2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/03909

 

 

2025 05 08

192/ШШ2025/03909

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайр дүүргийн Иргэний хэргийн ан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайр дүүрэг, ******* дүгээр хороо, ******* хороолол, *******, ******* тоот хаягт байрлах ******* ******* ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайр дүүрэг, ******* дугаар хороо, *******р тоот хаягт байрлах Хатант-Интернэшнл ХХК /рд:/-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол 690,597,*******3 төгрөг гаргуулах тухай үндсэн, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* ******* ******* ХХК нь ямааны ноолуурын худалдан авалт, ан шатны боловсруулалт, экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хариуцагч болох Хатант-Интернэшнл ХХК нь ноос, ноолуур угаах, самнах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхэлдэг болно. 2022-2023 онд ******* ******* ******* ХХК нь Итали Улсад ямааны самнасан /хялгас ялгасан/ ноолуур экспортлох гэрээт ажлыг гүйцэтгэх зорилгоор Хатант-Интернэшнл ХХК-тай 2022 оны 04 сарын 07-ны өдөр 22/01 дугаартай Түүхий эд ангилах, угaax, самнах ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажилласан болно. Уг гэрээний үндсэн зорилго нь гэрээний захиалагч тал болох ******* ******* ******* ХХК-ийн хүлээлгэн өгсөн түүхий эд /ноолуур/-ийг гүйцэтгэгч тал болох Хатант-Интернэшнл ХХК нь үйлдвэрийн чанар, стандартын дагуу угааж, самнаж боловсруулан захиалагч талд хүлээлгэн өгөх явдал юм. 2022 оны 04 сараас 2023 оны 04 сар хүртэлх хугацаанд нийт 189 тонн түүхий эдийг гүйцэтгэгч талд хүлээлгэн өгч, гэрээний дагуу ангилах, угаах, самнах ажил гүйцэтгүүлсэн болно. Боловсруулалт хийгдсэн ноолуурыг Хатант-Интернэшнл ХХК нь тус бүр 80кг /цэвэр жин/ жинтэйгээр сав баглаа боодол хийж, өөрийн үйлдвэрийн агуулахаас Монгол Улсын гаалийн байгууллагын хяналт дор зориулалтын тээврийн хэрэгсэлд шууд ачиж, гаалийн байцаагчийн лац /цоож/ хийгдсэний дараа захиалагч талд хүлээлгэн өгсөнд тооцож ажилласан.

Ачааг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэж Итали Улсын Велла хотод хүргэгдмэгц олон улсын итгэмжлэгдсэн шинжилгээний лабораторид чийглэгийн хэмжээг тодорхойлон цэвэр жинг тооцоолж гаргадаг болно. Олон улсын стандартын дагуу самнасан ноолуурын чийглэгийн хэвийн хэмжээ нь 161% хувьтай байх шаардлагатай бөгөөд үүнээс өндөр хувийн чийглэгтэй тохиолдолд цэвэр жинг хасаж тооцдог болно. Хатант-Интернэшнл ХХК нь Түүхий эд ангилах, yraax, самнах ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргээ биелүүлэхдээ гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т заасан Самнахдаа Монгол Улсын стандартын дагуу өөрийн үйлдвэрийн самнах технологийг чанд баримтлан ажиллана. Самнасны дараа чийг 161 хувь байна, тослог 1 хувиас хэтрэхгүй, хялгас агууламж 0,2 хувиас ихгүй, хаг хог 0,2 хувиас ихгүй байна гэснийг зориуд зөрчиж хууран мэхэлж, нийт 5 удаагийн тээвэрлэлтээр экспортод гаргасан самнасан ноолуурын чийглэгийг хэвийн хэмжээнээс хэт их чийгтэй хүлээлгэн өгснөөс ******* ******* ******* ХХК-д экспортын гэрээний алданги төлөх нөхцөл, шалтгааныг үүсгэсэн болно. Үүнд:

22/01 дугаартай Түүхий эд ангилах, угаах, самнах ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу хүлээлцэн ачилт хийгдсэн самнасан ноолуурын жин тонноос чийглэг тооцож цэвэр жингийн хасалт хийгдсэн тоо хэмжээ, харгалзах алданги тооцсон тухай

-Тээвэрлэлт №1, ноолуурын өнгө цайвар, хүлээлцсэн жин 16,800 кг, итгэмжлэгдсэн лабораторийн чийглэг тооцсон цэвэр жин 16,544.51 кг, чийглэгийн зөрүүгээр хасагдсан жин -255,49 кг, алданги тооцсон нэгж үнэ 150 ам.ам.доллар, нийт алданги тооцсон дүн 26,826.45 ам.ам.доллар,

-Тээвэрлэлт №2, ноолуурын өнгө цайвар, хүлээлцсэн жин 17,760 кг, итгэмжлэгдсэн лабораторийн чийглэг тооцсон цэвэр жин 17,476.20 кг, чийглэгийн зөрүүгээр хасагдсан жин -283,80 кг, алданги тооцсон нэгж үнэ 150 ам.ам.доллар, нийт алданги тооцсон дүн 29,799 ам.ам.доллар,

-Тээвэрлэлт №3, ноолуурын өнгө цайвар, хүлээлцсэн жин 18,400 кг, итгэмжлэгдсэн лабораторийн чийглэг тооцсон цэвэр жин 18,024.15 кг, чийглэгийн зөрүүгээр хасагдсан жин -375.85 кг, алданги тооцсон нэгж үнэ 150 ам.ам.доллар, нийт алданги тооцсон дүн 39,464.25 ам.ам.доллар,

-Тээвэрлэлт №4, ноолуурын өнгө цайвар, хүлээлцсэн жин 18,240 кг, итгэмжлэгдсэн лабораторийн чийглэг тооцсон цэвэр жин 17,628.96 кг, чийглэгийн зөрүүгээр хасагдсан жин -611.04 кг, алданги тооцсон нэгж үнэ 150 ам.ам.доллар, нийт алданги тооцсон дүн 64,159.20 ам.ам.доллар,

-Тээвэрлэлт №5, ноолуурын өнгө бор, хүлээлцсэн жин 18,800 кг, итгэмжлэгдсэн лабораторийн чийглэг тооцсон цэвэр жин 18,290.29 кг, чийглэгийн зөрүүгээр хасагдсан жин -509,71 кг, алданги тооцсон нэгж үнэ 85 ам.ам.доллар, нийт алданги тооцсон дүн 43,*******5.35 ам.ам.доллар,

-Нийт хүлээлцсэн жин 90,000 кг, итгэмжлэгдсэн лабораторийн чийглэг тооцсон цэвэр жин 87,964.11 кг, чийглэгийн зөрүүгээр хасагдсан жин -2,035.89 кг, нийт алданги тооцсон дүн 203,574.25 ам.ам.доллар,

Иймд, 22/01 дугаартай Түүхий эд ангилах, угаах, самнах ажил гүйцэтгэх гэрээ- ний 6 дугаар зүйлийн 6.3-т заасан Самнахдаа Монгол Улсын стандартын дагуу өөрийн үйлдвэрийн самнах технологийг чанд баримтлан ажиллана. Самнасны дараа чийг 16 1 хувь байна, тослог 1 хувиас хэтрэхгүй, хялгас агууламж 0.2 хувиас ихгүй, хаг хог 0.2 хувиас ихгүй байна гэснийг, мөн гэрээний 10 дугаар зүйлийн 10.1-т Талууд, түүхий ажилтан, төлөөлөгчийн хайхрамжгүй байдал, зориуд үүргээ зөрчсөн, хууран мэхлэх, эсхүл тэдгээрээс энэ гэрээг зөрчсөний улмаас учирсан хохирлыг буруутай тал нөгөө талдаа нөхөн төлнө гэснийг тус тус үндэслэл болгон ******* ******* ******* ХХК-д учирсан хохирол, алданги төлбөр 203,574.25 ам.долларыг Хатант-Интернэшнл ХХК-с нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн дүнг 2024 оны 12 сарын 18-ны өдрийн Монгол Банкны албан ш болох 1 ам.доллар 3,392.36 төгрөгөөр тооцож 690,597,*******3 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт ******* ******* ******* ХХК-д гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Хатант-Интернэшнл ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Талууд 2021 оноос 2023 оны хооронд хамтран ажилласан. Энэ хугацаанд нийт 5 удаагийн Түүхий эд ангилах, угаах, самнах Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээнүүдээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2022 оны 04 сарын 07-ны өдөр байгуулсан 22/01 тоот дугаартай, Ажил гүйцэтгэх гэрээний дагуу угааж боловсруулсан ноолуур дээр асуудал гарч, гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотой хохирол шаардаж байна гэх тайлбарыг нэхэмжлэгчээс гаргаж байна. Энэ агуулгын хүрээнд хариуцагч талаас дараах тайлбарыг гаргаж байна. Нийт 80 орчим тонн ноолуурыг нэхэмжлэгч малчдын гар дээрээс татан авч, манайд хүлээлгэж өгсөн. Манайх тус ноолуурыг 3 үе шат бүхий дарааллаар угаасан. Эхний үе шат нь ноолуурыг хэмжээ болон харьцангуй богино ширхэгтэй байх стандартын дагуу ялгах төлбөр нь 0,34 ам.доллар, хоёр дахь үе шат нь угаалга хийдэг ба угаалгын ажлын хөлс нь 1,8 ам.доллар, гурав дахь үе шат нь самнах. Самнах ажил нь хамгийн их ажиллагаатай, хүн хүч, цаг хугацаа их шаардагддаг ажил учраас 1 кг тутмын төлбөр нь 4,5 ам.доллар байдаг. Ингээд ноолуурыг ялгаж, угааж, самнах гэсэн 3 үе шат дараалалтай үйлдлийг хийж, боловсруулан захиалагчид хүлээлгэж өгөх 1 кг ноолуурын төлбөр нь талуудын тохиролцсоноор 6,64 ам.доллар байгаа. Тус үнэлгээ нь зах зээлийн үнээс хоёр дахин бага. Учир нь талууд тухайн үедээ зөвхөн Ажил гүйцэтгэх гэрээгээр хөлсөө тохиролцохоос гадна тус гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан Экспортлох компанид хүлээлгэж өгсний дараа хувь тооцож буюу ашгийг 60, 40 хувиар хувааж авна гэж олох орлогын хувиар анх тохиролцож байсан. Бидний маргаад байгаа 2022 оны 04 сарын 07-ны өдрийн гэрээг манайх нэхэмжлэгч компани руу и-мэйлээр явуулсныг хүлээн авч, гарын үсэг зурсан эсэхийг мэдэхгүй байна. Бидний маргаан бүхий гэрээ бол бодитоор уулзаж, гарын үсэг зурсан зүйл байдаггүй. Харин бусад 4 гэрээний хувьд гарын үсгээ зурсан байдаг. Гэрээ тус бүрийн хэмжээг нь 18,000 кг буюу 18 тонн байхаар харилцан тохиролцсон. Ингээд 2022 оны 04 сарын 07-ны өдрийн гэрээгээр ноолуурыг бусад ченжүүд болон малчдын гар дээрээс авч, манай компанийн хашаанд хүлээлгэж өгнө. Бид агуулахад хадгалж байгаад угаах, самнах үйлдвэр лүү шилжүүлдэг. Үүнтэй холбоотойгоор бид дотроо байрлах лабораториор талуудын гэрээнд тохиролцсон чийгшил таарч байгаа эсэхийг чийглэгийг шалгадаг. Олон улсын стандартаар ноолуурын чийглэг 16 байх ёстой гэдэг ба дээшээ 17, доош 15 байж болдог. Лаборатори дээр шинжилгээ хийж чийгшил болсон байна гэж үзвэл захиалагч буюу нэхэмжлэгч талд мэдэгдэнэ. Нэхэмжлэгч тал ирээд өөрсдөө дээжээ авч, Монгол улсад байгаа хоёр итгэмжлэгдсэн лабораторийн нэг болох ШУТИС-ийн харьяа Хүнс, хөдөө хөнгөн үйлдвэрийн лабораторид шалгуулаад, чийгшлийн хэмжээ таарч, эцсийн бүтээгдэхүүн болсон байна гэж үзсэн тохиолдолд өөрсдөө техник хэрэгсэлтэйгээ манай агуулахаас ирж, 80 кг тутмаар нь пресс буюу гадна талаар нь ногоон өнгөөр дөрвөлжлөөд боосон ноолуурыг нэхэмжлэгч талын нягтлан болон манай талаас гэрч нар тооцоо нийлж, авч явдаг. Ингээд гаалийн мэдүүлгийн өмнө Монгол улсад байгаа хоёр итгэмжлэгдсэн лабораторийн нэг болох гаалийн лабораторид шалгуулдаг. Нэхэмжлэгч тал тээвэрлэлтээ өөрсдөө хариуцдаг уу эсвэл нөгөө компани нь хариуцдаг эсэхийг мэдэхгүй байна. Дөрөв дэх шинжилгээг нөгөө хүлээж авч байгууллага яг манайхтай адил өөрсдийнхөө барааг жин, чийгшлийн хувьд таарч байгаа эсэхийг шалгаж, нийт 4 удаагийн лабораториор шалгагддаг. Талуудын хороонд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Нэхэмжлэгч байгууллага өөрсдөө материалаа авч ирж манай байгууллагад өгсөн ба бид өөрсдийн ажиллах хүч болон техник хэрэгслээрээ тухайн материалыг боловсруулаад хүлээлгэж өгдөг. Хүлээлгэж өгөх үедээ түрүүн дурдсанчлан албан ёсны хоёр лабораторид нэхэмжлэгч өөрөө дээж авч шалгуулаад, асуудалгүй байсан учраас манай үйлдвэрт ирж, ачаад авч явсан. Нэхэмжлэгч талын тайлбарлаад байгаа шиг бид экспортыг нь хариуцсан зүйл байхгүй. Барааг ямар ч асуудалгүй байна гээд талууд хүлээлцээд, нэхэмжлэгч тал хүлээн авч явснаас буюу манай байгууллагын хашаанаас гарснаас хойш хадгалалт, тээвэрлэлттэй холбоотой хариуцлагыг биднээс нэхэмжлээд байгаа талаар бид ойлгохгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2022 оны 04 сарын 07-ны өдрийн гэрээний шаардлага гэж тодорхойлсон боловч задаргаа буюу 5 удаагийн ачилтаар талуудын хооронд байгуулсан 5 удаагийн гэрээтэй холбоотой нийт угаалгасан бараа бүтээгдэхүүний зөрүүгээр шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. Манай тооцоотой нэхэмжлэгч талын эхний тооцоо таарсан. Учир нь 18 тонн хүрээгүй, 16,800 кг эцсийн бүтээгдэхүүн болж гарсан. Үүнтэй холбоотой баримтуудыг хэрэгт хавсаргасан. Гэтэл нэхэмжлэгч нийт 80 тонныг 2022 оны 04 сарын 07-ны өдрийн гэрээгээр хийсэн мэтээр тайлбарлаж, түүний зөрүүг нэхэмжлээд байгаа талаар ойлгохгүй байна. Түүнчлэн зөвхөн манайхаар угаалгасан бараа биш ба тухайн үед хятад ченжээс авч, угаалгасан байдаг. Нэхэмжлэгч тал их хэмжээгээр экспортлох сонирхолтойгоор гэрээ байгуулсан боловч хүчин чадал нь хүрэлцэхгүй байсан учраас бараа бүтээгдэхүүнийхээ тодорхой хэмжээний буюу гуравны нэгийг нь манайхаар угаалгуулсан. Үлдэх ноолуураа бусад өөр компаниар болон өөрсдөө угаасан бүх ноолуураа нийлүүлээд Итали улсын компанид хүлээлгэж өгч байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээнд ямар стандартын дагуу гүйцэтгэж, чийгшил тогтоох тухай Монгол улсын стандартыг тодорхой заачихсан. Гэвч нэхэмжлэлийн шаардлагыг харахаар өөр улсын стандартаар, өөр улсын лабораторид хийсэн шинжилгээг тайлбарлаад байдаг. Дээрээс нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага гаагүй, дандаа хуулбарласан болон гадаад улсын хэл дээрх баримтуудыг хэрэгт хавсаргасан байна. Хэдийгээр зарим баримтуудыг орчуулж өгсөн боловч тус лаборатори нь олон улсын итгэмжлэгдсэн, тусгай зөвшөөрөлтэй лаборатори гэсэн нотлох баримтын шаардлага гасан баримт хэрэгт байхгүй байх тул үүнийг бид албан ёсоор хүлээж авах нь их төвөгтэй. Нэхэмжлэгч тал талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний дагуу бараа бүтээгдэхүүнийхээ дээжийг өөрсдөө шалгуулаад, асуудалгүй байна гээд авч явсан. Энэ хугацаанд нийт 4 удаагийн гэрээ байгуулахад чанар, доголдолтой холбоотой ямар нэгэн асуудал гарсан зүйл огт байхгүй. Хэрэв байсан бол талуудын хооронд яг энэ гэрээтэй холбоотой гүйцэтгэсэн хоёр Ажил гүйцэтгэх гэрээний тооцоо нийлсэн актад нэг ч болтугай үг үсэг дурдах байсан. Бусад 4 гэрээний тухайд чийг болон чанартай маргаан гарсан зүйл байдаггүй. Эдгээртэй холбоотой тооцоо нийлсэн актад дурдагдсан зүйл ч байхгүй байдаг. Манай талаас зөрүү гарсан талаар ойлгож байгаа. Учир нь бид нэхэмжлэгчтэй ижил үйл ажиллагаа эрхэлдэг ба адил байгууллагуудтай хамтраад, харьцаад явж байгаагийн хүрээнд Итали улсын буюу европын жин хэмжүүр нь өөр байдаг. Монголчууд хэмжээг килограммаар хэмждэгтэй адил европчууд милээр хэмждэг. Бид концептын уртыг чийгшлээрээ хувааж гаргадаг бол европын хэмжил зүйн томьёо нь өөр. Манай компанид яг энэ асуудал гардаг. Эндээс 100 тонн ноолуур явуулахад тэндээ очоод 98 тонныг хүлээгээд авчихдаг. Зөрүү гарч байсан учраас бид эхлээд өөрсдөө бүх тээвэрлэлтийг 100 хувь хариуцаж, Италид мөн адил талаас манай компани хүлээн авч, хүлээлгэж өгдөг байсан боловч зөрүү гарсаар байсан тул бид угааж боловсруулъя, та нар манай хашаанаас тээвэрлэлтээ хариуц гэдгийг Итали компанидаа тайлбарлаж өгөөд, одоог хүртэл хамтарч ажилласаар байгаа. Удаа дараагийн уулзалт, оролдлогын дараа асуудал юунд байгаа талаар судлахад хэмжил зүй буюу томьёо өөр байдаг бөгөөд Италийн компаниуд үүнийг өөрсдөө ч мэддэг. Бодит байдлыг талууд аль аль нь мэдэж байгаа боловч нэхэмжлэгч тал би үхэхээр чи үх гэдэг байдлаар, зөрүүг манай байгууллагаас гаргуулна гэх тайлбарыг гаргаж байна. Хэрвээ үнэхээр нэхэмжлэгчийн яриад байгаа шиг асуудал байсан бол Монголын 3 лабораторид хийлгэсэн шинжилгээнээс ямар нэгэн асуудал гарч, манай үйл ажиллагаа зогсох байсан. Яагаад өнөөдрийг хүртэл асуудал гараагүй вэ гэхээр дээрх Итали улсад чийг болон жинг нь хэмжээд байгаа хэмжүүр нь өөр байдаг талаар ойлгох хэрэгтэй. Мөн хариуцагчийн зүгээс хуульд заасан үүргээ бүрэн биелүүлж, хүлээлгэж өгснийг нэхэмжлэгч тал өөрсдөө хэд хэдэн удаагийн лабораторийн шинжилгээгээр баталгаажуулж, хүлээгээд авчихсаныгаа зөрүү гэж тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч талаас чийглэг нь бага байсан гэх тайлбар гаргасан. Чийглэг нь бага байгаа тохиолдоод эсрэгээрээ авах мөнгө нь ихэсдэг. 18 хувийн чийгшилтэй байна гэдэг нь жин илүү хүнд байна гэсэн үг. Чийгшил нь бага тохиолдолд ноолуур их байна гэсэн үг. Хэрвээ гэрээгээр тохирсон жингээсээ бага байсан тохиолдолд бид зөрүү ам.долларын үнээ өөрсдөө очиж авдаг. Чийгшил нь их буюу жин нь их байснаар бид хасалтаа хийлгэдэг. Иймд хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг агуулгын хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба хууль зүйн хүрээнд өөрсдийн шалгаж авсан бараагаа буцаан шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хатант-Интернэшнл ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Талууд 2022 оны 04 сарын 07-ны өдөр 22/01 дугаартай Түүний эд ангилах, угаах самнах ажил гүйцэтгэх гэрээ-г бичгээр байгуулан 5 удаа ноолуур боловсруулах ажлыг хийж гүйцэтгүүлсэн болно. Уг ажлын хүрээнд бидний зүгээс өөрийн ажлын байранд ноолуурыг боловсруулж өөрийн үйлдвэрийн лабораторид шинжилгээ авч мөн давхар хариуцагч нь өөрөө Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн лабораторид давхар шинжлүүлэн шинжилгээнд тэнцсэнээр манай үйлдвэрийн хашаанаас өөрийн барааг шалган хүлээн авч цаашид захиран зарцуулдаг болно. Энэхүү ажлын хүрээнд манай байгууллагын зүгээс гэрээгээр хүлээн үүргээ бүрэн биелүүлж гүйцэтгэсэн ажлыг бүрэн хүлээлгэн өгсний дараа талууд хэд хэдэн удаа тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг. Үүний дагуу 2023 онд 02 сарын 07-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэн 2023 оны байдлаар 241,024,183 төгрөгийн тооцооны үлдэгтэй байхаас төлсөн төлбөрийг хасч тооцон үлдэгдэл 15,000,000 төгрөгийн үлдэгтэй болохыг баталгаажуулсан байдаг. Төлбөрийг хариуцагч талаас барааг хүлээн авч итгэмжлэгдсэн лабораторийн чийг тодорхойлох шинжилгээнд өгсний дараа төлж барагдуулахаар тохирсон болно. Гэвч хариуцагч нь дээрх тооцоо нийлсэн актын дагуу төлбөрийг өнөөдрийг хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр болох 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.******* ******* ******* ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...2023 оны 02 сарын 07-ны өдрийн №1 дугаартай 2022 оны 04 сарын 07-ны өдрийн 22/01 тоот түүхий эд ангилах, угаах, самнах ажил гүйцэтгэх гэрээний төлбөр тооцооны баримт-ын 2-т Төлбөрийн үлдэгдэл дүн болох 15 сая төгрөгийг Б талын тав болон зургаа дахь удаагийн тээвэрлэлтийг экспортын гэрээний худалдан авагч тал хүлээн авч, олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн чийг тодорхойлох шинжилгээг үндэслэн Б талд ирүүлэх ноолуурын цэвэр жингийн хэмжээнд харгалзуулан А талын самнах ажлын хөлсний дүнг эцэслэн тооцсоны дараах зөрүүг хасаж олгоно гэж тохиролцсон байдаг. Гэтэл 5 дахь удаагийн экспортыг худалдан авагч тал хүлээн авч, олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн чийг тодорхойлох шинжилгээ хийхэд ачилт хийгдсэн жин тонноос 509.71 кг ноолуур хасагдаж, таван удаагийн экспортын ачилтаар Хатант-Интернэшнл ХХК-ийн самнах үйлдвэрийн агуулахаас шууд ачуулсан ноолуурын нийт жингийн зөрүүгээр манай компани авлагатай гарсан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5.Нэхэмжлэгч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, албан бичиг болон орчуулгын баримт, 2024 оны 11 сарын 18-ны өдрийн 2404/12 дугаар итгэмжлэл, 2025 оны 01 сарын 17-ны өдрийн 2505/03 дугаар итгэмжлэл, 2025 оны 03 сарын 28-ны өдрийн хариу тайлбар, Хатант-Интернэшнл ХХК-ийн 2022 оны 08 сарын 24-ний өдрийн 22/82 дугаар албан бичиг, Төлбөрийн үлдэгдлийн баталгаа,

 

Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн баримт: 2024 оны 10 сарын 31-ний өдрийн 24/128 дугаар итгэмжлэл, 2024 оны 11 сарын *******-ний өдрийн хариу тайлбар, 2023 оны 01 сарын 05-ны өдрийн Түүхий эд ангилах, угаах, самнах ажил гүйцэтгэх 2022 оны 04 сарын 07-ны өдрийн 22/01 тоот гэрээний угаах, самнах үнэ, ажлын хөлс тооцсон акт, 2023 оны 02 сарын 07-ны өдрийн 2022 оны 04 сарын 07-ны өдрийн 22/01 тоот түүхий эд ангилах, угаах, самнах ажил гүйцэтгэх гэрээний төлбөр тооцооны барим, Хатант-Интернэшнл ХХК-ийн 2022 оны 10 сарын 23-ны өдрийн 22/117 дугаар албан бичиг, 2022 оны 07 сарын 21-ны өдрийн 22/70 дугаар албан бичиг, 2021 оны 08 сарын 13-ны өдрийн 2/004 дугаар, 2021 оны 06 сарын 17-ны өдрийн 2/002 дугаар, 2021 оны 08 сарын 20-ны өдрийн 2/005 дугаар Түүхий эд угааж боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ, тооцоо нийлсэн акт, Хатант-Интернэшнл ХХК-ийн 2022 оны 06 сарын 08-ны өдрийн 22/59 дугаар албан бичиг, 2024 оны 02 сарын 21-ний өдрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт,

 

Шүүхийн журмаар: Шинжлэх ухаан технологийн их сургууль хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн 2025 оны 01 сарын 06-ны өдрийн 01 дугаар албан бичиг болон түүнд хавсаргасан итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн, 2025 оны 05 сарын 07-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* ******* ******* ХХК нь Хатант-Интернэшнл ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол 690,597,*******3 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, Хатант-Интернэшнл ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргав.

 

Үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг гах үндэслэлтэй.

 

1. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

1.1.Нэхэмжлэгч нь ...Хатант-Интернэшнл ХХК-тай 2022 оны 04 сарын 07-ны өдөр 22/01 дугаартай Түүхий эд ангилах, угаах, самнах ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажилласан. Гэрээгээр 189 тонн түүхий эдийг /ноолуур/ гүйцэтгэгч талд хүлээлгэн өгч, ангилах, угаах, самнах ажил гүйцэтгүүлсэн. Олон улсын стандартын дагуу самнасан ноолуурын чийглэгийн хэвийн хэмжээ 16+-1% байх шаардлагатай ба үүнээс өндөр хувийн чийглэгтэй тохиолдолд цэвэр жинг хасаж тооцдог. Гүйцэтгэгч нийт 5 удаагийн тээвэрлэлтээр экспортод гаргасан самнасан ноолуурын чийглэгийг хэвийн хэмжээнээс хэт их чийгтэй хүлээлгэн өгснөөс ******* ******* ******* ХХК-д экспортын гэрээний алданги төлөх нөхцөл шалтгааныг үүсгэсэн. Нийт 5 удаагийн ачилтаар 90,000 кг ноолуурыг Итали улс руу ачуулсан ба тус улсын итгэмжлэгдсэн лабораторийн чийглэг тооцсон цэвэр жингээр 87,961.44 кг болж, чийглэгийн зөрүүгээр 2,035.89 кг хасагдаж, 203,574.25 ам доллар буюу нэхэмжлэл гаргасан өдрийн шаар 690,597,*******3 төгрөгийн хохирол учирсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлов.

 

Хариуцагч нь ...гэрээг бичгээр байгуулан 5 удаа ноолуур боловсруулах ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Өөрийн ажлын байранд ноолуурыг боловсруулж өөрийн үйлдвэрийн лабораторид шинжилгээ авч, мөн нэхэмжлэгч өөрөө ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн болон гаалийн лабораторид давхар шинжлүүлэн, шинжилгээнд тэнцсэнээр манай үйлдвэрийн хашаанаас өөрийн барааг шалган хүлээн авч цаашид захиран зарцуулдаг. Нэхэмжлэгчийн хилээр гаргасан 90,000 кг бүхэлдээ манай бэлтгэсэн ноолуур биш, нэхэмжлэгч мөн өөрийн бэлтгэсэн ноолуураа хамт явуулж байсан. Манай бэлтгэсэн ноолуурын чийглэгийн хэмжээ стандартад зааснаас их байсан гэж үзэх баримтгүй. Бэлтгэсэн бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш 2 жилийн хугацаанд огт ийм зүйл ярьж байгаагүй, харин бид ажлын хөлсний төлбөрийн үлдэгдлээ нэхэж өдий хүрсэн тул нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй гэж маргав.

 

1.2.******* ******* ******* ХХК нь 2022 оны 04 сарын 07-ны өдөр 22/01 дугаартай Түүхий эд ангилах, угаах, самнах ажил гүйцэтгэх гэрээ-г Хатант-Интернэшнл ХХК-тай байгуулжээ. Талууд гэрээг харилцан цахимаар илгээсэн байх бөгөөд гэрээг бичгээр байгуулагдсан эсэхэд маргаагүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр мэйл хаягт үзлэг хийж, тэмдэглэлээр бэхжүүлсэн болно. /хх-209-215, 248/

 

Талуудын тайлбар, гэрээний агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь түүхий эдийг хариуцагчид хүлээлгэн өгч, хөлс төлөх үүргийг, хариуцагч түүхий эд буюу ноолуурыг хүлээн авч ангилан, угааж, самнаж боловсруулан захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээжээ. Өөрөөр хэлбэл нэг тал нь гэрээнд заасан ажил гүйцэтгэх, нөгөө тал нь уг ажлын үр дүнг хүлээн авахаар талууд тохиролцсон буюу талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

 

Дээрхээс үзэхэд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээ хүчин төгөлдөр байна. Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй.

 

1.3.Зохигчид гүйцэтгэсэн ажлын хэмжээнд маргаагүй, харин хариуцагчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой буюу экспортод гаргасан самнасан ноолуурын чийглэгийг хэвийн хэмжээнээс хэт их чийгтэй бэлтгэсний улмаас нэхэмжлэгчид экспортын гэрээний алданги төлөх хохирол үүссэн хэмээн маргав.

 

Өөрөөр хэлбэл хариуцагчийн ангилан, угааж, самнасан ноолуур нь Монгол улсын стандартын дагуу самнасны дараа чийг 16+-1%, тослог 1%-аас хэтрэхгүй, хялгас агууламж 0,2%-с ихгүй, хаг хог 0,2%-аас ихгүй байхаар заасан байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн бэлтгэсэн ноолуурыг Итали улсад тээвэрлэн хүргэж, хүлээн авагч нь олон улсын итгэмжлэгдсэн шинжилгээний лабораторид чийглэгийн хэмжээг тодорхойлон цэвэр жинг тооцоолж хүлээн авдаг талаар тайлбарлаж, нийт 5 удаагийн тээвэрлэлтээр экспортод гаргасан 90,000 кг ноолуур тус улсын итгэмжлэгдсэн лабораторийн чийглэг тооцсон цэвэр жингээр 87,961.44 кг болж, чийглэгийн зөрүүгээр 2,035.89 кг хасагдаж, эхний 4 удаагийн ачилтын чийглэгийн зөрүүгээр хасагдсан 1526.8 кг цайвар өнгийн ноолуур нь нэгж үнэ 105 ам.доллароор тооцож 160,248.9 ам.доллар, 5 дахь удаагийн ачилтын чийглэгийн зөрүүгээр хасагдсан 509,71 кг бор өнгийн ноолуур нь нэгж үнэ 85 ам.доллароор тооцож 43,*******5.35 ам.доллар, нийт 203,574.25 ам.долларын гэрээний алдангийн хохирол учирсан хэмээн шаардлагаа тодорхойлсон.

 

1.4.Талууд 2023 оны 01 сарын 05-ны өдөр 22/01 тоот гэрээний ажлын хөлс тооцсон акт үйлдсэн байх бөгөөд уг актаар ажил гүйцэтгэгч Хатант-Интернэшнл ХХК нь 156,803 кг ноолуурыг ангилан ялгаж, 137,138 кг ноолуур угаан, эцсийн бүтээгдэхүүн болох 81,281 кг ноолуурыг самнах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. /хх-139х/

 

Эцсийн бүтээгдэхүүн болох самнасан ноолуураас дээж аван ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн болон гаалийн лабораторид шинжлүүлсний үндсэнд самнасан ноолуурыг 80 кг-аар тус бүр пресслэн захиалагчид хүлээлгэн өгөх бөгөөд захиалагч пресслэсэн ноолуурыг гаалийн байгууллагад хүлээлгэн өгч, тээвэрлэлтийг хариуцдаг талаар тайлбарлав.

 

Бэлэн болсон самнасан ноолуураас дээж авч, шинжилгээнд өгөх ажлыг захиалагч өөрөө хариуцдаг гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэдэггүй бөгөөд гүйцэтгэгчийн бэлтгэсэн ноолуурыг нийт 5 удаагийн ачилтаар 2022.06.02, 2022.07.26, 2022.08.30, 2022.10.25, 2023.02.07-ны өдрүүдэд тус тус Итали улсруу экспортод гаргасан болох нь Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг-ээр нотлогдов. /хх-12,15-17, *******7х/

 

Дээрх 5 удаагийн ачилтын гаалийн мэдүүлгээс үзэхэд экспортод гаргаж буй ноолуурын чийглэгийн хэмжээг 2022.06.02-ны өдрийн мэдүүлэгт 10.25%, 2022.07.26-ны өдрийн мэдүүлэгт чийглэгийн хэмжээ бичигдээгүй, 2022.08.30-ны өдрийн мэдүүлэгт 9,72%, 2022.10.25-ны өдрийн мэдүүлэгт 10.71%, 2023.02.07-ны өдрийн мэдүүлэгт 10.75% хэмээн мэдүүлжээ. /хх-12,15-17, *******7х/

 

1.5.Мөн түүнчлэн ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн сорилтын төвийн итгэмжлэгдсэн лабораториос баримтаар ирүүлсэн ******* ******* ******* ХХК-иас дээж өгч шинжлүүлсэн ноолуурын сорилтын дүнгээс дээрх 5 удаагийн ачилт болон талуудын байгуулсан гэрээний цаг хугацааны хувьд хамааралтай байж болох /2022.08.01-2023.02.01/ 19 удаагийн сорьцын дүнг түүвэрлэн үзэхэд 2022.09.08-ны өдрийн шинжилгээний чийглэгийн хэмжээ 16,3%, 2022.10.18-ны өдрийн шинжилгээнд чийглэгийн хэмжээ 18,4%, бусад 17 удаагийн шинжилгээнд чийглэгийн хэмжээ 16%-иас доош хувийн чийглэгтэй байсан болох нь нотлогдов. /хх-97-115х/

 

Гүйцэтгэгчийн зүгээс эцсийн байдлаар самнасан ноолуурыг пресслэн захиалагчид өгснөөр ажил гүйцэтгэгдсэн гэж үзэх бөгөөд үүнээс цаашхи ачилт, тээвэрлэлтийг гүйцэтгэгч хариуцахгүй тул гаалийн мэдүүлэг болон лабораторийн шинжилгээний дүнгээр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн бүтээгдэхүүний чийглэгийн хэмжээ стандартад зааснаас их байсан буюу 16%-иас их байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

1.6.Нэхэмжлэгч нь экспортод гаргасан бүтээгдэхүүнийг *******-21 хоногийн хугацаанд тээвэрлэн Итали улсын Велла хотод хүргэдэг хэмээн тайлбарлах ба тус улсын үйлдвэрийн техникийн дээд сургуулийн шинжилгээний лабораторийн чийглэг тооцсон дүнгээр нийт 5 удаагийн ачилтаар экспортолсон 90,000 кг ноолуурын хэмжээ 87,964.11 кг болж, чийглэгийн зөрүүгээр хасагдсан жин -2,035.89 кг болсон хэмээн К Селла улсын үйлдвэрийн техникийн дээд сургуулийн шинжилгээний хариуг орчуулгын хамт баримтаар ирүүлжээ. /хх-22-46х/

 

Дээрх шинжилгээний баримтаар ******* ******* ******* ХХК-ийн нийлүүлсэн бүтээгдэхүүнийг 2022.07.12, 2022.09.08, 2022.10.10, 2022.12.05, 2023.03.07-ны өдрүүдэд лабораторийн шинжилгээгээр шинжилсэн байна.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана, 352 дугаар зүйлийн 352.2-т захиалагчийн шаардлага гаргах эрхийг заасан байна.

Захиалагч ******* ******* ******* ХХК нь гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлыг доголдолтой хэмээн тайлбарлах боловч бүтээгдэхүүнийг ачуулах бүрт Монгол улсад лабораториор шинжлүүлэн ачилт хийсэн, мөн хамгийн сүүлийн байдлаар Итали улсад шинжилгээний лабораториор шинжлүүлсэн 2023.03.07-ны өдрөөс хойш хугацаагаар гомдлын шаардлага гаргах хугацааг 1 жилээр тооцвол 2024.03.07-ны өдөр дуусахаар байх ба захиалагчийн зүгээс чийглэгийн хэмжээ их байгаагаас жингийн зөрүү хасагдсан талаар гүйцэтгэгч Хатант-Интернэшнл ХХК-д Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т заасан 6 сар болон 1 жилийн хугацаанд шаардлага гаргаж байсан талаар баримтыг ирүүлээгүй бөгөөд шүүхэд 2024 оны 10 сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан болно.

Харин талууд гүйцэтгэсэн ажлын хөлсний талаар 2023.01.05, 2023.02.07-ны өдрүүдэд тооцоо нийлсэн байх бөгөөд тухайн баримтад чийглэгийн зөрүүгээс үүдэн захиалагчид хохирол учирсан талаар дурдаагүй байдаг. /хх-139, *******8х/

1.7.Түүнчлэн талуудын байгуулсан гэрээний цаг хугацаанд гүйцэтгэгч Хатант-Интернэшнл ХХК нь 81,281 кг самнасан ноолуурыг бэлтгэж захиалагчид хүлээлгэн өгсөн талаар талууд зөрүүгүй тайлбарлаж, талуудын тооцоо нийлсэн актад мөн энэ дүнгээр туссан ба нэхэмжлэгчийн тээвэрлэсэн 90,000 кг ноолуурын 8,719 кг ноолуур нь өөр бусад этгээдээр бэлтгүүлсэн болон нэхэмжлэгч өөрөө бэлтгэсэн бүтээгдэхүүн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн бэлтгэсэн 81,281 кг самнасан ноолуурын чийглэгийн хэмжээ 16+-1%-иас өндөр байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Харин стандартад заасан 16+-1%-иас бага байсан болох нь гаалийн мэдүүлэг болон ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн сорилтын төвийн итгэмжлэгдсэн лабораторийн дүнгээс харагдаж байх бөгөөд тухайн шинжилгээний хариуг захиалагч тухай бүрт мэдэж, бүтээгдэхүүнийг хүлээн авч, гаальд мэдүүлэн тээвэрлэсэн гэж үзэх боломжтой.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана хэмээн заасан ба дээр дурдсанаар гүйцэтгэгчийн бэлтгэсэн ноолуурын чийглэгийн хэмжээ стандартад заасан 16+-1%-иас бага байсан талаар захиалагч мэдэж байсан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл нь бэлтгэсэн ноолуурын чийглэг стандартад зааснаас бага байсан гэж маргаагүй харин эсрэгээрээ их байсан их хэмээн маргасан болохыг дурдах нь зүйтэй.

Дээрхээс дүгнэн нэхэмжлэлийн шаардлага хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тул хариуцагчаас хохирол 690,597,*******3 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

2.1.Хариуцагч Хатант-Интернэшнл ХХК нь ******* ******* ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан.

******* ******* ******* ХХК нь ...хариуцагчийн самнах үйлдвэрийн агуулахаас шууд ачуулсан ноолуурын нийт жингийн зөрүүгээр манай компани авлагатай гарсан тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарлав.

2.2.Талуудын байгуулсан 2022 оны 04 сарын 07-ны өдрийн 22/01 дугаартай Түүхий эд ангилах, угаах, самнах ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр тул хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй талаар дээр дүгнэсэн.

Талууд гүйцэтгэсэн ажлын хэмжээнд маргаагүй ба хариуцагчийн гүйцэтгэсэн ажил доголтойн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

2.3.2022 оны 04 сарын 07-ны өдрийн 22/01 дугаартай Түүхий эд ангилах, угаах, самнах ажил гүйцэтгэх гэрээ-г талууд дүгнэн гүйцэтгэсэн ажлын хөлсний талаар 2023.01.05, 2023.02.07-ны өдрүүдэд тооцоо нийлсэн байх бөгөөд 2023.01.05-ны өдрийн актаар захиалагч 241,024,183 төгрөгийн хөлс төлөх, 2023.02.07-ны өдрийн актаар захиалагч ******* ******* ******* ХХК нь 241,024,183 төгрөгийн төлбөрөөс 2023.01.11-ний өдөр 50,000,000 төгрөг, 2023.01.17-ны өдөр 91,024,183 төгрөг, 2023.02.07-ны өдөр 85,000,000 төгрөг тус тус төлж үлдэгдэл 15,000,000 төгрөг болохыг баталгаажуулжээ. /хх-139,*******8х/

2023.02.07-ны өдрийн тооцоо нийлсэн баримтын 2 дахь заалтад ...Төлбөрийн үлдэгдэл дүн болох 15,000,000 төгрөгийг Б талын тав болон зургаа дахь удаагийн тээвэрлэлтийг экспортын гэрээний худалдан авагч тал хүлээн авч, олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн чийг тодорхойлох шинжилгээг үндэслэн Б талд ирүүлэх цэвэр жингийн хэмжээнд харгалзуулан А талын самнах ажлын хөлсний дүнг эцэслэн тооцсоны дараах зөрүүг хасч олгоно хэмээн заажээ. /хх-*******8х/

Дээрх заалтад заасан зургаа дахь тээвэрлэлт хариуцагчийн бэлтгэсэн бүтээгдэхүүний тухайд хийгдээгүй ба 5 дахь тээвэрлэлтээр тээвэрлэсэн бүтээгдэхүүн чийглэгийн хэмжээ их байснаас нэхэмжлэгчид жингийн зөрүүгээр 43,*******5.25 ам.долларын хохирол учирсан гэх боловч үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаарх дүгнэлтэд гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан талаар нотлогдоогүй талаар дүгнэсэн тул энэхүү татгалзал үндэслэлгүй болно.

2.4.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ хэмээн заасан ба талууд гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийн хэмжээнд маргаагүй, 15,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар 2023.02.07-ны өдрийн тооцоо нийлсэн баримтад тодорхой туссан байна.

 

Иймд гүйцэтгэгч гэрээгээр тохирсон ажлыг бүрэн гүйцэтгэсэн тул ажлын хөлсөө шаардах эрхтэй гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь гаж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-иас 15,000,000 төгрөг гаргуулж хариуцагч Хатант-Интернэшнл ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

3.Үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь гаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгчээс төлсөн 3,610,936 төгрөг, хариуцагчаас төлсөн 2*******,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2*******,950 төгрөг гаргуулан хариуцагчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар Хатант-Интернэшнл ХХК-д холбогдох 690,597,*******3 төгрөг гаргуулах тухай ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ******* ******* ******* ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулж Хатант-Интернэшнл ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгчээс төлсөн 3,610,936 төгрөг, хариуцагчаас төлсөн 2*******,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2*******,950 төгрөг гаргуулж Хатант-Интернэшнл ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.


       

 

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Д.УРАНЗУЛ