Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 26

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг

шүүгдэгч М.Г нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г-д  холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

 

Шүүгдэгч М.Г 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Пирамид бааранд Р.Дыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 3.500.000 төгрөг төлсөн. Прокурортой тохирсон ялыг зөвшөөрч байгаа” гэв.  

 

Хавтаст хэргээс:

 

Хохирогч Р.Д мөрдөн байцаалтанд ”2018 оны 3 дугаар сарын 13-ны орой би найз Г.Дамбасүрэнгийн хамт 4 дүгээр хороололд байрлах Пирамид пабад орж 300 гр виски 4 лааз кола захиалж ууж суусан. Тухайн үед 23:30 цаг болж байсан. Тэгтэл пабын текэн дээр үл таних 3 залуу бармен эмэгтэйтэй тооцоо хийх хийхгүй талаар маргалдан зогсож байхаар нь би текэн  очоод та 3 эрэгтэй хүмүүс байж тооцоогоо хийгээд гарчихаач эмэгтэй хүнтэй бүдүүлэг харьцаад байх юм гэж хэлсэн. Түүнээс болоод бид  нар хоорондоо хараалын үг хэлж маргалдсан. Тухайн үед шөнийн 00 цаг өнгөрч байсан. Дараа надтай текэн дээр маргалдсан залуучуудын нэг болох намхан залуу нь ямар нэгэн үгийн зөрүүгүй миний шилэн хүзүү хэсэг рүү хэд хэдэн удаа цохих шиг болсон чинь цус урссан тэгтэл дээш харсан нөгөө залуу дахин миний нүүрэн тус газар руу хэд хэдэн удаа цохьсон. Би харилцан зодолдоогүй. Намайг ганцхан Г гэх залуу л зодсон” /хх-ийн 11/гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ц.Булганхангай мөрдөн байцаалтанд”...хохирогч Д ирэн та нар тооцоогоо хийчихээч гэж хэлж надтай маргалдсан бид нар удалгүй баарнаас гараад явах хооронд хохирогч залуу манай найз Гыг жижигхэн атигар новш гээд доромжилсон чинь Анхбадрах түлхээд пабаас аваад гарсан. Би заалны текны ойролцоо нөгөө Д гэх залуутай маргалдан байж тооцоогоо хийгээд гарсан. Анхбадрах Г нар тамхи татаад гадаа зогсож байхаар нь би чамайг дотор байгаа залуу атигар гээд доромжлоод байгаа талаар хэлсэн чинь Г түрүүлэн араас нь Анхбадрах орсон. Би араас нь удалгүй ороход Г Дтой харилцан заамдалцчихсан зүүн шанааны дээд  хэсэгт улайчихсан  харин Анхбадрах дундуур нь  орчихсон зогсож байхаар нь би очин Г, Анхбадрах нарын хойноос татан салгасан...намайг орж ирэхэд Д Г нар заамдалцчихсан Ды нүүр шанаа хэсэг нь улайсан байсан” /хх-ийн 13/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3724 дугаартай” Б.Ды биед хамар ясны далд хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун, зүүн чих, хамар, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 19/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтнээр М.Г мөрдөн байцаалтанд “2018 оны 3 дугаар сарын 13-ны орой  найзууд болох Булганхангай, Анхбадрах нарын хамт Пирамид нэртэй пабад 2 шил 0,75 гр архийг 3-уулаа хуваан уусан. Оройн 24 цагийн орчим сүүлийн захиалга гэхээр нь 2 дахь архиа нэмж авсан чинь зөөгч нар нь дахин дахин ирэн тооцоо хийхийг шаардсан. Бид нар гарахдаа нэг мөр тооцоогоо хийнэ гэж удаа дараа хэлэн зогсож байсан чинь хохирогч Д найз  Булганхангайтайгаа та нар тооцоогоо хийчихээч гэж маргалдсан. Бид нар удалгүй баарнаас гараад явах хооронд хохирогч залуу намайг  жижигхэн атигар новш гээд доромжилсон чинь Анхбадрах намайг түлхээд пабаас гаргахад Булганхангай төв заалны гол хэсэгт маргалдан хоцорсон. Анхбадрах бид тамхи татаад гадаа зогсож байтал Булганхангай гарч ирээд энэ залуутай маргалдлаа гэхээр нь бид 3 энэ хүмүүс бид нарыг доромжиллоо орж учраа олъё гээд ороод хохирогч Ды сууж байсан ширээний хажууд байрлах сандал дээр очин суугаад чи юу гэж олон юм яриад байгаа юм бэ гэж хэлэн баруун гарын тохой хэсгээр Ды нүүр хэсэг рүү цохисон...эргээд харсан чинь хохирогчийн нүүр хэсгээс цус гарч байсан”  /хх-ийн 25/

...би үйлдсэн хэрэгтээ гэмшиж 3.500.000 төгрөгийг төлж барагдуулсан. /хх-ийн 37/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч М.Гын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 42/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 43/, ял шалгах хуудас /хх-ийн 46/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                              

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Г 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Пирамид бааранд Р.Дыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Р.Д”...намхан залуу нь ямар нэгэн үгийн зөрүүгүй миний шилэн хүзүү хэсэг рүү хэд хэдэн удаа цохих шиг болсон чинь цус урссан тэгтэл дээш харсан нөгөө залуу дахин миний нүүрэн тус газар руу хэд хэдэн удаа цохисон” /хх-ийн 11/, гэрч Ц.Булганхангайн”... Д Г нар заамдалцчихсан Ды нүүр шанаа хэсэг нь улайсан байсан...” /хх-ийн 13/ гэсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3724 дугаартай дүгнэлт /хх-ийн 19/ болон мөнгө хүлээлцсэн баримтын хуулбар /хх-ийн 21/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч М.Гын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,   хохирогчоос гаргаж өгсөн “ миний хохиролын 3.500.000 төгрөгийг төлж барагдуулсан, бид сайн дураар эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт,  шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр  торгох саналыг М.Гад танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав