2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/03959

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан би,

 

Нэхэмжлэгч: К******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: В.О-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 14 098 492 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ү******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...В.О******* нь 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр цахим цалингийн зээлийн гэрээ байгуулж 13 542 000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. В.О******* нь зээл авснаас хойш үндсэн зээлд 616 023 төгрөг, үндсэн хүүнд 460 541 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2 925 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарт төлбөрийг 2024 оны 9 дүгээр сараас хойш зөрчил үүсгэсээр байна. В.О******* нь 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр цахим цалингийн зээлийн гэрээний өрийн үлдэгдэлд зээлийн үлдэгдэл 12 925 977 төгрөг, үндсэн хүү 1 151 123 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21 393 төгрөг, нийт 14 098 492 төгрөг байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 14 098 492 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К******* ХК нь хариуцагч В.О*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14 098 492 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан маргаанаа эвийн журмаар шийдвэрлэсэн байна.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд ...1.Нэхэмжлэлийн шаардлага болох 14 098 492 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч байна.

2.Тус 14 098 492 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд сар бүрийн 05-ны өдөр 2 349 748.66 төгрөгөөр тус тус төлнө... гэжээ.

 

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэлийн шаардлага болох 14 098 492 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд сар бүрийн 05-ны өдөр 2 349 748.66 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 442.46 төгрөгийн 114 221.23 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 114 221.23 төгрөг, хариуцагчаас 114 221.23 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.К******* ХК-ийн нэхэмжлэлтэй, В.О*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14 098 492 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох 14 098 492 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд сар бүрийн 05-ны өдөр 2 349 748.66 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 442.46 төгрөгийн 114 221.23 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 114 221.23 төгрөг, хариуцагчаас 114 221.23 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ХУЛАН