 дугаартай дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч М.Дийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.Д гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Д гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,   хохирогчоос гаргаж өгсөн “ бид сайн дураар эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт,  шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох саналыг М.Дт танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Тус шүүхээс М.Дт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг  2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 15.00 цагт товлосон байх бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгч М.Д согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирсэн болох нь согтуурлын хэмжээг драйгер багажаар шалгасан гэрэл зураг, цагдаагийн ажилтны илтгэх хуудсаар тогтоогдсон.

 

Шүүх, шүүгдэгч М.Дийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1.4-т  заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх” хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шүүн таслах ажиллагаанд санаатай саад учруулсан” үндэслэлээр түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсон.

 

Энэ үндэслэлээр М.Дийн цагдан хоригдсон 5 хоногийг түүнд шүүхээс оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар 5х15000=75000 төгрөгийг  хасаж тооцов.

 

Түүнд өмнөх шүүх хуралдаанаас цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  энэ тогтоолоор М.Дт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.