2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/04041

 

2025 05 14

192/ШШ2025/04041

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* ******* хороолол, ******* ******* гудамж-*******, ******* барилга, тоот хаягт байрлах, Таван богд финанс ББСБ ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, дугаар баг, байр, 1 тоот хаягт оршин суух, овогт /рд:ЖЮ841024*******/,

 

Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, дугаар баг, байр, 1 тоот хаягт оршин суух, овогт /рд:ЖЯ8500468/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 22,67,056.2 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Таван богд финанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Ц., Т. нар 202 оны 06 сарын 09-ний өдрийн 10419 дугаартай Авто машины зээлийн гэрээг байгуулан 19,800,000 төгрөгийн зээлийг сарын 2,70 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай буюу 2028 оны 06 сарын 15-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр зээлж авсан. 10419 дугаартай Авто машины зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, 10419-FA01 дугаартай Фидуцийн гэрээний дагуу Таван богд финанс ББСБ ХХК-ийн өмчлөлийн Ц.ын эзэмшлийн 04******* УЕО улсын дугаартай, ZVW05111758 арлын дугаартай, Toyota Prius 0 маркийн цайвар ягаан өнгийн автомашиныг барьцаалсан. Зээлдэгч нар нь анх зээл авсан өдрөөс хойш 2025 оны 1 дүгээр сарын 1-ны өдрийн байдлаар 10419 дугаартай зээлийн үндсэн зээлийн төлбөрт 1,588,480.9 төгрөг, хүүний төлбөрт 7,19,676.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 7,861.64 төгрөг, нийт 8,916,019.00 төгрөг төлж, түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүний төлбөр, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт огт төлөлт хийгээгүй, 2024 оны 06 сарын 15-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргийг зөрчиж 212 хоног хугацаа хэтэрсэн. Тодорхойлбол үндсэн зээлийн үлдэгдэл: *******,211,519.07 төгрөг, зээлийн хүү 2,675,812.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт: 2,642.12 төгрөг, нийт 20,910,97.54 төгрөгийн өр төлбөр үүсээд байна.

Мөн Зээлдэгч Ц. нь 202 оны 12 сарын 01-ний өдрийн 9001-72482 дугаартай цахим зээлийн гэрээг байгуулан 1,20,000 төгрөгийн зээлийг сарын ,45 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2025 оны 11 сарын 25-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр зээлж авсан. Зээлдэгч нь анх зээл авсан өдрөөс хойш 2025 оны 01 сарын 1-ны өдрийн байдлаар 9001-72482 дугаартай зээлийн үндсэн зээлийн төлбөрт 42,517.12 төгрөг, хүүний төлбөрт *******,525.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 57.84 төгрөг, нийт 76,100.00 төгрөг төлж, түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүний төлбөр, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт огт төлөлт хийгээгүй, 2024 оны 01 сарын 25-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргийг зөрчиж 54 хоног хугацаа хэтэрсэн. Тодорхойлбол үндсэн зээлийн үлдэгдэл: 1,*******7,482.88 төгрөг, зээлийн хүү 512,069.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 19,50.65 төгрөг, нийт 1,719,082.69 төгрөгийн өр төлбөр үүсээд байна.

Таван ******* Финанс ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч нь одоог хүртэл зээлийн гэрээний өр төлбөрөө төлөхгүй байх тул Авто машины зээлийн гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, мөн цахим зээлийн гэрээг цуцалж дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: 202 оны 06 сарын 09-ний өдрийн 10419 дугаартай Автомашины зээлийн гэрээ, мөн өдрийн 10419-FA01 Фидуцын гэрээ, 202 оны 12 сарын 01-ний өдрийн 9001-72482 дугаартай цахим зээлийн гэрээг тус тус цуцалж, үүргийн гүйцэтгэлийн үндсэн төлбөрт 19,99,001.95 төгрөг, зээлийн хүүний төлбөрт ,*******7,881.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 4,172.77 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг, нийт 22,67,056.2 төгрөгийг хариуцагч Ц., Т. нараас гаргуулж өгнө үү. Хэрэв өр төлбөрийг төлж барагдуулахгүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж, Таван богд финанс ББСБ ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК нь хариуцагч Ц., Т. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,67,056.2 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.

 

Эвлэрлийн гэрээнд: ...Цагаанхүү овогтой миний бие Таван богд финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2025 оны 06 сарын 20-ны өдрөөс 2025 оны 10 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 800,000 төгрөг, 2025 оны 11 сарын 20-ны өдөр *******,67,056.2 төгрөг төлж барагдуулах хүсэлттэй байна. Графикийн дагуу төлөөгүй тохиолдолд 04******* УЕО улсын дугаартай ZVW05111758 арлын дугаартай, цайвар ягаан өнгийн Toyota prius 0 маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг ойлгосон болно гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан, хариуцагч болон хариуцагч Т.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.

 

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Ц., Т. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,67,056.2 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Таван богд финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нар нь 2025 оны 06 сарын 20-ны өдрөөс 2025 оны 10 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 800,000 төгрөг, үлдэх *******,67,056.2 төгрөгийг 2025 оны 11 сарын 20-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулах, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох

-04******* УЕО улсын, ZVW05111758 арлын дугаартай, цайвар ягаан өнгийн Toyota prius 0 маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,515.28 төгрөгөөс 170,757.64 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн данснаас 170,757.64 төгрөг, хариуцагч Ц., Т. нараас 170,757.64 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-д олгосугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ