2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/03995

 

20

202******* 0******* *******2

*******92/ШШ202*******/0399*******

 

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,******* дүгээр хороо, ******* ******* гудамж,*******7Б тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /рд:УП92*******0**************68/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,******* дүгээр хороо, ******* ******* гудамж,******* тоот хаягт оршин суух, овогт /рд:/-д холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 202******* оны 0******* сарын 02-ны өдөр хүлээн авч, 202******* оны 0******* сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...миний бие Ц.тэй 20*******2 онд танилцсан. 20*******4 оноос хамтран амьдарсан. Бидний хүүхэд том нь 20*******4 онд, дунд хүү 20*******7 онд, бага хүү 2024 онд төрсөн. Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээ авч эцгээрээ овоглосон. Бид зан харилцаа гэр бүлээс гадуурх харилцаанаас болж тусдаа амьдарч байна. Том хүү ******* дугаар анги, дунд хүү 2 дугаар анги, бага хүү 8 сартай хичээлийн хэрэглэл, хувцас, бусад зардал, байрны мөнгө ганцаар хариуцахад хүндрэлтэй байна. Иймд гурван хүүхдэд тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь Ц.д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ...Миний бие Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцааж, татгалзах хүсэлттэй байна. Нөхрийн хамт буцаад амьдрахаар болсон тул өргөдлөө буцаан хялбаршуулсан нөхцөлөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Ц. нь нэхэмжлэл гаргасан Б.*******тай учир зүйгээ ололцож хамт амьдрахаар болсон тул хүсэлтийг минь хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-т хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан...бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй ба хууль зөрчөөгүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.4-т хуулийн *******6.*******-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгоно гэж заасан тул тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7******* дугаар зүйл, *******23 дугаар зүйлийн *******23.******* дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

*******.Б.*******гийн нэхэмжлэлтэй Ц.д холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 3*******,*******00 төгрөгийг улсын орлогод үлдээж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн данснаас 3*******,*******00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ