2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/04149

 

 

2025 05 *******5

*******92/ШШ2025/04*******49

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, хийд ******* гудамж, *******3 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:МЕ6804*******2*******8/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, *******4 дүгээр хороо, Соёмбо кино театр хаягт байрлах, ******* ******* ХХК /рд:259822*******/-д холбогдох,

 

Өндөр хүчдэлийн 6кВ-ын цахилгааны шугамыг холдуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Батжаргал овогтой ******* нь Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо хийдийн *******-*******3 тоотод хүү, бэр, ач, зээтэйгээ амьдардаг. Ач охин 5 настай, ач хүү 3 сартай. Би 20*******4 онд өөрийн эзэмшлийн газрыг гэдэг хүнээс шилжүүлэн авсан. нь 2007 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын № 276 тоот захирамжаар газар эзэмших гэрчилгээг авсан тэр үед ямар ч өндөр хүчдэлийн шугам байгаагүй, харин 20*******2 оны зун, огт хэлж мэдэгдэлгүй өндөр хүчдэлийн шугамыг татсан байсан гэдэг, миний бие нь 20*******4 оны 04 сарын 24-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын № А/*******36 тоот захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан. Тэгээд байшин барилга барихаар болж хашаан дээгүүр татсан өндөр хүчдэлийн шугамыг салгуулахаар ******* ******* ХХК-д хандахад, Улаанбаатар Төмөр замын Эрчим хүчний ******* дүгээр ангийн өндөр хүчдэлийн шугамаас хувийн зардлаар тог авсан, та нар яах гэж өндөр хүчдэлийн доор барилга барьсан юм, энэ бол бидний хувийн өмч гээд намайг загнаж, дээрэлхээд, өндөр хүчдэлийн шугамыг салгаж холдуулж өгөхгүй байгаа. Би Улаанбаатар Төмөр замын Эрчим хүчний *******-р ангид энэ өндөр хүчдэлийн шугамыг салгуулахаар хүсэлт гаргахад бид******* хамаагүй, та нар ******* ******* ХХК-иар шийдүүл гээд салгаж өгөхгүй байна. Улаанбаатар Төмөр замын Эрчим хүчний ******* дүгээр анги нь ******* ******* ХХК 20*******2 онд манай байгууллагаас техникийн нөхцөл авч өндөр хүчдэлийн шугам татаж, хүчдэлд холбосон тухай надад албан бичгээр мэдэгдсэн.

******* ******* ХХК-ийн хууль бусаар Сонгинохайрхан дүүргийн, ******* хороо, Сүмийн ******* гудамж, *******3 тоот эзэмшлийн газар дээгүүр татсан өндөр хүчдэлийн шугамыг салгуулахыг даалгаж өгнө үү гэж тодруулж байна. Миний нэхэмжлэлийн гол зорилго бол миний эзэмшлийн газар дээгүүр явж байгаа хариуцагчийн эзэмшлийн цахилгааны шугамыг манай газрын дээрээс холдуулаад өгөөч гэж байгаа юм. Яг манай хашааны голоор хөндлөн явж байгаа болохоор бороо их орсон үед аянга, цахилгаан буух эрсдэл өндөртэй, манайх их бороотой үед цахилгааны шугамаас айгаад гэрээсээ явдаг. Мөн би өөрийн барилгаа дээшээ 2 давхар болгох гэхээр эдний цахилгааны шугам тулж тээглээд барилгаа дээш нь өргөтгөх боломжгүй байгаад байдаг. Мөн хашаанд байгаа үйлдвэрийн зориулалттай сендвич барилга аянга цахилгааны улмаас гал гарах эрсдэлтэй, бага насны ач зээ нар маань гэрийнхээ хашаандаа тоглохоос айдаг. Тиймээс би эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаж чадахгүй байгаад байна. Цахилгааны шугамыг холдуулах талаар хариуцагчтай холбогдох гэхээр огт олдоггүй. Одоо тухайн трансформатор байгаа хашаанд нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баянжаргал амьдардаг. Уулзах гэхээр огт уулзаж өгдөггүй. Би анх зардлыг нь хуваагаад ч болсон цахилгааны шугамыг газраар эсхүл *******, 2 шон бариад манай газар дээгүүр татсан хэсгийг холдуулъя гэхээр хариу өгдөггүй. Хувийн зардлаараа татсан холдуулахгүй гэдэг. Уг нь нэг нэмэлт шон босгоод манай хашаан дээгүүр явж байгаа цахилгааны утсаа зөөгөөд холдуулах л асуудал байгаа юм. Түүнээс би хариуцагчийг тог цахилгаангүй болгоод, тэдний шугамаас тог авч байгаа айл, албан байгууллагын тогийг салгаад өг гэсэн санаа байхгүй. Тиймээс миний эзэмшлийн газар дээгүүр явж байгаа хариуцагчийн эзэмшлийн цахилгааны шугамыг холдуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Б.*******ын нэхэмжлэлтэй ******* ******* ХХК-д холбогдох өндөр хүчдэлийн 6кВ цахилгааны шугам салгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Тус компани нь 6кВ цахилгааны шугамыг 20*******3 онд өөрийн хөрөнгөөр татуулсан болно.

Тодруулсан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 09 сарын 07-ны өдрийн 276 дугаар захирамж, 20*******4 оны 03 сарын 06-ны өдрийн А/63 дугаар захирамж, Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, байршил өөрчилж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын жагсаалт, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 04 сарын 24-ний өдрийн А/*******36 дугаар захирамж, Улаанбаатар төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр ангийн 2023 оны 09 сарын **************-ний өдрийн 36/7*******0 дугаар албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, кадастрын зураг, Үндэсний төв Архивын 2023 оны *******2 сарын 2*******-ний өдрийн 02/*******33******* дугаар албан бичиг, 2024 оны *******0 сарын *******4-ний өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

 

Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг дурдвал: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны ************** сарын 29-ний өдрийн хариу тайлбар, 2023 оны *******2 сарын 28-ны өдрийн 25/45 дугаар итгэмжлэл, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 08 сарын *******7-ны 0*********************6-2020/08549 дугаар гэрээ, 2025 оны 02 сарын 2*******-ний өдрийн А/25.9******* дугаар итгэмжлэл, 2025 оны 03 сарын 20-ны өдрийн хариу тайлбар,

 

Шүүхийн журмаар: Улаанбаатар төмөр замын эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр ангийн 2023 оны *******2 сарын *******3-ны өдрийн 36/*******045 дугаар албан бичиг, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 2024 оны 02 сарын 02-ны өдрийн *******/*******89 дугаар албан бичиг, Улаанбаатар төмөр замын эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр ангийн 2024 оны 05 сарын 24-ний өдрийн 36/336 дугаар албан бичиг болон түүнд хавсаргасан гүйцэтгэлийн бичиг баримт, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 2024 оны 06 сарын *******9-ний өдрийн *******8/**************6 дугаар албан бичиг, Улаанбаатар төмөр замын эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр ангийн 2024 оны 06 сарын *******9-ний өдрийн 36/448 дугаар албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр 2024 оны 08 сарын 07-ны өдрийн *******8/*******697 дугаар албан бичиг болон түүнд хавсаргасан баримт, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 20*******4 оны 04 сарын 24-ний өдрийн А/*******36 дугаар захирамж, Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, байршил өөрчилж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын жагсаалт, 20*******4 оны 05 сарын 07-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Б.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, Газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 20*******4 оны 03 сарын 06-ны өдрийн А/63 дугаар захирамж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2025 оны 0******* сарын 06-ны өдрийн 2025/0******* дугаар Шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудыг цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

*******.Б.******* нь ******* ******* ХХК-д холбогдуулан нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээгүүр гарч байгаа өндөр хүчдэлийн 6кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг холдуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...өөрийн эзэмших эрхийн гэрчилгээтэй газраа зориулалтын дагуу ашиглахад хариуцагчийн эзэмшлийн цахилгааны шугам саад болж байна гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч ...6кВ цахилгааны шугамыг 20*******3 онд өөрийн хөрөнгөөр татуулсан, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргав.

 

2.Б.******* нь Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, Сүмийн-******* дүгээр гудамж, *******3 тоот хаягт, нэгж талбарын *******80*******706626 дугаартай, 700 м2 талбай бүхий газрыг эзэмшдэг болох нь 000*******09759 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зургаар, мөн хаягт байршилтай 37*******,9 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000337998 дугаартай гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдов. /*******хх-49-52, 223-226/

 

******* ******* ХХК нь 20*******2 онд Улаанбаатар Төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн ******* дүгээр ангиас олгосон Техникийн нөхцөл-ийн үндсэн дээр 6кВ ЦДАШ, КТПН-63/6кВ дэд станцыг аж ахуйн зориулалтаар барьж, Толгойт-Эмээл, Давааны 6 кВ хүчдэлийн агаарын шугамын 52-р тулгуураас салбарлуулан агаарын шугам татсан болох нь Улаанбаатар Төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн ******* дүгээр ангийн 2024 оны 05 сарын 24-ний өдрийн 36/336 тоот албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн баримтаар тогтоогдов. /*******хх-92-*******49х/

 

Дээрх 6кВ ЦДАШ, КТПН-63/6кВ дэд станц нь хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Г.Баянжаргалын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, Хийд-******* гудамж, 6 тоот хаягт, нэгж талбарын *******80*******709966 дугаартай, 558 м2 талбай бүхий газарт байрладаг болохыг талууд тайлбарладаг.

 

3.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т иргэний эрх зүйн хамгаалалтыг эрх зөрчигдсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх аргаар хамгаалахаар зохицуулжээ.

 

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.*******-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж зааснаар нэхэмжлэгчийг шударга эзэмшигч гэж үзэх юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагч ******* ******* ХХК, түүний төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсантай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилсон бөгөөд шинжээчийн 2024 оны 0******* сарын 06-ны өдрийн №2025/0******* тоот дүгнэлтээр,

...Монгол Улсын Засгийн газрын 97 дугаар тогтоолоор батлагдсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.*******-т (Эрчим хүчний шугам сүлжээний аюулгүй ажиллагааг хангах, засвар үйлчилгээг саадгүй явуулах, хүн, амьтан осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын зурвас тогтооно) 2.2-т (Цахилгаан дамжуулах шугам б/ *******-20 хүртэл кВ Хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд шугамын захын утаснаас хоёр тийш 2м байна) гэж заасан байгаа нь хамгаалалтын зурваст хүн амьдрахад эрсдэлтэй бөгөөд дүрмийн мөрдөлт хангагдахгүй байна гэж дүгнэв,

Хүн амьтан осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын зурвасыг тогтооно гэж заасан байдаг мөн тус дүрмийн 2.6-т (Хамгаалалтын зурвас дотор барилга байгууламж, орон сууц, гэр, хашаа барих, шугам сүлжээ эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно) гэж заасан байгаа нь хамгаалалтын зурваст байшин барилга, хашаа байгаа нь осол аваар гарах, шугам сүлжээний аюулгүй ажиллагаа алдагдах нөхцөл байдал үүссэн байна,

Хэргийн материалд авагдсан баримтаас үзэхэд Тэс туул ХХК-д боловсруулсан ТТ-*******5/*******2 шифртэй зураг төслийг холбогдох байгууллагуудтай зөвшилцөж магадлал хийлгээгүй байгаа нь Барилгын тухай хуулийн 25.2 дахь заалт Магадлалыг дараах зураг төсөлд хийнэ 25.2.*******. дэх хэсэг (газар хөдлөлтийн долоо ба түүнээс дээш баллын бүсэд баригдах энэ хуулийн *******0.*******.2*******0.*******.3, *******0.*******.4, *******0.*******.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл, инженерийн тооцоо, өртгийн төсөвт)-д заасан хуулийн хэрэгжилт хангагдахгүй байна. Мөн батлагдсан зураг төсөлгүй учир өндрийн хэмжээг тогтоосон хэмжэ******* татагдсан эсэхийг хянах боломжгүй, хамгаалалтын зурвасын дэглэмийн мөрдөлт хангагдахгүй байгаа нь Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэмд зааснаар эрсдэлтэй гэж дүгнэв... гэжээ. /2хх-63-64х/

 

Шинжээчийн дээрх дүгнэлтээр нэхэмжлэгч Б.*******ын эзэмшил газар дээгүүр дайран өнгөрч байгаа хариуцагчийн өмчлөлийн 6кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам нь Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм, Барилгын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

 

5.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.*******-д шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй, *******35 дугаар зүйлийн *******35.3-т хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй хэмээн заасан.

 

Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгчтэй хөрш залгаа газар эзэмшдэггүй хэдий боловч түүний өмчлөлийн 6кВ ЦДАШ, КТПН-63/6кВ дэд станц нь Г.Баянжаргалын эзэмшлийн газарт байршиж байгаа талаар дээр дурдсан бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшилд 700 м.кв талбай бүхий газар байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагчийн өмчлөлийн 6кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам саад болж байх тул эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, уг шугамыг холдуулах /зайлуулах/-аар шаардах эрхтэй, хариуцагч нь уг газрыг чөлөөлж, кабель шугамыг буулган авах үүрэгтэй байна.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

7.Хариуцагч ******* ******* ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******00 дугаар зүйлийн *******00.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

*******.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.*******-т заасныг баримтлан Б.*******ын эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, Сүмийн-******* гудамж, *******3 тоот хаягт байрлах, нэгж талбарын *******80*******706626 дугаартай, 700 м2 талбай бүхий газар дээгүүр дайран өнгөрч буй 6кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг холдуулах /зайлуулах/-ыг хариуцагч ******* ******* ХХК-д даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.*******, 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******од олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, *******20 дугаар зүйлийн *******20.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4, **************9.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.


       

 

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Д.УРАНЗУЛ