2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/03957

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан би,

 

Нэхэмжлэгч: ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Х-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 28 834 650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* банк ХК нь харилцагч Г.Х*******ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйл, мөн хуулийн 196 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн үндэслэн 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 2010110149 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 29 600 000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Гэрээний хугацаанд хариуцагч нь үндсэн зээлд 3 403 004.04 төгрөг, зээлийн хүүнд 1 818 688.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3 529.29 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуусах боловч гэрээний хавсралт 1-д заасан сар бүр төлөлт хийх хуваарийг 2024 оны 12 дугаар сараас эхлэн зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй 7 763 813 төгрөгийн төлбөрийн зөрчил үүсгэсэн тул зээлийн гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэл, үнийн дүнгийн тооцоолол: Иргэний Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 2010110149 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд: Зээлийн үндсэн төлбөр 26 196 995 төгрөг, зээлийн үндсэн хүү 2 575 606 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62 048 төгрөг, нийт 28 834 650.90 төгрөг болно. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 28 834 650.90 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Г.Х*******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28 834 650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан маргаанаа эвийн журмаар шийдвэрлэсэн байна.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд ...1.Нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 28 834 650 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Г.Х******* төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна.

2.Хариуцагч 28 834 650 төгрөгийг 12 сарын хугацаанд төлнө. Үүнд:

-2025.05.28-ны өдрийн дотор 2 402 887.5 төгрөг,

2025.06.28-ны өдрийн дотор 2 402 887.5 төгрөг,

2025.07.28-ны өдрийн дотор 2 402 887.5 төгрөг,

2025.08.28-ны өдрийн дотор 2 402 887.5 төгрөг,

2025.09.28-ны өдрийн дотор 2 402 887.5 төгрөг,

2025.10.28-ны өдрийн дотор 2 402 887.5 төгрөг,

2025.11.28-ны өдрийн дотор 2 402 887.5 төгрөг,

2025.12.28-ны өдрийн дотор 2 402 887.5 төгрөг,

2026.01.28-ны өдрийн дотор 2 402 887.5 төгрөг,

2026.02.28-ны өдрийн дотор 2 402 887.5 төгрөг,

2026.03.28-ны өдрийн дотор 2 402 887.5 төгрөг,

2026.04.28-ны өдрийн дотор 2 402 887.5 төгрөг... гэжээ.

 

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэлийн шаардлага болох 28 834 650 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд сар бүрийн 28-ны өдрийн дотор 2 402 887.5 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302 124 төгрөгийн 151 062 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 151 062 төгрөг, хариуцагчаас 151 062 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Х*******од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 28 834 650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох 28 834 650 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд сар бүрийн 28-ны өдрийн дотор 2 402 887.5 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302 124 төгрөгийн 151 062 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 151 062 төгрөг, хариуцагчаас 151 062 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ХУЛАН