| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Уранзул |
| Хэргийн индекс | 192/2025/03307/И |
| Дугаар | 192/ШШ2025/03826 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/03826
| 2025 05 07 | 192/ШШ2025/03826 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* гудамж, ******* ******* ******* тоот хаягт байрлах, ******* ББСБ ХХК /рд:5821878/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... ББСБ ХХК нь ******* 2022 оны 01 сарын 09-ний өдөр ЗГ-тоот зээлийн гэрээг байгуулан 37,800,000 төгрөгийг 2,7 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар 2024 оны 07 сарын 09-ний өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд ББСБ-г төлөөлж харилцааны менежер , гүйцэтгэх захирал нар, зээлдэгч Г. нар харилцан гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан. Зээлдэгч Г. нь 2023 оны 09 сарын *******-ны өдрөөс хойш нэг ч төлөлт хийгээгүй байна. Зээлдэгчийг зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдож мөн биеэр очиж мэдэгдэх хуудас өгч байсан. Зээлдэгч ******* 2024 оны 02 сарын *******-ны өдрөөс хойш холбогдож чадахгүй байгаа бөгөөд 2024 оны 9-р сарын 02-ны өдрийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2024/03482 дугаартай шийдвэрээр Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээр эрэн сурвалжлуулж, Хан-Уул дүүрэг, дугаар хороо, Кинг таур хотхон, дугаар байр, тоот хаягт оршин сууж байгаа болохыг тогтоосон боловч 2025 оны 03 сарын 19-ний өдрийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 192/Ш32025/73 дугаартай захирамжийн дагуу хариуцагч одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суугаа хаяг тодорхойгүй байх тул ******* дахин эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 сарын 19-ний өдрийн 192/ШЗ2025/73 дугаар захирамжийн хуулбар, 2022 оны 01 сарын 09-ний өдрийн Зээлийн гэрээ, Фидуцийн гэрээ-ний хуулбар, Г.ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 01 сарын 09-ний өдрийн зээл хүсэгчийн анкетын хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024 оны 12 сарын 10-ны өдрийн 30н1-3/8987 дугаар албан бичиг, 2823 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 04 сарын -ны өдрийн 25/97 дугаар итгэмжлэл,
Шүүхийн журмаар дараах баримтуудыг цуглуулсан: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 2025 оны 04 сарын 23-ны өдрийн 871 дугаар албан бичгээр хавсарган ирүүлсэн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг бичмэл баримтуудыг цуглуулсан байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
3.******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэлийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
******* ББСБ ХХК нь ...зээлийн гэрээний үүрэг шаардана хэмээн нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
Шүүх Г.ийн оршин суух албан ёсны бүртгэлтэй хаягийн лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулсан бөгөөд тэрээр Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, дугаар хороо, их монгол улс гудамж, байр, тоот хаягт бүртгэлтэй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдов.
Г. нь дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 сарын 19-ний өдрийн 192/ШЗ2025/73 дугаар захирамжаар тогтоогдов.
Иймд Г.ийн оршин суух хаяг нь мэдэгдэхгүй, нэхэмжлэгч түүний хаягийг олох боломжгүй байх тул ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Пүрэвдорж нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт /рд:ЧП861202*******/-ийг эрэн сурвалжилсугай.
2.******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоон, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК /рд:5821878, утас:77773535, 80816565, 80806565/-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс-т үүрэг болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ