| 2025 0******* 11 | 192/ШШ2025/02205 | |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* *******, ******* ******* *******, ******* *******лол, ******* *******, , /рд:НЧ90*******0909/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* *******, ******* *******, , ******* /рд:ЛБ91111/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж., хариуцагч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бид 2012 онд анх танилцаад 201******* оноос хамт амьдарч эхэлсэн. 2015 онд гэрлэлтээ батлуулсан. Том хүү нь 2015 оны сарын 05-нд Багануур *******т төрсөн. 2017 оны 11 сарын 07-ны өдөр охин мөн адил Багануур *******т төрсөн. Хариуцагч Н. нь Монголын Үндэсний Их сургуульд ажилладаг байсан. Бид 2019 он хүртэл сургуулийн дотуур *******анд амьдарч байгаад 2019 оноос Багануур ******* рүү шилжсэн. Н. нь ажлаа солиод уурхайд ажилладаг болоод би хоёр хүүхдээ ганцаараа харах боломжгүй болоод аав, ээж рүүгээ очиж амьдарсан. Бид хоёрын маргах шалтгаан гэвэл хоорондын үл ойлголцол болон хадмуудтайгаа үл ойлголцох зэрэг асуудлаас болж хоорондын маргаан үүссэн. 2019 оноос 2022 он хүртэл Багануур *******т амьдраад, 2022 оноос хойш Улаанбаатар хотод ирээд тусдаа байх болсон. Би 202 оноос өөр хүнтэй хамтран амьдраад 202 оны 05 сард хүүхэдтэй болсон. Хоёр хүүхэд маань гэрийнхээ хажууд талын Ерөнхий боловсролын 7******* ******* сургуульд сурдаг. Одоогоор бол хүүхдүүд миний асрамжид байгаа. Би гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь 2 хүүхдээ өөрөө авна гэж байгаа учраас хүүхдүүдээ аавынх нь асрамжид үлдээж, хамт амьдарч байх хугацаандаа авсан зээл 12,518,*******51 төгрөгийн 6,259,175.5 төгрөгийг 2026 оны 0******* сарын дотор төлөхөөр тохиролцсон байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө гэв.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бид 2012 онд танилцаад, 201******* оноос эхлэн хамт амьдарсан. Том хүү нь 2015 оны сарын 05-нд төрсөн. 2017 оны 11 сарын 07-нд охин төрсөн. Би 20 оноос 2017 он хүртэл Монголын Үндэсний Их сургуульд сурч, төгсөөд тэндээ ажиллаж, амьдарч байсан. 2018 оноос хөдөө уул уурхайд ажиллаж эхэлсэн. Би нягтлан мэргэжилтэй. Салах болсон шалтгаан бол үл ойлголцлоос үүссэн. Надад бол гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн асуудал байхгүй. 201******* оноос 2022 он хүртэл хадмынхаа гэрт амьдарч байсан. Хоёр хүүхдийг маань Ж.гийн ээж, аав өсгөж өгч байсан. Хамт амьдарч байх хугацааны өр зээлийн 50 хувийг төлөхөөр тохиролцсон. Би бол банкны зээлтэй байсан. Нэг өдөр ажил дээрээ байж байтал эхнэр маань ярьж өдрийн орлогоо тушаах гэсэн чинь буруу данс руу мөнгөө хийчихлээ гэх зүйлийг хэлсэн. Нэхэмжлэгчийг байгууллага нь шахаж, мөнгөө төлөхийг шаардаж эхэлсэн тул банкнаас зээл авахаар хүсэлт гаргасан боловч зээл гараагүй. Ерөнхийдөө 12,000,000 төгрөг бүрдүүлэхээр 5 банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан. Гурван зээлийг нь би хамт амьдарч байх хугацаандаа төлөөд дуусгасан. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин би хүүхдүүдээ өөрийн асрамждаа авмаар байна. Хүүхдүүддээ ээжээс нь тэтгэлэг нэхэмжлэхгүй. Хамтын амьдралын хугацаанд бий болсон 12,518,*******51 төгрөгийн өр төлбөрийн 50 хувь болох 6,259,175.5 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна, үлдэх 50 хувийн төлбөрийг би төлж барагдуулна гэв.
*******.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн ерөнхий боловсролын 7******* ******* сургуулийн тодорхойлолт, хүүхдүүдийн эрүүл өсөн бойжиж буй тодорхойлолт, Нийслэлийн ******* дүүргийн ******* ******* *******ны Засаг даргын 202 оны 07 сарын 16-ны өдрийн 5*******5 ******* албан бичиг, төрсний гэрчилгээний хуулбар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 202 оны 09 сарын 20-ны өдрийн 00*******07 ******* эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа,
Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг дурдвал: 2025 оны 02 сарын 05-ны өдрийн хариу тайлбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг цуглуулсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ж. нь хариуцагч Н.од холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагаасаа татгалзав.
Н., Ж. нар нь 201******* онд танилцан, улмаар 2015 оны 08 сарын 21-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байна. Тэдний дундаас 2015 оны сарын 05-ны өдөр хүү , 2017 оны 11 сарын 07-ны өдөр охин нар төрсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдов.
2.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд зааснаар талуудын хооронд үүссэн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч тус маргааныг хүлээн авч ажиллагаа хийхэд гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан байх тул уг ажиллагааг 202 оны 09 сарын 20-ны өдөр дуусгавар болгожээ.
*******.Зохигчид 2022 оноос тусдаа амьдарч, гэрлэлтээ цуцлуулах талаар хэн аль нь маргаагүй, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрсөн тайлбар гаргасан тул шүүхээс дахин эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
.Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно хэмээн заасан.
Зохигчид тусдаа амьдарсан үеэс хүүхдүүд эхийн хамт амьдарч байсан бөгөөд хариуцагч нь насанд хүрээгүй хүүхэд болох хүү , охин нарыг өөрийн асрамждаа авах тухай тайлбарыг шүүхэд бичгээр гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрч, хүүхдүүдээ эцгийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй талаар тайлбарлаж байх тул , нарыг эцэг Н.ын асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 ******* зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд Хүүхдийн эрхийн тухай хуулийн ******* зүйлийн .1-т заасан хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх адил үүрэг хүлээнэ. Мөн хуулийн ******* зүйлийн .2-т зааснаар эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг хуулийн .1-т заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан.
Хариуцагч нь хүүхдүүдийг өөрийн асрамжид авсан тохиолдолд хуульд заасан хүүхдийн тэтгэлгийг эхээс нь шаардахгүй гэсэн бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 ******* зүйлийн 26.6-д зааснаар хариуцагч Н. нь нэхэмжлэгч Ж.г эх хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхдүүдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдав.
5.Хариуцагч Н. нь гэрлэгчдийн хамтын амьдралын хугацаанд бий болсон өр төлбөр болох 12,518,*******51 төгрөгийн 50 хувь 6,259,175.5 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлэхээр шаардсан бөгөөд Ж. нь уг төлбөрийн тухайд маргаагүй, ажил эрхэлж байх хугацаандаа алдаа гаргасны улмаас дээрх өр төлбөрийг бий болгосон хэмээн тайлбарлаж, хариуцагчийн шаардсан 6,259,175.5 төгрөгийг 2026 оны 0******* сарын 11-ний өдрийн дотор төлөхөөр талууд харилцан тохиролцов.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 ******* зүйлийн 60.1, 56 ******* зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 ******* зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 1*******2 ******* зүйлийн 1*******2.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан /рд:НЧ90*******0909/, /рд:ЛБ91111/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдаж, хүү /рд:УГ15*******005/, охин /рд:УГ17*******707/ нарыг эцэг Н.ын асрамжид үлдээсүгэй.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 ******* зүйлийн 6.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж. нь 6,259,175.5 төгрөгийг 2026 оны 0******* сарын 11-ний өдрийн дотор хариуцагч Н.од төлөхийг зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
.Гэр бүлийн тухай хуулийн 26 ******* зүйлийн 26.6-д зааснаар хариуцагч Н. нь нэхэмжлэгч Ж.г эх хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхдүүдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 ******* зүйлийн 60.1, 56 ******* зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.д олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 ******* зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ