| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Уранзул |
| Хэргийн индекс | 192/2025/03069/И |
| Дугаар | 192/ШШ2025/03932 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2025/03932
| 2025 05 09 | 192/ШШ2025/0*******9*******2 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5,******* ******* ******* байр хаягт байрлах,*******банк ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, дугаар хороо, ******* хороолол, 1******* байр, ******* тоот хаягт оршин суух, овогт /рд:УШ9212**************5/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 16,00,944.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 сарын 0*******-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Батбаяр овогтой нь 2024 оны 08 сарын 15-ны өдөр******* банктай ЗГ-R20006049 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 2*******,0,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, *******0 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 0******* сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 14,5*******9,8*******5.6******* төгрөг, зээлийн хүү 1,482,20.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,*******88.2******* төгрөг, нийт 16,00,944.8 төгрөгийг Б.аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Батбаяр овогтой /рд:УШ9212**************9/ би*******банк ХК-ийн нэхэмжлэл болох 16,00,944.8 төгрөг гаргуулж авах мөнгөн дүнд маргах зүйл байхгүй. Үнийн дүнг зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,00,944.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь зээлийн гэрээний үүрэгт 16,00,944.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйл, 12******* дугаар зүйлийн 12*******.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 16,00,944.8 төгрөг гаргуулах тухай ******* ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 16,00,944.8 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2*******8,*******04.2 төгрөгөөс 119,152.*******6 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн данснаас 119,152.*******6 төгрөг, хариуцагч Б.аас 119,152.*******6 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ